Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 732

 

М.Оюун-Амгалан нарын 7 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Дэлгэрмөнх,

Шүүгдэгч Л.Бямбабаяр,

Шүүгдэгч Ч.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч О.Баттулга, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон,

Ялтан М.Оюун-Амгалангийн өмгөөлөгч Д.Дашдорж,

Шүүгдэгч Г.Бадамцоогийн өмгөөлөгч Б.Лхамсүрэн,

Шүүгдэгч Г.Болормаагийн өмгөөлөгч Л.Даваасүрэн,

Хохирогч М.Оюунбатын өмгөөлөгч Х.Баасанжаргал,

Хохирогч Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөлөөлөгчийн өмгөөлөгч Д.Гантөмөр,

Хохирогч Капитал банкны төлөөлөгч С.Бямбацэцэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Монгол банкны төлөөлөгч М.Нинжбадгар,

Хохирогч “Очир-Ундраа Инвест” ХЗХ-ны төлөөлөгч Г.Энхзул,

Иргэний нэхэмжлэгч “Бест кредит” ББСБ-ын төлөөлөгч С.Дагиймаа,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Оюун-Амгалан, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Оюун-Амгалан, Б.Алтанцэцэг, О.Баттулга, Л.Бямбабаяр, Ч.Эрдэнэчимэг, Г.Бадамцоо, Г.Болормаа нарт холбогдох 20835541 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Малчин овогт Магваны Оюун-Амгалан, 1958 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Халиун фур” ХХК-д орлогч захирал ажилтай байсан, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9-104 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ЧП58030800/,

2. Авжийнхан овогт Баастын Алтанцэцэг, 1967 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Увс аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, БХТН-ийн 13 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ПЭ67081304/,

3. Бүрэн овогт Оюуны Баттулга, 1973 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Номин холдинг” ХХК-д нярав ажилтай байсан, ам бүл 8, эцэг, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 77 дугаар байрны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /УГ73072515/,

4. Онжуул овогт Лхасүрэнгийн Бямбабаяр, 1963 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, химийн лаборант мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ 4 дүгээр цахилгаан станцад лаборант ажилтай байсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 4-56 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ЧЙ63110905/,

5. Авгуус овогт Чойжилын Эрдэнэчимэг, 1974 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 15-5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ЧВ74012585/,

6. Олхонууд овогт Гиймаагийн Бадамцоо, 1968 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 23-375 тоотод оршин суух бүртгэлтэй,

2008 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 cap хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар /Х368060529/,

7. Мухар овогт Гомбосүрэнгийн Болормаа, 1973 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Говь-алтай аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 729 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ДЮ73030322/.

 

            М.Оюун-Амгалан нь:

1. 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Л.Бямбабаяртай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 199 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 15.000.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

2. 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Л.Бямбабаяртай бүлэглэн хамтын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4-56 тоот байрны гэрчилгээг Л.Бямбабаярын нэр дээр хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 45.000.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

3. 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Хандтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16 дугаар байрны 14 тоот орон сууцны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 20.000.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

4. 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн З.Тунгалагт "зээлийг өөрөө хариуцаж, 2-3 сарын дотор төлнө" гэж хуурч мэхлэн "Анод" банкнаас 10.000.000 төгрөгийн зээл авахуулж, итгэл эвдэн залилсан,

5. 2007 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Капитал" банкны тооцооны 903 дугаар төвөөс 12.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

6. 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдөр М.Баатархуягтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б дугаар байрны 60 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр, хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул ОУХТөвд байрлах "Капитал" банкны тооцооны 4 дүгээр төвөөс 15.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

7. 2007 оны 3 дугаар сарын 5-ны өдөр М.Ганхуягтай бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5б байрны 33 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул ОУХТөвд байрлах "Капитал" банкны тооцооны 4 дүгээр төвөөс 15.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

8. 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр А.Бямбацогтой бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг барьцаанд тавьж, уг байрны өмчлөгч О.Оюунбатын гарын үсгийг хуурамчаар зурж, хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саппоро" худалдааны төвд байрлах "Хас" банкны тооцооны төвөөс 25.000.000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 2.25 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр залилсан,

9. 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Эрдэнэчимэгтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр, хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Очир-Ундраа Инвест" ХЗХоршооноос 55.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй ззэлэх нэрийдлээр залилсан,

10. 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б.Цэрэнбаттай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 199 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр, хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Очир-Ундраа Инвест" ХЗХоршооноос 15.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр залилсан,

11. 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр О.Баттулгатай бүлэглэн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 70 тоот байрыг барьцаанд тавьж, барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Очир-Ундраа Инвест" ХЗХоршооноос 21650 ам.доллар буюу 24954439 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

12. 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16 дугаар байрны 27 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн хуурч мэхлэх аргаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Бейст кредит" банк бус санхүүгийн байгууллагаас 22000 ам.доллар буюу 25723500 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

13. 2007 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамжны К-104 дүгээр байранд байрлах "Чаданхүү" ХЗХоршооноос 18000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

14. 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бат-Инвест" банк бус санхүүгийн байгууллагаас 15000000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

15. 2007 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 20000000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

16. 2008 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Н.Эрдэнэцэцэгтэй бүлэглэн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 86 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 7000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

17. 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Алтанцэцэгтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид үйлчилгээний төвийн "Монгол шуудан" банкны тооцооны 11 дүгээр төвөөс 15.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

18. 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Б.Алтанцэцэгтэй бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5б байрны 33 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 20000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

19. 2008 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Л.Бямбабаяртай бүлэглэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4 дүгээр байрны 56 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 20000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

20. 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б.Энхбайгальтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 6 дугаар байрны 57 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 7.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

21. 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр О.Баттулгатай бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим "зээл аваад өгнө" гэж хуурч, иргэн Р.Нямдаваагаас 20000000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай, хоногийн 0.3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

22. 2006 оны 11 дүгээр сард иргэн Х.Уранчимэгээс Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ард кинотеатрын орчим 7 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр 8000000 төгрөгийг хуурч мэхлэн, итгэл эвдэн залилсан,

23. 2008 оны 2 дугаар сарын 19, 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрүүдэд иргэн Х.Алтангэрэлээс 3-4 хоногийн хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр хуурч, нийт 26000000 төгрөгийг итгэл эвдэн залилсан,

24. 2008 оны 3 дугаар сард Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт "барьцаанд байгаа хямдхан хашаа байшин авч өгнө" гэж хуурч мэхлэн иргэн О.Оюунбаясгалангаас 9000000 төгрөгийг итгэл эвдэн залилсан,

25. 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бейст кредит" Банк бус санхүүгийн байгууллагад хохирогч О.Оюунбаясгалангийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16 дугаар байрны 27 тоот байрыг нь иргэн Д.Маринаагаар барьцаанд тавиулж, 13000000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

26. 2007 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэнмөнхөөс 15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

27. 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэнмөнхөөс 20000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

28. 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Б.Хандтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 199 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэнмөнхөөс 15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

29. 2007 оны 10 дугаар сарын 2-ны өдөр иргэн Д.Маринагийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр байрны 25 тоот байрыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо Чингүнжавын гудамжны К-104 дүгээр байранд байрлах "Чаданхүү" ХЗХоршоонд барьцаалж, 15000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

30. 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Ч.Эрдэнэчимэгээр төрсөн дүү Ч.Эрдэнэмөнхийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 11 тоот орон сууцыг П.Нарантуяагийн нэр дээр шилжүүлж, Монгол шуудан банкны 14 дүгээр салбараас авсан 12.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

31. 2007 онд иргэн О.Оюунбатын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот, мөн дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дүгээр байрны 14 тоот, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот гурван орон сууцны бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, өөрийн өмчлөлд болон бусдын өмчлөлд шилжүүлэн өмчлөх эрхийг болон 165.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулан, итгэл эвдэн залилсан,

32. Ж.Пүрэвсүрэн, Б.Алтанцэцэг нартай бүлэглэн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 104 тоот О.Оюунбатын орон сууцны гэрчилгээг Г.Бадамцоогоор хуурамчаар үйлдүүлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Анод банкны 23 дугаар салбарын тооцооны төвөөс 20000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

33. Х.Бямбасүхтэй бүлэглэн 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 104 тоот О.Оюунбатын орон сууцны гэрчилгээг Г.Бадамцоогоор хуурамчаар үйлдүүлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Анод банкны 23 дугаар салбарын тооцооны төвөөс 20000000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

34. Төрсөн эцэг Б.Магваныг хуурч мэхлэн, орон сууцны хамтран өмчлөгчөөс хасч, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56-33 тоот орон сууцыг 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн урд талд байрлах нотариатын газарт С.Янжмаад 38500000 төгрөгөөр зарж, хохирогч Уянгыг итгэл эвдэн залилж, нийт 796.177.939 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан ба дээрх гэмт хэргүүдийг гардан зохион байгуулж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэн үйлдсэн гэмт хэрэгт ,

Б.Алтанцэцэг нь:

1. 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид үйлчилгээний төвийн "Монгол шуудан" банкны тооцооны 11 дүгээр төвөөс 15000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, capын 2.4 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

2. 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5б байрны 33 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 20000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

3. 2007 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Б.Уранбилэгтэй бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5б байрны 33 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 12000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

4. 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б.Тунгалагтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Мөнгөн тагш" дэлгүүрт иргэн Б.Ариунболдоос 8000000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

5. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5б байрны 33 тоот байрны гэрчилгээг Г.Бадамцоогоор хуурамчаар үйлдүүлэн 2007 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс Б.Уранбилэгийн нэр дээр авсан 12000000 төгрөгийн зээлийг Л.Хишигдоржоор чөлөөлүүлж 12.500.000 төгрөгийг тус тус итгэл эвдэн залилсан,

6. Ж.Пүрэвсүрэн, М.Оюун-Амгалан нартай бүлэглэн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 104 тоот О.Оюунбатын орон сууцны гэрчилгээг Г.Бадамцоогоор хуурамчаар үйлдүүлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Анод банкны 23 дугаар салбарын тооцооны төвөөс 20.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилж, нийт 87000000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан ба дээрх хэргүүдэд хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэмт хэрэгт,

О.Баттулга нь:

1. 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим "зээл аваад өгнө" гэж хуурч мэхлэх аргаар иргэн Р.Нямдаваагаас 20000000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай, хоногийн 0.3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

2. 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 70 тоот байрыг барьцаанд тавьж барьцааны гэрээг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Очир-Ундраа Инвест" ХЗХоршооноос 21650 ам.доллар буюу 24954439 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилж, нийт 44954439 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан ба дээрх гэмт хэргүүдэд хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэмт хэрэгт,

Ч.Эрдэнэчимэг нь:

2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг, эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Очир-Ундраа Инвест" ХЗХоршооноос 55000000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилж хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэмт хэрэгт,

Л.Бямбабаяр нь:

1. 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 199 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 15000000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

2. 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн хамтын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4-56 тоот байрны гэрчилгээг өөрийн нэр дээр хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 45.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

3. 2008 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4 дүгээр байрны 56 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 20.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилж, нийт 80.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулан дээрх гэмт хэргүүдэд хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэмт хэрэгт,

Г.Бадамцоо нь:

1. М.Оюун-Амгалан, М.Баатархуяг нартай бүлэглэн 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б дугаар байрны 60 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул" ОУХТөвд байрлах "Капитал" банкны тооцооны 4 дүгээр төвөөс 15000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

2. М.Оюун-Амгалан, М.Ганхуяг нартай бүлэглэн 2007 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5б байрны 33 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул" ОУХТөвд байрлах "Капитал" банкны тооцооны 4 дүгээр төвөөс 15000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

3. М.Оюун-Амгалантай бүлэглэн 2007 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Капитал" банкны тооцооны 903 дугаар төвөөс 12000000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

4. М.Оюун-Амгалан, Б.Ханд нартай бүлэглэн 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16 дугаар байрны 14 тоот орон сууцны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 20.000.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

5. М.Оюун-Амгалантай бүлэглэн 2007 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамжны К-104 дүгээр байранд байрлах "Чаданхүү" ХЗХоршооноос 18000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

6. М.Оюун-Амгалан, Б.Алтанцэцэг нартай бүлэглэн 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид үйлчилгээний төвийн "Монгол шуудан" банкны тооцооны 11 дүгээр төвөөс 15000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

7. М.Оюун-Амгалан, Б.Алтанцэцэг нартай бүлэглэн 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5б байрны 33 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 20000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

8. М.Оюун-Амгалан, А.Бямбацог нартай бүлэглэн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг барьцаанд тавьж, уг байрны өмчлөгч О.Оюунбатын гарын үсгийг хуурамчаар зурж, хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саппоро" худалдааны төвд байрлах "Хас" банкны тооцооны төвөөс 25000000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 2.25 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр залилсан,

9. Б.Алтанцэцэг, Б.Уранбилэг нартай бүлэглэн 2007 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5б байрны 33 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 12000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.50 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

10. Б.Алтанцэцэг, Б.Тунгалаг нартай бүлэглэн 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Мөнгөн тагш" дэлгүүрт иргэн Б.Ариунболдоос 8000000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

11. Б.Алтанцэцэг, Ж.Пүрэвсүрэн нартай бүлэглэн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 104 тоот О.Оюунбатын орон сууцны гэрчилгээг Г.Бадамцоогоор хуурамчаар үйлдэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Анод банкны 23 дугаар салбарын тооцооны төвөөс 20000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

12. М.Оюун-Амгалан, Х.Бямбасүх нартай бүлэглэн 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 104 тоот О.Оюунбатын орон сууцны гэрчилгээг Г.Бадамцоогоор хуурамчаар үйлдэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Анод банкны 23 дугаар салбарын тооцооны төвөөс 20000000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

13. М.Оюун-Амгалантай бүлэглэн 2007 онд иргэн О.Оюунбатын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот, мөн дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дүгээр байрны 14 тоот, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот гурван орон сууцны бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, өөрийн өмчлөлд болон бусдын өмчлөлд шилжүүлэн өмчлөх эрхийг болон 165.000.000 төгрөгийн хохирол учруулан залилж, нийт 365000000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан ба дээрх гэмт хэргүүдэд хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэмт хэрэгт,

Г.Болормаа нь:

1. М.Оюун-Амгалантай бүлэглэн 2007 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэнмөнхөөс 15000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

2. М.Оюун-Амгалантай бүлэглэн 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэнмөнхөөс 20000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

3. М.Оюун-Амгалантай бүлэглэн 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Б.Хандтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 199 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэнмөнхөөс 15000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

4. М.Оюун-Амгалан, Ч.Эрдэнэчимэг нартай бүлэглэн 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Очир-Ундраа Инвест" ХЗХоршооноос 55.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр залилсан,

5. М.Оюун-Амгалан, Б.Цэрэнбат нартай бүлэглэн 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 199 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Очир-Ундраа Инвест" ХЗХоршооноос 15000000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр залилсан,

6. М.Оюун-Амгалан, Л.Бямбабаяр нартай бүлэглэн 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хамтын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4-56 тоот байрны гэрчилгээг Л.Бямбабаярын нэр дээр хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 45000000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилж, нийт 165000000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан ба дээрх гэмт хэргүүдэд хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Оюун-Амгаланд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгүүдийг тус тус журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар,

Б.Алтанцэцэг, О.Баттулга, Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр, Г.Бадамцоо, Г.Болормаа нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ч.Эрдэнэчимэг, О.Баттулга, Л.Бямбабаяр, Г.Бадамцоо, Г.Болормаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэг болгон, шүүгдэгч Б.Алтанцэцэгт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг болгон тус тус зүйлчилж, М.Оюун-Амгаланг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, онц их хэмжээний хохирол учруулсан, Б.Аптанцэцэгийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, онц их хэмжээний хохирол учруулсан, О.Баттулга, Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр нарыг хуурамч бичиг баримтыг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, Г.Бадамцоо, Г.Болормаа нарыг хуурамч бичиг баримтыг бусдад ашиглуулах зорилгоор байнга үйлдсэн, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, О.Баттулга, Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр, Г.Бадамцоо, Г.Болормаа нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюун-Амгаланг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанцэцэгийг 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюун-Амгалан, Б.Алтанцэцэг нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Оюун-Амгалангийн урьд цагдан хоригдсон 1026 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.Алтанцэцэг нь 11 хоног, шүүгдэгч О.Баттулга, Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр, Г.Бадамцоо, Г.Болормаа нар нь 4 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Алтанцэцэгт оногдуулсан үндсэн ял болох 5 жил 1 сарын хорих ялыг болон 500.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолын хавсралт 1-д зааснаар шүүгдэгч М.Оюун-Амгалан, О.Баттулга, Г.Бадамцоо, Г.Болормаа, /хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд болон бусад үндэслэлээр хэрэгсэхгүй болсон Б.Ханд, А.Бямбацог, М.Баатархуяг, М.Ганхуяг/ Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр, Ж.Пүрэвсүрэн, Б.Уранбилэг, Б.Цэрэнбат, Х.Бямбасүх нараас нийт 784.844.598 төгрөгийг энэ тогтоолын хавсралт 1-д заасан нэр бүхий хохирогч нарт олгож, энэ тогтоолын хавсралт нь шийтгэх тогтоолын салшгүй хэсэг болохыг дурьдаж, эрхийн бүртгэлийн Ү-2203000793 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот, эрхийн бүртгэлийн Ү-2203005609 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот, эрхийн бүртгэлийн Ү-2201009505 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот орон сууцуудыг хохирогч О.Оюунбатынх мөн болохыг тогтоож, үүнээс үүсэх үр дагаварыг арилгах үүргийг шүүгдэгч М.Оюун-Амгалан, А.Бямбацог, Ч.Эрдэнэчимэг, Г.Болормаа, Г.Бадамцоо нарт хариуцуулж, энэ талаар эрх зөрчигдсөн хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдаж, Төрийн сан банкны 900005401 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дансанд хадгалагдаж буй эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээнд авагдсан шүүгдэгч нарын /500.000x8=4.000.000/ төгрөгийг болон М.Оюун-Амгалангийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялд тооцуулахаар 500.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 500.000 төгрөгийг Б.Алтанцэцэгт буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Л.Бямбабаярын "Шарп" загварын 14 инчийн өнгөт зурагт, 2 хаалгатай хятад улсад үйлдвэрлэсэн хөргөгч, “Нокиа 6700” загварын гар утас /хх-ийн 1332/, Б.Хандын "Монел” загварын 21 инчийн өнгөт зурагт, "Минск" загварын хөргөгч, “Моторолла” загварын гар утас /хх-ийн 1335/, Б.Алтанцэцэгийн "Шарп" загварын 21 инчийн өнгөт зурагт, "Хитачи" загварын 2 хаалгатай хөргөгч, 2 сандалтай буйдан ор, “Нокиа-7610” загварын гар утас /хх-ийн 1338/, О.Баттулгын "Шарп" загварын 21 инчийн өнгөт зурагт, мебель диван, хувцасны шкаф, 2x3 хэмжээтэй хивс, “Самсунг-250” загварын гар утас /хх-ийн 1341/, А.Бямбацогийн "ЛЖ" загварын 29 инчийн өнгөт зурагт, "Самсунг" загварын 2 хаалгатай хөргөгч, унтлагын буйдан ор, ханын стенк /хх-ийн 1344/, Ч.Эрдэнэчимэгийн "Монел" загварын 21 инчийн өнгөт зурагт, "Монел" загварын хөргөгч, "Монел" загварын тоос сорогч, "Моторолла" загварын гар утас /хх-ийн 1347/ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд ялтан М.Оюун-Амгаланд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Б.Алтанцэцэгт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ч.Эрдэнэчимэг, О.Баттулга Л.Бямбабаяр, Г.Бадамцоо, Г.Болормаа нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Ялтан М.Оюун-Амгалан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Уг хэрэг нь 2008 оны  8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаа дээр дуудаж, Х.Уранчимэгийн хүсэлтээр 8 сая төгрөг авсан гэх хэргийн улмаас хорьсон болно. Х.Уранчимэг нь миний эцэг Магваны төрсөн дүүгийн өргөмөл охин бөгөөд ах маань өвчтэй байгаад 2002 онд нас барьж, тэр үед эхнэр, охин Уранчимэг, түүний хоёр бага насны хүүхэдтэйгээ дөрвүүлээ үлдсэн. Амьдрал нь хүнд хэцүү, ажилгүй, өөрөө өвчтэй, байшин сууцаа өрөнд тавьчихсан байсан үедээ надаас ээжтэйгээ хоёул тусламж гуйж ирсэн. Хамт ажиллаж зээл чөлөөлдөг ажилд туслуулан үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг бүрдүүлж ирдэг байсан. Зээл болгоных нь хүүг төлж, амьдралд нь их л тус нэмэр болж, нилээдгүй өсөж дэвжсэн. Ингээд 2006 оны 5, 6 дугаар сарын үед Урт цагааны урд байрладаг Хадгаламжийн банкнаас авсан 7500000 төгрөгөө хүүгийн хамт 7800000 төгрөг төлүүлчихээд мөнгийг минь өгөхгүй нүүр буруулсан. 7 дугаар сарын үед байх 4 сая төгрөг эргүүлж авсан, тэгээд одоо 4 сая төгрөг өгнө шүү гэж хэлсэн. Гэтэл тэр цагаас эхлэн намайг 8 сая төгрөг авсан гэж гүжирдэн бараг л бүх дүүргийн цагдаад өргөдөл өгч шалгуулж байсан ч худал гэдэг нь нотлогдож хэрэгсэхгүй болгож байсан. Гэтэл 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагаас ярьж байна, ирж уулз гэж дуудсан. Би очтол Х.Уранчимэгийн гомдлоор хорино гэж хэлсэн. Ингээд л би цагдан хорих анги руу хоригдохоор явсан. Харин хожим нь сонсоход ээжийнх нь хамаатан Чингэлтэй дүүргийн прокурорын дарга байсан, тэгээд намайг шууд хориулсан гэж хүнд ярьсан байдаг. Ингэж би хоригдож байх хугацаанд банк бус санхүүгийн байгууллагуудаас 2006 оны 6 дугаар сараас 2008 оны 8 дугаар сар хүртэл авсан зээлүүд, хуурамч ордероор авсан зээлийн асуудлууд илчлэгдэж гэр бүлийн гишүүдийн хооронд бөөн асуудал үүссэн, бүгд миний юу хийснийг мэдэж, би 2 жил 1 сар 7 хоног хоригдож байгаад гарч ирсэн. Энэ хугацаанд эцэг, эх, дүү нар минь орон гэрээс хөөгдөж, эцэг минь насан эцэслэж, бидэнд их л хүнд уй гашуу зовлон ирсэн. Энэ бүгдийн буруутан нь би болохоор үнэхээр үхэх ч надад багадах байлаа. ... Намайг 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр суллагдан гарч ирэхэд нөгөө надтай хамт зээл авч, хүмүүсийг хуурч байсан нөхөд маань бараг танихгүй болчихсон юу хийдгийг нь бид мэдэхгүй гээд хээв нэг хэлээд зогсож байсан. Мөн урьд нь зээл чөлөөлүүлчихээд надад мөнгөө өгөөгүй хүмүүсийн зээлийн гэрээнүүд ч ямар ч хэрэггүй болж, би шатааж устгасан. ... Гэндэнд зээл авч өгсөн Бямбабаяр, Бямбацогт, Эрдэнэчимэг, Ханд, Баатархуяг, Баттулга, Ганхуяг, Пүрэвсүрэн нарыг юу ч мэдэхгүй зөвхөн зээлэнд л гарын үсэг зурсан хүмүүс гэдгийг надтай гэмт хэрэг үйлдсэн 4 хүүхэн бүгд мэднэ. Ядаж энэ хүмүүс гэмгүй гээд хэлчих зүрх зориггүй хүмүүс. Гэмгүй хүмүүсийн амьдралыг 8 жил бид үрлээ. Зарим нь орон гэргүй, эхнэр нөхрөөсөө салсан бүгд ажилгүй, ингэж энэ олон хүмүүсийн бие сэтгэлээр, амьдралаар нь бас давхар тоглосондоо би гүнээ харамсдаг. Эд чинь үнэхээр ядарсан ядуу хүмүүс, юугаа ч мэдэхгүй хүмүүсийг гэмд унагасандаа үнэхээр би гэмшиж явдаг. ...Энэ хэрэгт ороод 8 жил гаруй хугацаа өнгөрөхөд би шорон руу ганцаараа л явдаг. Би хэнтэй ч барьцаж, хэнийг ч гэр бүл үр хүүхдээс нь хагацааж, өөртэйгээ адил болгоё гэж муу зүйл үйлдэж байгаагүй. Харин төлбөрийн хувьд бол шударгаар авсан зүйлээ хүн бүрт, банк, банк бус санхүүгийн байгууллага, хувь хүмүүсийг хохиролгүй болгох юмсан гэсэн чин хүсэл байдаг. Жижиг гэлтгүй чадах чинээгээрээл төлж ирсэн.

Х.Уранчимэгийн өөрийн гараар 8 сая төгрөг авсан гэж миний өмнөөс бичсэн бичиг нь криминалистикийн шинжилгээгээр өөрийнх нь болж нотлогдсон байдаг. Мөн анхан шатны хоёр дахь хурал дээр өөрөө гар өргөн босч, би Оюун-Амгалангаас 8 сая төгрөг авахгүй, би өгнө, харин гэрч нь болъё гэж ярихад урд нь сууж байсан өмгөөлөгч нь босоод та юу яриад байна гэсэн, мөн шүүгч Алдар та юу яриад байна гэж асуусан, шүүгч маань өөрөө санаж байгаа байх. Гэтэл би юу ярьж байгааг мэдэхгүй байна гээд сууснаар заал дүүрэн хүмүүс шоолж хөхөрөлдөж байсан. ... Ингэж Уранчимэг намайг гүжирдсэн нь илчлэгдсээр байтал одоог хүртэл 8 сая төгрөгийн төлбөр төлүүлэхээр надад гарч, ядаж энэ асуудлын үнэн мөнийг өдий болтол олоогүй байгаад, үнэнийг нь олуулах гэж бүх л байцаагч нарт хэлдэг боловч тоодгүй, мөн хурал бүрт л энэ асуудлыг бас шийдвэрлэж өгөхийг хүсэж ярьдаг ч шийдвэрлэгддэггүй болно. Иймд энэ асуудлыг үнэн зөвөөр нь тогтоож өгөхийг хүсч байна.

Энэ хэрэгт явдаг гэмгүй, өөрсдийн орон байр, нэр хүндээ ашиглуулсан, 8 жил хэрэгтэн болж, ажил амьдралгүй бидний өмнөөс хохирсон хүмүүст төлбөр ногдуулж төлүүлэх нь шударга бус гэж үзэж байна.    

Хэдийгээр надад цаасан дээр хүмүүст өгсөн мөнгөний баримт байхгүй ч би хэнийг ч гүжирдэж авсан төлбөрөө бусад руу чихээгүй. Харин надтай хамт мөнгө авч, хүний гараар могой барьсан хүмүүс өөрсдийн өр төлбөрөө төлж хэрэгцээгээ хангачихаад хээв нэг энэ Оюун-Амгалан яасан их өгөөмөр хүн бэ мөнгө аваад л хүнд өгөөд байдаг гэж хэлэх байсан. Харин би одоо Болормаад аваагүй байж миний өмнөөс өр төлөх гээд сууж байдаг тун ч их өгөөмөр сэтгэлтэй болж дээ гэж хэлмээр байна. Учир нь оногдсон төлбөр нь авсан мөнгөнийх нь талд нь ч хүрээгүй болохоор баяртай байгаа байх, авсан бүгдийгээ төлж улам илүү их өгөөмөр үнэнч шударга болох болтугай гэж ерөөе. Иймд энэ бүх асуудлуудыг үнэн зөв талаас нь дүгнэж, үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Ялтан М.Оюун-Амгалангийн өмгөөлөгч Д.Дашдорж гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ялтан М.Оюун-Амгалан нь өөрийн үйлдсэн хэргийнхээ талаар анхнаасаа тогтвортой мэдүүлж, банкны ажилтнуудад зээлийн тодорхой хувийг өгдөг байсан талаар удаа дараа мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын явцад Анод банкны 23 дугаар салбараас 5 удаагийн үйлдлээр 120 сая төгрөгийг, Монгол шуудан банкны 5 дугаар салбараас 5 удаагийн үйлдлээр 74 сая төгрөгийг залилан авч байсан нь тогтоогдсон. Гэвч мөрдөн байцаалтын явцад тухайн салбарын банкны ажилтнууд байсан н.Тэмүүжин, н.Гантулга /Анод банк/, н.Чойжилжалбуу /Монгол Шуудан банк/ нарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгах талаар хойрго хандсан байдаг. Сүүлд 2015 онд н.Тэмүүжин, н.Гантулга нарт холбогдох эрүүгийн 201201040039 дугаартай хэргийг сэргээн, эрүүгийн 20835541 дугаартай хэрэгт нэгтгэн шалгасан боловч эрүүгийн хэргийг тусгаарласан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг судлахад дээрх банкны ажилтнууд гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогддог. Эрүүгийн хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаар гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг бүрэн, бодитой тогтоож, хохирлыг шударгаар хуваарилах үндэс болно гэж үзэж байна. Гэвч эрүүгийн хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болж байна гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн байцаалтыг гүйцэд биш, нэг талыг барьж явуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.Баттулгын өмгөөлөгч Г.Бат-Отгон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтан М.Оюун-Амгалан, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэл муутай учраас гомдлуудыг хүчингүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэг 9 жилийн хугацаанд шалгагдсан. Хэргийн нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Л.Бямбабаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд надаас 26000000 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би өөрийн эзэмшилд байсан 3 өрөө байрыг өгч залилуулсан” гэв.

Шүүгдэгч Ч.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбарлан хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Бадамцоогийн өмгөөлөгч Б.Лхамсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Г.Бат-Отгонтой санал нэг байна. Шалгах ёстой бүх асуудлыг шалгаж, шүүгдэгч нарын гэм буруу хангалттай нотлогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирлын талаар гомдол гаргаагүй ч гэсэн шүүх хэргийг бүх талаас авч үздэг заалттай тул миний үйлчлүүлэгч Г.Бадамцоод Бямбасүх гэх хүний хохирлын тооцоо нэмэгдэж, үйлдэл болж ирсэн. Энэ үйлдэл нь хуурамч бичиг баримтаар үйлдэгдээгүй. Жинхэнэ бичиг баримтаар сүүлд гэрээгээр нөхөж хийгдсэн. Тийм учраас Г.Бадамцоогийн хохирлын тооцооноос 5.000.000 төгрөг хасч тооцуулах хүсэлттэй байна” гэв.

Шүүгдэгч Г.Болормаагийн өмгөөлөгч Л.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Өмнө ярьсан өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай санал нэг байна. Хэргийг маш удаан шалгаж, хэргийн байдлыг тал бүрээс нарийвчлан тогтоосон. Хохирогч Г.Болормаагийн хувьд хохирлын талаар эргэлзээтэй байдаг. Хуурамч бичиг баримт хийж борлуулсан. Прокурорын яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ялласан. Нийтдээ 64 сая төгрөгийн төлбөр гаргасан. Залилан мэхлэх гэмт хэргээс Г.Болормаа нэг ч төгрөг аваагүй. Харин бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж М.Оюун-Амгаланд худалддаг байсан. Энэ ялгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэв.

Хохирогч Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөрийн өмгөөлөгч Д.Гантөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нарын хэлсэн тайлбартай санал нэг байна. Давж заалдах гомдлууд үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирлыг гаргахдаа анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсгийг хэрэглэсэн нь зөв учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хохирогч Капитал банкны төлөөлөгч С.Бямбацэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Монгол банкны төлөөлөгч М.Нинжбадгар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол банкны зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзсэн. Тийм учраас давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хохирогч “Очир-Ундраа Инвест” ХЗХ-ны төлөөлөгч Г.Энхзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч “Бейст кредит” ББСБ-ын төлөөлөгч С.Дагиймаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хохирогч М.Оюунбатын өмгөөлөгч Х.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. Анхан шатны шүүхээс М.Оюун-Амгалангийн өмгөөлөгчийн гаргасан үндэслэлээр хэргийг 2-3 удаа буцаасан. Мөн М.Оюун-Амгалангийн гомдолд дурдсан үндэслэлээр хэрэг 2-3 удаа буцаж байсан. Хэрэг нь маш удаан хугацаанд шалгагдсан учраас эдгээр зүйлүүд нь бүрэн шалгагдаж нотлогдсон. Хохирогч М.Оюунбат энэ хэрэгт 3 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь зөрчигдсөн байдлаар оролцсон. Анхан шатны шүүхээс өмчлөх эрхийг сэргээсэн. Хохирогчид эдгээр 3 үл хөдлөх хөрөнгөөс хохирлоо гаргуулах талаар ямар нэгэн гомдол санал байхгүй гэдгийг давж заалдах шүүхийн магадлалд дурдаж өгнө үү” гэв.

Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч Д.Дашдорж нь Тэмүүжин, Гантулга нар залилангийн гэмт хэрэгт холбогдсон байх магадлалтай гэж байна. Энэ асуудлыг мөрдөн байцаалтын шатанд шалгаад М.Оюун-Амгалан тухайн хүмүүст мөнгө өгсөн гэх асуудал тогтоогдоогүй. Гэхдээ Банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр тусгаарласан. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьсан гэж байна. Хэдийгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад шүүхийн магадлалд заасан бүх ажиллагааг хийсэн. Мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих бүх ажиллагаа хийсэн учраас хэт нэг талыг барьсан гэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хэрвээ энэ хэрэгт ямар нэгэн ажиллагаа хийнэ гэвэл ямар ажиллагаа хийх нь тодорхой бус байна. Тийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Ялтан М.Оюун-Амгалан давж заалдах гомдолдоо өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг. Хэдий тийм боловч 8000000 төгрөгийн төлбөрийн талаар гомдолтой байна гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан материалаар Х.Уранчимэгээр дамжуулж Г.Болормаагаас 8000000 төгрөгийг авахуулсан гэдгийг тодорхой мэдүүлдэг. Х.Уранчимэг нь Г.Болормаагаас 8000000 төгрөг авсан гэдгийг нэхэмжилсэн. Г.Болормаагийн нэхэмжлэл нь шүүхийн шийдвэр гарч, Г.Болормаагаас 8000000 төгрөгийг гаргуулж, Х.Уранчимэгт төлүүлэхээр гарсан. Энэ мөнгийг Х.Уранчимэг, М.Оюун-Амгаланд өгсөн. Харин М.Оюун-Амгалан энэ мөнгийг аваад шүүхийн шийдвэрийн дагуу мөнгийг бага багаар төлж байгаа учраас М.Оюун-Амгалангаас энэ мөнгө нэхэмжилнэ гэсэн байдал нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон учраас прокурорын яллах дүгнэлтэд Х.Уранчимэгт 8000000 төгрөгийг төлүүлэх, мөн шүүхийн шийтгэх тогтоолд Х.Уранчимэгийг хохирогч гэж үзсэн тул М.Оюун-Амгалангаас энэ мөнгийг гаргуулан олгох нь зүйтэй. Үлдсэн 7384000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Ялтан М.Оюун-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэл болсон нотлох баримтуудыг нэг бүрчлэн заагаагүй, хэргийн үйл баримтыг ямар нотлох баримтад үндэслэн өөрчлөн дүгнэж, яллах дүгнэлтэд тусгагдсан яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэж байгаагаа заалгүй шууд эрх зүйн дүгнэлтүүд хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан  “Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангаагүй, хэт ерөнхий бичигдсэн байна гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч М.Оюун-Амгалан, Б.Алтанцэцэг, Ч.Эрдэнэчимэг, О.Баттулга, Л.Бямбабаяр, Г.Бадамцоо, Г.Болормаа нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн үйл баримтыг дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх Б.Алтанцэцэгээс бусад нь М.Оюун-Амгалантай бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилжээ.

Яллах дүгнэлтээр ирүүлсэн хэргийн үйл баримт, зүйлчлэлийг өөрчилсөн атлаа шүүхийн шатанд ямар үйлдлийн үйл баримтыг хэрхэн өөрчилж, хэрхэн зүйчилсэн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Иймд хэргийн үйл баримтын талаар шүүх хэрхэн дүгнэлт хийснээ үйлдэл бүрээр холбогдох нотлох баримтуудад үндэслэн шийтгэх тогтоолд тодорхой зааж өгөх.

Мөн анхан шатны шүүх Л.Бадамцоо, Г.Болормаа нарт холбогдох хэргийн үйл баримтыг дүгнэхдээ чухам аль үйлдлүүдэд холбогдох ямар гэрчилгээнүүдийг хуурамчаар үйлдсэн болохыг тодорхой дүгнээгүй байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр нарын хувьд М.Оюун-Амгалангийн хүсэлтийн дагуу банкинд очиж гарын үсэг зурж, зээлийг түүнд авч өгсөн нь банкийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан гэх субъектив санаа зорилго тогтоогдохгүй байгаагаас гадна өөрсдөө М.Оюун-Амгаланд хууртагдсан гэж үзнэ...” гэсэн дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр нарт залилан мэхлэх санаа зорилго өмнө нь бий болоогүй, өөрсдөө М.Оюун-Амгаланд хууртагдсан гэсэн дүгнэлт хийхдээ ямар нотлох баримтуудад үндэслэсэн нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, ... шалтгааныг тодорхойлно” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр, О.Баттулга нарт холбогдох хэргийг “М.Оюун-Амгалангийн бусдыг хуурч залилан мэхлэх үйлдэлд хуурамч бичиг баримтуудыг ашиглуулах боломж олгосон ч залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй” гэж,

Л.Бадамцоо, Г.Болормаа нарт холбогдох хэргийг “бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар баримт бичиг байнга үйлдсэн нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй, М.Оюун-Амгаланд бусдын өмч хөрөнгийг эзэмшилдээ оруулах арга нь болж өгчээ” гэж тус тус дүгнэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилжээ.

Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө хуурамч баримт бичиг гэдгийг мэдсээр байж ашиглуулан бусдыг төөрөгдүүлэн мөнгө авахад тусласан нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ нь хамтран оролцооны хэлбэр мөн эсэхэд дүгнэлт хийх.

Залилан мэхлэх гэмт хэргийн хамтран оролцогч нь заавал шунахай сэдэлттэй, эхнээсээ бусдыг залилан мэхлэх санаа зорилготой байх ёстой гэж үзэх хууль зүйн үндэслэл байгаа эсэхэд анхаарах.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлд заасан “хуурамч баримт бичиг ашигласан” үйлдэл хийж, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд туслаагүй тохиолдолд уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлээр зүйлчлэх, харин мэдсээр байж, мөн зүйлд заасан дээрх үйлдлийг хийж, бусдаас мөнгө авч байгаа үйлдэлд тусласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлээр зүйлчлэх нь хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий байж болно.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ялллагдагчаар татагдсан зарим хүний үйлдэл холбогдол нь Өршөөлийн хуульд заасан үндэслэлд хамаарч, өршөөгдсөн байх боловч эдгээр хүмүүстэй адилхан үйлдэл оролцоотой хүмүүсийн үйлдлийг шүүхийн шатанд өөрөөр авч үзсэнээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим хөндөгдөж буй эсэхэд дүгнэлт хийх.  

Анхан шатны шүүх “яллах дүгнэлтийн Б.Алтанцэцэгт холбогдох тодорхойлох болон тогтоох хэсгийн 3, 5 дугаарт нэг үйлдлийг давхардуулж яллажээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь яллах дүгнэлтийн 3 дугаарт заасан үйлдэл нь Б.Алтанцэцэг Б.Уранчимэгтэй бүлэглэн хуурамч баримт бичгээр “Анод” банкнаас 12000000 төгрөгийг зээлэх нэрийдлээр залилсан, харин 5 дугаарт заасан үйлдэл нь уг 12000000 төгрөгийн зээлийг Л.Хишигдоржоор чөлөөлүүлж, Л.Хишигдоржийг залилсан үйлдэл байх тул дээрх 2 үйлдэл нь тус тусдаа бие даасан үйлдэл гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж буюу чангаруулан өөрчилж болно. Ийнхүү шийдвэрлэсэн шалтгааныг шийтгэх тогтоолд заана” гэж заасны дагуу шийтгэх тогтоолд М.Оюун-Амгалан, Б.Алтанцэцэг нарын ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэхдээ энэ тухай шалтгааныг тодорхой заагаагүй орхигдуулсан байна.

Анхан шатны шүүх “шүүхийн шийдвэртэй хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гэм хорын асуудлыг шүүх хөндөх хууль зүйн үндэслэлгүй” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч хэн, хэний, аль үйлдэлд холбогдох хохирол шүүхийн шийдвэртэй талаар тодорхой дурдаж, дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Энэ эрүүгийн хэрэгт О.Оюунбат нь иргэний нэхэмжлэл гаргаж, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон эсэх, хэн хэний хууль бус өмчлөлтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх гэж байгаа, нэхэмжлэлийн ямар шаардлага гаргаж байгаа зэрэг нь тодорхой бус байхад эрүүгийн хэргийн хамт тухайн асуудлыг шийдвэрлэж болох эсэхийг нягтлан үзэхийн зэрэгцээ хэрэв шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзвэл Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх журмыг зөрчихгүй байхад анхаарч, уг орон сууцнуудыг одоогийн байдлаар өмчилж /өмчлөх эрхийн гэрчилгээтэй/ байгаа хүмүүсийг иргэний хариуцагчаар татан оролцуулж, өмчлөгч нарын хувьд өмч эд хөрөнгөө хуулийн хүрээнд хамгаалах, шүүхийн шийдвэрт давж заалдах зэргээр хуульд заасан иргэний эрхийг нь эдлүүлэх боломжоор хангах нь зүйтэй гэж үзнэ.

М.Оюун-Амгалан нарын 7 хүнд болон хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, мөн Өршөөлийн хуульд хамрагдсан этгээдүүдэд холбогдуулан гэмт хэргийн хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ бүлэглэсэн үйлдэл бүр дээр хэн нь хэдэн төгрөг гаргах, эсхүл бүлэглээгүй ч шүүх дүгнэлт хийж төлбөр гаргуулахдаа аль үйлдэлд хамаатуулан хэнээс хэдэн төгрөг гаргаж байгааг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн дүгнэлт хийхийн зэрэгцээ шийтгэх тогтоолын хавсралтад үйлдэл бүрээр, үйлдэл дотороо хүн бүрээр зааглан хохирол төлбөрийг асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.2, 286.3, 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад тус тус нийцнэ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Оюун-Амгалан, Б.Алтанцэцэг, О.Баттулга, Л.Бямбабаяр, Ч.Эрдэнэчимэг, Г.Бадамцоо, Г.Болормаа нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.