Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 81

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ““*******" ХХК-ийн үүсгэн байгуулагч ******* нь өөрийн өмчлөл дэх тус компанийн 100 хувийн энгийн хувьцааг "******* *******" ХХК-д бэлэглэснийг бүртгэн авах үүргээ биелүүлээгүй Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, "*******" ХХК-ийн үүсгэн байгуулагч А*******.В-гээс эрх үүргээ шилжүүлсэн болон бэлэглэлийн гэрээгээр хөрөнгөө шилжүүлсэн талаарх өөрчлөлт, тэмдэглэгээг улсын бүртгэлд бүртгэх, Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн хувьцааг эзэмшигч манай компанийн өмчлөлийн хувьцааг бидэнд мэдэгдэлгүйгээр 25,5 хувь болгон бууруулж бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 10 сарын 17-ны өдрийн тэмдэглэгээг хүчингүй тус даалган манай компанийн өмчлөх эрхийг сэргээх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийн дагуу өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул энэ тухай шийдвэрийг гаргана уу.

Энэ ххүсэлтийг гаргасантай холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 69 дүгээр зүйлд заасан үр дагавар үүсэхийг нэхэмжлэгч тал нь бүрэн ухамсарлан ойлгож, мэдэж байгаа болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе 

шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу "*******" ХХК-ийн төлөөлөгч нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч "*******” ХХК-ийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу дахин уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй болохоо шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ  дурдсан болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1-т заасныг баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ““*******" ХХК-ийн үүсгэн байгуулагч ******* нь өөрийн өмчлөл дэх тус компанийн 100 хувийн энгийн хувьцааг "******* *******" ХХК-д бэлэглэснийг бүртгэн авах үүргээ биелүүлээгүй Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, "*******" ХХК-ийн үүсгэн байгуулагч А*******.В-гээс эрх үүргээ шилжүүлсэн болон бэлэглэлийн гэрээгээр хөрөнгөө шилжүүлсэн талаарх өөрчлөлт, тэмдэглэгээг улсын бүртгэлд бүртгэх, Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн хувьцааг эзэмшигч манай компанийн өмчлөлийн хувьцааг бидэнд мэдэгдэлгүйгээр 25,5 хувь болгон бууруулж бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 10 сарын 17-ны өдрийн тэмдэглэгээг хүчингүй тус даалган манай компанийн өмчлөх эрхийг сэргээх” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “*******” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ““*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдасугай.

 

 

ШҮҮГЧ                           С.ТӨМӨРБАТ