| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2412002550159 |
| Дугаар | 2026/ДШМ/32 |
| Огноо | 2026-06-02 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Л.Бат-Эрдэнэ |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2026/ДШМ/32
2026/ДШМ/32
Хт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Л.Бат-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэндсүрэн
Шүүгдэгч Х
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэндсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Хт холбогдох 2412002550159 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19 оны 0 сарын 0-ний өдөр Д аймгийн Б суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 0, ээжийн хамт амьдардаг, У хот Ч дүүрэг 0-р хороо Сын 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Бийн Х /РД:0000000000/
Шүүгдэгч Х нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр С аймгийн Э сумын 0 дугаар баг Ш гэх газраас иргэн Мэзэмшлийн хөх өнгийн Даюун маркийн мотоцикпыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Т.М 2,775,000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А аймгийн Б сумын Х багийн Х гэх газраас хохирогч Бгэрээс 6 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулж 6 завхай мөнгөн хэрэглэлийг бусдад зарж хохирогчид 4,607,120 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 7,382,120 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А аймгийн Б сумын Х багийн Х гэх газраас хохирогч Бэзэмшлийн 1 тооны хүрэн зүсмийн морийг хулгайлан, өөрийн өмчийн адил захиран зарцуулж буюу нядалж, бусдад 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Хт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Ш ургийн овогтой Бийн Хийг /РД:000000/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Хийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хийн цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Хаас 9,862,120 /есөн сая найман зуун жаран хоёр мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч Т.М /С аймаг, Э сум, 0 дугаар баг, Цын ухаа Ш гэх газарт оршин суух РД:0000/-д 2,775,000 /хоёр сая долоон зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч Л.Бт /У хот, С дүүрэг, 0 дугаар хороо, Сын 0-0 тоотод оршин суух РД:0000000/-д 6,607,120 /зургаан сая зургаан зуун долоон мянга нэг зуун хорь/ төгрөг, Архангай аймгийн Цагдаагийн газарт 480,000 төгрөгийг тус тус олгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, гомдол эсэргүүцэл гаргах үндэслэл журмыг тайлбарлаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэндсүрэн давж заалдах гомдол, дүгнэлтдээ: Шүүх Хийг хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлээр хорихоос өөр төрлийн оногдуулах боломжгүй гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргүүд нь тус бүр хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг.” гэх урьдчилсан нөхцөлийг хангахгүй тул шүүх уг хуулийг хэрэглэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар дүгнэлт гаргасан. Учир нь шүүгдэгч Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд түүний хувийн байдал, өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзсэн. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг өөррчилж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 2026.04.07-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй. Шүүгдэгч нь хохирогч н.Мөнхзулд 2.775.000 төгрөг, хохирогч н.Болдбаатарт 6.607.190 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан. Үүнийг өнөөдрийг хүртэлх хугацаанд нөхөн төлөөгүй. Архангай аймгийн Цагдаагийн газраас Хаас нэхэмжилж байгаа 480.000 төгрөгийг тус цагдаагийн газарт олгуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн байгаа. Гэм буруу дээр маргадаггүй л гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хөдөлбөргүйгээр нотлогдсон учраас шүүх шийдвэрлэсэн байгаа. Өөрөөр хэлбэл маргах боломж байхгүй. Мөн Х нь мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, оргон зайлсан асуудал байгаа. Мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллага Хийг эрэн сурвалжилсны үндсэн дээр олж тогтоон, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлсэн байгаа. Иймд Хийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр, тухай мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж шүүгдэгчийн үйлдэлд анхан шатны шүүхээс 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Хийн цагдан хоригдсон 128 хоногийг, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялд оруулан тооцох нь зүйтэй гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг бүхэлд нь хянав.
2. Хэргийн үйл баримт түүний, нотлогдсон байдлын талаарх дүгнэлт:
2.1. Шүүгдэгч Х нь 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр С аймгийн Э сумын 6 дугаар багийн Ш гэдэг газарт байрлаж байсан хохирогч Мгэрийн гаднаас хөх өнгийн, 2,775,000 төгрөгийн үнэтэй, даюун маркийн мотоцикпыг өмчлөгчид нь мэдэгдэлгүй авч явж, худалдсан, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А аймгийн Б сумын Х багийн Хэвтээгийн булан гэдэг газарт байрлаж байсан Бэзэнгүй байсан гэрээс 6 завхай мөнгөн хэрэглэлтэй, 4,607,120 төгрөгийн үнэтэй эмээлийг нь авч, гэрийн гадна байсан 2,000,000 төгрөгийн үнэтэй хүрэн зүсмийн морийг нь уг эмээлээр эмээллэн унаж явж эмээлийн мөнгөн хэрэглэлийг эмээлийн модноос салган худалдаж, хүрэн зүсмийн морийг нядалж худалджээ.
2.1.1. Эдгээр үйл баримтууд нь: Хохирогч Ммалыг харж байсан Д аймгийн Б сумын харьяат Б овогт Х гэдэг залуу 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хөх өнгийн Даюун маркийн мотоциклийг нь аваад явсан талаар гэмт хэргийн гомдол, мэдээлэл гаргасныг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 хх-01/,
2.1.2. Хохирогч Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "Малчин авна гэсэн зар тавьж Х гэдэг залуутай холбогдож, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 381 тооны бог малыг ялгаж өгч, 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл харуулж байгаад бичгээр гэрээ хийж бүх хонь ямаагаа нийлүүлж харуулахаар тохиролцож 08 дугаар сарын 05-ны өдөр 07 цагийн үед эхнэрийн хамт Э сумын 3 дугаар багт найрын ажлаар яваад 00 цаг өнгөрч байхад ирэхэд нь Х нь “Доголон хурга хайгаад ирье, ахдаа мотоциклоо өгчих” гэж хэлж мотоциклийг нь 16 настай хүүгээс нь авч яваад ирээгүй байсан. Х сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй харин мотоциклын үнийг нэхэмжлэн гаргуулах хүсэлтэй байгаа.” тухай мэдүүлэг /2 хх 20-27/,
2.1.3. Насанд хүрээгүй гэрч Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Аав Мнь Э сумын төвөөс Х гэдэг хүнийг авч ирж хонь, ямаа ялгаж өгч харуулж байсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 05-ны өглөө манай аав, ээж хоёр сумын төв рүү найранд оролцохоор явсаны дараа Х хөх өнгийн Даюун маркийн мотоциклыг нь унаж яваад буцаж ирээгүй.” тухай мэдүүлэг /2 хх 39-41/
2.1.4. Хөрөнгийн үнэлгээний "Б" ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Даюун маркийн мотоциклийг 2,775,000 төгрөгөөр үнэлсэн 2302209 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх 54-56/,
2.1.5. Л.Болдбаатараас гаргасан 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумаас өөрийн эзэмшлийн хуучны 6 завхай хэрэглэлтэй эмээл болон хүрэн зүсмийн морио хулгайд алдсан.” тухай гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /1 хх-02/,
2.1.6. Хохирогч Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А аймгийн Б сумын Х багийн Х гэдэг газарт байсан гэрээсээ хуучны мөнгөн хэрэглэлтэй, 6 завхайтай, улбар шар өнгийн яс модтой, зэсэн хяртай, хүрэн булигаран гөлөмтэй, бор өнгийн олонцогтой эмээлээ, бас зөв талынхаа гуя дээр ширээтэй саран чандмань тамгатай, оодон сүүлтэй, сартай хар хүрэн зүсмийн, даага байхад нь Д аймгаас 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан, бригадын наадамд түрүүлж, сумынхаа наадамд айргийн дөрөвт, овооны наадамд айргийн гуравт хурдалж байсан морины хамт хулгайд алдсаныг хөлсөөр малыг нь маллахаар ирсэн Бийн Х А аймгийн Э сумын 0 дугаар баг Б байх М гэдэг айлд авч ирж нядалж махыг нь “Х” худалдааны төвд ажилладаг Б гэх ченжид зарсан байсан бөгөөд М гэх айлд алдсан мориных нь толгой байсан тул зургийг авсан. Х нь сумын төвөөс хөдөө байрлах гэр рүү нь хохирогчийн зөвшөөрлийн дагуу унаж явсан 12 завхай мөнгөн хэрэглэлтэй халтар морио эмээлтэй нь алдсан гээд маргааш нь хөдөө байрлах гэрийнх нь гадаа аргамжаатай байсан хүрэн морийг гэрт нь байсан 6 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээлээр эмээллээд зөвшөөрөлгүй авч явсан. Хүрэн морио 6,000,000 төгрөгөөр, үе дамжиж ирсэн 6 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээлээ 10,000,000 төгрөгөөр үнэлж, адуундаа гүйж ирсэн халтар моринд тохож явсан 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээлийг 18,000,000 төгрөгөөр босгож авсан бөгөөд Хаас нэхэмжлэх ч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгож нэхэмжлэхгүй” тухай мэдүүлэг /1 хх- 07-09, 73-75, 194-195, 225/,
2.1.7. Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн морио хуучны 6 завхай хэрэглэлтэй эмээлтэй нь хулгайд алдсан бөгөөд малыг нь малладаг байсан Баттөмөрийн Х уг эмээлтэй морийг унаж аймгийн төв орж ирээд морийг нядалж махыг нь “Х” худалдааны төвд ажилладаг Болд гэх ченжид зарсан байсан” тухай мэдүүлэг /1 хх-23-24/,
2.1.8. “Ойролцоогоор 7 хоногийн өмнө Анхаа нь Х гэдэг залууг дагуулж ирээд мориных нь хөл гэмтсэн, аймагт таних хүнгүй гэхээр нь танайд дагуулаад ирлээ. Танай хашаанд хөлгүй болсон морийг нь нядалчихъя гэхээр нь хулгайн мал биш биз дээ гэж асуухад тэр Х гэх залуу нь хулгайнх бишээ миний унаж яваа морь гээд хүрэн зүсмийн морь нядалсан.” тухай мэдүүлэг /1 хх 31-33/,
2.1.9. Гэрч С.Эы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 20-ны үеэр улаан хүрэн дээлтэй, хар өнгийн бакалтай, 160 гаруй сантиметр өндөртэй залуу өөрийгөө Х гэж надад танилцуулаад “Унаж явсан мориныхоо хөлийг гэмтээчихлээ морь маань явж чадахгүй байна. Та хамт гаргалцаад өгөөч” гэхээр нь Анхаа, Жоохноо, бас нэг танихгүй залуугийн хамт Нбайдаг Отгонмолом гэдэг айлд очиж хар хүрэн зүсмийн, оодон сүүлтэй, уядаг болов уу гэмээр нарийн гэдэстэй морийг нядалсан. Тэгээд толгойг нь О хашаанд үлдээгээд морины эзэн Х морины махаа тушаана гээд аваад явсан.” тухай мэдүүлэг /1 хх- 36-38/,
2.1.10. Гэрч Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Морийг нядалсны маргааш Анхаа зах руу яваад Болдоо гэдэг ченж эсэгтэйг авч ирж 480.000 төгрөгөөр махыг худалдсанаас 36.000 төгрөгийг бэлэн өгч үлдэгдэл мөнгийг нь Х өөрөө авсан гэснээс бусдаар гэрч С.Эы мэдүүлэгтэй ижил агуулгатай мэдүүлэг /1 хх 41-43/,
2.1.11. Гэрч П.А, Хнарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2024 оны 7 дугаар сарын сүүлээр “Х” зах дээр байхад нь Э, Днарын дагуулж ирсэн танихгүй залуу унаж явсан мориныхоо хөлийг гэмтээчихлээ үзээд өгөөч гэхээр нь сангийн толгойн наана очиж морийг нь хөтлөөд Нбайх Од аваачиж морийг нядалсан байсан. Морины эзэн залуу таньдаг ченж байна уу гэхээр нь би зах дээрээс Болдоо гэдэг ченжийг дагуулж очиход 480.000 төгрөөр авна гээд 36.000 төгрөгийг бэлэн өгч үлдэгдэл мөнгийг нь араас ирж аваарай гэсний дагуу очиход “мах чинь шахаанд орохгүй гологдоод байна” гэж хэлэхээр нь явсан. Хүрэн зүсмийн морин дээр хөнгөн цагаан дөрөөтэй, мөнгөн хэрэглэлийг нь авсан бололтой эмээл байсан. Х 6 завхай мөнгөн хэрэглэлийг нь танихгүй хүнд 480,000 төгрөгөөр худалдсан гэж хэлж байсан.” тухай мэдүүлэг /1 хх 46-48, 51-53/,
2.1.12. Гэрч С.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Архангайд үйлдвэрлэв худалдааны төвийн үүдэнд мах авах гээд зогсож байтал А ирээд “Адууны мах авч байна уу” гэхээр нь авч байгаа гэтэл “адууны мах өгье” гэсэн тэгэхээр нь би махаа аваад ир гэтэл унаа байхгүй та очоод авчих гэхээр нь Аыг дагуулан өөрийн 09-87 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Нхорооллын Отгонмолом гэх айлд очиж адууных нь махыг үзэхэд 139 килограмм болоод махыг машинд хийсэн. Тэгээд махны код хаана байна гэхэд араас чинь кодоо аваад очно гэсэн. Тэгээд би тухайн газарт бэлэн байсан 36.000 төгрөгийг А гэх залууд өгөөд үлдэгдлийг нь араас ажил дээр ирээд аваарай гээд явсан. Тэгээд намайг ажил дээр ирсний дараа А намхан залуугийн хамт кодгүй ирсэн бөгөөд буцаад хоёулаа код авч ирэхээр явсан. Удалгүй намхан залуу нь ирээд код авахад мөнгө хэрэг болоод байна гээд надаас 60,000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Үүнээс хойш бас нэг танихгүй аялгатай залуу ирээд “адууны махныхаа мөнгийг авъя” гэхээр нь “Би чамтай наймаа хийгээгүй. А нэг намхан залуу хоёр мөнгийг нь авсан“ гэж хэлсэн. Надад махыг А намхан залуу жоохноо нар хиллэж өгсөн. Морины арьс толгой нь О хашаанд үлдсэн.” гэсэн мэдүүлэг /1 хх 56-58/,
2.1.13. Гэрч Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2024 оны 07 дугаар сарын сүүлээр “Тэрх” худалдааны төвд ажлын байран дээрээ байхад нь намхан, туранхай залуу 6 завхай эмээлийн мөнгөн хэрэглэл авч орж ирээд морь ачиж яваад шаварт суугаад зутраад, хүүхдүүд хоолгүй хэцүү байна гэж хэлээд ломбарданд тавчихаач гэхэд “бичиг баримт байхгүй” шууд зарчихмаар байна гэхээр нь хулгайн эд зүйл биш биз гэж асуухад хулгайнх биш гэхээр нь хэмжиж үзээд 390 грамм болсон тул нэг граммыг нь 1500 төгрөгөөр бодож 495,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн 6 завхай мөнгөн хэрэглэлийг 2024 оны 08 дугаар сарын эхээр ахимаг насны, танихгүй эрэгтэй хүнд 1.500.000 төгрөгөөр худалдсан. Х гэдэг залуу 6 завхай эмээлийн мөнгөн хэрэглэл зарахдаа, өөр 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээлийн талаар огт яриагүй” тухай мэдүүлэг /1 хх 61-63, 141-142/,
2.1.14. Гэрч Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Зөв талын ташаан дээрээ бундан тамгатай хээр зүсмийн нас нийлсэн морь өөрийнх нь бөгөөд 10 завхай хэрэглэлтэй эмээл нь Болдбаатарынх байсан бөгөөд хээр морь нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөр 23-нд шилжих шөнө адуундаа эмээл хазааргүй сул адуундаа гүйж ирсэн.” тухай мэдүүлэг /1 хх 97-98/,
2.1.15. Хас үнэлгээ ХХК-н 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Хуучны 6 завхайтай, бор дэвсгэртэй булгаарин гөлөмтэй, зэс хяртай, хөнгөн цагаан дөрөөтэй, дунджаар 12.24 лан мөнгө эрсон мөнгөн тоноглолтой эмээл 4,607,120 төгрөг, хурдан удмын морины зах зээлийн үнэлгээ 2024 оны 07 дугаар сарын байдлаар 2,000,000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн шинжээчийн 078 дугаартай дүгнэлт /1 хх 167-171/ зэрэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
2.1.16. Шүүгдэгч Х тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг нотлож байна.
3. Нотлох баримтын талаарх дүгнэлт.
3.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Хт холбогдох хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3.2. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
3.3. Хэргийн үйл баримтыг нотлож байгаа, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.
3.4. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй байна.
4. Эрх зүйн дүгнэлт хууль хэрэглээний талаар.
4.1. Шүүгдэгч Х нь хохирогч нарын малыг маллаж байхдаа малд явахаар унаж явсан мотоциклийг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр мотоциклийг өөр аймгийн өөр сумд аваачиж худалдсан, хохирогчийн малыг харж гэрт нь амьдарч байхдаа хохирогчийн гэрээс морины эмээлийг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр, авч мөнгөн хэрэглэлийг нь худалдсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, үнэ төлбөргүйгээр өөрийн мэдэлд авч захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
4.2. Мөн шүүгдэгч Х нь хохирогчийн гэрийнхээ гадаа аргамжаатай байсан морийг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, өөрийн захиран зарцуулах эрхэд авч, нядалж худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 мал дэх хэсэгт заасан мал хулгайлсан гэм хэргийн шинжийг хангаж байна.
4.3. Шүүгдэгч Х нь хэлцлийн үндсэн дээр хохирогч Бмалыг харж тэднийг амьдарч байсан бөгөөд гэрт орохыг хориглосон байхад хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гэрт нэвтэрсэн гэх байдал тогтоогдоогүй тул түүнийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.
4.4. Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, анхан шатны шүүх эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
4.5. Мөн мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, эд мөрийн баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
4.6. Хохирогч Бнь шүүгдэгч Хаас 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээлийн үнэ нэхэмжилж байгаа боловч прокуророос шүүгдэгч Хийг уг 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл алга болсон үйлдэлд буруутгаж яллаагүй.
4.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах тул хохирогчийн 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээлийн талаар шүүх ямар нэгэн шийдвэр гаргах үндэслэлгүй.
4.8. Гэвч энэ нь Хт хариуцуулсан 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээлийнхээ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргах, иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг Бэрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
5. Давж заалдах гомдлын талаар:
5.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Х хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн гэсэн урьдчилсан нөхцөлд хамаарахгүй байхад шүүх шүүгдэгчийг хохирогч нарт учруулсан хохирлоо төлөөгүй гэсэн үндэслэлээр хохирохоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж дүгнэн эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгч Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй гэсэн үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар давж заалдах гомдол гаргажээ.
5.2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн буюу төлөхөө илэрхийсэн тохиолдолд хөнгөн ял оногдуулах буюу ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болох талаар зохицуулсан бол мөн зүйлийн 1.3 дахь заалтаар хүнд гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн тохиолдолд хорих ялыг хөнгөрүүлж болохоор зохицуулсан.
5.3. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болоогүй тул зөвтгөн дүгнэх нь зүйтэй боловч энэ нь шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэсэл болохгүй байна.
5.4. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор заасан.
5.5. Гэвч энэ зохицуулалт нь шүүхэд эрх олгосон зохицуулалт бөгөөд хэрэглэх эсэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарна.
5.6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.
5.7. Мөн шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлнө гэж хэлж байгаа боловч хохирол төлөгдөөгүй, хохирлыг төлж барагдуулах бодит боломж, тухайлбал хөрөнгө, орлого ямар хугацаанд хэрхэн төлж барагдуулах боломжтойг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тохиолдолд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн гэж дүгнэхэд учир дутагдалтайг дурдах нь зүйтэй.
5.8. Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.
5.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар баталхаар заасан бөгөөд уг журмын 2 дугаар зүлийн 2.6.4 дэх хэсэгт эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардлыг тухайн үйл ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээгээр тооцохоор заасан. Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.4, 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг буруутай этгээдээс гаргуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэхээр тус тус заасан.
5.10. Тиймээс анхан шатны шүүх уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээ тогтоолгоход зарцуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 480,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Архангай аймгийн цагдаагийн газарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны уг зардлыг Иргэний хуулийн гэм хор урчуулснаас үүссэн үүргийн зохицуулалтыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулсан нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй байх тул шийтгэх тотоолын тогтоох хэсэгт энэ талаар зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй гэж үзлээ.
5.11. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
5.12. Шүүгдэгчийн анхан шатны шүүхийн шүүхийн хуралдаанаас хойш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон хугацааг хорих ял эдлэх хугацаанаас нь хасч тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “510.1” гэсний дараа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.3, 11.6 дугаар 1” гэж нэмж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хийн цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож анхан шатны шүүх хуралдаанаас хойш энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Д.БАЙГАЛМАА