| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0267/Э |
| Дугаар | 287 |
| Огноо | 2018-10-01 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******-р нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох эрүүгийн 182 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 0-13 насны 5 хүүхдүүдийн хамт амьдрах, , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, мөн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр 1 сар 18 хоногийн өмнө суллагдсан, регистрийн дугаартай, ******* овогт *******-р.
Шүүгдэгч *******-р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр тоотод оршин суух хохирогч *******ийн гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт 1 ширхэг, индукцин плитка 1 ширхэг, бэлнээр 70.000 төгрөгийг хулгайлж нийт 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******-р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...15 цагийн үед манай ээж Оргодол над руу утсаар ярьж танай гэрт хулгай орсон байна, хулгайчийг нь барьж авлаа гэхээр нь би эхнэрийнхээ хамт гэр рүүгээ очиход манай гэрийн дээр монел маркийн 32 инчийн зурагт болон индукцин плитка хоёрыг гаргаад тавьчихсан байсан. Мөн гэрийн гадаа манай ээж Оргодол нэг залууг бариад зогсож байсан ба тэр залуу руу очиход миний танил Ш-р гэх залуу байсан... Манай эхнэр гэртээ ороод түрийвчинд байсан 70.000 төгрөг байхгүй байна гэхээр нь Ш-аас мөнгийг асуухад би аваагүй танайд ороогүй гээд байсан. Тэгээд манай ээж цагдаад дуудлага өгтөл хоёр цагдаа ирээд Ш-ын биед үзлэг хийхэд 70.000 төгрөг гарч ирсэн... Гэр дээрээс зурагтаа буулгаж авч үзэхэд дэлгэц нь хагарсан байдалтай асахгүй байсан... Одоо надад Ш-т гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 16 цагийн орчим хүүгийхээ гэрийг эргэхээр гэр рүү очоод хашаа руу нь ороход гэр дээр нь зурагт, плитка хоёр байсан, баруун тал руу нь хүн үсрээд газарт бууж байсан. Би үүнийг хараад хулгайч байна гээд бахирахад зүүн талын айлын залуу хашаандаа явж таараад тэр хулгайчийн араас хөөж барьж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
Шүүгдэгч *******-р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед гол дээр, 2 дугаар хороонд байдаг найзууд болох *******, ******* нартай таараад урагшаа гол явж модон гүүрний доор 2 шил архи уусан. ... гэх найзындаа очих гээд явсан ба халуунд манраад нэлээн согтсон байсан учраас гэрийг нь олохгүй явж байтал нэг модон хашааны гадаа явж байхад нохой дарайхаар нь онгорхой хашаа байхаар нь орсон чинь хашаан дотор нэг гэр байсан ба хаалгыг нь жижиг цоожоор цоожилсон байсан. ...согтуудаа ормоор санагдаад гэр дээр авирч гарахад өрх татаатай байхаар нь өрхийг нь татаад тооноор нь гэрт орсон. ...Улмаар тухайн айлд ороход ...эмэгтэй хүний цүнх байхаар нь онгойлгож үзэхэд дотор нь 10,000 дэвсгэртээр 70,000 төгрөг байхаар нь тэр мөнгийг аваад гэрийнх нь хойморт байсан 32 инчийн хар өнгийн “” маркийн зураг мөн нимгэн хар индукцэн плитка зэргийг аваад зуухан дээр нь гарч зогсоод эхлээд зурагтаа тооноор гаргах гэж байхад зурагт тооноор багтахгүй байсан тул газарт унагаасан улмаар газарт унасан зурагтийг авч гэр дээр гаргасан. ...өөрөө тооноор гараад гэр дээр сууж байтал зүүн талаас саарал өнгийг “” маркийн машин ирсэн ба тухай машинаас 2 эгч гарч ирээд намайг дуудсан тул би зугтсан. ...цагдаа дуудна гээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд намайг 102 дээр ирээд миний авах гэж байсан зурагт, плитка, 70,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Дараа нь намайг согтуу байсан учраас сатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
-Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-14/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч *******-р нь согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн тоотод оршин суух хохирогч *******ийн гэрийн тооноор нэвтэрч 32 инчийн “” маркийн зурагт 1 /нэг/ ширхэг, индукцин плитка 1 / нэг/ ширхэг, бэлнээр 70.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед гол дээр 2 дугаар хороонд байдаг найзууд болох *******, ******* нартай таараад урагшаа гол явж модон гүүрний доор 2 шил архи уусан. ... гэх найзындаа очих гээд явсан ба халуунд манраад нэлээн согтсон байсан учраас гэрийг нь олохгүй явж байтал нэг модон хашааны гадаа явж байхад нохой дарайхаар нь онгорхой хашаа байхаар нь орсон чинь хашаан дотор нэг гэр байсан ба хаалгыг нь жижиг цоожоор цоожилсон байсан. ...согтуудаа ормоор санагдаад гэр дээр авирч гарахад өрх татаатай байхаар нь өрхийг нь татаад тооноор нь гэрт орсон. ...Улмаар тухайн айлд ороход ...эмэгтэй хүний цүнх байхаар нь онгойлгож үзэхэд дотор нь 10,000 төгрөгийн дэвсгэртээр 70,000 төгрөг байхаар нь тэр мөнгийг аваад гэрийнх нь хойморт байсан 32 инчийн хар өнгийн “” маркийн зурагт мөн нимгэн хар индукцэн плитка зэргийг аваад зуухан дээр нь гарч зогсоод эхлээд зурагтаа тооноор гаргах гэж байхад зурагт тооноор багтахгүй байсан тул газарт унагаасан улмаар газарт унасан зурагтыг авч гэр дээр гаргасан. ...өөрөө тооноор гараад гэр дээр сууж байтал зүүн талаас саарал өнгийг “” маркийн машин ирсэн ба тухай машинаас 2 эгч гарч ирээд намайг дуудсан тул би зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, үүнийг давхар нотолсон хохирогч *******ийн өгсөн: “...15 цагийн үед манай ээж Оргодол над руу утсаар ярьж танай гэрт хулгай орсон байна хулгайчийг нь барьж авлаа гэхээр нь би эхнэрийнхээ хамт гэрлүүгээ очиход манай гэрийн дээр монел маркийн 32 инчийн зурагт болон индукцин плитка хоёрыг гаргаад тавьчихсан байсан. Мөн гэрийн гадаа манай ээж Оргодол нэг залууг бариад зогсож байсан ба тэр залуу руу очиход миний танил Ш-р гэх залуу байсан... Манай эхнэр гэртээ ороод түрийвчинд байсан 70.000 төгрөг байхгүй байна гэхээр нь Ш-аас мөнгийг асуухад би аваагүй танайд ороогүй гээд байсан. Тэгээд манай ээж цагдаад дуудлага өгтөл хоёр цагдаа ирээд Ш-ын биед үзлэг хийхэд 70.000 төгрөг гарч ирсэн... Гэр дээрээс зурагтаа буулгаж авч үзэхэд дэлгэц нь хагарсан байдалтай асахгүй байсан...” /хх-ийн 17-18/ гэх мэдүүлэг, гэрч Ц.Оргодлын өгсөн: “...Би 16 цагийн орчим хүүгийнхээ гэрийг эргэхээр гэр нь очоод хашаа руу нь ороход гэр дээр нь зурагт, плитка хоёр байсан баруун тал руу нь хүн үсрээд газарт бууж байсан. Би үүнийг хараад хулгайч байна гээд бахирахад зүүн талын айлын залуу хашаандаа явж таараад тэр хулгайчийн араас хөөж барьж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нь энэ хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй байна, харин шүүгдэгч нь 0-13 насны 5 хүүхэдтэй мөн хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг өгсөн зэргийг үндэслэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү? гэх хүсэлтийг гаргаж байна гэв.
Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч *******-р нь удаа дараа / 3 удаа/ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан түүний хувийн байдал, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн 32 инчийн “” зурагтыг эвдсэнээс учирсан хохирол 350000 төгрөгийг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх өмгөөлөгчийн гаргасан саналын хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзахаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталбал зохино.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд /хх-ийн 18/ “...дэлгэц нь хагарч асахгүй байсан зурагтыг Ш-аар төлүүлж 350,000 төгрөг хүлээж авсан, одоо надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх боловч харин хохирогч *******эд шүүх хуралдааны товыг мэдэгдэх үед эвдэрсэн 32 инчийн “” маркийн зурагтны үнэ 350,000 төгрөгийг аваагүй байгаа тул зурагтын үнэ 350,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх тайлбарыг өгсөн ба мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нь уг зурагтыг авах гэж байгаад унагасан, энэ эвдэрхий болсон зурагтын үнэ 350,000 төгрөгийг төлнө, төлөөгүй байгаа гэж мэдүүлж байх тул түүнээс 32 инчийн зурагтын үнэ 350,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******эд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй ба бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид бэлнээр 70000 төгрөг, индукцэн плитка /70000 төгрөгний үнэтэй/ зэргийг буцааж өгсөн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******-ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******эд бэлнээр 70000 /далан мянга/ төгрөг, индукцэн плитка /70000 төгрөгний үнэтэй/ зэргийг буцааж өгсөн болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас эвдэрсэн 32 инчийн “” маркийн зурагтын хохиролд 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******эд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР