Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/761

 

2026            06             09                                                                      2026/ДШМ/761

 

 

Я.Э-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч М.Алдар, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Болорзул /томилолтоор/,

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар,

Шүүгдэгч Я.Э- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/842 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Э-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Я.Э-од холбогдох 2510031881807 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

С- овогт Я-гийн Э-, 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт .........тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, /РД: ПЯ-/.

Шүүгдэгч Я.Э- нь ..................

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/842 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Я.Э-ыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Я.Э-од мэдэгдсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Я.Э-ын өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Я.Э- нь хохирогч С.Д-д 3.000.000 /гурван сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Я.Э- нь 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

6. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

                       ШҮҮГЧ                                                                    Н.БААСАНБАТ

 

 

                       ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР

 

          ШҮҮГЧ                                                                   П.ГАНДОЛГОР