| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2538000000125 |
| Дугаар | 2026/ДШМ/21 |
| Огноо | 2026-05-13 |
| Зүйл хэсэг | 10.2.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/21
М.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ч.М,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,
Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20000 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 20000/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Э.Гэрэлтуяагийн эсэргүүцлээр М.Бд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Их мэргэд овогт Мын Б, 000 оны 000 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 000 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Хөвсгөл аймгийн Хсумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 00 дугаар сарын 000-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн /регистрийн дугаар 000/.
М.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газарт байх нуурын баруун хойд эрэг орчимд өөрийн төрсөн ах М.Бтай үл ялих зүйлээр маргалдаж, түүнийг зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 20000 оны 03 дугаар сарын 02- ны өдрийн 20000/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолоор Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Их мэргэд овогт Мын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Их мэргэд овогт Мын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь, ойр дотны хүнд нь ...хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, ...хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мын Быг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын цагдан хоригдсон 62 (жаран хоёр) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг талдаа гогцоо бүхий бондгор төмөртэй, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр трос 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, 40 см урттай гишүүний хугархай мод 1 ширхэг, автомашины толины суурины хугархай төмөр 1 ширхэг, ширмэл оёдолтой, хар хөх өнгийн, шороо тоос, цус мэт зүйлээр бохирлогдсон ханцуйгүй, урд энгэр задгай, шилбэ товчтой цээживч 1 ширхэг, Хараа нэртэй архины шил 1 ширхэг, Сэнгүр нэртэй 2,4 литрийн хэмжээтэй хүрэн өнгийн пивоны сав 1 ширхэг, цогцосны баруун сарвуунд атгагдсан байдалтай байсан хар өнгийн үс 1 ширхэг, десантан ногоон эрээн өнгийн, урагдаж ханзарсан, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон пудволк 1 ширхэг, шороо тоос шавар мэт зүйлээр бохирлогдож цайсан, хар өнгийн дотортой өмд 1 ширхэг, хар өнгийн түрийтэй шавар болон цус мэт зүйлээр бохирлогдсон 1 хос гутал, хар өнгийн юүдэнтэй урд энгэр хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон даавуун цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч нь 62 (жаран хоёр) хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Гэрэлтуяа эсэргүүцэлдээ: “...Дээрх шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1.Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүх “...Шүүгдэгч М.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 03- ны өдөр Хөвсгөл аймгийн Хсумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х" гэх газарт байх нуурын баруун хойд эрэг орчимд М.Бын “дайрч ална” гэж тээврийн хэрэгслээр хөөж, айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдаж, М.Бын биед нь аман хүзүүний арын нум болон дагзны ёрвонгийн холбоосны салсан гэмтэл учруулсны улмаас амь хохирогчийн гавлын суурийн ар болон дунд хонхор хэсэг рүү цус алдаж, төвийн гаралтайгаар амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж амь насыг нь хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг ялган зүйлчилж, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй байна. “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрдэг, хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогч амиа алдсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь болон түүний ойр дотнынх нь хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагдаж байдаг. Хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Бийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаартай “...Амь хохирогч М.Бын цогцост аман хүзүүний арын нум болон дагзны ёрвонгийн холбоосны салсан гэмтэл болон зулайн хуйханд шарх, дух, баруун хацар, зүүн хацар, зүүн шанаа, баруун мөр, баруун шуу, баруун тохой, цээж, зүүн шуу, зуун тохой, хэвлий, баруун сарвуу, зүүн сарвуу, баруун ташаанд зулгаралт, баруун дээд зовхи, баруун тохойн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хоолой багалзуур хэсэгт зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх ил харагдах гэмтлүүд нь амьд ахуйд нас барахтай ойролцоо цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бол аман хүзүүний арын нум болон дагзны ёрвонгийн салсан гэмтэл нь хоолой хэсэг хүчтэй шахаж дарсны улмаас тус тус үүсгэгджээ. Амь хохирогч М.Б нь аман хүзүүний арын нум болон дагзны ёрвонгийн холбоосны салсан гэмтлийн улмаас гавлын суурийн ар болон дунд хонхор хэсэг рүү цус алдаж төвийн гаралтайгаар амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шинжээч эмч М.Бийн 2025 оны 000 дугаар сарын 23-ны өдөр өгсөн “...Энгийн заамдах үед уг гэмтэл үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь амь хохирогчийн хоолой хэсэгт хүсэтэй шахаж дарсны улмаас үүсгэгдэнэ. Гэмтлийн шинжээс харахад ингэж дарахдаа амь хохирогчийн хүзүүний ар хэсэгт нь хөндий зай таарч, амь хохирогчийн хүзүүг урагш нугалж бөхийх хэлбэрээр дарагдах үед үүсэх боломжтой.." гэх мэдүүлэг, Шинжээч эмч М.Бийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн “...Дээрх бүх үйлдлүүдийн алинаас нь ч амь хохирогч М.Бын цогцост үүссэн аман хүзүүний арын нум болон дагзны ёрвонгийн холбоосны салсан гэмтэл нь үүсэх боломжгүй. Уг гэмтэл нь амь хохирогчийн хоолой, хүзүү хэсэг урдаас хойш чиглэлтэй хүч үйлчилж хүчтэй шахаж дарсны улмаас үүсгэгдэнэ. Гэмтлийн шинжээс харахад ингэж дарахдаа амь хохирогчийн хүзүүний ар хэсэгт хөндий зай таарч, амь хохирогч хүзүүг урагш нугалж бөхийх хэлбэрээр дарагдах үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар амь хохирогч М.Б нь шүүгдэгч М.Бын санаа сэтгэл хүчтэй цочрон түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас амиа алдсан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2.Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн тухайд: Үүнээс гадна анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасан байхад шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинж болох “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас” гэх шинжийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байна. Дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна. 3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд: Шийтгэх тогтоолын 31 дүгээр талд “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв” дурджээ. Гэвч анхан шатны шүүхээс “Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь, ойр дотны хүнд нь ...хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, ...хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн” байна. Иймд анхан шатны шүүх “хэргийн зүйлчлэл зөв” гэж дүгнэсэн атлаа хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь ойлгомжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж заасныг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Дээрх үндэслэлээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20000 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 20000/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүгдэгч М.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг анхан шатны шүүх харьцуулан дүгнэлт хийсний эцэст энэхүү шийдвэрийг гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас М.Быг Хөвсгөл аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газарт байх нуурын баруун хойд эрэг орчимд 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн төрсөн ах М.Бтай үл ялих зүйлээр маргалдаж, түүнийг зодож амь насыг нь хохироосон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Хсумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хгэх газарт байх нуурын баруун хойд эрэг орчимд М.Бын дайрч ална гэж тээврийн хэрэгслээр хөөж, айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүч хэрэглэсэн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдаж, М.Бын биед нь аман хүзүүний арын нум болон дагзны ёрвонгийн холбоосны салсан гэмтэл учруулсны улмаас амь хохирогчийн гавлын суурийн ар болон дунд хонхор хэсэг рүү цус алдаж, төвийн гаралтайгаар амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь, ойр дотны хүнд нь ...хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, ...хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М, гэрч Л.Т, Б.Т, Ш.Т, П.Э, Ч.Б, насанд хүрээгүй гэрч Б.О, шинжээч эмч М.Б нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 60, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 20, 186, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, шинжилгээ, шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай сэтгэлзүйн дүгнэлтүүд, Ашид билгүүн ХХК-ны 2025 оны 07 дугаар сарын 07 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн бичиг баримт, бусад эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх зүйлгүйг илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын шаардлагад нийцсэн байна. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэл, үйл явдалд хандаж байгаа хандлага, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эрүүгийн хуулийн тусгай анги дахь нэг бүлэгт системчлэгдэн хуульчлсан хуулиар хамгаалагдсан нэг ижил эрх ашигт хохирол, хор уршиг учруулсан гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийн онцлог болсон объектив, субъектив шинжийг нь анхааралтай авч үзэж, тэдгээрт бодитой дүгнэлт хийх нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийж, зөв зүйлчлэх үндэс болдог.
Үүнээс гэмт хэргийн субъектив шинж нь нийгэмд аюултай хэрэг үйлдсэн гхэрэгтний ухамсар, хүсэл зоригийн уялдаа холбоо, өөрөөр хэлбэл, аливаа гэмт хэргийн дотоод мөн чанарыг тусган илэрхийлдэг. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг буюу шүүгдэгч М.Бын үйлдсэн хэргийн тухайд хохирогч нь шүүгдэгчийг авто машинаар дайрч ална гэж хөөсөн, шүүгдэгч М.Б, амь хохирогч М.Б нар нь харилцан зодолдсон, М.Бын зүй бус үйлдлийг таслан зогсоохоор хийсэн бусад этгээдийн үйлдлийг тэрээр үл хайхран ална гэж заналхийлсэн, мөн урьд нь дүү М.Быг амь хохирогч нь байнга дээрэлхэж, заналхийлдэг байсан, авто машинаар дайрахаар хөөж байсан зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан шүүгдэгч М.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...модны хаяанд очиж намайг ална гэж уруудаж давхиж нуурын захад ирсэн. Хонины хүүхэд дээр очиж утсаар ярих гээд Б.Т явсан чинь Б.Тг ална гэж хөөсөн. Би айлын хүүхэд алчих юм болов уу гэж барьж авч нуруун дээр нь суусан. ...өмнө намайг байнга ална гэдэг байсан. Өнгөрдөг өөрөө намайг дайрч ална гэж хөөж байсан. ...Б.Т та хоёрыг алаад хаячихъя гээд аюул болж намайг хөөж давхиж байхад цохисон. Хоёулаа унаад намайг хоёр гурав цохисон. Би барьцалцаж авч цохилцоод нуруун дээр нь суусан. Хоёуланг чинь ална гэж М.Б ах хэлж байсан. Миний цээж энгэр хэсгээс барьсан байсан хоолойг боогоод улайсан байсан. Заамдалцаад барилцаж авсан толгой хавьцаа цохисон. ...хоёуланг нь ална гээд аюул болж байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 174-175-р тал/, Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...дүүгээ ална гээд байдаг байсан. Би байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Дүүгээ ална шүү чамайг гээд байдаг юм. Ганц дүүгээ зүгээр байхад нь тэгээд байж яадаг юм гэхээр яадаг юм гэдэг байсан. ...М.Б зан араншин сайтай хүнд тусархуу. Ах нь дээрэлхдэг хүн байсан. 10 гаран ах. Ганцаараа голдуу өссөн. М.Б тэгээд л байж байдаг байсан. Урьд нь маргалдаж байгаагүй. Ах нь хэг, ёг гэдэг байсан. Марзан зантай хүн байсан. Юунд дүүгээ тэгдэг юм гэдэг байсан. М.Б маргалддаггүй. ...дүүгээ дандаа дээрэлхээд байдаг байсан. Ална гээд байдаг байсан. ...надад одоо санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34, 48-49, 2-р хх-ийн 177-р тал/, Гэрч Л.Тын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...ах нь хөлийг нь хугалсан юунаас болсон юм билээ дандаа уурлаад юм л бол уурлаад байдаг байсан. Цохисон байсан. Тэгээд хөл нь хугарсан цагдаагийн машин өшиглөж яасан гэлээ тэгээд баривчлагдаад явсан байсан. Урьд өмнө нь хөөж байсныг би мэднэ. Дандаа дайрна ална гэж амнаас нь гардаг. Намайг ч бас дайрч ална гэж яриад байдаг. ...2020 оноос хойш айлд мал маллаж амьдардаг байсан. Хаяа нэг ирдэг байсан. ...нас барах үедээ гэртээ байгаагүй. ...Идэж уух, эм тариа дөхүүлж өгдөг ганц хүү минь Б. ...2020-иод оноос хойш тэр хүүхэд надтай байгаагүй. Эмчлүүлэх хугацаандаа би эмнэлгийн харьяанд байдаг. Голдуу төвд байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52, 2-р хх-ийн 178-179-р тал/ Гэрч Б.Тгийн өгсөн: “...Би 2025 oны 04 дүгээр сарын 03-ны өдөр ...Тэгж байгаад Б ах нь “чи муу пизда минь чи тийм сүрхий юм бол өөрөө унаагаараа модондоо яв” гэж хэлсэн. Тэгээд Б бараг зогсон алдахад нь буугаад машины хаалга ч хаагдаагүй байхад нь Б цаашаа хурдтай давхиад явсан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм, одоо буцаж очоод Быг аваад явъя гэж би хэлсэн. Тэгсэн чинь цаашаа нилээн дуугүй давхиж явж байгаад тэгье тэгье гээд буцаж Бын араас явсан. Б буцаад нуур руу гүйж явсан. ...Би буугаад хоёулаа алхаж яваад замын машинд дайгдаад харъя гэж Бтай яриад явж байтал Б ах машинаараа бид хоёрыг хөөж давхиад дайрчих гээд байсан. Тэгээд Б зугтаад гүйгээд Б араас нь машинаар хөөгөөд байсан. ...Тэгээд Б алаад хаячихъя муу пиздаг гэж хэлээд байж байтал одоо тэр машин байгаагийн тэнд Б хүрч ирээд заамдаж аваад Быг хавсарч унагаагаад яагаад намайг дандаа ална гэж байдаг юм, өвөл бас дайрч ална гэж хөөгөө биз дээ, нэг хүний нэр хэлээд /одоо нэрийг нь санахгүй байна./ тэр чинь ал гэж чамд машин өгөө юу гээд доош нь харуулаад дээр нь гараад суучихсан байсан. ...Быг Б гараараа л цохиж зодсон. Тэр хоёр бас барилцаж авч зодолдоод Б ахын нүүр ам нь цус нөж болсон байсан. Б ах нь жижиг чулуу барьчихсан Быг цохих гэж шидээд байсан. Б Быг дарж суухдаа биеийн бөгсөн хэсэгт нь дарж суусан. Б Быг суудлын завсар чихэх, дарах, боох үйлдэл болоогүй. ...Б нь гараараа шороо цацаад ална аа хоёр хулгайч минь гээд орилоод байсан. Тэр үед Б бол ганц нэг толгой руу нь цохиж байсан. Машинд суулгаж өгөх үед нүүр нь цус нөж бoлж бохирлогдсон байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 42-44, 2-р хх-ийн 90-91-р тал), Гэрч Ш.Тгийн өгсөн: ...Тэгээд багийн иргэн Э руу залгаад “Хоогoны таг” дээр байсан машиныг асааж магадгүй байна гэсэн чинь өчигдөр наад машин чинь “Хоогoны таг” дээр байсан Б, дүү Б эхнэр Т тэр гурав зодолдоод байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг ( 1-р хх-ийн 46-р тал), Гэрч П.Эын өгсөн: “...Би тухайн өдөр “Х” дээр мал усалж явсан. Тэгтэл Б, Б, Т гурав цагаан өнгийн ачааны машинтай ирсэн. ...Тэгээд нэг харахад гурвуулаа машинаасаа буучихсан нуурын захад бие биенээсээ холхон холхон сууж байсан. Тэгээд би хонио туугаад гэр рүүгээ явсан. Тэр гурвыг тэрнээс хойш яасан г хараагүй. ...Нэг харахад нуурын захад ямар ч байсан Б, Б нар заамдалцаад барилцаад авсан байгаа бололтой харагдаж байсан. ...Б нь хар цамцтай, бараан өмдтэй, түрийтэй гуталтай байсан. Б нь цахилгаантай бараан цамцтай байсан. ...Нутгийн хүмүүсийн яриагаар хooрoндoo жаахан таарамж муутай байдаг гэж дуулдах юм билээ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 54-55-р тал), Гэрч Ч.Бгийн өгсөн: “...Б, Б Т гэх хүүхэн тэр гурав манайд 2025 оны 03 дугаар сарын эхээр шинэ сар гараад удаагүй л байсан юм. ...Тэгтэл Б Т 2 машинаасаа буучихсан замд байж байсан. Би жалгын цаана гараад хүлээж байтал Б Б нар маргаж байсан. Би машиныг нь жалгын цаана гаргасан болохоор Бд өгөөд та нар ингээд явчих гэсэн чинь машиндаа суугаад Быгаа “тэгвэл дайрна” гээд хөөж яваад гуу жалга руу орж зогссон. Тэгэхээр нь та нар хаашаа юм би амармаар байна гэж хэлээд Б Т 2-т мотоциклоо өгч явуулаад Тгын машиныг гэртээ аваачаад унтсан. Тэр өдөр Б манайд хоносон. Б өглөө мотоциклоо авчирч өгөөд Т тэр 2 хамт явсан. Тухайн үед тэд нар жаахан халамцуу архи уучихсан байсан. Яг юунаас болж маргасан юм бүү мэд Би машиныг нь жалга гаргах хооронд л маргасаар хүрч ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 63-64-р тал), Насанд хүрээгүй гэрч Б.Оийн өгсөн: “...Би тэр өдөр “Х”-аас хонио усалж явсан чинь өдрийн цагаар яг нууран дээр байхад нэг эгч явган хүрч ирээд утсаар яриулчих гэж хэлсэн. ...Тэгээд байж байсан явган согтуу цээж нүцгэн хар өмдтэй танихгүй хүн нуурын хажуу талд байх хөндий талаас ирсэн. Тэгээд шууд ирээд машиных нь толийг хагалсан. Тэгсэн тэр 2 эрэгтэй хүн зодолдоод эхэлсэн. Машины жолооч машинаасаа буусан байсан. ...Намайг харж байхад сүүлд ирдэг цээж нүцгэн хар өмдтэй танихгүй эрэгтэй хүн нь машин унаж явсан хүнийг зодож байгаа харагдсан. Сайн санахгүй байна тэр хүнийг зодолдож эхлэх үед л би яваад өгсөн. ...Тийм шарх сорви цус болсон зүйл харагдаагүй... Тэр машин нь хөндийн хойд уулын тэндээс цээж нүцгэн явган эрэгтэй хүнийг хөөгөөд нөгөө хүн нь машин руу нь чулуу энэ тэр авч шидээд тойрч гүйгээ л байгаа зүйл харагдсан. Тэгээд л уруудаад нуурын тэнд ирээд дээр хэлсэнчлэн зодолдоод үлдсэн. Өөр хүн харагдаагүй тэр гурван хүн л байсан. Би жаахан зайнаас ерөнхий байдлыг нь харсан болохоор одоо харвал танихгүй. Нүүр царайг нь бол ойроос тод сайн хараагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 67, 2-р хх-ийн 78- 79-р тал) зэргээр тогтоогдсон байна. Иймд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гэрэлтуяагийн “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг ялган зүйлчилж, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Хяналтын прокурор Э.Гэрэлтуяа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасан байхад “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас” гэх шинжийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх эсэргүүцэл нь үндэслэл бүхий байна. Гэсэн хэдий ч энэхүү үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Учир нь анхан шатны шүүх М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасан нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан ялаас гурван жилийн хугацаагаар хорих ялыг сонгон хэрэглэсэн нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн гэж үзэхгүй юм. Мөн хяналтын прокурорын “...Шийтгэх тогтоолд “хэргийн зүйлчлэл зөв” гэж дүгнэсэн атлаа Прокуророос шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэх агуулга бүхий эсэргүүцлийг мөн адил хүлээн авах боломжгүй байна. Учир нь шийтгэх тогтоолын 31 дүгээр талд “...хэргийн зүйлчлэл зөв...” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг зөв гэсэн агуулгаар бичигдсэн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн хэргийг шийдвэрлэх болсныг дурдаад тухайн зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэсэн агуулгаар бичигдсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20000 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 20000/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ Н.БАЯРХҮҮ