| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0158/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/158 |
| Огноо | 2018-10-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч А.Анхбаяр
Шүүгдэгч Т. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.д холбогдох эрүүгийн 183*******000000155 дугаартай, 178/*******018/0158/Э/ индекстэй хэргийг *******018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ногоочин , ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Ховд сумын ******* ******* багт оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод түр оршин суух, ПЛ8408071******* регистрийн дугаартай, овогт гийн
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Т. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод байрлах өөрийн гэртээ *******018 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр эхнэр Т.ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж эхнэрээ зодохгүй.Улсын яллагчийн торгох ялын саналыг зөвшөөрч байна, 3 сарын хугацаанд төлөх хүсэлтэй байна гэв.
Хохирогч Т.ын / ПЛ91071*******01/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... *******018 оны 10 дугаар сарын 0*******-ны орой манай нөхөр Т. архи уучихсан ирээд гадаа өвс хурааж байснаа намайг дуудаад пиво аваад ир гэхээр нь би “мөнгө байхгүй” гэсэн чинь өөрөө гарч яваад пиво авчраад уусан. Дахиж яваад бас пиво авчирч уугаад шөнийн 0******* цаг болсон байхад унтахгүй болохоор нь би “унтаж амраач хүүхдүүд уйлаад байна “ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд миний аавыг хэл амаар доромжилсон үг хэлээд байхаар нь би гадаа гараад утсаараа цагдаа дуудах гэтэл миний утсыг булааж аваад, миний зүүн нүд рүү гараараа цохисон. Одоо бид хоёр эвлэрсэн, надад нэхэмжлэх зүйл байхгүй.Тухайн үед бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх- 7-8-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5*******4 дугаартай ... Т.ын биед зүүн нүдний дээд доод зовхи, хамрын уг хэсэг, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Т.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх, унах үед үүсгэгдсэн байх боломжтой.
-Т.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт / хх-19-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Т. нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг хүлээн зөвшөөрсөн байдал, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.*******, 4.3, 4.4, 4.5, 4.*******-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.
Шүүгдэгч Т. нь *******018 оны 10 дугаар сарын 0*******-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоот хашаанд өөрийн гэртээ эхнэр Т.тай маргалдаж, түүнийг цагдаа дуудах гэснээс үүдэн зүүн нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул шүүгдэгч Т.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Тухайн эрүүгийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүдтэйгээ харилцан ойлголцохгүй, бие биенээ үл хүндэтгэсэн зүй бус харилцаанаас үүдэлтэй байна гэж дүгнэв.
*******. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т. нь анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-*******9/ , хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Т.ын “ нэхэмжлэх зүйлгүй”/хх-8/ гэх мэдүүлэг зэргээр,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Н.Аманжолын өгсөн...Т. нь манай эхнэрийн төрсөн дүү юм. Бид хоёр хамт ногоо тарьж амьдардаг. Т. даруу төлөв зантай, үг дуу цөөтэй,эцэг эхээс 9-үүлээ, ******* ах, ******* эгч,4 дүүтэй, одоо эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг гэх мэдүүлэг / хх 13-14-р хуудас/
Гэрч Н.Жан-Эрдэнийн өгсөн... Т. бид хоёр танилцаад 1******* жил болж байна.Нэг талбай дээр хамт ногоо тарьдаг. Зан аашийн хувьд даруухан, дуу цөөтэй, хүнд тусархаг, архи хааяа хэрэглэдэг, эхнэр хүүхэдтэйгээ хэрүүл маргаан үүсгээд байдаггүй хүн байгаа юм ... / хх-115-1*******-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Т.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хувиараа ногоо тарьдаг зэрэг хувийн байдал болон улсын яллагчийн ялын саналыг үндэслэн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Т.ы хөрөнгө, орлого болон өөрийнх нь саналыг үндэслэн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.ы эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хурд нэртэй мотоцикль битүүмжилсэн *******018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5/118 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 3*******.1, 3*******.*******, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10, 3*******.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт гийн ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгний торгох ялыг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т. нь 450000 / дөрвөн зуун тавин мянга /төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Т.д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалтай хорих газарт даалгасугай.
*******.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Т.ы эзэмшлийн Хурд нэртэй мотоцикль битүүмжилсэн *******018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5/118 дугаартай Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Т.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form