| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/06882/И |
| Дугаар | 192/ШШ2026/02686 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2026/02686
2026 03 09 192/ШШ2026/02686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,******* дугаар хороо,*******-1-18 тоотод оршин суух Монгол ургийн овогтой /РД:ХЙ75052761/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо,******* дүгээр хороолол, АПУ******* дугаар байр,******* тоотод оршин суух Элжигэн чива ургийн овогтой /РД:УШ9611*******17/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 48,570,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Мавгансүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Мавгансүрэн нь хариуцагч Б.Есөнтөмөрт холбогдуулан 48,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Б.Есөнтөмөр нь “машин авах хэрэгтэй байна, мөнгө зээлээч” гэсний дагуу 48,570,000 төгрөгийг гэх хүний дансанд шилжүүлсэн. Б.Есөнтөмөр нь өнөөг хүртэл 48,570,000 төгрөгийг буцааж өгөхгүй хохирол учруулж байгаа үйлдлийг шалгуулахаар 2025 оны 05 дугаар сарын*******2-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага ажиллагаа явуулж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар хянаад 2025 оны******* сарын 09-ны өдрийн 3084 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолд Б.Есөнтөмөр нь мөнгийг буцааж өгөөгүй байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Б.Есөнтөмөрийг нь залилах гэмт хэрэг буюу хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүжиг бишрэлийг далимдуулах бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх боловч тухайн үйлдэл нь 2022 оны 03 дугаар сарын 31-нд үйлдэгдсэн бөгөөд гэмт хэрэг гарснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй байна. Харин хохирогч Ч.Мавгансүрэн нь дээрх асуудлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй ...” гэж дүгнэжээ. Иймд 48,570,000 төгрөгийг Б.Есөнтөмөрөөс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Есөнтөмөр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Анх эхнэр Б.Золгэрэлийн ээж Ч.Мавгансүрэн нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт ажилладаг байсан талаараа хэлсэн, ингэхдээ хадам ээж Ч.Мавгансүрэн нь надад квотын байр байна, та хоёр нэгэнт гэр бүл болж байгаа юм чинь, хэзээ нэгэн цагт байр авах нь ойлгомжтой асуудал, би энэ квотын байрыг та хоёрыг худалдаж амьдраасай гэж хүсэж байна, мөн энэ байр зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээтэй” гэж байраа танилцуулж байсан юм. Тухайн үед байрны үнийг надад хэлэхдээ цагдаагийн албан хаагчдад олгох хөнгөлөлттэй байрны квотд багтаж м.кв үнэ 995,000 төгрөг, 52,38 м.кв байрыг 52,118,000 төгрөгөөр худалдан авах боломжтой гээд захиалгын гэрээг эхнэр Б.Золгэрэл эсхүл хадам ээж Ч.Мавгансүрэн хэн нэг нь “ЦЭЭБ” ХХК-тай захиалгын гэрээ байгуулсан байдаг. Тэр үед байрны урьдчилгаа*******5,000,000 төгрөгийг төлөх хэрэгцээ шаардлага гарч байсан. Тус урьдчилгаа*******5,000,000 төгрөг дараах байдлаар бүрдсэн. Үүнд: 2020.03.04-ний өдөр нөхөр Б.Есөнтөмөрийн ээж Эрдэнэчимэг Б.Золгэрэл рүү 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн, -2020.03.05-ны өдөр нөхөр Б.Есөнтөмөрийн аав Батбаатар өөрийн данснаас бэлнээр 8,000,000 төгрөг авч Б.Золгэрэлд бэлнээр өгснөөр байрны урьдчилгаа бүрдсэн. Ингээд нөхөр Б.Есөнтөмөрийн аав, ээжээс орж ирсэн*******5,000,000 төгрөгийг Б.Золгэрэл өөрийн данснаас “ЦЭЭБ” ХХК-ийн данс руу шилжүүлэн захиалгын гэрээ байгуулсан. Нөхөр Б.Есөнтөмөрийн аав Батбаатараас 2020.10.29-ний өдөр 30,118,000 төгрөгийг, 2020.11.25-ны өдөр 7,000,000 төгрөгийг тус тус шилжүүлснээр байрны үнэ 52.118.000 төгрөгийг бүрэн барагдуулж дууссан байдаг. Тухайн байрны төлбөр тооцоог Нөхөр Б.Есөнтөмөрийн аав Батбаатараас 52.118.000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан, тухайн үед квотын байр гэдэг шалтгаанаар Б.Есөнтөмөр болон Б.Золгэрэлийн нэр дээр байрны гэрчилгээ гараагүй хадам ээж Ч.Мавгансүрэнгийн нэр дээр гарсан байдаг. Байрны төлбөр бүрэн төлж дууссаны дараа Байр ипотекийн зээлд хамрагдсан: Энэхүү байрыг босгохоос өмнө Б.Есөнтөмөр миний бие Хаан банканд орон сууцны ипотекийн 6% -н зээл, ойчир үүсгэсэн байсан бөгөөд 2022.03.29-ний өдөр Хаан банкны зээлийн шийдвэр гарсан байдаг. Уг ипотекийн зээлийн шийдвэр гарсантай холбогдуулан хадам ээж Ч.Мавгансүрэн нь “... ашгүй бага зээлтэй хүү бүтэх юм байна. Ээж, аав хоёр нь машин авах шаардлагатай байна” гээд тус байрыг надаар энэ ипотекийн 6%-н зээлийг авахуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн байрыг миний бие болон эхнэр Золгэрэл рүү шилжүүлж өгнө гэж тохиролцсон байсан ч, миний ипотекийн 6% -н зээл гарсаныг мэдээд хадам ээжийн гуйлтаар Б.Есөнтөмөр миний бие тухайн байрыг хоёр дахь удаагаа худалдаж авахаар болсон юм. Ипотекийн зээлийн шийдвэр гаргахын тулд банкнаас урьдчилгаа 28,570,000 төгрөг байхаар зааж, Хаан банкнаас 50,000,000 төгрөгийн ипотекийн зээл гаргах боломжтой гээд миний биетэй дүр эсгэх байдлаар худалдах худалдан авах гэрээ хийж, Хаан банктай ипотекийн зээлийн гэрээг байгуулж өрөнд орсон. Ипотекийн урьдчилгаа болох 28,570,000 төгрөг дараах байдлаар бүрдсэн. Үүнд: Нөхөр Б.Есөнтөмөр цалингийн зээл авч 5,570,000 төгрөгийг, Ах Ганбаяраас Б.Есөнтөмөр 20,000,000 төгрөгийг, Ах Нямдоржоос Б.Есөнтөмөр 3,000,000 төгрөгийг тус тус зээлж ипотекийн урьдчилгаа 28,570,000 төгрөгийг бүрдүүлсэн. Ингээд ипотекийн зээл бүтэж нийт 78,570,000 төгрөгийг Ч.Мавгансүрэн рүү шилжүүлсэн байдаг. Хадам ээж Ч.Мавгансүрэн нь 2022.03.31-ний өдөр 78,570,000 төгрөгөөс энэ хэрэгт нэхээд байгаа 48,570,000 төгрөгийг Б.Есөнтөмөрийн авга эгч Энхтунгалагийн данс руу шилжүүлсэн. Ингээд хадам ээж Ч.Мавгансүрэн өөрт хэрэгтэй байгаа гэж байсан 30,000,000 төгрөг авч үлдсэн. Авга эгч Энхтунгалаг 48,570,000 төгрөгөөс урьдчилгааны төлбөрийг бүрдүүлсэн 28,570,000 төгрөгийг зээлсэн хүмүүс рүү буцааж шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг манай аав Батбаатар зээлсэн. Манай аав болон хадам аав, ээж нар нь зээлсэн нийт 50,000,000 төгрөгийг манай гэр бүлийн хадгаламжийн данс руу буцаан төлөгдөн орсон байдаг. Нэхэмжлэгч хадам ээж Ч.Мавгансүрэнгийн “Баянзүрх дүүрэг,*******0 дугаар хороо, 75/8 дугаар байрны 22 тоот 2 өрөө байр”-ыг миний бие хоёр ч удаа худалдан авч түүнд аливаа хохирол учруулаагүй бөгөөд эхнэр Б.Золгэрэл, Б.Есөнтөмөр нарын дундын эд хөрөнгөд хоёр талын аав, ээжүүд хэн аль оролцоотой харагддаг боловч бодит байдал дээр Б.Есөнтөмөр миний бие болон аав, ээж маань дээрх байдлаар ихэд алдагдал хүлээсэн юм. Иймд миний бие түүнд аливаа байдлаар хохирол учруулаагүй тул холбогдох нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 3084 дугаартай прокурорын тогтоол хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкны шилжүүлгийн баримт,*******150 дугаартай итгэмжлэл, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчаас 0391 дугаартай итгэмжлэл, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, барьцааны гэрээний хуулбар, цалингийн зээлийн гэрээний хуулбар, ипотекийн зээлийн гэрээний хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ч.Мавгансүрэн нь хариуцагч Б.Есөнтөмөрт холбогдуулан 48,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Есөнтөмөр нь нэхэмжлэгч Ч.Мавгансүрэнгийн “Баянзүрх дүүрэг,*******0 дугаар хороо, 75/8 дугаар байрны 22 тоот 2 өрөө байр”-ыг миний бие хоёр ч удаа худалдан авсан бөгөөд дүр үзүүлэн хийсэн 2022.03.31-ний өдрийн гэрээний төлбөрөөс Ч.Мавгансүрэн нь 48,570,000 төгрөгийг Б.Есөнтөмөрийн авга эгч Энхтунгалагийн данс руу шилжүүлж, анх зээлсэн хүмүүс нь буцааж өгсөн, хадам ээж Ч.Мавгансүрэн нь 30,000,000 төгрөгийг өөртөө авч үлдсэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хариуцагч Б.Есөнтөмөр нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5070322407 тоот данснаас 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 78,570,000 төгрөгийг “Есөнтөмөр УШ9611*******17 78/5 – 22 байр” гэсэн гүйлгээний утгатайгаар Хаан банк дахь Ч.Мавгансүрэнгийн эзэмшлийн 5585258673 тоот дансанд шилжүүлсэн.(хавтаст хэргийн 49 дэх тал)
3.2. Нэхэмжлэгч Ч.Мавгансүрэн нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5585258673 тоот данснаас 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 48,570,000 төгрөгийг “Мавгансүрэн” гэсэн гүйлгээний утгатайгаар Хаан банк дахьийн эзэмшлийн 5*******8122344 тоот дансанд шилжүүлсэн.(хавтаст хэргийн 6 дахь тал)
3.3. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2025 оны******* дугаар сарын 09-ны өдрийн 3084 дугаартай прокурорын тогтоолоор Ч.Мавгансүрэнгээс гарсан СБ1-4242 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 4 дэх тал)
3.4. Нэхэмжлэгч Ч.Мавгансүрэн болон хариуцагч Б.Есөнтөмөр нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдөр *******80 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан эсэхэд, орон сууцны 78,570,000 төгрөгийг Ч.Мавгансүрэнд шилжүүлсэн тухайд зохигчид маргаангүй.
Харин хариуцагч Б.Есөнтөмөр 48,570,000 төгрөгийг зээлж авсан эсэх, 48,570,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын хувьд маргаантай.
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.4. “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч тал нь “машин авах хэрэгтэй байна, мөнгө зээлээч” гэжийн дансаар дамжуулан 48,570,000 төгрөгийг Б.Есөнтөмөр авсан. Өнөөг хүртэл буцааж өгөөгүй” гэж тайлбарлаж, хариуцагч тал нь зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө зээлэхээр тохиролцоогүй, дүр үзүүлэн хийсэн 2022.03.31-ний өдрийн гэрээний төлбөрөөс Ч.Мавгансүрэн нь авга эгч Энхтунгалагийн данс руу шилжүүлж, анх зээлсэн хүмүүс нь буцааж өгсөн” гэж тус тус тайлбарлаж байх ба Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасан амаар хийх хэлцлийн хувьд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх шаардлагыг хангахгүй байх, зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор Б.Есөнтөмөрт өгсөн болохыг нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1. “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.
Нэхэмжлэгч Ч.Мавгансүрэн нь өөрийн данснаас 48,570,000 төгрөгийг “Мавгансүрэн” гэсэн гүйлгээний утгатайгаарийн эзэмшлийн 5*******8122344 тоот дансанд шилжүүлсэн байх бөгөөд энэхүү мөнгөн шилжүүлгийн дүнд хариуцагч Б.Есөнтөмөрийн хөрөнгө энэхүү дүнгээр нэмэгдсэн болох, энэхүү дүнгийн хэмжээгээр бусдүүргээс чөлөөлөгдсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нь Б.Есөнтөмөрийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Есөнтөмөрөөс 48,570,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Мавгансүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Хариуцагчаас ирүүлсэн, хавтаст хэргийн 50 – 59 дахь талд авагдсан хуулбар баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, хавтаст хэргийн 45 - 48, 60 – 62 дахь талд авагдсан баримтууд тухайн хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нотлох баримтаар үнэлээгүй болно.
7. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,800 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.3,*******16,*******18 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Есөнтөмөрөөс 48,570,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Мавгансүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******19.7,*******20 дугаар зүйлийн*******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР