Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/160

 

 

                                 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг

Улсын яллагч А.Анхбаяр

 Шүүгдэгч У. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.од холбогдох эрүүгийн 183*******000000153 дугаартай, 178/2018/0157/Э/ индекстэй хэргийг 2018 оны ******* дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 0******* дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод  оршин суух, ПЙ780*******1972 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч У. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод байрлах өөрийн гэртээ 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр З.тэй маргалдаж түүний толгойн тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч У. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн торгох ялын саналыг зөвшөөрч байгаа, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэв.

Хохирогч З.ийн // мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би хүргэн ах У.ынд байж байтал 20 цагийн үед У. ах согтуу ирээд өөрийнхөө хүүхэд Б. рүү уурлаад дайраад байхаар нь “ та яачихсан юм бэ, дандаа яахаараа архи ууж байдаг юм бэ “ гэж хэлсэн чинь над руу сандал авч шидээд миний толгой хагалсан. Тухайн үед толгойдоо 2 оёдол тавиулсан. У.оос нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 8-9-р хуудас/  

Гэрч Б.Хөгжилийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... манай нөхөр У. манай дүү З.тэй хэрэлдэж маргалдаж байхаар нь би гараад бие засаад ороод иртэл У. З.ийн толгой руу сандлаар цохисон. З.ийн толгойноос цус гараад би тэр хоёрыг салгасан ...гэх мэдүүлэг  /хх-11-р хуудас/

            Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн 548 дугаартай ... З.ийн биед толгойн оройн хэсгийн хуйханд 2.5 см урттай /4 ширхэг оёдол/, зүүн чамархайн хуйханд 1.5 см урттай /3 ширхэг оёдол/ шархнууд, шарх орчмын эдүүдэд хаван хавдар, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний үенд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

            -З.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            -З.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Дээрхи гэмтлүүд нь мэдүүлсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            -З.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт / хх-17-р хуудас/ зэрэг баримт болно. 

Шүүгдэгч У. нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авч зөвшөөрсөн байдал, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

Шүүгдэгч У. нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны орой Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод хүр дүү З.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, толгойн тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул шүүгдэгч У.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч У. нь  анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-30/ , хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч З.ийн “ нэхэмжлэх зүйлгүй” /хх-8/ гэх мэдүүлэг зэргээр,

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ц.Батсэлэнгийн өгсөн...У. бид хоёр багын найзууд, бид хоёр хамт хувиараа сангийн ажил хийдэг, У. эхнэр 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Хааяа архи хэрэглэдэг боловч зан харьцааны хувьд өөрчлөгдөөд байдаггүй, даруу төлөв, уг дуу цөөтэй хүн байгаа юм гэх мэдүүлэг / хх- 12-13-р хуудас/

            Гэрч У.Цомирлогийн өгсөн... У. миний төрсөн дүү.Бид нар аав ээжээс 4-лээ манай хамгийн бага дүү юм. Зан аашийн хувьд эелдэг, даруу олон найз нөхөдтэй, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Одоо хувиараа сангийн ажил хийдэг гэх мэдүүлэг зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

            Шүүгдэгч У.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хувиараа сантехникийн ажил хийдэг зэрэг хувийн байдал болон  улсын яллагчийн ялын саналыг үндэслэн торгох ял оногдуулахаар  шийдвэрлэв.

            Шүүх шүүгдэгч У.ын хөрөнгө, орлого болон өөрийнх нь саналыг үндэслэн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч У. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.ын эзэмшлийн 42 инчийн зурагт битүүмжилсэн 2018 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 5/117 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 3*******.1, 3*******.2, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.*******, 3*******.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.од оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450000 төгрөгний торгох ялыг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч У. нь 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5.Шүүгдэгч У.од оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалтай хорих газарт даалгасугай.

*******.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч У.ын эзэмшлийн 42  инчийн зурагт битүүмжилсэн 2018 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 5/117 дугаартай Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч У.од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ГАНТӨГС

Top of Form