| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0159/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/159 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, өмгөөлөгч Д.Нямдорж, шүүгдэгч Ц.*******, Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.*******, Б. нарт холбогдох эрүүгийн 1836000000158 дугаартай, 178/2018/0159/Э/ индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******
2.Монгол улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаартай, овогт ын
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.*******, Б. нар нь бүлэглэн Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой болсон цасан шуурганы улмаас иргэн С.ын малнаас 21 тооны ямаа тасарч алдагдсаныг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр олж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлоо барагдуулсан.Прокурорын ялын саналыг зөвшөөрч байна гэж мэдүүлэв.
Шүүгдэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлоо барагдуулсан.Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэв
Хохирогч С.ын // мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:..2018 оны 09 дүгээр сарын 25-ны үеэр манайх Ховд аймгийн ******* сумын Баян гол багийн нутаг дэвсгэр Баруун хаяа гэх газарт намаржиж байсан.09 дүгээр сарын 25-ны шөнө цасан шуурга болж манай малнаас 24 ямаа, 2 ишиг шуурганд хөөгдөж тасарч явсан байсан.2018 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 11 цагийн үед Харганын эхэн гэх газарт явж байсныг тухайн газар байсан хүмүүс хэний мал гэдгийг мэдэхгүй болохоор хойш нь эргүүлж туусныг ******* гэгч залуу манай мал гээд туугаад явсныг манай эхнэрийн эгчид гэдэг хүн хэлсэн байсан. Тэгээд би цагдаагийн газарт мэдэгдсэн.Манай малнаас алга болсон 21 ямааг Ц.*******, Б. нар бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн, тэр хоёроос ямаагаа эрж хайсны зардал 100000 төгрөг авсан тул одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-16-17-р хуудас/
Гэрч С.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2018 оны 09 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн үед гэх залуу цэнхэр өнгийн ачааны машинтай 32 тооны мал авчирч манайд өгсөн.Манай хүргэний мал гэхээр нь би хашаандаа хийсэн ... гэх мэдүүлэг / хх-21-23-р хуудас/
Гэрч Н.Отгонбулагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Манайх Лувсанпүрэв гэх айлд 32 тооны мал өгөх ёстой байсан юм.2018 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө шуурганд малаа алдаад Өөшийн урд талаас олсон.Тэгээд манайх Хотхүү гэдэг айлын машин аваад хадам аав нь болох Батхүүгийнд 32 тооны малаа нөхөртэйгээ хамт аваачиж өгөөд ирсэн. ... гэх мэдүүлэг / хх--31-р хуудас/
Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх11-13-р хуудас/
Мал үнэлсэн тухай тайланд: эм ямаа 11 толгой- 550.000 төгрөг, эр ямаа 8 толгой 640.000 төгрөг, ишиг 2 толгой 50.000 төгрөг, нийт 21 тооны ямаа-1240000 төгрөг гэх /хх 37-р хуудас/
Шүүгдэгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 09 дүгээр сарын 26-ны үеэр манайх Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Могойн хонхор гэх газарт Ц.*******ийнхтэй хамт намаржиж байсан.2018 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө цасан шуурга болсны улмаас манай малнаас тасарч алга болсон байсан. Маргааш нь Ц.******* бид хоёр малаа хайхаар хоёр тийшээ мотоциклиор гарсан.Манай тасарсан мал Өөшийн хөдөө гэх газар байсныг олоод гэртээ ирэхэд Ц.******* ирчихсэн байсан.Ц.******* “ гэдэг хүн залгаад Харганы эхэн гэх газар танай ямаа байна, ирж ав “ гэж ярилаа гээд яваад удалгүй 21 тооны ямаа тууж ирсэн. Тэгснээ “ энэ манай ямаа биш байна.Эзэн нь хайгаад ирэх хүртэл малдаа нийлүүлээд байж байя гэхээр нь би зөвшөөрөөд малдаа нийлүүлсэн. Манайх Батхүү гэх айлд 24 ямаа 8 тооны ишиг өгөх ёстой байсан. Тэгээд Ц.******* бид хоёр ярьж тохироод тэр авчирсан ямаанаас 10-ыг нь Батхүү гэх айлд аваачиж өгсөн. Үлдсэн малыг нь хүн хайж ирэлгүй байж байтал 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэсгийн төлөөлөгч ирээд мэдүүлэг авсан.Тэгээд С.ын ямаа гэдгийг мэдсэн... гэх мэдүүлэг /хх 44-45-р хуудас/
Шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... гэдэг хүн над руу залгаад Харганын эхэн гэх газар танай ямаа явж байна, ирж ямаагаа ав гэхээр нь хэлсэн газарт нь яваад очиход байхгүй байсан.Би буцаад явж байтал Харганы эхний Чулуун овоо гэх газар 21 тооны ямаа явж байхаар нь айлын эзгүй ямааг орхиод яахав эзнийг нь ирэхээр хүлээлгээд өгье гэж бодоод тууж яваад очоод малдаа нийлүүлсэн. Тэгтэл Б. Батхүү гэдэг айлд 32 тооны ямаа өгөх ёстой гэхээр нь 10-ыг нь наад малнаасаа өгчих гээд бид хоёр тохироод өгсөн. Үлдсэн малыг нь хэн нэгэн хайж ирэхгүй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэсгийн төлөөлөгч ирээд бид хоёрыг авч яваад мэдүүлэг авсан.Бид хоёр 21 тооны ямааг С.т хүлээлгэж өгсөн, мөн ямаагаа эрж хайсны зардал 100000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /хх-49-50-р хуудас/ зэрэг баримт болно.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.*******,Б. нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой цасан шуурганы улмаас хохирогч С.ын малнаас тасарч алдагдсан 21 тооны ямааг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр олж завшсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.ийн... “ энэ манай ямаа биш байна.Эзэн нь хайгаад ирэх хүртэл малдаа нийлүүлээд байж байя гэхээр нь би зөвшөөрөөд малдаа нийлүүлсэн... гэх, шүүгдэгч Ц.*******ийн... би буцаад явж байтал Харганы эхний Чулуун овоо гэх газар 21 тооны ямаа явж байхаар нь айлын эзгүй ямааг орхиод яахав эзнийг нь ирэхээр хүлээлгээд өгье гэж бодоод тууж яваад очоод малдаа нийлүүлсэн.. гэх мэдүүлгүүдээс шүүгдэгч нар нь шуурганд алдагдсан эзэнгүй малыг олж авахдаа шунахайн сэдэлтээр бус монгол хүний малаа эзэнгүйдүүлэхгүй гэсэн малч удмын ухаанаас үүдэлтэй хандсан боловч бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдэж байсан ба зориуд авч ашигласан нь гэм буруугийн санаатай үйлдэл болно.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгч Ц.*******, Б. нар нь гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч С., тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан гэрч С.Батхүү, Н.Отгонбулаг нарын мэдүүлэг, мал үнэлсэн тухай тайлан зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүгдэгч Ц.*******, Б. нар нь бүлэглэн бусдын алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Хохирогч С.ын алдагдсан 21 тооны ямаа нийт 1240000 төгрөгний үнэлгээтэй болох нь мал үнэлсэн тухай тайланд авагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш болох нь тогтоогдсон.
Иймд хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.*******, Б. нарыг алдуул мал завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар хохирогчид 21 тооны ямааг нь буцаан төлсөн, ямаагаа эрж хайсны зардал 100.000 төгрөгийг төлсөн нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.*******, Б. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал, улсын яллагчийн торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг үндэслэн шүүгдэгч тус бүрт нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгний торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.*******, Б. нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт ын нарыг алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт ын нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******, Б. нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгний торгох ялыг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******, Б. нар нь 450000 / дөрвөн зуун тавин мянга /төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Ц.*******, Б. нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалтай хорих газарт даалгасугай.
6.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.*******,Б. нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form