Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/32

 

 

Х.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Г.бат, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор О.Батнасан,

Шүүгдэгч Х.******* /цахимаар/,

Хохирогч Г.*******,

Хохирогч Ц.******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд /цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.*******т холбогдох 2329000000133 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Ш.*******ээс зээл авах гэж байгаа хүмүүсийн зээл гарахаар мөнгийг чинь хүүтэй нь буцааж өгнө гэж 21 удаагийн гүйлгээгээр нийт 71.350.000 төгрөгийг шилжүүлэн авч,

Иргэн Б.*******ыг “...банкнаас зээл авах гэж байгаа хүний зээлийг хаагаад тэр хүний зээл нь бүтсэний дараа буцаагаад мөнгөө хүүтэй нь хамт өгье...” гэж 2022 оны 08 дугаар сарын 24,25-ны өдрүүдэд нийт 50.000.000 төгрөгийг Эрдэнэбаатарын *******ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар дамжуулан авч,

Б.*******, Б. нараас 2022 оны 11 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд хүүхдээ Солонгос улс явуулах гэж байгаа юм дансанд нь барьцаа мөнгө хийх шаардлага гараад байна мөнгөө байршуулчхаад буцаагаад өгнө гэж Б.*******аас 8 удаагийн гүйлгээгээр 35.000.000 төгрөг, Б.оос 1 удаагийн гүйлгээгээр 3.000.000 төгрөг нийт 38.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

Ц.*******гээс 2022 оны 11 дүгээр сарын 21- ний өдөр мөнгө зээлээч хүний зээл хаачхаад буцаагаад өгнө гэж 5 удаагийн гүйлгээгээр нийт 35.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

О.*******гаас 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүүхдээ Солонгос Улс руу явуулах гэсэн юм мөнгө байршуулах шаардлагатай байна 15 хоногийн дараа буцааж өгнө гэж 4 удаагийн гүйлгээгээр нийт 10.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу шилжүүлэн авч,

Э.*******ээс 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарын хооронд мөнгө зээлээч хүний зээл хаачхаад ипотекийн зээл гарахаар буцаагаад өгнө гэж 3 удаагийн гүйлгээгээр нийт 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

Г.*******аас 2022 оны 10 дугаар сарын 27- 27-ны өдрүүдэд мөнгө зээлээч хүний зээл хаачхаад буцаагаад өгнө гэж 4 удаагийн гүйлгээгээр нийт 20.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны данс руу шилжүүлэн авч,

Д.*******аас 2021 оны 12 дугаар сарын 24- ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр "мөнгө зээлээч хүү төлнө" гэж Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 37 тоот гэртээ байхад нь 5 удаагийн гүйлгээгээр нийт 25.500.000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан өөртөө шилжүүлэн авч буцаан өгөөгүй буюу бусдад нийт 256.900.000 төгрөгийн хохирол учруулж, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Х.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын анхан шатны шүүх: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.*******ийн хохирогч Б.*******д холбогдох хэргийг /үйлдлийг/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Монгол овгийн Хишигдоржийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.*******ийг 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 20,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т мэдэгдэж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.******* нь хохирогч Б.*******т 4,000,000 төгрөг, хохирогч Э.*******т 48,915,000 төгрөг, ай воч цаг өгсөн, хохирогч Ц.*******д 8,910,000 төгрөг, хохирогч Ш.*******т 71,350,000 төгрөг, хохирогч Г.*******т 15,500,000 төгрөг, хохирогч Д.*******д 74,800,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ээс 31,000,000 төгрөг гаргуулж хохирогч Б.*******т, 10,000,000 төгрөг гаргуулж хохирогч О.*******д, 26,090,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.*******д, 4,500,000 төгрөг гаргуулж хохирогч Г.*******т, 3,000,000 төгрөг гаргуулж хохирогч Б.т тус тус олгож,

Шүүгдэгч Х.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Х.******* надаас 10,000,000 төгрөг байна уу хүний зээл хаачхаад орой эргүүлээд өгье гэсэн ба итгэж өөрийн танил ах Давгадоржоос 10,000,000 Х.*******ийн дугаар дансанд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа мөнгө өгөөчээ гэж хэлүүлж байж танил ах Давгадоржийн дансанд биш миний өөрийн данс болох дугаартай дансанд 11,000,000 төгрөг шилжүүлсэн ба тухайн үед Дагвадорж ах руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Х.******* нь надад өөрөө тайлбар хэлэхдээ 1,000,000 төгрөг нь надад мөнгө олж өгсний шагнал шүү гэж хэлсэн. Х.*******т холбогдох хэргийн анхан шатны шүүхийн дүгнэлтээр 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 3,000,000 төгрөг гаргуулах тухай шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: : Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч Г.*******т 3,000,000 төгрөг биш, 4,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолд тодорхой дурдсан. 4,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.*******т олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нэр бүхий хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн хохирол, төлбөрийг үнэн зөв тооцож гаргасан гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зүйл байхгүй. Хэргийн бодит байдлыг тогтоосон. Хэргийн хохирол, хор уршгийг зөв тогтоож шийдсэн гэж дүгнэсэн учраас бид нар давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргаагүй. Хохирогч Г.*******ын гомдолд дурдаад байгаа асуудлыг сая прокурор хэлчихлээ. Шийтгэх тогтоол дээрээ 4,500,000 төгрөг төлж барагдуулах ёстой гэж дурдаж бичсэн байсан. Тэгэхээр Г.*******аас 20,000,000 төгрөг авсан, тэндээсээ 15,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 4,500,000 төгрөгийг төлж барагдуулна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн Х.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс гаргасан шийтгэх тогтоол нь үнэн зөв, бодит баримт дээр тулгуурлан гарсан. Энэ шийдвэрийн дагуу би төлөх ёстой өр төлбөрөө төлж барагдуулна. Давж заалдах гомдол дээр 3,000,000 төгрөг нэхэмжил байна. Анхан шатны шүүхээс 4,500,000  төгрөгөөр тогтоогдсон. Тэгээд энэ төлбөрөө би шүүхээс хүлээлгэсэн хариуцлага үүргийнхээ дагуу бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс хэргийг үндэслэлтэй, үнэн, зөв, шударгаар шийдсэн учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаргасан гомдлоо дэмжиж байна. н.Дагвадоржид авч өгсөн гээд байгаа 10,000,000 төгрөгийг надад өгсөн гэж мэдүүлдэг. Би шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг нь н.Дагвадоржид буцааж өгсөн. Тэгээд надаас 20,000,000 төгрөг аваад буцааж 5,500,000 төгрөгийг өгсөн. Сүүлд 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр одоо 14,200,000 төгрөг авахаар байгаа гэв.

Хохирогч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад 8 сая хэдэн зуун төгрөг төлсөн гээд үлдсэн 26 сая хэдэн төгрөг гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх хохирогч Г.*******ын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хяналтын прокурор нь шүүгдэгч Х.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын анхан шатны шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.*******ийн хохирогч Б.*******д холбогдох хэргийг /үйлдлийг/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Монгол овгийн Хишигдоржийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.*******ийг 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн хэлтэст гаргасан Ш.*******ийн өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

Хохирогч Ш.*******ийн “...Би Х.******* гэх хүнд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд олон удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн. Хохирлын талаар 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 5005281445 тоот данс руу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр тоот данс руу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тоот данс руу 2,000,000 /хоёр сая/ төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тоот данс руу 100,000 /нэг зуун мянга/-н төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тоот данс руу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдөр тоот данс руу 1,000,000 /нэг сая/төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тоот данс руу 500,000 /таван зуун мянга/-н төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тоот данс руу 3,700,000 /гурван сая долоон зуун мянга/-н төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5700605054 тоот данс руу 2,000,000 /хоёр сая/ төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тоот данс руу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тоот данс руу 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тоот данс руу 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тоот данс руу 5,450,000 /таван сая дөрвөн зуун тавин мянга/-н төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр тоот данс руу 250,000 /хоёр зуун тавин мянга/-н төгрөг, 2022 оны 9 сарын 16-ны өдөр тоот данс руу 200,000 /хоёр зуун мянга/-н төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тоот данс руу 1,150,000 /нэг сая нэг зуун тавин мянга/-н төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тоот данс руу 20,000,000 /хорин сая/төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тоот данс руу 9,000,000 /есөн сая/ төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тоот данс руу 50,000 /тавин мянга/-н төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тоот данс руу 10,000,000 /арван сая/ төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тоот данс руу 950,000 /есөн зуун тавин мянга/-н төгрөг буюу нийт 69,350 /жаран есөн сая гурван зуун тавин мянга/-н төгрөг шилжүүлсэн. Тэгээд 14,700,000 /арван дөрвөн сая долоон зуун мянга/-н төгрөгийг буцаан авсан бөгөөд 54,650,000 /тавин дөрвөн сая зургаан зуун тавин мянга/-н төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

Хаан банкны тоот Ш.*******ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 13-30 дахь тал/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /Хаан банкны тоот Ш.*******ийн дансанд үзлэг хийсэн/ /1 дүгээр хавтаст хэргийн 31-33-р тал/

- Гэрч Э.*******ийн өгсөн “...би дугаартай дансыг эзэмшиж байгаа... 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлийн найз Х.******* нь миний данс руу 20 сая төгрөгийг хийгээд надад заавар өгөөд бусад хүмүүс мөнгө тарааж өгсөн. Би 20 сая төгрөгийг данс руу 20 саяыг шууд шилжүүлсэн. Данс эзэмшигч нь зул. Энэ мөнгийг ******* данс руу явуулаад өгөөч гэж гуйхаар нь явуулсан. 20 сая төгрөг *******ын данснаас орж ирсэн. Би энэ мөнгийг хувьдаа ашигласан зүйл байхгүй ******* мөнгө шилжүүлсэн, тус мөнгийг миний дансаар авч, өөр хүнд шилжүүлсэн... Миний эзэмшлийн тоот дансанд Х.******* гэдэг хүн ******* гэх хүнээр дамжуулаад 20 сая төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлээд чатаар тийм данс руу хэдэн төгрөг гэх мэтээр дансыг нь хийх мөнгөний дүнтэй явуулдаг би тухайн мөнгийг тухайн данс руу явуулдаг байсан. Энэ 20 саяыг олон данс руу хуваалгаж хийсэн... Надад орж байгаа орлогын гүйлгээ бүгд *******ийн явуулж байгаа мөнгө бөгөөд би утас мөнгийг өөрөө авч байгаагүй, бусад хүмүүст дамжуулж байсан. Сүүлд бодоход надаар дамжуулж мөнгө утааж байсан санагдаж байна би энэ бусармаг зүйлийг мэдэхгүй ашиглуулж байсан. Миний нэр тухайн Х.******* гэх хүнтэй адилхан учраас миний дансыг ашиглуулж байсан байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 148-150 дахь тал/,

Хаан банкны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23/268 тоот албан бичгээр ирүүлсэн Эрдэнэбаатарын *******ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулга, /1 дүгээр хавтаст хэргийн 153-155 дахь тал/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 156-158 дахь тал/,

Хохирогч Б.*******ын “...Өөрийн Хаан банкны данснаас *******ийн Хаан банкны тоот данс руу 7 удаагийн гүйлгээгээр 20,000,000 /хорин сая/ төгрөг, Хас банкны тоот данснаас мөн ******* эгчийн Хаан банкны тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 15,000,000 /арван таван сая/төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 12 сарын сүүлээр ******* эгч миний Хаан банкны данс руу байх 1,000,000 /нэг сая/ төгрөг эргүүлэн өгсөн. Одоо би 34,000,000 /гучин дөрвөн сая/ төгрөгөө буцаан авмаар байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

Хохирогч Б.ийн “...Би ******* гэгчид мөнгө зээлэхээр болоод цалингийн зээл авч байж Хас банкны тоот данснаас Хаан банкны *******ийн тоот данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн...Тухайн үедээ болохоор 3,4 ононо. Хүүхдийнхээ гадаад явах дансанд л байршуулаад болоо гэж байсан. Тэгээд хугацаандаа өгөөгүй. Мөнгөө асуухаар хотод байна "ээж эмчилгээ хийлгэж байгаа, удахгүй зохицуулаад өгнө өө" гээд байдаг байсан. 12 сарын эхээр Цогтцэций суманд ирэхээр нь 1 удаа уулзахад би хүнд мөнгөө залилуулчихсан гэх утгатай юм яриад байсан...Цагдаад өргөдөл гаргасныхаа дараа уулзахад байраа зараад мөнгийг нь гаргаж өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2 дүгээр хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

2024.03.25-ны өдрийн дахин өгсөн “...Миний өгсөн 3.000.000 төгрөгийг надад буцаан өгөөгүй би шилжүүлсэн мөнгө болох 3.000.000 нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /Х.*******ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл/ /2 дүгээр хавтаст хэргийн 127-129 дэх тал/,

Хаан банкны Х.*******ийн эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дүгээр хавтаст хэргийн 131-144 дэх тал/,

Хаан банкны Х.*******ийн эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дүгээр хавтаст хэргийн 149-150 дахь тал/,

Хас банкны Б.*******ын эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /2 дүгээр хавтаст хэргийн 158-162 дахь тал/,

Хаан банкны Б.*******ын эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга,/2 дүгээр хавтаст хэргийн 163-168 дахь тал/,

Хохирогч Ц.*******гийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цогтцэций сумын төвд байрлах “Төгөл” худалдааны төв дээр ажил дээрээ байж байхад ******* хүрч ирээд 20,000,000 төгрөг байвал түр зээлээч удаахгүй өгнө өө хүний зээл чөлөөлчхөөд өгнө өө гэж хэлэхээр нь би итгээд *******т өөрийн Капитрон банкны хадгаламжийг барьцаалж зээл аваад 20.000.000 төгрөгийг тоот Хаан банкны данс болох *******ийн данс руу хийсэн Тэгээд тэр орой нь 17 цагийн үед Х.******* дахиж ирээд нэмж 15,000,000 төгрөг олж өгөөч удаахгүй 5 хоногийн дотор өгнө гээд гуйгаад байхаар нь би итгээд хажууд хамт лангуун дээр байсан дүү ыг мөнгө байна уу гэхэд Голомт банканд мөнгө байгаа гэхээр нь би тэр мөнгөнөөсөө 15.000.000 төгрөг зээлчихээ би удаахгүй буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд дүү Хадгаламж барьцаалсан зээл аваад Голомт банкны АТМ-ээс *******ийн өөрийн Хаан банкны данс руу 2,000,000 төгрөг шилжүүлээд гэдэг хүний дансанд 2,500,000 Баярмаа гийн дансанд 10,500,000 төгрөгийг /3,000,000 тасдаж/ авсан Тэр үед Х.******* өөрөө манай дүүг дагуулан явж 15.000.000 төгрөг авсан.Түүнээс хойш нэхэл дагуул болж *******ээс 5,700,000 төгрөгийг буцааж авсан үлдэгдэл мөнгө 29,300,000 төгрөгийг одоо болтол өгөхгүй худлаа хэлээд яваад байгаа... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 186 дахь тал/,

Гэрч Ц.*******гийн өгсөн “...Миний бие Цогтцэций суманд Төгөл худалдааны төвд бэлэн хувцас худалдаалдаг Би 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр миний танил Хас банканд ажилдаг ******* миний ажил дээр ирээд мөнгө зээлээч зээл төлчхөөд эргүүлээд өгнөө гэж хэлсэн Тэгэхээр нь би капитрон банкны хадгаламжийг барьцаалж зээл аваад 20.000.000 төгрөг, өөрийн дүү Ц.ын Голомт банкны хадгаламж барьцаалж 15.000.000 төгрөгийг тус тус ******* эгчид зээлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дэх тал/,

Гэрч Ц.ын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цогтцэций сумын төвд байрлах “Төгөл” худалдааны төв дээр өөрийнхөө лангуун дээр байж байхад манай төрсөн эгч ******* нь мөнгө байна уу хэрэг болоод байна гэхээр нь би байна та авбал авахгүй юу дөө гэхэд эгч энэ эмэгтэй хүнтэй яваад 15,000,000 төгрөг данс руу нь шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би ******* гэх эмэгтэйг дагуулж яваад би хадгаламж барьцаалсан зээл аваад Голомт банкны АТМ-ээс *******ийн өөрийн Хаан банкны данс руу 2,000,000 төгрөг шилжүүлээд гэдэг хүний дансанд 2,500,000 Баярмаа гийн дансанд 10,500,000 төгрөгийг /3.000.000 тасдаж/ авчхаад би 7 хоногийн хугацаатай зээлчхээд буцаагаад өгнө гэж хэлсэн...Одоо ярихаар ээж өвчтэй ээжийгээ харж байна. Байраа зараад өгнө гэж хэлэхээр нь би тэгвэл байрыг чинь заралцаад өгье гэхээр бас тэгье ч гэхгүй. Сүүлдээ яаж ийгээд зохицуулаад өгнө өө одоо бол боломжгүй байна гээд байгаа. Ер нь анхнаасаа надад худлаа хэлж байсан юм байна лээ. Би хадгаламжаа дуусгахаар хүүхдэдээ байрны урьдчилгаа бэлдэж байгаа нэмж зээл авна гэж ярихад та над дээр ирж зээл аваарай дүү нь дор нь гаргаж өгнө гэж ярьж байсан. Энэ үедээ ажлаасаа гарчихсан байсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх тал/,

Хаан банкны Х.*******ийн эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 214-217 дахь тал/,

Арилжааны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /Хаан банкны Х.*******ийн эзэмшлийн тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 218-221-р тал/, 2 дугаар хавтаст хэргийн 123-124-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.*******гийн өгсөн “...Намайг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Цогтцэций сумын төвд байдаг гэртээ байж байхад ******* эгч над руу чатаар орж ирээд дугаараа өгөөч гэхээр би утасны дугаараа өгөхөд над руу дугаараас залгаад "хүүхдээ Солонгос улс руу явуулах гэсэн чинь мөнгө байршуулах хэрэгтэй гэхээр би надад 10,000,000 төгрөг өгөх боломжтой байна гэхэд ******* болно дахиад өөр хүнээс мөнгө асуугаад өгөөч гэж хэлсэн. Би тэгээд өөрийн тоот Голомт банкны дансаар *******ийн тоот Хаан банкны өөрийн данс руу шилжүүлчхээд би 10,000,000 төгрөг шилжүүлчихлээ гэж хэлсэн. Би *******ээс тухайн үед өөрөөр нь 10,000,000 төгрөг зээлсэн 10 хоногийн дараа буцааж төлөх болно гэсэн хүсэлт бичүүлж авсан. Түүнээс хойш хугацаа хэтрэхээр нь би удаа дараа залгасан боловч ямар нэгэн шалтаг тоочоод одоо болтол авсан мөнгөө өгөхгүй хуурч залилсаар байна...******* нь хүүхдээ Солонгос явуулах гэж байгаа юм. Тэгээд мөнгө байршуулах хэрэгтэй байна гэж хэлээд 10,000,000 төгрөг авсан. Би тэгээд *******ийн охин тэй утсаар холбогдоод Солонгос явсан талаар асуухад "би Солонгос яваагүй ээж, аав хоёр салаад би Цогтцэцийд аавтайгаа байна, ээж Улаанбаатар хотод байгаа гэж хэлсэн...Тухайн үед *******ийг Хас банкны эдийн засагчаар ажиллаж байгаа гэж бодсон юм. Тэгсэн чинь ******* нь 2022 оны 09, 10 дугаар саруудад ажлаасаа гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-н 82-р тал/

Голомт банкны О.*******гийн эзэмшлийн тоот дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл / Голомт банкны О.*******гийн эзэмшлийн тоот дансанд үзлэг хийсэн /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.*******гаас гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 102-107 дахь тал/,

Хохирогч Э.*******ийн “...Би Хишигдоржийн ******* гэх хүнтэй 2012 оноос хойш найз нөхдийн холбоотой болсон. Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд танилцаж найз нөхөд болсон... 2022 оны 02 дугаар сард ******* над руу фейсбүүк чатаар холбогдоод байна 10,000,000 төгрөг байна уу гэхээр нь би мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Тухайн үед би нөхрийнхөө хамаатнаас мөнгө асууж байгаад 10,000,000 төгрөг ******* гэх хүнд зээлсэн, эргүүлээд 7 хоногийн дараа хүүтэй нь буцааж мөнгө бүрэн авсан... Дараа нь 2022 оны 04 дүгээр сард Цогтцэций суманд Х.*******тэй уулзсан энэ үед манай нөхөр бид 2 хандаж ипотекийн зээлийн урьдчилгаанд мөнгө байршуулаад зээл нь гараад батлагдсан хүнээс мөнгийг нь хүүтэй нь эргүүлж өгдөг гэж хэлсэн тэгээд нөхөр бид хоёр хоорондоо ярилцаж байгаад Улаанбаатарт хотод байх орон сууцаа барьцаалж 30,000,000 төгрөгийн зээл аваад 20,000,000 төгрөг Хишигдоржийн *******т өгөхөөр болсон тухайн үед Хишигдоржийн ******* мөнгийг өөр хүний дансаар авсан 5026558674 гэсэн дансанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гэртээ байхдаа шилжүүлсэн уг дансыг Хишигдоржийн ******* надад фейсбүүк чатаар өгсөн...Дараа нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн байсан шиг санаж байна. Хишигдоржийн ******* фейсбүүк чатаар холбогдоод мөнгө байна уу гэхээр нь би надад 10,000,000 төгрөг байна гэхэд заа тэгвэл энэ дансанд хийх гээд ******* гэх хүний дансыг өгсөн тэгээд би уг дансанд 10,000,000 төгрөг явуулсан. Х.******* мөн л хүүтэй зээлж байна гэсэн... ******* гэх хүнээс мөнгөө авъя гэхэд ипотекийн зээл хаагдсан байна та хоёрын мөнгө зээлд хийсэн, зээл батлагдсан байгаа зээл гарвал нэлээн мөнгөтэй болно гэсэн тайлбар хэлж байсан. ...******* олон хүнээс хүүтэй мөнгө авчхаад нэгээс авч нөгөө хүнд нь мөнгө өгч байсан юм шиг байна лээ. Надад нийт 30,000,000 төгрөгийн хохирол учраад байна...******* нь надаас миний мөнгийг хүүтэй зээлж байна гэж хэлж залилсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал/

Гэрч М.-гийн “ Хишигдоржийн ******* нь манай эхнэр рүү залгаад “надад мөнгөний хэрэг байна, 7 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй мөнгө олоод өгөөч” гэж утсаар хэд хэдэн удаа гуйгаад байхаар нь манай эхнэр Э.******* 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өөрийнхөө дансаар интернет банк ашиглан 5026558674 ******* гэх дансанд 2 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөг шилжүүлсэн...Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр утсаар залгаж чатлаад “дахиад мөнгө байна уу тар хоёр мөнгөө өсгөхгүй юм уу” гэхээр нь манай эхнэр өөрийнхөө данснаас гэх хүний данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн юм...Тэгээд 2022 оны 10 дугаар сарын сүүлээр хүүний мөнгө болон үндсэн мөнгийг өгөхгүй одоог хүртэл бид нараас зугтаад уулзахгүй утсаар ярихдаа худлаа яриад хуурч мэхлээд байна ” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Гэрч Ш.ийн “....Х.******* данс руу чинь мөнгө шилжүүлчихлээ, миний өгсөн данс руу шилжүүлээд өгчих гэхээр нь миний данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 20,000,000 төгрөг орж ирсэн байсан учир Х.*******ийн надад өгсөн данс руу шилжүүлсэн...Уг гүйлгээг мөн Х.******* данс руу чинь мөнгө шилжүүлчихсэн байгаа миний явуулсан данс руу утга дээр нь “bayrlalaa” гэж бичээд шилжүүлээд өгчих гэж гуйхаар нь би тухайн өдрийн 12 цаг 28 минутад Хаан банкны тоот гэх эзэмшигчтэй данс руу “bayrlalaa" гэх утгаар Х.*******ийн хэлснээр шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал/,

Гэрч Б.ы “Х.******* гэх хүн 2022 оны 03 дугаар сарын орчмоос надаас мөнгө зээлээч хүний зээл хаагаад буцаагаад хүүтэй нь хамт эргүүлэн өгнө гэж хэлээд надаас 2022 оны 11 дүгээр cap хүртэл нийт 222,000,000 төгрөгийг надаас гаргуулан авсан. Энэ хугацаандаа надаас авахдаа 15,000,000, 10,000,000, 20,000,000, 30,000,000 гэх мэт байдлаар мөнгө авдаг байсан бөгөөд зээлсэн мөнгөнийхөө хүү нь гээд над руу янз бүрийн данснаас мөнгө шилжүүлдэг байсан... ер нь бол уг гүйлгээг Х.******* надаас зээлсэн мөнгөө надад буцааж өгч байгаа зүйл юм... Х.******* нь 2022 оны 03 дугаар сараас эхлэн 2022 оны 11 дүгээр cap хүртэл надаас мөнгө зээлж аваад буцаагаад хүүтэй нь эргэн төлөөд, дахиж надаас зээлж аваад өөр хүний данс руу шилжүүлэх зэрэг зарчмаар надаас нийт 222,000,000 сая төгрөг зээлж аваад түүнээс нийт 92,000,000 төгрөгийг надад зээлсэн мөнгөний хүүд нь бодож буцааж олгосон байсан. Надад эргүүлэн өгсөн 92,000,000 төгрөг нь ихэвчлэн өөр, өөр хүний данснаас орж ирдэг байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал/,

Гэрч Ш.*******ийн “....Хишигдоржийн ******* нь надаас маш олон удаа дараа хүүтэй мөнгө зээлж буцаагаад өгч байсан. Тэгж мөнгө зээлж байх үедээ надаас зээлсэн мөнгөө буцаагаад өгсөн. Надаас маш олон удаа мөнгө зээлж буцааж өгч байсан учраас би яг хэдний өдөр хэдэн төгрөг зээлээд буцаагаад өгснийг нь сайн санахгүй санахгүй байна. Х.******* над руу зээлсэн мөнгөө буцаагаад хийчихлээ гэж чатаар холбогдож хэлж байсан шиг санагдаж байна...Би өөрийн нөхрийн дүү Батжаргалаас Х.*******т хүүтэй мөнгө зээлэхийн тулд мөнгө зээлсэн байсан учраас уг орж ирсэн 10,000,000 төгрөгийг буцаагаад 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 08 минутад Батжаргалын эзэмшлийн Хаан банкны 5077012219 тоот данс руу “teewriin hols” гэх утгаар шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал/,

Ш.*******ийн эзэмшлийн Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 40 дэх тал/,

Ш.ийн эзэмшлийн Хаан банкны 5026558674 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/2 дугаар хавтаст хэргийн 39 дэх тал/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл/ Ш.*******ийн эзэмшлийн Хаан банкны , Ш.ийн эзэмшлийн Хаан банкны 5026558674 тоот данснуудад үзлэг хийсэн /2 дугаар хавтаст хэргийн 40-43 дахь тал/,

Ш.ээс гаргаж өгсөн бичмэл нотлох баримт /2 дугаар хавтаст хэргийн 45-54 дэх тал/,

Хохирогч Г.*******ын “...Миний санаж байгаагаар Х.******* 2022 оны 06,07 дугаар сараас хойш надаас мөнгө асуугаад байдаг байсан тухайн үедээ надаас 5,000,000-10,000,000 төгрөг байна уу гэж асуудаг байсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын эхээр өдрийг санахгүй байна Х.******* 10,000,000 төгрөг байна уу орой өгье хүний зээл хаачхаад эргүүлээд өгнө асуусан тэгэхээр нь би танил ах болох Давгадоржоос 10,000,0000 төгрөг асууж авсан уг мөнгийг Х.*******ийн дугаарын дансанд шилжүүлсэн...Уг мөнгийг Х.******* нь нэлээд хэд хоногийн дараа 11,000,000 төгрөг болгон миний дугаарын дансанд шилжүүлсэн ут мөнгийг би буцаагаад Дагвадоржийн дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн... Х.******* надад 11.000.000 төгрөг шилжүүлсэн шалтгаан нь мөнгө олж өгсний шагнал гэж хэлээд өгсөн би тухайн мөнгийг хэрэглээд мөнгийг дууссан...Үүний дараа 2022 оны 10 дугаар сард Х.******* нь надаас байнга мөнгө асуух болсон би хариуд нь мөнгө байхгүй гэдгээ хэлдэг байсан. Надаас мөнгө асуухдаа мөнгөний хэрэг гараад байна, гялс хүний зээл хаачхаад эргүүлээд өгье гээд байдаг байсан...өмнө нь надаас 10,000,000 төгрөг зээлж аваад буцаагаад 11,000,000 төгрөг болгоод шилжүүлэхээр би итгэсэн. Уг итгэлийнхээ дагуу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр буюу 3,000,000, 5,000,000, 7,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг Цогтцэций сумын төвд байхдаа би өөрийн эзэмшлийн хугацаагүй хадгаламжийн данснаас Хаан банкны интернет банк ашиглан Х.*******ийн гэсэн дансны дугаарт мөнгөн шилжүүлсэн. Дараа нь маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн дугаарын данснаас Х.*******ийн дугаарын дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн би нийт Х.******* гэх хүнд 20,000,000 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл өгөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дахь тал/

2023.05.29-ний өдрийн дахин өгсөн “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ шилжүүлсэн өдрөө андуурч мэдүүлсэн байна. Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Х.*******ийн тоот данс руу 5,000,000, 3,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. 10 дугаар сарын 28-ны өдөр мөн дээрх данс руу 7,000,000, мөн өөрийн тоот данснаас 5,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж нийт 20,000,000 төгрөгийг Х.*******ийн данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247 дахь тал/,

 Гэрч Г.гийн “...******* нь манай нөхөр ******* луу залгаад “надад мөнгөний хэрэг байна. Хүүтэй ч хамаагүй мөнгө зээлээч гээд хэд хэдэн удаа залгаад байсан” тэгээд манай нөхөр 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *******ийн Хаан банкны дугаарын данс руу 3 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөг, маргааш нь буюу 10 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус интернет банкаар шилжүүлсэн юм. Энэ авсан мөнгийг удахгүй л өгнө гээд авсан байсан. Худлаа хууран мэхлээд байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 249 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.*******ын Хаан банкны , дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр EB-Sugar гэсэн утгатай 5,000,000 төгрөг дансанд, EB-Sugar гэсэн утгатай 3,000,000 төгрөг дансанд, EB-Sugar гэсэн утгатай 7,000,000 төгрөг дансанд, Мөн Г.*******ын “Хаан банк”-ны дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг дансанд шилжүүлсэн /2 дугаар хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

Хохирогч Д.*******ын “...Анх 2021 оны 12 сард найзуудтайгаа уулзаж байгаад Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Хас банкинд эдийн засагчаар ажилладаг гэх ******* гэх эмэгтэйтэй танилцаж байсан. Тэгээд тэрнээс хойш чатаар хааяа нэг холбогдож ойр зуурын юм ярьдаг байсан бөгөөд 2021 оны 12 сард ******* Улаанбаатар хотод ирчихсэн байна, ээжийнх нь бие муудаад мөнгө төгрөг хэрэгтэй байна, 500,000 төгрөг түр зээлээч" гэхээр нь би 2021 оны 12 сарын 24-ний өдөр *******ийн тоот данс руу өөрийн данснаасаа 500,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тухайн үед ******* удахгүй цалин нь буухаар миний мөнгийг төлчихнө гэж хэлсэн. Тэгээд ******* боломж гарахгүй байна гээд мөнгөө өгөлгүй явсаар байгаад 2022 оны 06 сарын 03-ны өдөр чат бичээд "10 сая төгрөг түр зээлээч, 7 хоногийн хугацаатай буцаад өгчихнө" гэхээр нь чи өмнө нь төлсөн мөнгөө өгөөгүй байж юун дахин мөнгө зээлэх вэ гэтэл удахгүй өгчихнө түр зээлчих гээд байхаар нь би *******ийн тоот данс руу өөрийн данснаасаа 10,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсөн боловч мөнгөө төлөхгүй байж байгаад 2022 оны 09 сарын 08-ны өдөр дахин чат бичээд дахиад 10 сая төгрөг зээлээч гэхээр нь би надад тийм мөнгө байхгүй гэсэн боловч гуйгаад олоод өгөөч гээд байхаар нь би өөрийн 5035470902 тоот данснаасаа *******ийн тоот данс руу 10,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш дахин хугацаа өнгөрсөн боловч ******* надад нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд дахин 5 сая төгрөг өгчхөөч гээд гуйгаад байхаар нь мөн л би өөрийн 5035470902 тоот данснаасаа *******ийн тоот данс руу 5,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд тэрнээс хойш ******* мөнгөний боломжгүй байна би хот орчхоод хүссэн хүсээгүй мөнгийг чинь олоод өгчихнө гэсэн зүйл ярьсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. гэсэн мэдүүлэг/ 3 дугаар хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Д.*******ын Хаан банкны 5035470902 тоот дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

-2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Э.*******ийн Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 220- 230 дахь тал/,

Э.*******ийн Хаан банкны тоот дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 231-5 дугаар хавтаст хэргийн 1-33 дахь тал/,

Ш.*******ийн Хаан банкны тоот дансны хуулга/5 дугаар хавтаст хэргийн 36- 67 дахь тал/,

Ш.*******ийн Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 68-71 дэх тал/,

Ц.*******гийн Хаан банкны 5598118379 тоот дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 76-90 дэх тал/,

X. *******ийн Хаан банкны тоот дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 85- 89-р; 120-124 дэх тал/,

Г.*******ын Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 90-92-р, 98 дахь тал/,

Г.*******ын Хаан банкны тоот дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 94-97 дахь тал/,

Э.*******ийн Хаан банкны тоот дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал/,

Э.*******ийн Хаан банкны тоот дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Х.*******ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Хохирогч Г.******* нь “Х.*******т холбогдох хэргийн анхан шатны шүүхийн дүгнэлтээр 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 3,000,000 төгрөг гаргуулах тухай шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэх” давж заалдах гомдлыг гаргажээ.

Хохирогч Г.*******ын “...Миний санаж байгаагаар Х.******* 2022 оны 06,07 дугаар сараас хойш надаас мөнгө асуугаад байдаг байсан тухайн үедээ надаас 5,000,000-10,000,000 төгрөг байна уу гэж асуудаг байсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын эхээр өдрийг санахгүй байна Х.******* 10,000,000 төгрөг байна уу орой өгье хүний зээл хаачхаад эргүүлээд өгнө асуусан тэгэхээр нь би танил ах болох Давгадоржоос 10,000,0000 төгрөг асууж авсан уг мөнгийг Х.*******ийн дугаарын дансанд шилжүүлсэн...Уг мөнгийг Х.******* нь нэлээд хэд хоногийн дараа 11,000,000 төгрөг болгон миний дугаарын дансанд шилжүүлсэн ут мөнгийг би буцаагаад Дагвадоржийн дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн... Х.******* надад 11.000.000 төгрөг шилжүүлсэн шалтгаан нь мөнгө олж өгсний шагнал гэж хэлээд өгсөн би тухайн мөнгийг хэрэглээд мөнгийг дууссан...Үүний дараа 2022 оны 10 дугаар сард Х.******* нь надаас байнга мөнгө асуух болсон би хариуд нь мөнгө байхгүй гэдгээ хэлдэг байсан. Надаас мөнгө асуухдаа мөнгөний хэрэг гараад байна, гялс хүний зээл хаачхаад эргүүлээд өгье гээд байдаг байсан...өмнө нь надаас 10,000,000 төгрөг зээлж аваад буцаагаад 11,000,000 төгрөг болгоод шилжүүлэхээр би итгэсэн. Уг итгэлийнхээ дагуу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр буюу 3,000,000, 5,000,000, 7,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг Цогтцэций сумын төвд байхдаа би өөрийн эзэмшлийн хугацаагүй хадгаламжийн данснаас Хаан банкны интернет банк ашиглан Х.*******ийн гэсэн дансны дугаарт мөнгөн шилжүүлсэн. Дараа нь маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн дугаарын данснаас Х.*******ийн дугаарын дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн би нийт Х.******* гэх хүнд 20,000,000 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл өгөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дахь тал/

2023.05.29-ний өдрийн дахин өгсөн “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ шилжүүлсэн өдрөө андуурч мэдүүлсэн байна. Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Х.*******ийн тоот данс руу 5,000,000, 3,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. 10 дугаар сарын 28-ны өдөр мөн дээрх данс руу 7,000,000, мөн өөрийн тоот данснаас 5,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж нийт 20,000,000 төгрөгийг Х.*******ийн данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247 дахь тал/,

 Гэрч Г.гийн “...******* нь манай нөхөр ******* луу залгаад “надад мөнгөний хэрэг байна. Хүүтэй ч хамаагүй мөнгө зээлээч гээд хэд хэдэн удаа залгаад байсан” тэгээд манай нөхөр 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *******ийн Хаан банкны дугаарын данс руу 3 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөг, маргааш нь буюу 10 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус интернет банкаар шилжүүлсэн юм. Энэ авсан мөнгийг удахгүй л өгнө гээд авсан байсан. Худлаа хууран мэхлээд байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 249 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.*******ын Хаан банкны , дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр EB-Sugar гэсэн утгатай 5,000,000 төгрөг дансанд, EB-Sugar гэсэн утгатай 3,000,000 төгрөг дансанд, EB-Sugar гэсэн утгатай 7,000,000 төгрөг дансанд, Мөн Г.*******ын “Хаан банк”-ны дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг дансанд шилжүүлсэн /2 дугаар хавтаст хэргийн 5-6 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд хохирогч Г.*******ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан: Дагвадоржоос 10,000,000 төгрөг зээлээд *******т өгсөн.  *******ийн шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг би Дагвадоржид буцааж өгсөн, бүх банкны гүйлгээг шүүхэд өгсөн байгаа. Надаас 20,000,000 төгрөг аваад буцааж 5,500,000 төгрөгийг өгсөн. 14,500,000 төгрөг авах ёстой байсан. Дагвадоржид өгсөн 10.000.000 төгрөгийг миний мөнгийг өгсөн мэтээр хасаад байгаад гомдолтой байгаа, ...гэх гомдол, тайлбар үндэслэл бүхий болох нь дээрх мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Г.******* 300.000 төгрөг шүүгдэгч өгсөн гэх боловч энэ талаарх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул нийт хохирол төлбөрөөс хасч тооцох боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд болон хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Х.******* нь ...Хохирогч Г.*******т 15,500,000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөг... төлсөн болох нь тус тус тогтоогдож байна. Хэрэгт авагдсан хохирогч нарын хохиролтой холбоотой баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ээс ...4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.*******т... олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хохирогчийн давж заалдах гомдлыг хангаж,  Х.*******ээс ...14,500,000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.*******т олгох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “.Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ээс 31,000,000 төгрөг гаргуулж хохирогч Б.*******т, 10,000,000 төгрөг гаргуулж хохирогч О.*******д, 26,090,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.*******д, 4,500,000 төгрөг гаргуулж хохирогч Г.*******т, 3,000,000 төгрөг гаргуулж хохирогч Б.т тус тус олгосугай” гэж бичсэн байгаа нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч нарын оршин суугаа хаяг, холбогдох бусад мэдээллийг тодруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон байгаа нь хууль хэрэглээний хувьд буруу болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогч Г.*******ын давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...31,000,000 төгрөг гаргуулж хохирогч Б.*******т, 10,000,000 төгрөг гаргуулж хохирогч О.*******д, 26,090,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.*******д, 4,500,000 төгрөг гаргуулж хохирогч Г.*******-т, 3,000,000 төгрөг гаргуулж хохирогч Б.т тус тус олгосугай”  гэснийг “...31,000,000 /гучин нэгэн сая/ төгрөг гаргуулж хохирогч Б.******* /Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 18-р хороо, Шүрт хотхон, 807-р гудамж, 114 тоот, РД: ФБ91042214/-т, 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулж хохирогч О.******* /Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4-р баг, Цэций хороолол, 9-38 тоот, РД: ЖЯ90092066/-д, 26,090,000 /хорин зургаан сая ерэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.******* /Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Билгэх 2-р баг, Зүүн суу 227 тоот, РД: КН75092061/-д, 14,500,000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.******* /Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст 1-р баг, Уурхайчин хороолол, 6-190 тоот, РД: ИЮ93031213/-т, 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулж хохирогч Б. /Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст 1-р баг, Уурхайчин хороолол, 1-4 тоот, РД: ПЭ88071731/-т тус тус олгосугай” гэж  өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР                                                                                                                                         

                                  ШҮҮГЧИД                                   Г.МӨНХБАТ 

 

                                                                                    Т.ДЭЛГЭРМАА