| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2305009820780 |
| Дугаар | 2026/ДШМ/790 |
| Огноо | 2026-06-17 |
| Зүйл хэсэг | 12.1.2.2., |
| Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/790
2026 06 17 2026/ДШМ/790
Г.П, Г.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Баянжаргал,
хохирогч Г.Г-, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
шүүгдэгч Г.П-, Г.Г- нарын өмгөөлөгч П.Сарантуяа, Л.Бурмаа,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/880 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.П-, шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч Г.П-, Г.Г- нарын өмгөөлөгч П.Сарантуяа, Л.Бурмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Г.П-, Г.Г- нарт холбогдох эрүүгийн 2305009820780 дугаар хэргийг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн Г-ийн П-, иргэн, 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто завсар гагнуур, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт .......тоотод оршин суух, /РД: У........../,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 143 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 cap 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
2. Х- овгийн Г-ын Г-, 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашин засдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: МГ-/,
Шүүгдэгч Г.П-, Г.Г- нар нь бүлэглэн ..................
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/880 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.П-, шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч Г.П-, Г.Г- нарын өмгөөлөгч П.Сарантуяа, Л.Бурмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-, Г.П- нар нь 77 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР