Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2026/06529

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй  дүүрэг, *******,******* тоотод байрлах  “*******“ ХХК  /регистрийн дугаар: *******  /-нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******,*******,*******/ /регистрийн дугаар:*******/-т холбогдох

 

          “Гэрээний үүрэгт 10,204,000 төгрөг гаргуулах ”  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., нарийн бичгийн дарга Б.Төрболд  нар оролцов.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

     

     Нэхэмжлэгч*******” ХХК нь хариуцагч “Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг”-т холбогдуулан “Гэрээний үүрэгт 10,204,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд  гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь  хангаж  шийдвэрлэв.

         1.Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ: Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд 2023, 2024 онуудад эм бараа нийлүүлж 2024 оны 12 сарын 31-ний байдлаар 10,204,000 төгрөгийн авлагатай байсан. Нийслэлийн Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын  2025 оны 05 сарын 23-ны өдрийн  23/77 дугаар тогтоолоор  Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн үйл ажиллагааг зогсоож,түүний эрх, үүрэг хариуцлагыг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт нэгтгэн өөрчлөн байгуулах шийдвэр гарсан тул  худалдаж авсан эм барааны үлдэгдэл төлбөр 10,204,000 төгрөгийг гаргуулна хэмээн  шаардсан,

        1.1.Хариуцагч талаас эс зөвшөөрч: Элэг судлалын төвийг шилжсэнтэй холбогдуулаад Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг Элэг судлалын төв, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт нэгдэж байгаатай холбогдуулаад холбогдох бичиг баримт, захиргааны бичиг баримт, санхүүгийн бичиг баримт, эмнэлгийн тоног төхөөрөмж, бусад хэрэгслийг хүлээж авах ажлын хэсэг  гарсан, ажлын хэсгийн хүлээж авсан актад нь худалдан авах ажиллагаатай холбоотой гэрээ болон түүнтэй холбоотой санхүүгийн баримтууд байхгүй байсан. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг нь нэхэмжлэгчийн эрх, ашиг, сонирхолд ямар нэгэн хохирол учруулаагүй тул  хариуцагч байх үндэслэлгүй,  “Цахим Актив Аудит” ХХК нь  Уламжлалт анагаах ухааны  элэг судлалын төвийн 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудитын дүгнэлт хийсэн.Тус дүгнэлтэд худалдан авах ажиллагааг 2024 оны 11 сард зохион байгуулсан. Эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх, худалдан авах ажиллагаанд “Ламор” ХХК эмнэлгийн гүйцэтгэлийн материал нийлүүлэх, худалдан авах ажиллагаанд “Бага хонгил” ХХК шалгарч гээд дурдсан, мөн энэхүү  тайланд “*******” ХХК-иас ямар нэгэн эм худалдаж авсан, эмийн өглөгтэй талаар огт дурдаагүй, шууд гэрээ байгуулах хуулийг зөрчсөн гэж  маргав.

         2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбраар:  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 25/77 дугаар тогтоолоор  Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник  төвийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт нэгтгэн өөрчлөн байгуулсан нь  тогтоогдов. /хх 48-49/

 

        2.1.Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 25/77 дугаар тогтоолд заасны дагуу Нийслэлийн Эрүүл  мэндийн газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/158 дугаар тушаалаар Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт  Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник  төв нэгтгэсэнтэй холбоотойгоор арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг /Ц.Олонбаяр/-т үүрэг болгосон, мөн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/824 дугаар захирамжаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэгтгэсэнтэй холбоотой авах зарим арга хэмжээний талаар шийдвэрлэжээ. /49-50/

          

         3. Хавтаст хэргийн 18-33-р талд: Элэг судлалын клиник төвөөс   2024.01.04, 2024.01.05, 2024.02.21, 2024.02.22-нд 707,000 төгрөгийн, 2,792,000 төгрөгийн, 6,705,000 төгрөгийн, 4,006,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч ”*******” ХХК-иас худалдан авсан тухай зарлагын  № 852396, 852701, 869155, 859162 тоот баримтууд,

        9077553 регистрийн дугаартай  Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник  төвд холбогдох  6,705,000 төгрөгийн, 4,006,000 төгрөгийн, 707,000 төгрөгийн эм худалдан авсан нэхэмжлэхүүд,

       нэхэмжлэгчийн 5001192580 тоот данс руу 2024.02.09-нд Хас банкаар 2,500,000 төгрөгийг 9077553- эмний үнэ гэж,  2024.04.16-нд 4,006,000 төгрөгийг 9077553- эмний үнэ гэж,  2024.06.27-нд 3,144,000 төгрөгийг 9077553 эмийн өглөг 2023 гэж, 2024.07.31-нд 992,400 төгрөгийг 9077553 эмийн үнэ 2023 гэж тус тус шилжүүлсэн банкны хуулга,

      нэхэмжлэгчийн Хаан банкны 5116003120 тоот данс руу 2024.07.31-нд  2,792,000 төгрөгийг 9077553 эмийн үнэ гэж, 2024.09.27-нд 1,214,000 төгрөгийг 9077553 эмийн үнэ гэж шилжүүлсэн банкны хуулга тус тус авагджээ.

 

        3.1.Дээрх нотлох баримтуудаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник  төв нь  9077553 гэсэн  регистрийн дугаартай бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК-иас эм бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан болох нь нотлогдов.

 

        3.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт ”Худалдах –худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ“ гэж заажээ.

       

        3.3.Иймд талуудын  хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний харилцаа үүссэн, хүчинтөгөлдөр  гэрээ  гэж шүүх үзэв.

 

        4.Хариуцагч талаас: Уламжлалт анагаах ухааны элэг судлалын төв Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт шилжиж ирсэнтэй холбогдуулж тус  тогтоолуудад Элэг судлалын төв дээр үүссэн өр төлбөрийг хэрхэн яаж барагдуулах талаар тодорхой дурдаагүй. Элэг судлалын төвийг шилжсэнтэй холбогдуулаад Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг гараад холбогдох бичиг баримт, захиргааны бичиг баримт, санхүүгийн бичиг баримт, эмнэлгийн тоног төхөөрөмж, бусад хэрэгслийг хүлээж авсан актад нь худалдан авах ажиллагаатай холбоотой гэрээ болон түүнтэй холбоотой санхүүгийн баримтууд байхгүй байсан. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-д заасны дагуу хариуцагч байх үндэслэлгүй   гэж тайлбарладаг.

 

       4.1.Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ“ гэж  тус тус заасанчлан Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник  төвийн үйл ажиллагааг зогсоосноор улсын бүртгэлээс хасагдан, түүний бүх  эрх, үүрэг, хариуцлага Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт шилжсэн.

          Иймд Элэг судлалын клиник төвийн хөрөнгө, бүх өглөг, авлагын хамт Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт шилжиж байгаа тул хариуцагч талын дээрх тайлбарууд үндэслэлгүй байна.

 

         4.2.Мөн  хариуцагч талаас Цахим Актив Аудит ХХК-ийн Уламжлалт анагаах ухааны элэг судлалын төвийн 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд худалдан авах ажиллагааг 2024 оны 11 сард зохион байгуулсан. Эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх, худалдан авах ажиллагаанд “Ламор” ХХК эмнэлгийн гүйцэтгэлийн материал нийлүүлэх, худалдан авах ажиллагаанд “Бага хонгил” ХХК шалгарч гэж дурдсан,  энэхүү тус тайланд “*******” ХХК-аас ямар нэгэн эм худалдаж авсан, эмийн өглөгтэй талаар огт дурдаагүй, 24,850,000 төгрөгийн бараа нийлүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  31.1.3 дэх хэсэгт шууд гэрээ байгуулах гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.

 

        4.3. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч ******* ХХК-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, тооцооны үлдэгдлийн баталгаа №00516 тоот санхүүгийн баримтад  Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник  төв нь 707,000 төгрөг, 2,792,000 төгрөг, 4,006,000 төгрөг, 6,705,000 төгрөг нийт 14,210,000 төгрөгийн эм бараа бүтээгдэхүүн худалдаж аваад 10,642,400 төгрөгийн өглөг буюу төлбөрийн үлдэгдэлтэй, эдгээр эмийг 2024.01.04, 2024.01.05, 2024.02.21, 2024.02.22-нд тус тус худалдаж авсан, мөн 14,648,400 төгрөгийг хэсэгчлэн төлөхдөө   нэхэмжлэгчийн 5001192580 тоот данс руу 2024.02.09-нд  2,500,000 төгрөгийг 9077553-эмний үнэ гэж,  2024.04.16-нд 4,006,000 төгрөгийг 9077553- эмний үнэ гэж,  2024.06.27-нд 3,144,000 төгрөгийг 9077553- эмийн өглөг 2023 гэж, 2024.07.31-нд  992,400 төгрөгийг 9077553- эмийн үнэ 2023 гэж, нэхэмжлэгчийн 5116003120 тоот данс руу 2024.07.31-нд  2,792,000 төгрөгийг 9077553- эмийн үнэ гэж, 2024.09.27-нд 1,214,000 төгрөгийг 9077553- эмийн үнэ гэж  тус тус  шилжүүлсэн үйл баримт  тогтоогдсон,

         Нийслэл дэх Төрийн аудитын газраас Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник  төвийн 2024 оны  санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд  санхүүгийн аудит хийж  2025.02.25-нд  04/173 дугаар  Хязгаарлалтай дүгнэлт, тайлан гаргасан ба тайлангийн 3.5.4-д “Худалдан авах ажиллагаан гүйцэтгэл хэсэгт...худалдан авах ажиллагааг 2024 оны 11 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх худалдан авах ажиллагаанд “Ламор” ХХК, эмнэлгийн хүнсний материал нийлүүлэх худалдан авах ажиллагаанд “Бага хонгил “ХХК тус тус  шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна. 2024 оны 11 дүгээр сараас өмнөх хугацаанд Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан худалдан авах ажиллагаанд шалгарсан компаниудтай харилцсаар ирсэн байна...гэж тусгажээ. / хх 72,89/  

           4.4. Үүнээс үзэхэд   Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник  төв нь  эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах ажиллагааг 2024 оны 11 дүгээр сараас өмнөх хугацаанд Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан худалдан авах ажиллагаанд шалгарсан компаниудтай худалдаа хийж байхдаа  ******* ХХК-иас эм  эмнэлгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч байжээ гэж үзэв.

   

         Тодруулбал хэрэгт 2024 оны 1,2 саруудад худалдан авалт хийж төлбөрийг хэсэгчлэн төлж байсан нь дээрх нотлох баримтуудаар  нотлогддог, харин 2024 оны 11 дүгээр сараас хойш худалдан авах ажиллагаанд дээрх 2 компани шалгарч гэрээ байгуулсан  байх тул нэхэмжлэгч талын “тухайн ондоо эм бараа бүтээгдэхүүнийг бага багаар авч байсан”  гэх тайлбар үндэслэлтэй  байна.

  

         5.Тиймээс хариуцагч талын “хууль зөрчиж байгуулсан, шууд гэрээ байгуулах босго үнэ 20,000,000 төгрөг байдаг. Гэтэл “*******” ХХК 2024 онд Элэг судлалын төвд эм нийлүүлэхдээ 24,800,000 төгрөгийн эм нийлүүлж, босго үнээс 4,000,000 төгрөгөөр дээш байгаа гэх” тайлбар үгүйсгэгдсэн, шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагчийг татгалзалаа нотолж чадаагүй гэж үзэв.

 

         Иймээс Элэг судлалын клиник төвийн хөрөнгө, бүх өглөг, авлагын хамт Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт шилжсэн  тул нэхэмжлэгчээс үлдэгдэл төлбөр 10,204,000 төгрөгийг   шаардах эрхтэй тул   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад хариуцагч Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгээс 10,204,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов  

        

        Хавтаст  хэрэгт  авагдсан нотлох баримтуудыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шүүх үнэлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  759 дүгээр  зүйлийн 759.1, 759.2, 115  дугаар зүйлийн 115.2.1  дэх хэсэгт заасныг   удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

               1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгээс 10.204.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “*******” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн  178,214 төгрөгийг улсын  төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгээс  улсын тэмдэгтийн хураамжид  178,214 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид  олгосугай.     

    

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан  сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОЮУНЖАРГАЛ.