| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2022/05478/И |
| Дугаар | 192/ШШ2026/02685 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2026/02685
2026 03 09 *******92/ШШ2026/02685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол,, Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,0, Хамба 7,3од оршин суух, Авгачуул овогт Өлзийбаярын Оюунчулуун /РД:ЖК87120501/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг,******* дүгээр, Чингисийн өргөн чөлөө, Залуу монгол оффис, 704од байрлах, Соёмбо******* ХХК /РД:5364531/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: БНСУ-ын Сөүл хот, Ганбук дүүрэг, Миадун5-23,*******02од оршин суух, Боржигин овогт Баярчулууны Уянга /РД:УХ89052967/-ийн бие даасан шаардлагатай,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, алдангийн төлбөр 8,387,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Орон өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Оюунчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаатар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг, өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.Оюунчулуун нь хариуцагч “Соёмбо*******” ХХК-д холбогдуулан орон өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний дагуу алданги 8,387,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Миний бие иргэн Ө.Оюунчулуун нь “Соёмбо*******” ХХК -тай 2022 оны 03 сарын 21-ний өдөр №247/1-5Р-2 “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч тал болох “Соёмбо*******” ХХК нь ХУД-р, “ДЦС-3” ТӨХК-ийн хойд талд “Эрчим”*******-р талбай бүхий 2 өрөө сууцыг Захиалагчид 2022 оны*******-р улиралд барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулна гэж тохирсон. Орон нийт үнэ болох 90,457,500.00 төгрөгийг захиалагч миний бие 2022 оны 03 сарын 21-ний өдөр “Соёмбо*******” ХХК-ний дансанд*******00% бүрэн төлсөн бөгөөд үүнийгээ талууд гэрээнд мөн тэмдэглэсэн. Орон сууц ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан. Гэвч “Соёмбо*******” ХХК нь өнөөдрийг хүртэл сууцыг хүлээлгэж өгөөгүйгээр зогсохгүй захиалга өгсөн сууц болох “Эрчим”******* -р талбай бүхий 2 өрөө байранд өөр хүмүүсийг оруулсан. Талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 5.1 дүгээр зүйлд “Гүйцэтгэгч тал нь сууцыг Захиалагчид хүлээлгэн өгөхөөр тогтоосон хугацааг сараар хэтрүүлсэн тохиолдолд сар хэтэрснээс хойших хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг Захиалагчид төлнө.” гэж заасны дагуу мөн алдангийг хариуцагчаас шаардаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар алданги нийт*******3,387,710.00 төгрөг болсон бөгөөд хариуцагчаас 2022 оны*******0 сарын*******2-нд 5,000,000.00 төгрөг төлснийг хасаад 8,387,710.00 болж байгаа юм. Иймд дүүрэг-р, “Эрчим”*******-р талбай бүхий 2 өрөө байрны өмчлөгчөөр иргэн Ө.Оюунчулуун намайг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг “Соёмбо*******” ХХК даалгаж өгнө үү. Мөн хариуцагч “Соёмбо*******” ХХК-аас гэрээний үүргээ хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйгээс үүссэн алданги болох 8,387,710 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Соёмбо*******” ХХК-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ө.Оюунчулуун нь нэхэмжлэлдээ дурдсан 2022 оны 03-р сарын 21-ний өдрийн №247/1-5Р-2”Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-нээсээ 2022 оны*******0-р сарын*******2-ны өдөр татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 90,457,500 төгрөгийн нэх даруй буцаан өгөхийг шаардаж 5,000,000 төгрөгийг буцаан авсан болно. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч байгаа нь өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан атлаа гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулж нэхэмжилж байгаа алдангиасаа дээрх дүнг хасаж тооцож байгаагаас нь харагдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, өмчлөгчөөр тогтоолгох асуудал ярьж байгаа бол өмчлөлийн талаар нэхэмжлэгчтэй ямар нэгэн маргаан байхгүй, бидний хооронд гэрээ хийгдсэн, нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлсөн, байрыг улсын комисс хүлээгээд авчихсан, одоо зөвхөн захиалагчид сууцыг хүлээлгэн өгөх, түүнийгээ өмчлөх эрхийг баталгаажуулалттай холбоотой эрх зүйн баримт бичгийг улсын бүртгэлийн албанд хүргүүлэх үүрэг л манайд үлдэж байгаа болно. Гэтэл “ДЦС-3” ТӨХК-ийн ажилчдын гэх “Эрчим хотхон” ГҮТББ шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гаргуулснаар манайх дээрх үүргээ биелүүлэх боломжгүй болсон болохоор асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Харин нэхэмжлэгч маань нэгэнт сууц захиалгын гэрээгээ цуцлах санал тавьж 2022 оны*******0-р сарын*******7-ны өдөр 22/07 “Төлбөр барагдуулах, гэрээ цуцлах гэрээ” байгуулснаар 2022 оны 03-р сарын 21-ний өдрийн 247/1-5Р-2 “Орон сууц захиалан бариулах гэрээ” цуцлагдсанаар уг гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгох, тэр тусмаа алдангид 8,387,710 төгрөг нэхэмжлэх асуудал яригдах боломж нь хязгаарлагдах ёстой гэж үзэж байна. Тэгэхээр 247/1-5Р-2 “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу асуудал хөндөж байгаа бол 22/07 “Төлбөр барагдуулах, гэрээ цуцлах гэрээ”-гээ хэрхэхийг нэхэмжлэгч шийдэх, үүнийг шийдэж чадаагүй тохиолдолд “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу ямар нэгэн үүргийн гүйцэтгэл хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэл гарч ирэхгүй тул Ө.Оюунчулууны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний эцэг О.Баярчулуун нь ТӨХК-д*******986-2016 оныг хүртэл нийт0-аад ажил ажилласан бөгөөд эрчим хүчний тэргүүний ажилтан байсан. ТӨХК нь 2015 оны*******0 сарын*******7-ны өдөр өөрийн компаний ажилчдыг тогтвор сууршилттай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, нийгмийн баталгааг хангах зорилгоор компани өөрийн эзэмшлийн газар дээр ажилчдын сууцыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгох тендер зарлаж, тендерт Соёмбо констракшн ХХК шалгарсан байдаг. Уг компани нь ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу тус барилгыг 2015 ондоо барьж эхлүүлэх бөгөөд эхний ээлжийн 2 барилгыг 2016 оны 2 улиралд, үлдэгдэл 5 барилгыг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан барилгын батлагдсан стандарт, дүрэм журмын дагуу чанартай барьж дуусган захиалагч ажилтанд түлхүүр хүлээлгэн өгөх” нөхцөлтэйгээр Ажилчдын сууц захиалан бариулах гэрээ байгуулж захиалагч /ДЦС-3 ТӨХК/ урьдчилгаа төлбөр******* 546 216 200 төгрөгийг гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлсэн бөгөөд манай аавд станцаас 20 000 000 төгрөгийн дэмлэг олгогдож Соёмбо компанийн дансанд шилжүүлсэн. Компанийн захиалгаар баригдаж байгаа сууц нь 2016 оны 2 улиралд барьж дуусгана гэж байсан боловч хугацаандаа барилгын ажил дуусгаагүй байсаар аав маань 2016 оны 8 сард нас барсан. ТӨХК-ийн захиргаанаас зөвшөөрөл авч сууны захиалгын гэрээг өөрийн нэр дээр болгож өөрчлөн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Миний бие Б.Уянга нь гэрээний дагуу Хан-уул,, ТӨХК-ийн хойд талд байрлах хотхон*******0/4 дүгээр байрныод айрлах 51,69 м.кв 2 өрөө сууцандаа орохыг хүсч түлхүүр хүлээлгэн өгөхийг шаардсан боловч гүйцэтгэгч компани түлхүүрийг өгөхгүй компанийн захиалгаар баригдаж байгаа сууцыг дур мэдэн гадны иргэдэд зарж борлуулж байсан тул ээж маань очиж зарж борлуулагдсан эсэхийг асууж шалгуулахад Санхүүгийн албаны дарга Наранхүү нь үзэж шалгааддал байхгүй байна гэж хэлсэн. Бид станцын ажилтнуудтай нийлж 2022 оны*******0 сарын 07-09-ний өдрүүдэд буюу хоног гадны иргэдийг сууцандаа оруулахгүй байх, түлхүүр хүлээлгэж өгөхийг шаардаж байгаад арга буюу*******0-ны өдөр Иргэний хуулийн*******2 зүйлд заасны дагуу өөртөө тусалж өөрийн сууцандаа орж амьдарч байна. Иймд, ДЦС-2, ТӨХК-ийн хойд талд байрлах хотхон,*******0/4 дүгээр байр,од байрлах, м.кв талбай бүхий 2 өрөө өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Оюунчулуун нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Соёмбо******* ХХК, Баярчулуун нарын хооронд байгуулсан гэрээ нь болзол тавьж хийсэн хэлцэл бөгөөд гуравдагч этгээдийн талаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээ хүчин төгөлдөр болоогүй байна. Соёмбо******* ХХК-тай нэхэмжлэгч тал гэрээ хийхэд маргаан бүхий үнийг төлж худалдаж авсан хүн, хуулийн этгээд байгаа талаар мэдэгдээгүй, гэрээ байгуулахад харилцан нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч Ө.Оюунчулууны байгуулсан гэрээ хүчин төгөлдөр би үнийг*******00 хувь төлж хууль ёсоор өмчлөгч болсон тул бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Соёмбо*******” ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “2015 оны 6-р сарын*******9-ний өдөр О.Баярчулуун нь манай компанитай*******4 хоногийн дотор урьдчилгаа0%-ийг төлсөнөөр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлтэйгээр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” болзолт хэлцэл байгуулсан болно. Гэрээ хүчин төгөлдөр болсоноор 2.3-д заасаны дагуу үлдэгдэл төлбөрийг харилцан тохиролцож график байгуулж төлөх байтугай гэрээ хүчин төгөлдөр болох нөхцлийн 20.128.086 төгрөгнөөс*******8.000.000 төгрөгийг нь байгууллага нь төлсөн боловч төлөх ёстой урьдчилгааныхаа 2.128.086-хан төгрөгийг төлж гэрээгээ баталгаажуулж, гэрээгээ хүчин төгөлдөр болгох тухай мэдэгдлийг манай компаний компаний зүгээс гардуулж байсан нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргаж өгсөн байна. /хэргийн материалын 7-р хуудас/ Шаардлага биелүүлээгүй 6 жил 4 сар өнгөрсөн дараа ч гэсэн манай компаний зүгээс гэрээний эрхийг О.Баярчулуун охин болох Б.Уянгад шилжүүлэх хүсэлтийн дагуу мөн адил гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлтэйгээр 59/1-5Р-2 “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” болзолт хэлцлийг байгуулж хямд сууцтай болох боломжийг 2 дахь удаагаа олгосон байдаг. Гэвч Б.Уянга нь 2021 оны*******0-р сарын*******3-ний өдөр байгуулсан гэрээний 2.2-т заасан болзолт хугацаагаа алдсан атлаа гэрээний 2.4-д заасан манай компаний дансанд биш, манайхтай эрх зүйн харилцаанд ороогүй “Эрчим хотхон” ГҮТББ-д төлсөн гэсэн үндэслэлээр өнөөдөр нэхэмжлэгчийн өмчийн сууцанд дайран орсон байгаа болно. Иймд “Орон өмчлөгчөөр тогтоолгох тухай” Ө.Оюунчулууны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт иргэний хэрэгт гуравдагч этгээд Б.Уянгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 03 сарын 21-ны өдрийн сууц захиалгаар бариулах гэрээ, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 0152тай итгэмжлэ тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг ирүүлсэн.
Хариуцагч “Соёмбо*******” ХХК-аас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,/01тай итгэмжлэл, “Соёмбо*******” ХХК-ийн дүрмийн хуулбар, 2022 оны*******0 сарын*******7-ны өдрийн 22/07тай Төлбөр барагдуулан гэрээ цуцлах гэрээний хуулбар,/18тай итгэмжлэл, 2015 оны 05 сарын 21-ны өдрийн 2-270/15тай ТӨХК-ийн ажилчдын сууц захиалан бариулах гэрээний хуулбар, 2019 оны*******0 сарын 22-ны өдрийн ТӨХК-ийн ажилчдын сууц захиалан бариулах 2-270/15 гэрээг дүгнэсэн актын хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, /итгэмжлэлийг шалгах, төлөөлөх эрхтэй талаарх албан бичгийг компаниас авах/ хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Уянгаас 2015 оны 06 сарын*******9-ны өдрийн О.Баярчулуунтай байгуулсан сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар, 2021 оны*******0 сарын*******3-ны өдрийн Б.Уянгатай байгуулсан сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар, мэдээлэл, хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт, кассын зарлагын баримт, шилжүүлгийн баримт, 4541тай итгэмжлэл, 2017 оны 05 сарын 24-ны өдрийн 01/17тай хотхон ГҮТББ, “Соёмбо ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээний хуулбар, санал хүргэх тухай 20/12тай албан бичгийн хуулбар, 2015 оны 05 сарын 21-ны өдрийн 2-270/15тай ТӨХК-ийн ажилчдын сууц захиалан бариулах гэрээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын0-ны өдрийн*******83/ШЗ2022/16278тай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар, 2014 оны 08 сарын*******3-ны өдрийн А/173тай ДЦС-н гүйцэтгэх захиралын тушаал хуулбар, станцын ажилчдын хотхон барих ажил гүйцэтгүүлэх баримт бичиг, шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт хуулбар, үнийн санал хуулбар, барилгын ажил гүйцэтгэх хугацааны тухай албан бичиг хуулбар, 8 хувийн тухай албан бичиг хуулбар, 2015 оны 05 сарын 21-ний өдрийн ТӨХК-ийн ажилчдын сууц захиалан бариулах гэрээ хуулбар, ТӨХК, хотхон ГҮТББ-ын хоорондын хамтран ажиллах гэрээ хуулбар, ТӨХК-ийн 2017 оны 05 сарын0-ны өдрийн хүсэлт гаргах тухай албан бичиг, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар, хүсэлт гаргах тухай албан бичиг, арилжааны гэрээ хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Соёмбогрупп ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрээ хуулбар, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт хуулбар,-н мэдэгдэл, албан мэдэгдэл, албан бичиг хүргүүлэх тухай албан бичиг хуулбар, ажилчдын сууцанд орох захиалагч ажилтнуудын нэрсийн жагсаалт хуулбар, хотхон ГҮТББ-н 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 7/23 албан бичиг, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын*******5-ны өдрийн*******83/ШШ2023/02800тай шийдвэрийн хуулбар, Ха-Уул Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын0-ны өдрийн*******83/ШЗ2022/16278 захирамж хуулбар, Баянгол,, Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны*******0 сарын 27-ны өдрийн*******92/ШЗ2025/44831 захирамж хуулбар, Баянгол,, Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 27-ны өдрийн*******92/ШЗ2025/28834 захирамжийн хуулбарыг ирүүлсэн.
Шүүхийн журмаар Баянгол,, Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2025 оны 05 сарын 28-ны өдрийн*******131 албан бичиг, Баянгол,, Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн*******92/ШЗ2025/21164 захирамжийн хуулбар, Баянгол,, Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2025 оны*******2 сарын*******0-ны өдрийн 2704 албан бичиг, Баянгол,, Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны*******0 сарын 27-ны өдрийн*******92/ШЗ2025/44831 захирамжийн хуулбарыг гаргуулан авсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ө.Оюунчулуун нь хариуцагч Соёмбо******* ХХК-д холбогдуулан орон өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, алдангийн төлбөр 8,387,710 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч Соёмбо******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож гэрээг цуцласан тул орон өмчлөгчөөр тогтоолгох, алдангид 8,387,710 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй гэж татгалздаг.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Уянга нь хариуцагч Соёмбо******* ХХК-д холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ө.Оюунчулуун нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ө.Оюунчулуун нь хууль ёсны өмчлөгч тул бие даасан шаардлага үндэслэлгүй гэж татгалздаг.
Хариуцагч “Соёмбо*******” ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Б.Уянга нь гэрээний үүргээ биелүүлээгүй, үнийг төлөөгүй, гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1. “ДЦС-3” ТӨХК болон “Эрчим хотхон” ГҮТББ нь 2013 оны 09 дүгээр сарын*******0-ны өдөр-314/13тай “ДЦС-3” ТӨХК, “Эрчим хотхон” ГҮТББ-ын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж, “ДЦС-3 ТӨХК-ийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, станцын ажилчдыг хөнгөлөлттэй зээлээр сууцтай болгох хамтран ажиллах, 4800мкв газрын ашиглах, барьцаанд тавих эрхийг “Эрчим хотхон” ГҮТББ-д шилжүүлэх, барилгын ажлын явцыг хамтран хянахаар тохиролцсон.(хавтаст хэргийн*******31 –*******33 дахь тал)
4.2. Хариуцагч “Соёмбо*******” ХХК болон “ДЦС-3” ТӨХК нь 2015 оны 05 сарын 21-ны өдөр ТӨХК-ийн ажилчдын сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Улаанбаатар хотын-р, ТӨХК-ийн хойд талд хотхоны хашаанд 735 айлын барилга барьж өгөхөөр тохиролцсон.(хавтаст хэргийн 74 – 75 дахь тал)
4.3. Иргэн О.Баярчулуун нь хариуцагч “Соёмбо*******” ХХК-тай 2015 оны 06 сарын*******9-ны өдөр №059/1-6(D) дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж,, ДЦС – ТӨХК-ийн хойд талд “Эрчим хотхон”-ны Д*******-р 5 51,69 мкв талбай бүхий 2 өрөө сууцыг 67,093,620 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон.(хавтаст хэргийн 57 – 59 дэх тал)
4.4. Соёмбо констракшн ХХК болон хотхон ГҮТББ нь 2017 оны 05 сарын 24-ны өдөр “Эрчим хотхон ГҮТББ, Соёмбо ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж, хотхоны*******0/4 байр буюу D блокийн 210 айлын барилгыг ажлыг саадгүй гүйцэтгэж гэрээт хугацаанд нь ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд хамтран ажиллахаар тохиролцсон.(хавтаст хэргийн 93 – 95 дахь тал)
4.5.,*******0/4 хаягт байршилтай*******4,342.4 мкв талбайтай, үйлчилгээ, зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийнт бүртгэж, өмчлөгчөөр “Эрчим хотхон” ГҮТББ-ийг 2017 оны 06 сарын 05-ны өдөр бүртгэж 000600734тай гэрчилгээ олгосон.(хавтаст хэргийн*******35 дахь тал)
4.6.,*******0/4 хаягт байрлах, улсын бүртгэлийнтай,*******4,342.4 мкв талбайтай, үйлчилгээ, зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Соёмбо******* ХХК-г 2018 оны 07 сарын-ны өдөр бүртгэж, шинээр гэрчилгээ олгосон.(хавтаст хэргийн*******42 дахь тал)
4.7. Хариуцагч Соёмбо******* ХХК нь ТӨХК-тай 2019 оны*******0 сарын 22-ны өдөр “ДЦС-3” ТӨХК-ийн ажилчдын сууц захиалан бариулах 2-270/15 гэрээг дүгнэсэн акт үйлдсэн.(хавтаст хэргийн 76 – 77 дахь тал)
4.8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Уянга нь хариуцагч Соёмбо******* ХХК-тай 2021 оны*******0 сарын*******3-ны өдөр №59/I-5F-2тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж,, ДЦС – ТӨХК-ийн хойд талд “Эрчим хотхон” Д блокын*******-р 51,69 мкв талбай бүхий 2 өрөө сууцыг 67,093,620 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон.(хавтаст хэргийн 60 – 62 дахь тал)
4.9. Нэхэмжлэгч Ө.Оюунчулуун нь хариуцагч Соёмбо******* ХХК-тай 2022 оны 03 сарын 21-ны өдөр №247/I-5F-2тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж,, ДЦС – ТӨХК-ийн хойд талд “Эрчим хотхон” Д блокын*******-р 51,69 мкв талбай бүхий 2 өрөө сууцыг 90,457,500 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон.(хавтаст хэргийн – 8 дахь тал)
4.10. Иргэн Батхүү Цэрэнсодном нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5025818976 данснаас 90,457,500 төгрөгийг 2022 оны 03 сарын 21-ны өдөр “Оюунчулуун байрны төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар Голомт банк дахь Соёмбо******* ХХК-ийн 2105112070 дансанд шилжүүлсэн.(хавтаст хэргийн 9 дэх тал)
4.11., хаягт байрлах,*******2, 24 автомашины зогсоолтой,*******54 айлын зориулалттай барилгыг 2022 оны 08 сарын 25-ны өдөр БА-189/2022тай комиссын дүгнэлтээр, улсын комисс хүлээж авсан.(хавтаст хэргийн*******45 дахь тал)
4.12. Нэхэмжлэгч Ө.Оюунчулуун нь хариуцагч Соёмбо******* ХХК-тай 2022 оны*******0 сарын*******7-ны өдөр 22/07тай Төлбөр барагдуулах гэрээ цуцлах гэрээ байгуулж, 2022 оны 03 сарын 21-ны өдөр №247/I-5F-2тай Орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөрт төлөгдсөн төлбөрийг буцаан төлөх, 90,457,500 төгрөгийг буцаан өгснөөр 2022 оны 03 сарын 21-ны өдөр №247/I-5F-2тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ цуцлагдахаар тохиролцсон.(хавтаст хэргийн4 дэх тал)
4.13. Талуудын хооронд 2021 оны*******0 сарын*******3-ны өдөр №59/I-5F-2тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдсан эсэх, 2022 оны 03 сарын 21-ны өдөр №247/I-5F-2тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу 90,457,500 төгрөг төлөгдсөн эсэх, 2022 оны*******0 сарын*******7-ны өдөр 22/07тай Төлбөр барагдуулах гэрээ цуцлах гэрээ байгуулагдсан эсэхэд зохигчид маргаангүй.
Харин 2021 оны*******0 сарын*******3-ны өдрийн №59/I-5F-2тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, 2022 оны 03 сарын 21-ны өдрийн №247/I-5F-2тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ дуусгавар болсон эсэх,, ДЦС – ТӨХК-ийн хойд талд “Эрчим хотхон” Д блокын*******-р 51,69 мкв талбай бүхий 2 өрөө өмчлөгчөөр тогтоолгох шаардлага, алдангийн төлбөр гаргуулах шаардлагын тухайд маргаантай.
5. Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1 дахь хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
5.1. Нэхэмжлэгч Ө.Оюунчулуун нь хариуцагч Соёмбо******* ХХК-тай 2022 оны 03 сарын 21-ны өдөр №247/I-5F-2тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, гүйцэтгэгч нь, ДЦС – ТӨХК-ийн хойд тал “Эрчим хотхон” Д блокын*******-р хаягт байрлах 51,69 мкв талбай бүхий 2 өрөө сууцыг 2022 оны******* дүгээр улиралд барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь үнэ 90,457,500 төгрөгийг төлөхөөр тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Худалдан-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч “Соёмбо*******” ХХК нь нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 90,457,500 төгрөгийн нэн даруй буцаан өгөхийг шаардаж 5,000,000 төгрөгийг буцаан авсан гэж тайлбарлаж байх боловч 2022 оны*******0-р сарын*******7-ны өдрийн 22/07 “Төлбөр барагдуулах, гэрээ цуцлах гэрээ”-ний*******.3-т “Гүйцэтгэгч нь захиалагчийн гэрээний төлбөрт төлөгдсөн төлбөрийг буцаан өгч төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа 2022 оны 03-р сарын 21-ний өдөр байгуулсан 247/I-5F-2 “Орон сууц захиалан бариулах гэрээ” цуцлагдаж, мөн энэхүү гэрээ дуусгавар болно”, 2.1-т “Гүйцэтгэгч нь энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш 24 хоногийн дотор буюу 2022 оны*******1 дүгээр сарын 07-ны өдөр гэхэд уг гэрээний дүн болох 90,457,500 төгрөгийг ... захиалагч Оюунчулууны Хаан банк дахь 5031190781 дансанд үл маргах журмаар шилжүүлнэ” гэж Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан болзол тавьсан байх ба уг болзлыг хариуцагч биелүүлээгүй, 90,457,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул 2022 оны 03-р сарын 21-ний өдөр байгуулсан 247/1-5Р-2 “Орон сууц захиалан бариулах гэрээ” цуцлагдаагүй, хүчин төгөлдөр байна.
Иймд нэхэмжлэгч Ө.Оюунчулуун болон хариуцагч Соёмбо******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
5.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Уянга нь хариуцагч Соёмбо******* ХХК-тай 2021 оны*******0 сарын*******3-ны өдөр №59/I-5F-2тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, гүйцэтгэгч нь, ДЦС – ТӨХК-ийн хойд талд “Эрчим хотхон” Д блокын*******-р 51,69 мкв талбай бүхий 2 өрөө сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд барилгын ажлыг дуусган захиалагчид хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь үнэ 67,093,620 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Худалдан, Худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч “Соёмбо*******” ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Б.Уянга нь 2021 оны*******0-р сарын*******3-ний өдөр байгуулсан гэрээний 2.2-т заасан болзолт хугацаагаа алдсан, 20.128.086 төгрөгнөөс*******8.000.000 төгрөгийг аавынх нь ажиллаж байсан байгууллага нь төлсөн, урьдчилгааны үлдэгдэл 2.128.086 төгрөгийг төлөөгүй, мөн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, гэрээ дуусгавар болсон” гэж тайлбарлаж байх энэ хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлтэй байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн гэх боловч баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Гэрээний 2.2-т “Захиалагч ажилтан0%-ийн урьдчилгаа төлбөр болох 20,186,086 төгрөгийг энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш*******4 хоногийн дотор гүйцэтгэгч талд төлснөөр тус гэрээ хүчин төгөлдөрт тооцогдоно”, 6.2 -т “Захиалагч ажилтан нь энэхүү гэрээний 2.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөрийг төлж, гэрээгээ баталгаажуулаагүй тохиолдолд уг гэрээг үл маргах журмаар цуцалж, дараагийн ажилтанд шилжүүлнэ” гэж тус тус тохиролцсон байна.
Гэрээний 2.2-заалт нь гэрээ хүчин төгөлдөр эсэх, 6.2 дахь заалт нь гэрээ дуусгавар болсон эсэх асуудлыг тодорхойлсон, урьчилгаа төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд үүсэх үр дагаврыг зохицуулсан байх ба Иргэний хуулийн*******98 зүйлийн*******98.4-т заасны дагуу гэрээний эдгээр заалтыг тайлбарлавал гэрээ байгуулснаас хойш урьдчилгаа төлбөрийг бүрэн төлөөгүй бол гэрээ цуцлахаар зохицуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 2.128.086 төгрөгийг төлөөгүй байгаа нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж гэж тооцох үндэслэл болохгүй.
Иймд 2021 оны*******0 сарын*******3-ны өдрийн №59/I-5F-2тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 6.2-т заасны дагуу гэрээ цуцлагдсан байх тул гуравдагч этгээд Б.Уянга нь гэрээний үүргийг гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
6. Иргэний хуулийн*******12 зүйлийн*******12.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний.1.6-д “Захиалагч хөрөнгө оруулалтыг*******00 хувь төлж барагдуулах хүртэл хууль ёсны өмчлөгч нь Соёмбо******* ХХК байна”, 4.2.-т “Захиалагч нь төлбөрийг бүрэн төлсний дараа түлхүүрийг гардаж авна”, 4.3-т “Түлхүүр хүлээлгэн өгсөн өдрөөс Захиалагч сууц өмчлөх эрх шилжсэнд тооцно” гэж тус тус заасан бөгөөд үнэ бүрэн төлсөн байх тул нэхэмжлэгч Ө.Оюунчулууныг Хан-Уул,*******0/4 хаягт байршилтай, “Эрчим хотхон” Д блокын*******-р, 51,69 мкв талбай 2 өрөө өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
7. Иргэний хуулийн2 зүйлийн2.1. “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, “232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна…”2.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д “Гүйцэтгэгч тал нь сууцыг Захиалагчид хүлээлгэн өгөхөөр тогтоосон хугацааг сараар хэтрүүлсэн тохиолдолд сар хэтэрснээс хойшх хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг Захиалагчид төлнө…” гэж заасан байх ба хариуцагч Соёмбо******* ХХК нь гэрээний 5.6-д заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн2 зүйлийн2.6-д заасны дагуу алдангийн төлбөр болох 8,387,710 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс ирүүлсэн, хавтаст хэргийн 63 - 66 дахь талд авагдсан хуулбар баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,176 төгрөгийг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493,418 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 652,176 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 зүйлийн*******15.1,*******15.2.1,*******16,*******18 зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Оюунчулууныг Хан-Уул,*******0/4 хаягт байршилтай, “Эрчим хотхон” Д блокын*******-р, 51,69 мкв талбай 2 өрөө өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч Соёмбо******* ХХК-д даалгаж, 8,387,710 төгрөгийг хариуцагч Соёмбо******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ө.Оюунчулуунд олгосугай.
2. Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул,*******0/4 хаягт байршилтай, “Эрчим хотхон” Д блокын*******-р, 51,69 мкв талбай 2 өрөө өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Уянгын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,176 төгрөгийг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493,418 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Соёмбо******* ХХК-аас 652,176 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Оюунчулуунд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******19.7,*******20 зүйлийн*******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР