2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2026/02746

 

 

 

 

 

 

 

 

2026             03            10                                                192/ШШ2026/02746

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Өнөр хороолол,*******,******* тоотод байрлах “Премиум трак” ХХК*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Махатма ганди*******,******* давхар,*******06 тоотод байрлах “Стид майнинг” ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 26,330,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч “Стид майнинг” ХХК-д холбогдуулан 26,330,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Премиум трак” ХХК нь “Стид майнинг” ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 28-ний өдөр “Бараа Зээлээр Худалдах-Худалдах авах гэрээ” байгуулсан. Тус гэрээний дагуу хариуцагч нь манай компаниас сэлбэг, тос тосолгооны материалыг зээлээр худалдан авч гэрээнд заасан хугацааны дотор төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд гэрээний 2.6-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги төлнө гэж заасан. Мөн Иргэний хуулийн*******2.4-т "Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж тус тус заасан. Гэрээний хугацаандаа хариуцагч нь*******,553,500 төгрөгийн сэлбэг, тос тосолгооны материалыг зээлээр худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд үнийг төлөөгүй байна. Иймд үндсэн төлбөр*******,553,500+алданги 8,776,750=26,330,250 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь төлж барагдуулаагүй байна. Иймд “Сэлбэг зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт хариуцагч “Стид майнинг” ХХК-иас нийлүүлсэн сэлбэг, тос тосолгооны төлбөрт 26,330,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү”гэжээ.

 

Хариуцагч “Стид майнинг” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д “Сэлбэг, тос тосолгооны төлбөрийг дараах хүснэгтэд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж, бүрэн барагдуулна” гэж заасан. Гэрээний 2.5-д ямар нэгэн хугацаа хуваарь заагаагүй байдаг. Тиймээс гэрээний 2.6-д заасан “Худалдан авагч тал төлбөрийг 2.5-д заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5% (тэг аравны таван хувь)-ийн алданги нэмж тооцно” гэсэн заалт хэрэгжих боломжгүй гэж үзэж байна. Талууд гэрээний дагуу 2024 оны 05-р сарын 30-ны өдөр тооцоо нийлж*******,553,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж “Тооцоо нийлсэн акт” үйлджээ. Энэхүү тооцоо нийлсэн актын дагуу 2024 оны 06-р сарын 13-ны өдөр 24/020 дугаартай “Төлбөрийн хуваарь хүргүүлэх тухай” албан бичигт 2024 оны 06 сарын 30-ны өдрөөс 2024 оны 08-р сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд хүүтэй төлөхөөр хүсэлт явуулсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

                Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 25/02 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, тооцоо нийлсэн актын хуулбар, тооцооны баримтын жагсаалтын хуулбар, төлбөрийн хуваарь хүргүүлэх тухай 24/020 дугаартай албан бичгийн хуулбар, шаардлага хүргүүлэх тухай 24/18,*******/40, 24/34 дугаартай албан бичгийн хуулбар, зарлагын баримтуудын хуулбар, нэхэмжлэхийн хуулбар, нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, 26/07 дугаартай итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн.

 

                Хариуцагчаас А25/062 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд ирүүлсэн.

 

                Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан зээлээр худалдан авсан барааны үнэ*******,553,500 төгрөг, алдангийн төлбөрт 8,776,750 төгрөг, нийт 26,330,250 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч “Стид майнинг” ХХК нь үндсэн төлбөр*******,553,500 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөр төлөх хуваарийг заагаагүй учир алданги нэхэмжлэх заалт хэрэгжих боломжгүй, тооцоо нийлэхдээ алданги шаардаагүй тул алдангийн төлбөрт 8,776,750 төгрөг төлөхгүй гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч “Премиум трак” ХХК нь хариуцагч “Стид майнинг” ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №2023-03 дугаартай “Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, худалдан авагч нь 50,000,000 төгрөгийн дүнд багтаан сэлбэг, тос, тосолгооны материал авах, үнийг тохирсон хугацаанд төлөхөөр тохиролцсон.(хавтаст хэргийн 5-7 дахь тал)

 

3.2. Нэхэмжлэгч “Премиум трак” ХХК болон хариуцагч “Стид майнинг” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдэж,*******,553,500 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй гарсан.(хавтаст хэргийн 11 дэх тал)

 

3.3. Хариуцагч “Стид майнинг” ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 24/020 дугаартай албан бичгээр төлбөрийн үлдэгдэл болох*******,553,500 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлтийг нэхэмжлэгч “Премиум трак” ХХК-д хүргүүлсэн.(хавтаст хэргийн 13 дахь тал)

 

3.4. Гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу сэлбэг, тос, тосолгооны материал хариуцагч хүлээн авсан эсэх, гэрээний үндсэн төлбөр*******,553,500 төгрөгийн үлдэгдэлтэй эсэх, тооцоо нийлсэн акт үйлдсэн эсэх, үндсэн төлбөр*******,553,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд зохигчид маргаангүй.

 

Харин алдангийн төлбөрт 8,776,750 төгрөг гаргуулах шаардлагын тухайд маргаантай.

 

4. Зохигчид 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №2023-03 дугаартай “Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, худалдан авагч нь 50,000,000 төгрөгийн дүнд багтаан сэлбэг, тос, тосолгооны материал авах, үнийг тохирсон хугацаанд төлөхөөр, үнийг төлөхөөс өмнө худалдагч нь сэлбэг, тос, тосолгооны материалыг худалдан авагчид шилжүүлэхээр тохиролцсон байх боловч гэрээнд төлбөл зохих хүүгийн хэмжээг тохиролцоогүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. 

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Зохигчид 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №2023-03 дугаартай “Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, гэрээний дагуу сэлбэг, тос, тосолгооны материал хүлээн авсан, гэрээний үндсэн төлбөрт*******,553,500 төгрөг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас*******,553,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д олгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хуулийн*******2 дугаар зүйлийн*******2.1. “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, “232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”*******2.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д “Худалдан авагч тал төлбөрийг 2.5-д заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж тооцно” гэж заасан байх боловч гэрээний 2.5-д төлбөр төлөх хуваарийг тохиролцоогүй, төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй тул алдангийн төлбөрт 8,776,750 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч талыг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч тал төлбөр төлөх үүрэгтэй болохыг, уг хугацаанд төлбөрөө төлөөгүй бол алданги тооцох эрхтэй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

6. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас*******,553,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д олгож, үлдэх 8,776,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 245,717 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь  хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, 

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас*******,553,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д олгож, үлдэх 8,776,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч******* ХХК-аас 245,717 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                         Ш.ОТГОНБАЯР