Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 271

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч *******-г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ******* овогт *******-т холбогдох эрүүгийн 1 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1990 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах8 дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  регистрийн дугаартай, ******* овогт *******

Шүүгдэгч *******-г нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “*******” гэх газарт “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 2.3б, 9.2-д заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн амь насыг хохироож, *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, *******, *******, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******-г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

-Насанд хүрээгүй хохирогч *******ийн хууль ёсны төлөөлөгч Т.Даваажавын мэдүүлэг /хх-ийн 16/

Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 20/

Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 24/

Хохирогч мэдүүлэг /хх-ийн 25/

Хохирогч мэдүүлэг /хх-ийн 32-33/

Гэрч *******-гийн мэдүүлэг /хх-ийн 36-37/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 10-11/

-Согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 92 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. цогцогст гавал, тархи, цээж, мөчдийн хавсарсан гэмтэл, гавлын суурь хэсгийн яснуудын шугаман хугарал, дух, зулай ясны цөмөрсөн хугарал, дух, зулай ясны заадсын салалт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн талын олон хавирганы хугарал, орчны эдийн цус хуралт, хуйхны дотор гадаргын цус хуралт, хуйханд дух зулай хэсгийн няцарсан шархнууд, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, эрүү, хүзүү, зүүн чихний ар төвгөрийн зулгаралт, зүүн чихний дэлбэн, баруун суганы цус хуралт, хэвлийн зулгаралт, ар нуруу, зүүн гуя, зүүн бугалга, зүүн сарвууны зулгаралт, зүүн гарын 2-р хурууны няцарсан шарх, зүүн гарын шууны ясны хугарал, баруун гуяны дунд чөмөг ясны хугарал, баруун гуяны цус хуралт, баруун шилбэний цус хуралт, зулгаралт, зүүн шилбэний ясны хоёрлосон хугарал, зүүн тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Гэмтэл тогтоогдсон биеийн хэсэгт хүч үйлчилсэн болно. 4. Дээрхи гэмтлүүдийн гавлын суурь хэсгийн яснуудын шугаман хугарал, дух, зулай ясны цөмөрсөн хугарал, дух, зулай ясны заадсын салат, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун, зүүн талын олон хавирганы хугарал, зүүн гарын шууны ясны хугарал, баруун гуяны дунд чөмөг ясны хугарал, зүүн шилбэний ясны хоёрлосон хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 6. Талийгаач нь О (I)  бүлгийн цустай байна. 7. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. 8. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 40-42/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 536 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. Б.Оюун-Эрдэнийн биед баруун атгаал ясны далд зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1.2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 55/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 594 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. *******ын биед баруун сүүжний кольцо дайрсан хугарал, баруун сарвууны 1-р шивнүүр ясны хугарал, баруун хацарт язарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун сүүжний кольцо дайрсан, баруун сарвууны 1-р шивнүүр ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр, 2.4.1-д зааснаар баруун хацарт язарсан шарх, зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашинд эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 60/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 595 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. *******ийн биед баруун зулай чамархай яс цөмөрч бяцарсан уг хугарлаас баруун талын лямбда заадас дайрч дагз Foramen magnum руу үргэлжилсэн, зулай орой суман заадсаас дунхы зүүн хэсэг рүү үргэлжилсэн хугарал, баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 63/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 597 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. *******ийн биед баруун дал ясны зөрүүгүй хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 67/, 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 44 тоотын дүгнэлтийн хэсэгт: “Жолооч *******-г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан  замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...,” мөн дүрмийн 2.3.б-д хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 9.2-д жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Осол гарах гол шалтгаан нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалтыг зөрчсний улмаас гарсан байна. 3. *******-гийн жолоодож маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь аймгийн авто тээврийн төвийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр улсын үзлэг оношлогоонд орж тэнцсэн байх тул тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн байх үндэслэлтэй байна. 4. Асуултанд дурьдагдаагүй нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 69-70/

Шүүгдэгч *******-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 80/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч *******-г нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “*******” гэх газарт “” маркийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан  “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн дүрмийн 2.3.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар хохирогч амь насыг хохироож, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч *******, *******, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******-г шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг мэдэхэд машин замын хажуу руу унасан. Би машинаас гарчихсан дээшээ хараад хэвтэж байсан. ... миний аарцаг яс хугарсан байна. ... надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/, хохирогч *******ийн  өгсөн: “...машин онхолдож хадам аав нас барсан талаар эмнэлэг дээр л мэдсэн. ...надад гаргах санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/, шүүгдэгч *******-ийн гэрчээр өгсөн: “...12 цагийн орчим Булган сумын нутагт аспалтан замаар явж байгаад аавын өвөр дээр сууж байсан дүү харчихаад зам руу харсан чинь машины  машины буруу талын хоёр дугуй замаас гарчихаар нь сандраад зүүн гар тал руугаа дарчихсан чинь замын гол хэсэгт онхолдож, 3 удаа машин эргэж замаас гарч унасан юм. ...аав маань машинаас шидэгдэж гарсан байсан учраас хайсан чинь машины зүүн талд дээшээ харчихсан толгойноос нь цус гарсан байдалтай, ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. ...эмч үзээд аавыг нас барчихсан байна гэж хэлээд бусад хүмүүсийг аймгийн төв рүү эмнэлэгт үзүүлэхээр авч явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 92 /хх-ийн 40/, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 536 /хх-ийн 55/, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 594 /хх-ийн 60/, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 595 /хх-ийн 63/, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 597 тоот дүгнэлт /хх-ийн 67/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 44 тоот дүгнэлт /хх-ийн 69/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч амь нас хохирсон, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч *******, *******, ******* нарын биед хүндэвтэр зэргийн хохирол учирсан нь шүүгдэгч *******-ийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 2.3б, 9.2-д заасан заалтыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүнд хохирол, гурван хүний биед хүндэвтэр зэргийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн жолоочийн  тоот үнэмлэх, регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүнд хүнд хохирол, гурван хүнд хүндэвтэр зэргийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар шүүгдэгч *******-ийг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,  7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч *******-г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдсугай.

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн жолоочийн тоот үнэмлэх, регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР