Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 126

 

                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Хохирогч Г.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ж.Бд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж.Бд

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Виктория баарны гадаа хохирогч Г.Гийн зүүн талын чихийг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэв,

Хохирогч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Улаанбаатар хотоос 2 найзтайгаа хамрын хийд орчихоод буцах замдаа Сайншанд суманд хонох болоод арын буудалд орсон. Буудалдаа орчихоод нэг найз маань энэ аймгийн баарыг үзье гээд байхаар нь бид хэд Виктория бааранд ороод 2 пиво, нэг ундаа захиалж уугаад байж байтал хажуугаар нэг залуу явахдаа цохьсон. Тэгэхээр нь найздаа хэлчихээд хойноос гараад яаж байгаа юм бэ хөгшөөн гэхэд гүйж ирээд намайг цохиход нь бултаад тэврэхэд чихнээс хазсан. Улаанбаатар хотод очиж эмнэлгүүдээр чихээ үзүүлж цаашид нөхөх хагалгаа хийх талаар судалж үзэхэд Монголд нөхөн сэргээх эмнэлэг байдаггүй гэж хэлсэн. Интернетээр судалж үзэж байгаад Солонгос улсын эмнэлгийг хариуцсан ажилтантай харьцаж байгаад тэр эмнэлэг рүү нь материалаа явуулахад төлбөр нь 20 сая вонн гэсэн хариу ирсэн. Гэмтсэнээс хойш эмчлүүлсэн баримтыг бодож үзэхэд ажиллаагүй хоног болон эмчлүүлсэн зардал болох 1 993 000 төгрөг болсон. Энэ бүгдийг нэхэмжилмээр байна. Эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон учраас гомдолтой байна. Гадуур тасарсан чихтэй явж чадахгүй байгаа учраас байнга боолттой явж байгаа гэв,

Шүүгдэгч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уурандаа нэг залуугийн нүүр лүү цохьчихоод баарны хаалгаар... гараад явж байтал араас нэг залуу дуудахаар нь ...уурандаа шууд очоод цохих гэтэл бултаад намайг тэврээд авсан. Тэгэхээр нь би зүүн талын чихнээс нь шүдээрээ зулгаагаад чихийг нь тасадчихсан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29, 56 дугаар хуудас/

Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Виктория гэх нэртэй бааранд ороод зөөгчөөс хоёр пиво нэг ундаа захиалж аваад сууж байтал нэг залуу хажуугаар зөрөхдөө миний духны хэсэг рүү хүчтэй цохиод авсан юм. Тэгэхээр нь би гайхаад араас нь баарны үүдэнд очоод дуудаад “Хөөе хөгшөөн яаж байгаа юм бэ” гэж асуутал “Та нар зодолдож чаддаггүй биз дээ” гэж хэлээд шууд ирээд нүүр лүү цохих гэхээр нь би хажуу тийшээ бултаад тэврээд авсан чинь миний зүүн талын чихийг тасартал хазсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найзын чихнээс цус гоожчихсон зогсож байхаар нь юу болсон талаар асуутал тэнд байсан хүмүүс тэр залуу чихийг нь хазсан гэж хэлэхээр нь хартал дээгүүрээ нүцгэн нэг залуу ...машинд суугаад явах гэж байхад нь би утсан дээрээ зураг дарж аваад 102 луу залгаад цагдаад дуудлага өгсөн юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найзын чихнээс цус гарчихсан байсан тэгээд юу болсон талаар найз Цаас асуутал Гийн чихийг нэг залуу тасартал нь хазаад... машинд суугаад зугтаачихлаа гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг залуу чихээ барьчихсан чихнээс нь цус гарчихсан зогсож байсан. Би юу болсон талаар асуутал “Сая нэг хүнтэй муудалцсан чинь чихийг минь тас хазчихаад машинд суугаад явчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах бааранд үйлчлүүлж байсан 3 залуугийн ширээн дээр оччихоод нэгийг нь алгадаад явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Б ахыг дагуулаад баарны хаалгаар гараад явж байтал алгадуулсан гээд байгаа залуу бид нарын араас дуудангуут Б ах шууд гүйж очоод гараараа цохиод авч байгаа харагдсан. Тэгэхээр нь би араас нь очоод тэр хэдийг салгаад нөгөө залууг хартал чихнээс нь цус гарж байгаа харагдахаар нь би тэр залуугаас юу болсон талаар асуутал өөдөөс уурлаад цагдаа дууд гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: Г.Гийн биед зүүн чихний дэлбэнгийн тасарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.Гийн биед учирсан зүүн чихний дэлбэнгийн тасарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар цаашид гэмтлийн зэрэг тогтох журмын 4.8.38.2 буюу / 1 чихний дэлбэн бүтнээрээ буюу дэлбэнгийн гуравны нэгээс дээш хэсэг тасрах/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15% нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 46 дугаар хуудас/,

 Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-87 / зэргийг шинжлэн судлав.

         

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Виктория баарны гадаа хохирогч Г.Гийн зүүн талын чихийг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ж.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэв, Хохирогч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Улаанбаатар хотоос 2 найзтайгаа хамрын хийд орчихоод буцах замдаа Сайншанд суманд хонох болоод арын буудалд орсон. Буудалдаа орчихоод нэг найз маань энэ аймгийн баарыг нь үзье гээд байхаар нь бид хэд Виктория бааранд ороод 2 пиво, нэг ундаа захиалж уугаад байж байтал хажуугаар нэг залуу явахдаа цохьсон. Тэгэхээр нь найздаа хэлчихээд хойноос гараад яаж байгаа юм бэ хөгшөөн гэхэд гүйж ирээд намайг цохиход нь бултаад тэврэхэд чихнээс хазсан... гэв, Шүүгдэгч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уурандаа нэг залуугийн нүүр лүү цохьчихоод баарны хаалгаар... гараад явж байтал араас нэг залуу дуудахаар нь ...уурандаа шууд очоод цохих гэтэл бултаад намайг тэврээд авсан. Тэгэхээр нь би зүүн талын чихнээс нь шүдээрээ зулгаагаад чихийг нь тасадчихсан юм... гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Виктория гэх нэртэй бааранд ороод зөөгчөөс хоёр пиво нэг ундаа захиалж аваад сууж байтал нэг залуу хажуугаар зөрөхдөө миний духны хэсэг рүү хүчтэй цохиод авсан юм. Тэгэхээр нь би гайхаад араас нь баарны үүдэнд очоод дуудаад “Хөөе хөгшөөн яаж байгаан бэ” гэж асуутал “Та нар зодолдож чаддаггүй биз дээ” гэж хэлээд шууд ирээд нүүр лүү цохих гэхээр нь би хажуу тийшээ бултаад тэврээд авсан чинь миний зүүн талын чихийг тасартал хазсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найзын чихнээс цус гоожчихсон зогсож байхаар нь юу болсон талаар асуутал тэнд байсан хүмүүс тэр залуу чихийг нь хазсан гэж хэлэхээр нь хартал дээгүүрээ нүцгэн нэг залуу ...машинд суугаад явах гэж байхад нь би утсан дээрээ зураг дарж аваад 102 луу залгаад цагдаад дуудлага өгсөн юм гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найзын чихнээс цус гарчихсан байсан тэгээд юу болсон талаар найз Цаас асуутал Гийн чихийг нэг залуу тасартал нь хазаад... машинд суугаад зугтаачихлаа гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг залуу чихээ барьчихсан чихнээс нь цус гарчихсан зогсож байсан. Би юу болсон талаар асуутал “Сая нэг хүнтэй муудалцсан чинь чихийг минь тас хазчихаад машинд суугаад явчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах бааранд үйлчлүүлж байсан 3 залуугийн ширээн дээр оччихоод нэгийг нь алгадаад явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Б ахыг дагуулаад баарны хаалгаар гараад явж байтал алгадуулсан гээд байгаа залуу бид нарын араас дуудангуут Б ах шууд гүйж очоод гараараа цохиод авч байгаа харагдсан. Тэгэхээр нь би араас нь очоод тэр хэдийг салгаад нөгөө залууг хартал чихнээс нь цус гарж байгаа харагдахаар нь би тэр залуугаас юу болсон талаар асуутал өөдөөс уурлаад цагдаа дууд гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ж.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тус тус санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол төлбөртэй байдал зэргийг харгалзан түүнд 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Бы 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 517 дугаартай Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сар 07 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрээс шүүгдэгчийн биелүүлвэл зохих ялаас ялаас биелэгдээгүй үлдсэн 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэх саналыг гаргасан байна.

Хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр уг торгох ял төлөгдөөгүй гэсэн байна. Гэвч улсын яллагч шүүх хуралдааны явцад ял шийтгэл оногдуулах саналдаа шүүгдэгчийг торгох ялыг биелүүлээгүй талаар нотлоогүй, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд   шүүгдэгчийн мэдүүлсэн: ... торгох ялыг 2018 оны 09 дүгээр сарын 15 ны өдөр биелүүлсэн гэсэн мэдүүлэг зэргийг үнэлж 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар уг торгох ялыг биелүүлсэн гэж үзэж ялыг нэмж нэгтгэх нь үндэслэлгүй .

 

Хохирогч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ ... Солонгос улсын эмнэлэг хариуцсан ажилтантай харьцаж байгаад тэр эмнэлэг рүү нь материалаа явуулахад төлбөр нь 20 сая вонн гэсэн хариу ирсэн. Гэмтсэнээс хойш эмчлүүлсэн баримтыг бодож үзэхэд ажлаагүй хоног болон эмчлүүлсэн зардал болох 1993000 төгрөг болсон. Энэ бүгдийг нэхэмжилмээр байна” гэсэн байна. Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 400000 төгрөгийн хохирлыг хохирогчид нөхөн төлсөн болно.

Хохирогч Г.Гийн нэхэмжилсэн 1993000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас унааны зардал 171 000 төгрөг, эмчилгээний зардал 572200 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдсон 558478 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1250000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хугацааны цалин 750000 төгрөг, нийт 1479478 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүнээс шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчид төлсөн 400 000 төгрөгийг хасч, шүүгдэгч Ж.Баас 1079478 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гт олгохоор, эмчилгээний зардал 572200 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдсон 558478 төгрөгийн зөрүү 13522 төгрөг, үндэслэлгүй нэхэмжилсэн цалин 500000 төгрөг нийт 513522 төгрөгийг гэмт хэрэгт хамааралгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Г.Гийн нэхэмжилсэн чихний эмчилгээнд гарах төлбөр 20 000 000 / хорин сая/ воны нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий CD-г хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 600 / зургаан зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           4. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий CD-г хэрэгт хадгалсугай.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баас 1079478 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гт олгож, хохирогч Г.Гийн нэхэмжлэлийн шаардлагаас 513522 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Г нь 20 000 000 / хорин сая/ воны нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД