| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0261/Э |
| Дугаар | 283 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******-р нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******-т холбогдох эрүүгийн 1821056 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 01 сарын 17-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө суллагдсан, регистрийн дугаартай, 69 хувийн группэд байдаг, овогт А-Т.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах тоотод оршин суух *******ы гэрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч бурханы очир, дээлийн мөнгөн товч 9 ширхэг, төрийн сүлдтэй цагаан бөөрөнхий мөнгө, цагаан дунгийн хэлтэрхий, мөнгөн аяганы хэлтэрхий, цагаан эрхи, оюу чулуу нэг ширхэг, бэлэн мөнгө 6000 төгрөг, 300 рубль, юнителийн 6000 төгрөгийн нэгж, шинэ бакал гутал нэг ширхэг, цэнэглэдэг өрөм, нэг ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 521.660 /таван зуун хорин нэг мянга зургаан зуун жар/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 43 дугаар байрны 32 тоотод оршин суух *******гийн гэрээс эрэгтэй, эмэгтэй монетон хос бөгж, эрэгтэй өвлийн куртик, ноосон бээлий, LG маркийн гар утас, цүнх зэргийг хулгайлж 832.000 /найман зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг тоотод оршин суух *******ийн гэрээс эмэгтэй хүний шуба, маркийн гар утас 1 ширхэг, мэдрэгчтэй хятад гар утас 1 ширхэг, мөнгөн ээмэг, кулон болон 60.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 745.000 /долоон зууг дөчин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би захын урд талын -тоотод согтуу байхдаа орсон. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлоо барагдуулсан байгаа. Харин 43 дугаар байрны 32 тоотын болон 48 дугаар байрны 23 тоотын гэх энэ 2 айлд ороогүй, танихгүй мэдэхгүй байна. 03 дугаар сарын 02-нд намайг гэртээ байхад , гэх 2 цагдаа “Чи хулгай хийсэн байна” гээд эрүүлжүүлэхэд авч очсон. Тэгээд намайг нэг өрөөнд оруулаад “чи хулгай хийсэн биз дээ” гээд байсан. Би тэр 2 айлд орсноо мэдэхгүй байна, тэр хавиар яваагүй гэв.
Шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би согтохоороо юу хийж байгаагаа мэдэхээ больчихдог юм. Тухайн үед өлсөөд айлын цонхоор орсон байх... мөн миний халааснаас айлаас алдагдсан эд зүйл гарсан байсан, тухайн үед тэрийгээ санахгүй байна. Гэхдээ миний халааснаас гарсан болохоор би тэр айлаар орсон байх. Мөн тэр айлаас алга болсон бакалыг гэртээ өмсөж ирсэн байсан... тухайн өдөр их согтуу байсан болохоор хаанаас юу авсан яаснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан цэнэглэдэг өрмийг зах дээр намайг бариад явж байхад нэг хүн авсан, би тэр хүнээ санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55/
Хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэрээ ажлаас нь аваад зээгийн хамт гэртээ 18 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд гэртээ ороход манай эхнэр чи цонхоо хаагаагүй юм уу гэхэд нь харахад манай урд өрөөний вакуум цонх хагарсан байдалтай торыг нь ураад хүн орсон байсан. Тэгэхээр нь би жижиг өрөөндөө ороод бурханы авдараа үзэхэд гадуур баринтагтай судар байсан зүйлийг задалчихсан дотор нь байсан жижиг даавуун ууттай эд зүйл алдагдсан байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгсөн... тэр даавуун уутан дотор бурханы очир, дээлийн мөнгөн товч 9 ширхэг, төрийн сүлдтэй цагаан бөөрөнхий мөнгө, цагаан дунгийн хэлтэрхий, мөнгөн аяганы хэлтэрхий, цагаан эрхий, оюу чулуу нэг ширхэг зэрэг эд зүйл байсан... мөн түрийвчинд 6000 төгрөг, 300 рубль, юнителийн 6000 төгрөгийн нэгж байсныг аваад түрийвчийг нь орхисон байсан. Мөн усны өрөөнд байсан ноормонд өгсөн шинэ бакал, жижиг өрөөнөөс цэнэглэдэг өрөм зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/
Гэрч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг согтуу хүн хэвтэж байхаар нь ахлагч Өнөрхүү бид хоёр уг хүнийг босгох гэхэд босч өгөхгүй өөдөөс нулимаад эсэргүүцэл үзүүлээд байхаар нь 2 талаас нь сугадаж бариад машинд суулгаж Цагдаагийн газрын саатуулах байранд авчирч буулгасан. Тэр үед дээрх залуугийн өмднийх нь арын халааснаас бурханы очир цухуйхаар нь би энэ юун очир юм бол гээд гаргаж ирээд хувцсанд нь үзлэг хийхэд эрээн өнгийн жижиг даавуун ууттай эд зүйл байхаар нь задалж үзэхэд дотроос нь мөнгөний тасархай, нимгэн төмөр, чулуу зэрэг хуучны эд зүйлүүд гарч ирсэн. Т-ийн хувьд дээгүүрээ хар куртиктэй, дотуураа саарал малгайтай цамц, хар саравчтай малгай өмссөн. Харин доогуураа цэнхэн өнгийн жинсэн өмд хар шинэ орос бакал гутал өмссөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хорооны хэсгийн байцаагч утсаар яриад Т-р айлаас эд зүйл хулгайлсан байна хулгайд алдагдсан эд зүйл нь хармаанаас нь гарсан та очиж байцаагчтай нь уулзаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т-өөс юу болсон талаар асуухад мэдэхгүй гээд байсан. Харин миний таньдаг Батсүх гэдэг хүн танай хүү согтуу захын гадаа хэвтэж байхаар нь цагдаа дуудаж өгсөн гэж байсан. Тэгээд цагдаа ирээд Т-ийг цагдаагийн газар авчрахад нь хармаанаас нь алга болсон гэх зүйлүүд гарсан юм шиг байна лээ. 2018 оны 03 дугаар сарын 22-ны орой Т-ийг цагдаа гэрт авчирч өгөхөд би байгаагүй бөгөөд дараа нь ирэхэд Т-р унтаж байсан ба шинэ орос бакал өмсөж ирсэн байсан. Түүнээс хойш тэр орос бакалыг өмсөөгүй гэрт байгаа. Мөн уг айлаас цэнэглэдэг өрөм алдагдсан гэсэн байсан ба тэр өдөр Т цэнэглэдэг өрөмийг зах дээр согтуу барьж явахыг нь манай эгч Оюунтуяа харсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
-Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73/
-Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77/
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-83/
-Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 166-168/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20, 58-60, 156-157,163/
-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36-37, 191-192/
-Гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 43/
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 19, 20 тоот дүгнэлт /хх-ийн 51/
-Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 61-62/
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 63-64/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 68-69/
-Гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 218/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч *******-р нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах тоотод оршин суух хохирогч *******ы гэрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч бурханы очир, дээлийн мөнгөн товч 9 ширхэг, төрийн сүлдтэй цагаан бөөрөнхий мөнгө, цагаан дунгийн хэлтэрхий, мөнгөн аяганы хэлтэрхий, цагаан эрхи, оюу чулуу нэг ширхэг, бэлэн мөнгө 6000 төгрөг, 300 рубль, юнителийн 6000 төгрөгийн нэгж, шинэ бакал гутал нэг ширхэг, цэнэглэдэг өрөм, нэг ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 565.660 /таван зуун жаран таван мянга зургаан зуун жар/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 43 дугаар байрны 32 тоотод оршин суух хохирогч *******гийн гэрээс эрэгтэй, эмэгтэй монетон хос бөгж, эрэгтэй өвлийн куртка, ноосон бээлий, LG маркийн гар утас, цүнх зэргийг хулгайлж 832.000 /найман зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг тоотод оршин суух хохирогч *******ийн гэрээс эмэгтэй хүний шуба, маркийн гар утас 1 ширхэг, мэдрэгчтэй хятад гар утас 1 ширхэг, мөнгөн ээмэг, кулон болон 60.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 745.000 /долоон зуун дөчин таван мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******-р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би согтохоороо юу хийж байгаагаа мэдэхээ больчихдог юм. Тухайн үед өлсөөд айлын цонхоор орсон байх... мөн миний халааснаас айлаас алдагдсан эд зүйл гарсан байсан тухайн үед тэрийгээ санахгүй байна. Гэхдээ миний халааснаас гарсан болохоор би тэр айлаар орсон байх. Мөн тэр айлаас алга болсон бакалыг гэртээ өмсөж ирсэн байсан... тухайн өдөр их согтуу байсан болохоор хаанаас юу авсан яаснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан цэнэглэдэг өрмийг зах дээр намайг бариад явж байхад нэг хүн авсан би тэр хүнээ санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 241/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч *******ы өгсөн “...би эхнэрээ ажлаас нь аваад зээгийн хамт гэртээ 18 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд гэртээ ороход манай эхнэр чи цонхоо хаагаагүй юм уу гэхэд нь харахад манай урд өрөөний вакум цонх хагарсан байдалтай торыг нь ураад хүн орсон байсан. Тэгэхээр нь би жижиг өрөөндөө ороод бурханы авдараа үзэхэд гадуур баринтагтай судар байсан зүйлийг задалчихсан дотор нь байсан жижиг даавуун ууттай эд зүйл алдагдсан байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгсөн... тэр даавуун уутан дотор бурханы очир, дээлийн мөнгөн товч 9 ширхэг, төрийн сүлдтэй цагаан бөөрөнхий мөнгө, цагаан дунгийн хэлтэрхий, мөнгөн аяганы хэлтэрхий, цагаан эрхий, оюу чулуу нэг ширхэг зэрэг эд зүйл байсан... мөн түрийвчинд 6000 төгрөг, 300 рубль, юнителийн 6000 төгрөгийн нэгж байсныг аваад түрийвчийг нь орхисон байсан. Мөн усны өрөөнд байсан ноормонд өгсөн шинэ бакал, жижиг өрөөнөөс цэнэглэдэг өрөм зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 240/, хохирогч ******* /хх-ийн 241/, ******* /хх-ийн 242/, гэрч /хх-ийн 241/, гэрч /хх-ийн 82-84/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36-37, 71,191-192/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20, 58-60, 156-157,163/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 63, 161-162/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******, ******* нарын гэрээс эд зүйл хулгайлаагүй гэж мэдүүлж байх боловч энэ дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна. Үүнд:
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнө манай гэр бүлийнхэн 03 цагийн үед унтаж амарсан. Өглөө 06 цагийн үед дүү цэнэглэж байсан утсаа авах гэтэл утас нь байхгүй байсан. Тэгээд 07 цагийн үед бид нар унтлагын өрөөнд цэнэглэж байсан дүүгийн LG гэсэн бичигтэй хар өнгийн гар утас, гоо сайханы ширээн дээр байсан монетон хос бөгж, цүнхтэй бичиг баримт, өлгүүрт байсан манай нөхрийн хар өнгийн өвлийн куртик, миний ноосон бээлий зэрэг эд зүйлс алдагдсаныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө 06 цагийн үед эхнэрийн дүү утсаа хайгаад олохгүй байна гэж хэлэхээр нь босоод утсыг нь хайж байтал толины урд тавьсан эхнэр бид хоёрын хуримын бөгж, эхнэрийн цүнх, цүнхэнд байсан цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, дүүгийн гар утас, миний өвлийн куртика, куртикны халаасанд байсан цахим болон жолооны үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, эхнэрийн ноосон бээлий зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө үүрээр би 05 цагийн үед 43 дугаар байрны орцыг цэвэрлэхээр ирэхэд 2 дугаар орцноос 165 см орчим өндөртэй 20-25 орчим насны эрэгтэй хүн гарч нуурын зүг рүү явсан, би зөрөөд 2 дугаар орц руу ороход орцны дотор талын үүдэнд шатны хажууд гийн иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт, дугаартай симний үүр 2 ширхэг цээж зураг, гэсэн МУИС-ын номын сангийн уншигчийн үнэмлэх зэрэг эд зүйлсийг хаясан байсан... Би зөрөөд хальт харахдаа сугандаа юм хавчуулсан байна гэж харсан... би тэр залуугийн нэрийг гэдгээр мэдэхгүй ээжийг нь зүс танина, нэрийг нь бас сайн мэдэхгүй байна... Надад тэр залууг содон шинж тэмдгээр нь таньсан зүйл байхгүй. Ер нь хараад хорооны хүү байна гээд шууд л таньсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84/
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүүтэйгээ унтахдаа гэрийн хаалгаа түгжихээ мартаад унтсан байсан. ...шөнө 03 цаг 30 минутын орчим гэр дотор юм түжигнэх чимээ гарах шиг болоход нь сэрээд харахад шкабны хаалга болон шүүгээний шургуулганууд бүгд онгойсон хамаг юм эмх замбараагүй болсон байсан. Тэгээд босоход хаалга зөөлөн дугарах чимээ гарахад нь үүд рүү харахад хаалга онгорхой жоохон завсар гарсан байсан. Хаалгаар гарах гэтэл гаднаас нь нэг хүн дараад онгойлгохгүй байсан. Би хаалга онгойлгох гээд нэлээн түлхэж байтал гэнэт хаалга орхиод цааш эргэхэд нь хаалгаа онгойлгож амжаад царайг нь харсан. Тэр хүн цааш орц руу гүйгээд гарах үед мөн араас нь харсан бөгөөд орцноос гараад баруун хойш зугтсан. Хаалга дарж зугтсан хүний царай төрхийг харж амжсан бөгөөд хүрэн бор царайтай 23-28 насны жижиг туранхай биетэй хар өнгийн малгайтай куртиктэй малгай нь үсгүй, урт нь бөгс дарсан урттай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-168/
2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хохирогч *******ээс танай гэрийн хаалгыг гаднаас нь дарж зогсож байгаад цааш зугтсан гэх хүнийг ямар байдлаар таньж байгааг асуухад ...би харвал сайн танина. Учир нь манай гэрийн хаалгыг дарж байгаад цааш эргэх үед нь би царай төрхийг нь харж амжсан. Хүрэн бор царайтай, 23-28 орчим насны, жижиг туранхай биетэй хүн байсан ...2 дугаараар дугаарлагдсан зураг дээрх хүн манай гэрийн хаалгыг гаднаас нь дарж байгаад цааш зугтсан энэ хүн мөн байна” гэж шууд таньсан талаар тусгагдсан байдал /хх-ийн 161-162/
2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...гэрч аас тухайн хүнийг ямар содон шинж тэмдэг, онцлогоор нь таних талаар урьдчилан асуухад “Би тухайн хүний царайг нь болон биеийн ерөнхий байдлыг хараад танина. Тухайн хүн 20-25 орчим настай, 160-165 орчим өндөртэй, бор царайтай залуу байсан харвал сайн танина. ... 4 дугаараар дугаарласан *******-ийн зургийг зааж миний харсан хүн энэ мөн байна” гэж таньсан талаар тусгагдсан байдал /хх-ийн 63/
Гэрч ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...2018 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө үүрээр 05 цагийн үед ...43 дугаар байрыг цэвэрлэхээр ирэхэд 2 дугаар орцноос 1 хүн гарч надтай зөрсөн гэх газрыг ...заалгахад тус байрны 2, 3 дугаар орцны дунд хэсэгт машины зам дээр байв. Хүн гарч ирсэн гэх 2 дугаар орц руу орж бичиг баримтуудыг хаясан гэх газрыг ...заалгахад 43 дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарт шатны доод хэсэг байв. ...Тухайн хүний явсан чиглэлийг заалгахад 43 дугаар байрны баруун хойд талд байх Нуурын чиглэлд заав ...” гэж тусгагдсан байдал /хх-ийн 65/
2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хохирогч *******ээс танай гэрийн хаалгыг гаднаас нь дарж зогсож байгаад цааш зугтсан гэх хүнийг ямар байдлаар таньж байгааг асуухад ...би харвал сайн танина. Учир нь манай гэрийн хаалгыг дарж байгаад цааш эргэх үед нь би царай төрхийг нь харж амжсан. Хүрэн бор царайтай, 23-28 орчим насны, жижиг туранхай биетэй хүн байсан ...2 дугаараар дугаарлагдсан зураг дээрх хүн манай гэрийн хаалгыг гаднаас нь дарж байгаад цааш зугтсан энэ хүн мөн байна” гэж шууд таньсан талаар тусгагдсан байдал /хх-ийн 161-162/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон няцаагдаж байх тул шүүгдэгчийн дээрх гаргасан мэдүүлгийг үндэслэн хохирогч *******, ******* нарын орон байрнаас эд зүйл хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч нь 2018 оны 3 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хамтран амьдрагч тэй хамт гэртээ байсан, үүнийг манай эхнэр мэднэ гэж мэдүүлж байх ба хэрэгт авагдсан гэрч ийн мэдүүлэгт 2018 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө гадуур гараагүй надтай хамт хоносон гэж тусгагдсан байх боловч энэ гэрч нь шүүгдэгчтэй хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн байх тул нэг ашиг сонирхолтой гэж үзэх үндэслэлтэй тул энэ гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.
Шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтууд, тухайлбал, мөрдөн шалгах ажилагааны үр дүнд бий болсон шүүгдэгчийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, телекамерт бичлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүгдэгч *******-ийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 65 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******-р нь хохирогч *******т гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 745000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс 745000 төгрөгийг гаргуулан хохирогч *******т, харин хохирогч 832000 төгрөгийн хохирол учирснаас 12000 төгрөгийн үнэтэй бээлий, 30000 төгрөгийн үнэтэй цүнхээ буцааж авсан байх тул дээрх 42000 төгрөгийг хохирлоос нь тооцон хасч, үлдэгдэл 790000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч тус тус олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогч *******д төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн телекамерын CD бичлэг 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******-ийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн нийт цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогч Б.Батсайханд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-өөс гэм хорын хохиролд нийт 1,535,000 төгрөгийг гаргуулан 790,000 төгрөгийг хохирогч С.д, 745,000 төгрөгийг хохирогч *******т тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн телекамерын CD бичлэг 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР