| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0112/э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2018-09-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М.Эд
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.Э нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод оршин суух Б.Б автомашины гражийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч акумлятор, дугуй хийлэгч зэрэг эд зүйл хулгайлж түүнд 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 27-ны өглөө цоожтой граш байхаар нь хаалгыг нь эвдээд хулгай хийсэн. Энэ хэргийг үйлдсэндээ харамсаж байна гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... гэрийн баруун талд байх гражнаас нь хятад цоожийг нь мултлаад дотогш нь ороход Ланд крузер-80 маркийн машин байсан ба хаалгыг нь татахад онгойсон. Машин дотор ороод ойр орчмыг нь харахад хойд талын шалавчин дээр машины түлхүүр байхаар нь хойд талыг нь онгойлгоход савтай багаж, мөн дугуй хийлэгч байсан. Би тухайн үед дугуй хийлэгчийг нь аваагүй. Урд хаалгыг нь нээгээд 2 ширхэг аккумляторыг нь тайлж аваад зам дээр зогсож такси бариад 6 баатарын хөшөөний ард байх хоёрдогч түүхий эд авах цэг дээр очиж нийлүүлээд 35000 төгрөгөөр өгсөн. Дугуй хийлэгч байсан, би аваагүй үлдээсэн... гэсэн мэдүүлэг / хх-35 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн ..тоотод хашаатай ба манай хашаанд нэг гэр байдаг юм. ...Автомашины баруун талд байдаг граж дотор .... улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн автомашиныг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тавьсан байсан. Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед хашаандаа очиж граж дотор хуучин амартизатор хийж орхисон. Тэр үед манай гражийн хаалга цоож бүрэн бүтэн байсан. Тэгээд манай эхнэр 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хашаандаа очиж үзэхэд гражийн хаалганы цоожийг эвдэж ороод Ланд круйзер-80 маркийн автомашины 2 ширхэг аккумлятор хулгайд алдагдсан гэж над руу утсаар ярьж мэдэгдсэн юм. Тэгээд би сүүлд нь хашаандаа очиж үзэхэд гражийн хаалганы цоожны төмөр цүүг нь хугалж эвдэлж орсон байсан. Автомашины 2 ширхэг акумлятор, 1 ширхэг дугуй хийлэгч алдагдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17-18-р хуудас/,
Гэрч Ш.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын сүүлээр 27-28-ны өдрийн 22- 23 цагийн үед намайг гэртээ байх үед хүн хаалга тогшсон. Миний утас руу залгаад аккумлятор өгөх гэсэн юм гэрийн чинь гадаа ирчихлээ гэсэн. Гараад очиход танихгүй залуу 90 амперын хар өнгийн дээрээ бариултай, БНХАУ-д үйлдвэрлэсэн, хятад ханз бичигтэй аккумлятор зарна гэж үзүүлсэн. Би 15.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн рго-х гэсэн бичигтэй хар өнгийн аккумлятор 1 ширхэгийг 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Би эд зүйл авахдаа хулгайн эд зүйл биш биз дээ гэж асууж худалдаж авдаг юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Г.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн өглөө ... тоот хашаандаа очиход ...улсын дугаартай ланд 80 маркийн автомашинаас 2 ширхэг акумлятор хулгайд алдагдсан байхаар нь би нөхөр Б рүү утсаар ярьж мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг/хх-ийн 21-22-р хуудас/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 5-9-р хуудас /,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,
Хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас /,
“Ашид билгүүн" ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ДГО 782 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-52 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод оршин суух Б.Б автомашины гражийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч акумлятор, дугуй хийлэгч зэрэг эд зүйл хулгайлж түүнд 375.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч М.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 27-ны өглөө цоожтой граш байхаар нь хаалгыг нь эвдээд хулгай хийсэн. Энэ хэргийг үйлдсэндээ харамсаж байна гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2 ширхэг аккумляторыг нь тайлж аваад зам дээр зогсож такси бариад 6 баатарын хөшөөний ард байх хоёрдогч түүхий эд авах цэг дээр очиж нийлүүлээд 35000 төгрөгөөр өгсөн.... гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гражийн хаалганы цоожны төмөр цүүг нь хугалж эвдэлж орсон байсан. Автомашины 2 ширхэг акумлятор, 1 ширхэг дугуй хийлэгч алдагдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...танихгүй залуу 90 амперын хар өнгийн дээрээ бариултай, БНХАУ-д үйлдвэрлэсэн, хятад ханз бичигтэй аккумлятор зарна гэж үзүүлсэн. Би 15.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн рго-х гэсэн бичигтэй хар өнгийн аккумлятор 1 ширхэгийг 20.000 төгрөгөөр худалдаж авсан. ....” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн өглөө ... тоот хашаандаа очиход ...улсын дугаартай ланд 80 маркийн автомашинаас 2 ширхэг акумлятор хулгайд алдагдсан байхаар нь би нөхөр Б рүү утсаар ярьж мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, “Ашид билгүүн" ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ДГО 782 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Эд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...дугуй хийлэгч хулгайлсан нь тогтоогдохгүй байгаа тул үйлдлээс хасч өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х овгийн М.Эд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Эгийн хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Эд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 23 хоногийн хорих ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 5 сар 23 хоногоор тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Эгийн 2018 оны 09 сарын 11-нээс хойш цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эг 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч М.Эд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 23 хоногийн хорих ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 5 сар 23 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан 2 жил 5 сар 23 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Эгийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН