| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2534002561133 |
| Дугаар | 2026/ДШМ/762 |
| Огноо | 2026-06-09 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/762
Ө.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч М.Алдар, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Х.Анхцэцэг /томилолтоор/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-, түүний өмгөөлөгч С.Галцацрах,
шүүгдэгч Ө.О- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Нямхүү,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/1013 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.О-, түүний өмгөөлөгч Г.Нямхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.О-т холбогдох 2534002561133 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Я- овогт Ө-ын О-, 1987 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа барилгын компанид туслахаар ажилладаг, ам бүл 1, .........тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг өршөөн хэлтрүүлсэн, (РД:ЙӨ-).
Шүүгдэгч Ө.О- нь 2025 оны 02 дугаар ................
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/1013 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.О-, түүний өмгөөлөгч Г.Нямхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-ын 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 56 (тавин зургаа) хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР