| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 2512003190031 |
| Дугаар | 2026/ДШМ/34 |
| Огноо | 2026-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2026/ДШМ/34
2026/ДШМ/34
Прокурор: Б.Тулга
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батцэрэн
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Чын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Чт холбогдох 2512003190031 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт А аймгийн Т сумын Хорго багийн Хоёр хясаа гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 650 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овогт Дийн Ч /ИБД:00000000000/
Шүүгдэгч Д.Ч нь 2025 оны 07 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд А аймгийн Т сумын нутаг дэвсгэрт өөрийн төрсөн охин болох 13 нас 12 хоногтой, бага насны С“бусадтай нийлж архи, пиво уулаа, худлаа хэлж дэлгүүрээс хүнд архи авч өгсөн байна” гэх шалтгаанаар 2025 оны 07 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр биед нь халдан зодож, харааж доромжлон, эрүүл мэндэд нь “зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Чт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б ургийн овогт Дийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох А аймгийн Т сумын Хорго багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч Д.Чт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Тус шийтгэх тогтоолоор Д.Ч намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхдээ миний оршин суугаа нутаг болох А аймгийн Т сумын Хорго багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн. Д.Ч миний бие гэр бүлийн хамт А аймгийн Т сумын Хорго багт мал маллаж амьдран, амьдрал ахуйгаа сайжруулах зорилгоор зуны хугацаанд Тэрхийн цагаан нуурын эрэгт цайны газар ажиллуулдаг билээ. Манайх амьдрал ахуйгаа залгуулдаг хэдэн тооны малаа тарга тэвээрэг авахуулах зорилгоор Т сумын Хорго багийн нутаг дэвсгэрээс өөр багийн нутаг, зарим үед өөр сум орон нутагт хавар, зун, намрын цагт сэлгэн нүүдэллэж амьдардаг бөгөөд миний хувьд зорчих эрхийг хязгаарлах ялыг гүйцэтгэхэд маш том хүндрэл үүсээд байна. Мөн эхнэр маань өвчний улмаас Улаанбаатар хот руу ойр ойрхон явж эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг. Энэ бүхэнд миний бие хамт явахгүй бол болдоггүй юм. Шүүх хуралдааны явцад миний бие цаг зүүх гэдгийг зорчих эрхийг хязгаарлаж өөр сум орон нутагт очиж болохгүй, оршин суугаа газраа өөрчлөх боломжгүй болдог ял гэдгийг огтхон ч ойлгоогүй байсан. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр ял оногдуулж өгөхийг хүсэж байна. гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: О.Батцэрэн өмгөөлөгч болсон үйл явдлын талаар хэлчихлээ. Анхан шатны шүүх хуралдаанд торгох ял оногдуулах санал гаргахад шүүгдэгч зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн. Цахим гав зүүлгэж өгөөч гэсэн. Шүүх хүсэлт болон хувийн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ийм ял оногдуулсан. Тухайн үед өөр бусад ял шийтгэлийн талаар тайлбарласан. Одоо ойлгоогүй байсан гэдэг үндэслэлгүй байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтын хүрээнд ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх зүйтэй байна. Гомдол үндэслэлгүй байна гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Д.Чын хувьд өөрийн гэр бүлийн гишүүн, төрсөн охин болох 13 нас, 5 сартай Схалдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, бие эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр буюу 2025.07.13-наас 15-ны хооронд үйлдсэн үйл баримт нь хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжигдсэн мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог. Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл зүй болон бие махбодын удаа дараагийн хүнд нөхцөл байдалд орж байсан болох нь түүний удаа дараагийн өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Д.Чын энэ үйл явдал болсноос хойш, өөрийн насанд хүрээгүй охинд үзүүлсэн гэр бүлийн, бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаснаас шалтгаалж, насанд хүрээгүй хохирогч, түүний ээж, 2 насанд хүрээгүй хүүхдийн хамт А аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын хамгаалах байранд хамгаалалтад байгаа. Гомдолдоо ажил хөдөлмөр эрхэлдэг, ийм, ийм нөхцөл байдлын улмаас би зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх боломжгүй байна гэсэн учраас гэр бүлийн хувьд ийм нөхцөл байдалд байгааг дурдах нь зүйтэй байх гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангах хүрээнд, 6.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу хариуцлага хүлээлгэсэн байна. Холбогдсон гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, өөрийн эрхшээлд байгаа нөхцөл байдлыг далимдуулж, хүчирхийллийн шинжтэй үйлдлийг удаа дараа гаргасан нөхцөл байдлууд байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага, түүний холбогдсон гэмт хэргийн гэм бурууд тохирч байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх боломжгүй байна гэсэн агуулгаар гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор торгох ялын санал гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие торгох ялын санал гаргасан боловч шүүгдэгч Д.Чын зүгээс торгох ялыг биелүүлэх боломжгүй. Надад цаг зүүлгээд өгөөч гэдэг байдлаар өөрөө санал гаргасан. Түүний гаргасан саналын дагуу анхан шатны шүүх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Үүнийгээ өөрөө ойлгоогүй гэж тайлбарладаг. Гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Шүүгдэгч Д.Чт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд оролцох талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
4. Шүүгдэгч Д.Ч А аймгийн Т сумын нутаг дэвсгэрт өөрийн төрсөн охин болох 13 настай, бага насны С“бусадтай нийлж архи, пиво уулаа, худлаа хэлж дэлгүүрээс хүнд архи авч өгсөн байна” гэх шалтгаанаар 2025 оны 07 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр биед нь халдан зодож, харааж доромжлон, эрүүл мэндэд нь “зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан
-Гэрч Н.Дгийн: “...2025 оны 07 дугаар сарын 13-ны орой ...Сд өгөх юм уу? гэхээр нь би “насанд хүрээгүй жаахан хүүхдэд юу гэж өгөх юм” гэж хэлтэл С би амсахгүй гээд ядам хуруугаараа дүрээд дээш нь өргөөд өгтөл Д.Ч гаднаас орж ирээд бид нарыг жаахан хүүхдэд архи өглөө гээд загнаад Ч.Сгийн хөл хэсэгт нь өшиглөхөд Сумъяа, Энх-Очир хоёр барьж аваад би гараад зугтаасан. 2025 оны 07 дугаар сарын 14-ний ...С өдөр ажил дээр ирэхэд Д.Ч нь яасан том толгойтой овоо пизда вэ гээд хөл, нуруу хэсэгт өшиглөхөд Сгараад зугтаатал араас нь хөөж барьж аваад шатаар чирч оруулж ирээд унагааж байгаад нуруу, цээж, хөл, гар хэсэгт өшиглөж зодсон. Зодоод гарсных нь дараа Сгийн хамраас цус гараад ...Тэгээд маргааш өглөө нь буюу 2025 оны 07 дугаар сарын 15-ны өглөө босоод ажлаа хийж байтал Д.Ч нь өөрийн охин Сажлаа хурдан түргэн хийсэнгүй гэж загнаж байгаад сумын төвд орж ирээд хоолны газраа сууж байтал Сцайны газрын үүдэнд зогсож байтал Д.Ч Сдуудахад С зугтаахад ээж О нь дэлгүүрээсээ гарч ирээд аав чинь дуудаад байна, орооч чи гээд бариад автал Д.Ч “ямар овоо пизда вэ” гээд гарч ирээд Схөл, гар хэсэгт нь өшиглөж, өндөр шаттай хоолны газрын вагончикт чирч оруулж ирээд “ямар овоо пизда вэ, чи пиво уусан уу, пиво хаанаас авсан юм” гэж асуутал ааваасаа айсандаа миний картыг уншуулж дэлгүүрээс авсан гэж аавдаа хэлээд Д.Ч нь намайг чиний картаар авсан юм уу гичий минь гээд байхаар нь би Сдахиад зодоод унана гээд би картаа өгөөд захисан юм гэж худлаа хэлтэл миний картыг уншуулаагүйг мэдээд Д.Ч нь Схудлаа ярилаа гээд дахин хөл, гар хэсэгт өшиглөж, цохиж зодсон. ...Д.Ч нь намайг ажилд орсон үеэс эхлээд эхнэр болон хүүхэд, надтай пизда гэж муухай харьцаатай байдаг. Сөдөр болгон загнаж, хажуугаар нь гарахдаа цохиж, мөрлөж, дарамталдаг. Зүгээр сууж байгаад аав Чыгаа гаднаас орж ирэх үед айсандаа цочиж босож ирээд ямар ч хамаагүй юм барьж авч хийдэг. Ямар нэгэн юм хийгээгүй зүгээр сууж байгаа харагдвал С“пизда минь яагаад зүгээр суугаад байгаа юм гээд загнадаг” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,
-Насанд хүрээгүй хохирогч Ч.Сгийн мэдүүлсэн “...Манай аав Д.Ч нь намайг загнах бол наад захын асуудал уур нь хүрэхээрээ цохиод авдаг юм. 2025 оны 07 дугаар сарын 13-ны шөнө би цайны газарт Д эгчийн хамт хонох гэж байтал Д эгч завины үйлчилгээний газрын хогийг цэвэрлэдэг хоёр залууг дуудчих ганц, ганц пиво ууя гээд тэгээд хог зөөдөг хоёр залуу орж ирээд манай цайны газар байсан 6 ширхэг лаазтай пивыг хог зөөдөг хоёр залуу, Д эгч гурав хувааж уугаад, Д эгч амсаж үз гээд би амссан, уугаагүй. Пиво ууж дуусаад Д эгч манай цайны газар хүнд өгөх гээд тавьсан байсан 0.5 литрийн савлагаатай 1 шил архийг задлаад тойруулаад, надад хийж өгөөд “чи ууж болохгүй, зүгээр сэржим өргөчих” гээд байж байтал гаднаас аав, ээж хоёр орж ирээд аав уурлаад намайг зодох гээд байхаар нь шөнө 02 цагийн үед нуурын эрэг дээр очоод үүр цайлгаад 2025 оны 07 дугаар сарын 14-ний өглөө намайг цайны газраа иртэл Д эгч намайг архи авч өгсөн гээд аавд хэлчихсэн байсан. Тэгээд өдөр аав цайны газар ирээд чи архи авч өгч уулаа гэж уурлаад намайг цайны газрын вагончикт ороод ир гэхээр нь би зодох гэж байгааг нь мэдээд зугтаах гэтэл ээж намайг ор муу хулгайч минь гээд намайг бариад байж байтал манай аав Ч гэрч ирээд намайг түлхэж, цагаан вагончикийн шат мөргүүлээд заамдаж аваад вагончиктоо чирч оруулаад газар унагааж байгаад толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, гар, хөл хэсэгт өшиглөж зодоход тогооч эгч Д намайг өмөөрч “хүүхдээ аллаа” гэтэл аав Ч нь Дг чамайг ч гэсэн ална шүү гээд Д эгч ахиж юм яриагүй. Аав гараад явсан гарсан хойно нь миний цээж рүү өшиглөсний улмаас миний амнаас бүхэл бүхэл цус гараад байж байтал ээж Г.О гаднаас орж ирээд “сүртэй юм чи бос” гэж хэлээд гараад явсан. Би цусаа цэвэрлэх гэтэл зүүн талын гар тохой хэсгээрээ хөдлөхгүй байсан. Тэгээд 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед дэлгүүрт байж байтал манай аав Ч орж ирээд нуруу хэсэгт цохиод авахаар нь орилж гарч яваад цайны газрын вагончикт ороод гар өвдөөд сууж байтал араас орж ирж юмаа хийгээч пизда минь гээд миний хоёр гуяны ар хэсэгт 1 удаа өшиглөхөд аймаар өвдөөд би чангаар орилж уйлахад дуугүй бай пизда минь “би чамайг орой гэрт хүнгүй газар аваачиж байгаад ална” гэж хэлээд гараад явсан. Би хоолоо бэлдээд байж байтал цагдаа ирсэн. Манай аав Ч урьд өмнө нь 6 дугаар ангид байхаас авахуулаад одоог хүртэл намайг пизда минь хүүрээ, чи миний хүүхэд биш гэж намайг загнаж хараан зүхэж, уур нь хүрэхээрээ сур болон тэлээгээр миний хоёр гуя болон шилбэ хэсэгт ороолгож зоддог байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,
-А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн АРХ0725/246 дугаартай “...1. Ч.Сгийн биед зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/,
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 4-7 дугаар тал/,
- Осол, гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, үзлэг хийсэн эмчийн тэмдэглэл /хх-ийн 32-33 дугаар тал/,
- Хохирогч Ч.Сгийн насыг 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тоолоход 13 нас 13 хоногтой байсан талаарх тэмдэглэл /хх-ийн 43-44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
5. Бага насны хохирогч Снь шүүгдэгч Чтөрсөн охин болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байна.
6. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Д.Чыг өөрийн төрсөн охин болох 13 настай бага насны С“бусадтай нийлж архи, пиво уулаа, худлаа хэлж дэлгүүрээс хүнд архи авч өгсөн байна” гэх шалтгаанаар 2025 оны 07 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож, харааж доромжлон, эрүүл мэндэд нь “зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
7. Шүүгдэгч Д.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Чын “...зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр ял оногдуулах” агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Чын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Ч.ЭНХТӨР