| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 2415000230085 |
| Дугаар | 2026/ДШМ/35 |
| Огноо | 2026-06-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2026/ДШМ/35
2026/ДШМ/35
У, М, Б, Л,
Н, Ц нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Ж.Ундармаа
Хохирогчийн өмгөөлөгч Д.Очирваань
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ, Г.Энхбаяр,
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЗ/337 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Д.Очирвааний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн яллагдагч У, М, Б, Л, Н, Ц нарт холбогдох 2415000230085 эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 00-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ А аймгийн Ц ажилтай байсан, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймаг Э сум 2 дугаар баг 29-36 тоотод оршин суух, А аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 328 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж хэргийг хэрэгсэхгүй болгосон, Б овог Бын У /РД:00000/,
2. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт Т аймаг У сум 0 дугаар баг 0 тоотод оршин суух, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор, Мөн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар 2 жил 6 сар хорих, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял хугацааны өмнө тэнсэн суллагдсан эдлээгүй үлдсэн 8 сар 18 хоногийн хорих ялыг сэргээж зармыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил хорих ял, Мөн шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж байсан, Б овогт Сийн Л /РД:00000000/,
3. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, Боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймаг Э сум 0-р баг Б 0 тоотод оршин суух, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Мөн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн, М овогт Н М /РД:00000000/,
4. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Д аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймаг Э сум 0-р баг Б 0 тоотод оршин суух, урьд Б аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял шийтгүүлж байсан, А овогт Нийн Ц/РД:00000000/,
5. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймаг Э сум 0-р баг М гэх газарт оршин суух, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заанаар 2 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Мөн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сар баривчлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар урьд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сар хорих ялаар, Мөн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 200,000 төгрөг хурааж 11 сар жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт Бийн Б/РД:00000000000/,
6. Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймаг Э сум 0-р баг Ц 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Баав овогт Чын Н/РД:0000000/
1. Яллагдагч У нь Б, Л, Ц, М нартай 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр санаатайгаар нэгдэж Мын зааж өгсөн газар руу 0-0улсын дугаартай, Тоёота Харьер загварын тээврийн хэрэгслээр А аймгийн нутгаас хөдөлж, 2024 оны 01 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Б аймгийн Бсумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Б” гэх газраас хохирогч Б.Цын өмчлөлийн олон тооны буюу 6 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, улмаар 3 тооны үхрийг махлан, нядалж 0-0улсын дугаартай, Тоёота Харьер загварын тээврийн хэрэгсэлд уг махыг ачиж А аймаг руу машин, механизм ашиглаж авч явсны улмаас хохирогч Ц17,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Яллагдагч Л нь У, Б, Ц, М нартай 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилан үгсэн тохиролцож, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэж Мын зааж өгсөн газар руу 0-0улсын дугаартай, Портер загварын тээврийн хэрэгслээр А аймгийн нутгаас хөдөлж, 2024 оны 01 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Б аймгийн Бсумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Б” гэх газраас хохирогч Б.Цын өмчлөлийн олон тооны буюу 6 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, улмаар 3 тооны үхрийг амьдаар нь 0-0улсын дугаартай, Хюндай портер загварын тээврийн хэрэгсэлд ачиж А аймаг руу авч явсны улмаас хохирогч Ц17,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Яллагдагч Ц нь У, Б, Л, М нартай 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилан үгсэн тохиролцож, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэж Мын зааж өгсөн газар руу 0-0улсын дугаартай, Портер загварын тээврийн хэрэгслээр А аймгийн нутгаас хөдөлж, 2024 оны 01 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Б аймгийн Бсумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Б” гэх газраас хохирогч Б.Цын өмчлөлийн олон тооны буюу 6 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, улмаар 3 тооны үхрийг амьдаар нь 0-0улсын дугаартай, Хюндай портер загварын тээврийн хэрэгсэлд ачиж А аймаг руу авч явсны улмаас хохирогч Ц17,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Яллагдагч М нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр У, Б, Л, Ц нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг зохион байгуулж 2024 оны 01 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Б аймгийн Бсумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Б” гэх газраас хохирогч Б.Цын өмчлөлийн олон тооны буюу 6 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар У, Б, Л, Ц нараар хулгайлуулж, хохирогч Ц17,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Яллагдагч Бнь У, Л, Ц, М нартай 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийг гүйцэтгэж буюу бүлэглэж Мын зааж өгсөн газар руу 0-0улсын дугаартай, Тоёота Харьер загварын тээврийн хэрэгслээр А аймгийн нутгаас хөдөлж, 2024 оны 01 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Б аймгийн Бсумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Б” гэх газраас хохирогч Б.Цын өмчлөлийн олон тооны буюу 6 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, улмаар 3 тооны үхрийг махлан, нядалж 0-0улсын дугаартай Тоёота Харьер загварын тээврийн хэрэгсэлд уг махыг ачиж А аймаг руу авч явсны улмаас хохирогч Ц17,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны орой А аймгийн Э сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Убайрлах АРА комплексын ойролцоо хувийн таарамжгүй харилцааны улмаас Цын нүүр рүү нь цохисны улмаас Цын зүүн зовхинд шарх, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
6. Яллагдагч Ннь У, Б, Л, Ц нарын бүлэглэн Б аймгийн Бсумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Б.Цын 6 тооны үхэр болох олон тооны малыг 2024 оны 01 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө хулгайлсан гэмт хэргийн улмаас үйлдэгдсэн хулгайн үхэр гэдгийг мэдсээр байж Маас 3 тооны үхэр худалдан авч цааш нь бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Б аймгийн Прокурорын газраас У, Л, Ц нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, Мад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, Бид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЗ/337 дугаар шүүгчийн захирамжид: Б аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын У, Б овогт Сийн Л, А овогт Нийн Ц, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Н М, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бийн Б, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чын Ннарт холбогдох 2415000230085 дугаартай эрүүгийн хэргийг Б аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Үзэм” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг ундааны савыг хэргийн хамт хүргүүлж, хэрэгт яллагдагч Цын эзэмшлийн 0-0улсын дугаартай тээврийн хэрэгсэл, яллагдагч Уын эзэмшлийн 0-0улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилж, хадгалах хамгаалах үүргийг яллагдагч нарт хүлээлгэсэн, 1 дүгээр хавтаст хэргийн арын хавтаст АТМ 1514 гэсэн бичиглэлтэй си ди 1 ширхгийг хавсаргасан болохыг тус тус дурдаж, хэргийг прокурорт очтол яллагдагч М, Ц, Л, Ннарт авсан хувийн баталгаа гаргах, яллагдагч У, Бнарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Очирваань давж заалдах гомдолдоо ... Энэхүү эрүүгийн хэрэг нь 2024 оны 01 сарын 08-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас 2 жил 4 сар өнгөрч байхад хэрэг маргаан огт шийдэгдэлгүй, хохирол огт төлөлгүй өдийг хүрээд байна. А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 04-ны өдрийн 732 тоот шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан бөгөөд уг захирамжийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг 1 жил гаруй хугацаанд хийгдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ нь асар удаашралтай байгаа бөгөөд 2025 оны 03 сарын 25-ны өдрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох агуулга бүхий шинжээч томилсон тогтоолыг хохирогч түүний өмгөөлөгчид танилцаагүй гэж үзэж хэргийг буцаасан нь огт үндэслэлгүй болно. Уг тогтоолыг хохирогч Б.Ц, өмгөөлөгч Д.Очирваань надад мөрдөгч танилцуулсан бөгөөд уг тогтоолын дагуу шүүхийн шинжилгээ хийлгэхэд Б аймгаас Улаанбаатар хотод хохирогч Б.Ц өөрөө ирж, өмгөөлөгч шүүх шинжилгээний газар хүргэж өгч байсан. Хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, миний эрхийг зөрчсөн талаар гомдол саналыг гаргаагүй байхад түүний хүсэл зоригийг өмнөөс тодорхойлж шийдвэр гаргаж буй нь үндэслэлгүй байна. Энэхүү хэрэг Б аймгийн прокурорын газарт урт хугацаанд хянагдсан бөгөөд яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгчид хэргийн бүхий л баримттай танилцаж дээд шатны прокурорт гомдол гаргаж байсан нь захирамжид дурдсан хэргийн оролцогчийн эрхийн зөрчил гаргаагүй болохыг илэрхийлсэн үйл явдал билээ. Яллагдагч нар нь хохирогчийн мал идээг зүй бусаар нядалж, хохирогчид сэтгэл санаа, эд хөрөнгийн асар их хохирол учруулчихаад өнөөдрийг хүртэл нэг ч удаа уучлал гуйгаагүй, хохирлын мөнгө төлөхгүй яваад байгааг зөвтгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үл ялих зүйлээс шалтгаалан удаашруулах хохирогчийг цээрлүүлэх, залхаах зэрэг үйлдлийг хэрэгжүүлж байгаад туйлын харамсалтай байна. Иймд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хангалттай бичгийн болоод бусад нотлох баримт бүрдсэн тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 сарын 27-ны өдрийн 2026/ШЗ/337 дугаар бүхий хэргийн прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг аваад үзэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдсон гэж үзэж байна. Хэргийг анхан шатны шүүхээс буцаахдаа захирамжид заасан холбогдох ажиллагааг хийлгэхээр буцаасан. Б аймгийн Прокурорын газраас мөрдөгч нарт холбогдох ажиллагааг даалгаж, бүрэн хийж гүйцэтгэсэн байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Очирваань давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөөгүй. Яллагдагч нараас дахин мэдүүлэг авах шаардлагагүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг албан ёсоор танилцуулаагүй, мөн зөвхөн хохирогчийг чиглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байж болох үндэслэлээр хэргийг буцаасан. Шинжээч томилсон тогтоолыг хохирогчид танилцуулаагүй байна. Мөн яллагдагч нарт танилцуулаагүй байна гэж байгаа юм. Сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох агуулгатай Б.Ц гуайн тогтоолыг бусад этгээдэд танилцуулаад яах юм бэ. Яг ямар эрх ашиг сонирхол нь хөндөгдөх вэ. Ямар эрх ашиг сонирхол нь сэргэх вэ гэдэг нь тодорхойгүй. Э.Мөнх-Эрдэнэ өмгөөлөгч сая тайлбарлалаа. Надад хэрэг ч үзүүлдэггүй, үзүүлэхгүй явж байгаад хэрэг шүүхэд ирээд үзэхэд процессын алдаа зөндөө байна гэж тайлбарлаж байна. Энэ байж болох юм уу. Хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэдэг агуулгаараа хэргийн материалтай бүрэн танилцах, дүн шинжилгээ хийх, зохих байгууллагад гомдол гаргах үүргээ энэ хүмүүс хэрэгжүүлнэ. Хохирлын хэмжээг өөрчлөн тогтоогоод байгаа нь хүний эрх зүйн байдлыг дордуулаад байна гэсэн агуулга яригдаж байна. Энд эрх зүйн байдал дордох агуулга бол зүйлчлэл өөрчлөгдөх, гэмт хэрэг оролцоо, хамтран оролцсон байдлаар нэмэгдэх, үйлдэл нэмэгдсэн тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордоно. Хохирлыг хэмжээг өндөр тогтоох, бага тогтоох энэ бол мөрдөн ажиллагааны нэг хэсэг, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордоход хамаарахгүй гэж үзэж байна. Тийм учраас хэргийг прокурорт буцаагаад байгаа захирамж хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт байгаа. Гэмт хэргийг шуурхай илрүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах зорилготой. Хэдэн удаа прокурорт буцаагаад аргацаагаад явах юм бэ. Шинжээч томилсон тогтоолыг хохирогчид танилцуулаагүй гээд байгаа. Гэтэл дараагийн өрнөл процессыг шүүх харах байх. Мөрдөгч нь томилолтоор Бруу явж танилцуулаад, дараа хотод мөрдөгч дээр Б.Ц гуай бид 2 орж уулзаад, ямар шинжээч дээр очих вэ гэдгээ асуугаад, тэгээд багшийн дээдийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн дээр шинжээчтэй очиж уулзсан. Тэр шинжээч томилсон тогтоол бүрэн хэрэгжээд яваад байгаа нөхцөл байдлыг Б.Ц гуай өөрөө мэдээд, процесс өрнөөд байна. Үүнтэй холбоотой ямар нэгэн гомдол, санал энэ хүн гаргаагүй. Угаасаа ийм зөрчлүүд гараагүй. Гэрт нь танилцуулаад, дахиад мөрдөгч дээр танилцаад, шинжээчтэй уулзаад, шинжээчийн дүгнэлт гарчихлаа гэхээр нь би танилцаад явсан. Харин Б аймгийн Бсуманд байсан учраас энд хэргийн материалтай мөрдөгч дээр би ирж бүхэлд нь танилцаад, Б.Ц гуай Б аймгийн Прокурорын газарт хэрэг нь очиход танилцаад явсан. Бид 2 хэргийн материалтайгаа танилцаад хохирогчийн эрх ашиг хөндсөн агуулга байна уу гэдэгтэй танилцаад, байхгүй болохоор нь гомдол, санал огт гаргаагүй. Гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдүүлье гэж байхад харин шүүх нь өмнөөс өлгөж аваад таны эрх ашгийг хөндсөн байна гээд дахиад буцаасан. Ийм зүйлийг үндсэндээ Б.Ц гуай хүсэхгүй яваад байгаа. Тийм учраас уг асуудалд шүүх дүгнэлт хийх байх. Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгоод, гэм буруугийн асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжид дурдагдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг хянах хуулийн эрх хэмжээтэй учраас уг хэрэгт яллагдагч, хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа этгээд болох миний эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байна гэдгийг хэлж байна. Хэрэгт авагдсан баримтаар мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, өмгөөлөгч намайг хэргийн материалтай танилцаач гэж мэдэгдсэн баримт байхгүй байгаа. Мөн танилцах боломжоор хангасан үйл баримт байхгүй. Хэрэг анхан шатны шүүхэд шилжүүлэх, яллах дүгнэлт гардуулах ажиллагаа, шүүхэд шилжүүлэх гэж байна гэсэн мэдэгдэл, нотлох баримт хэрэгт байхгүй байгаад учраас өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шатанд тавьж, хүсэлт, гомдол гаргаж байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг мэдээгүй учраас оролцож чадаагүй. Шүүгчийн захирамжаас харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5, 7.7, 15.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байгаа. Энэ заалтууд бүгд яллагдагчтай холбоотой заалтууд. Яллагдагчийн мэдээлэл авах эрхийг хязгаарласан байна. Мөн яллагдагчийн хүсэлт, гомдол гаргах эрхийг хязгаарласан байна. 15 дугаар зүйл нь өмгөөлөгч буюу хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан. Энэ хохирогчтой холбоотой заалт биш. Харин шүүгчийн захирамжид дурдагдаад байгаа 5 заалтын 8.2, 27.2 дугаар зүйл нь хохирогчтой холбоотой заалт. Бусад 4 заалт нь яллагдагч, түүний өмгөөлөгчтэй холбоотой заалт байгаа учраас дан ганц хохирогчийн эдлэх ёстой байсан эрхийг эдлүүлээгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаагаагүй. Тийм учраас энэ эрхийг хангах нь зүйтэй байна. Хохиролтой холбоотой асуудал дээр зарим яллагдагчийн хувьд гэм буруугийн тал дээр маргаад байдаг. Үйлдэл оролцооны, хохирол хор уршгийн талаар маргадаг учраас бид хохирлоо бөөгнүүлж, бүрдүүлж чадахгүй нөхцөл байдал байгаа. Гэхдээ хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учирсан. Энэ нь эрх бүхий тусгай мэдлэг эзэмшсэн этгээдийн шийдвэрээр тогтоогдсон байгаа учраас хохирол төлбөрийг төлөх асуудал дээр аль, аль тал нь хүндэтгэлтэй хандаж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэлээн удааширлаа гэж байна. Энэ бол яллагдагч нараас шалтгаалж байгаа үйлдэл огт биш. Тийм учраас хэрэг удаашралтай байгаа асуудлыг дан ганц яллагдагч, холбогдогч гэсэн хүмүүст холбогдуулж ярих нь зүйд нийцэхгүй байх. Захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Цаашлаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох, энэ зарчмыг хангахад тухайн захирамжид дурдсан ажиллагааг нөхөн хийх зайлшгүй шаардлага үүсэж байна. Анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: М бичиг үсэг мэддэггүй үйлчлүүлэгч байгаа юм. Тэр утгаараа өмгөөлөгч авсан байдаг. 2026 оны 04 сарын 27-ны өдрийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас сэтгэцэд учирсан шинжээчийн тогтоолтой зөвхөн 2 шинжээчийг танилцуулсан. Бусад оролцогч нарт танилцуулаагүй байдаг. Миний үйлчлүүлэгч Мад танилцуулаагүй, мэдээ ч үгүй, би мөн мэдээгүй үйл ажиллагаа байгаад байгаа. Сэтгэцэд учирсан хохирлын зэргээр үнэлгээг дагаж мөнгөний асуудал, хохирлын асуудал яригдана. Тэгэхээр бид энэ нь хууль ёсны байх ёстой гэдэг шаардлага тавих зүйн ёсны байна. Яллагдагчийн эдлэх эрхэд шинжээчийн тогтоолтой танилцах, түүнийг татгалзан гаргах эрхтэй байх ёстой. Энэ хүний сэтгэцэд ямар нэг хохирол учраагүй байна гэж маргах эрх ч байна. Тэгэхээр шинжээч томилсон тогтоолыг танилцуулахгүй байгаа нь өөрөө эрхийг нь зөрчиж байна гэж харагдахаар байна. Энэ үндэслэлээр буцаасан нь зөв. Мад өөрчлөлт оруулсан тогтоол танилцуулахдаа өмгөөлөгч оролцуулаагүй танилцуулсан. Энэ нь бас эрхийг нь зөрчсөн үйлдэл. М бичиг үсэг мэдэхгүй учраас тогтоолтой танилцаад, санал, хүсэлт бичих эрх, боломжоор хангагдах ёстой. Мөн энэ тогтоол нэг талаараа яллагдагчийн эрх зүйн байдлыг нь дордуулсан тогтоол гэж болохоор байгаа. Хохирлын хэмжээг өмнө нь 16,560,000 төгрөг гэж байсныг 17,600,000 төгрөг болгосон учраас эрх зүйн байдлыг дордуулсан тогтоол юм. Тийм учраас үүнийг зөвшөөрөх эсэх гээд мэдүүлэг авах ёстой биз дээ. Хэргийн холбогдогч нар хэрэгт ерөөсөө саад учруулдаггүй. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу, дулимаг хийгээд байгаа учраас удааширсан. Хэргийн оролцогч нарын эдлэх ёстой хуулиар олгосон эрхийг заавал эдлүүлж байх ёстой. Шүүгчийн захирамжинд оролцогчдын эрхийг хангах заалтуудыг дурдаж бичсэн байгаа нь үндэслэлтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
2. Б аймгийн Прокурорын газраас яллагдагч У, Б, Л, Ц, М нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж 2024 оны 01 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Мын зааж өгсөн Б аймгийн Бсумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Б” гэх газраас хохирогч Б.Цын өмчлөлийн олон тооны буюу 6 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 3 тооны үхрийг нядалж 0-0улсын дугаартай, Тоёота Харьер загварын тээврийн хэрэгсэлд махыг ачиж, 3 тооны үхрийг амьдаар нь 0-0улсын дугаартай, Хюндай портер загварын тээврийн хэрэгсэлд ачиж А аймаг руу авч явсны улмаас хохирогч Ц17,600,000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Нг хулгайн үхэр гэдгийг мэдсээр байж Маас 3 тооны үхэр худалдан авч цааш нь бусдад зарж борлуулсан, яллагдагч Бийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны орой А аймгийн Э сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Убайрлах АРА комплексын ойролцоо хувийн таарамжгүй харилцааны улмаас Цын нүүр рүү нь цохиж зүүн зовхинд шарх, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, У, Л, Ц нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, Мад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, Бид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
3. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 04 сарын 27-ны 2026/ШЗ/337 дугаар шүүгчийн захирамжаар У, Б, Л, Ц, М, Ннарт холбогдох хэргийг
- Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид болох хохирогч, түүний өмгөөлөгч, яллагдагч тэдгээрийн өмгөөлөгч нарт танилцуулаагүй, оролцогч нарт тогтоолыг танилцуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4, 7.5 дугаар зүйлийн 4, 7.7 дугаар зүйлийн 3, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13, 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийн эрхийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн,
- яллагдагч Мын өмгөөлөгч Г.Энхбаяраас энэ талаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-д заасан...” үндэслэлээр гаргасан хүсэлт үндэслэлтэй байна гэж прокурорт буцааж шийдвэрлэжээ.
4. Анхан шатны шүүх хохирогч Цсэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх 2025 оны 03 сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хохирогч, түүний өмгөөлөгч, яллагдагч тэдгээрийн өмгөөлөгч нарт танилцуулаагүй нь тэдний хуульд заасан эрхийг хангаагүй зөрчил гэж үзсэн байна.
5. Шинжилгээ хийлгэх үед оролцогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан шинжээчийг татгалзан гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, шинжилгээ хийхэд байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхтэй.
Хэдийгээр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх 2025 оны 03 сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг оролцогч нарт танилцуулаагүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг эх хувиар нь танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасны дагуу яллагдагч Н, Ц, Б, Л, М түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, У, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарт хавтаст хэргийн материал танилцуулсан /6-р хавтас 151-156х/, хохирогч Б.Цыг хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэхэд тэрээр “миний өмгөөлөгч танилцана” гэсэн талаар мөрдөгч тэмдэглэл үйлдэж, хохирогчийн өмгөөлөгч Д.Очирваань хавтаст хэргийн материалтай танилцаж, “үйлчлүүлэгчээ төлөөлөн танилцав, хүсэлтгүй” гэснийг хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд тусгажээ. /5-р хавтас 118-119х/
Түүнчлэн мөрдөгчийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолыг үндэслэн хохирогч Б.Цыг сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээнд оролцуулж, шинжээч дүгнэлтээ гаргажээ.
6. Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцаад мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол гаргаж болох бөгөөд оролцогчоос гаргасан хүсэлт гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргадаг.
Яллагдагч Н, Ц, Б, Л, М түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нар хавтаст хэргийн материалтай танилцсан боловч хүсэлт, гомдол гаргаагүй, яллагдагч Уын гаргасан хүсэлтийг прокурор шийдвэрлэсэн байна.
7. Яллагдагч Н, Ц, Б, Л, М түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, У, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нар нь хавтаст хэргийн материалтай танилцсан тул тэднийг мөрдөгчийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолтой танилцаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирогч Б.Ц хэргийн материалыг өмгөөлөгчдөө танилцуулах хүсэлт гаргасны дагуу мөрдөгч хохирогчийн өмгөөлөгч В.Очирвааньд хэргийн материал танилцуулж, хохирогч нь шинжилгээ хийхэд байлцсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч “хохирогч Б.Ц болон миний бие шинжилгээ хийлгэх тогтоолтой танилцаж, улмаар хохирогч нь өөрөө очиж шинжилгээ хийлгэсэн” гэсэн тайлбарыг гаргасан.
Иймд яллагдагч Н, Ц, Б, Л, М түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, У, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, хохирогч Б.Ц түүний өмгөөлөгч В.Очирваань нарыг шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2025 оны 03 сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолтой танилцсан гэж үзнэ.
8. Мөн яллагдагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд “яллагдагч М нь бичиг үсэг мэдэхгүй болохоо илэрхийлсээр ирсэн. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан буюу хохирлын хэмжээ шинжээчийн дүгнэлтээр 17,600,000 төгрөг болж өөрчлөгдсөн талаарх яллагдагчаар татах тогтоолыг бичиг үсэг мэдэхгүй яллагдагчид өмгөөлөгчгүй танилцуулсан, тогтоолын хувийг яллагдагчид гардуулаагүй, яллагдагчаас дахин мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил бөгөөд үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэснийг /6х-222х/ анхан шатны шүүх үндэслэлтэй гэжээ.
9. Мад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой яллагдагч М нь өмгөөлөгч Г.Энхбаярын хамт танилцаж, яллагдагчаас өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг авсан ба /2хавтас 205-216х/ прокурор дээрх яллагдагчаар татах тогтоолд хохирогч Цучирсан хохирол 16,560,000 төгрөг гэснийг 17,600,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн өөрчлөлтийг оруулж яллагдагч Мад танилцуулжээ. /6-р хавтас 141-143х/
Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авах бөгөөд яллагдагч Мын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллагдаж байгаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж өөрчлөөгүй тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолыг танилцуулахдаа Маас мэдүүлэг аваагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй.
Мөн яллагдагч М нь өмгөөлөгчийн хамт хавтаст хэргийн материалтай танилцсныг энд дахин дурьдах нь зүйтэй байна.
10. Яллагдагч Цын өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэргийн материалтай танилцаагүй байх боловч энэ ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой.
Дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЗ/337 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч М, Ц, Л, Ннарт авсан хувийн баталгаа гаргах, яллагдагч У, Бнарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Ч.ЭНХТӨР