Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 128

 

                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогч К.Б,

Шүүгдэгч Т.С, Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хув шар овогт Төмөрчөдөрийн С, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С, Н.О нарт холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Т.С,

Н.О

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.С, Н.О нар нь 2018 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч К.Б, Б.Э нарыг зодож, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Т.С нь 2018 оны 07 дугаар сарын 26-ноос 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Е-н толгой тус газарт чулуу шидэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 17 цагийн үед уулзаж гараад бааранд орж 3,4 пиво уусан. Баар хаах болоход гарч буудал руу очсон. О явъя гэхээр нь Цэцэн хан буудлын наад замаас таксидаж Оын гадна зогсохоор нь би эхэлж буусан байсан. Гэтэл О нэг ахтай маргаад эхэлсэн. Урд суусан ах Ог чирч гаргаж ирээд яасан овоо бацаан бэ манай найзтай муудлаа гээд байсан. Бүдүүн ах манай найзыг цохиод ч юм уу салгах гээд ч юм шиг байхаар нь ахаа болио би найзыгаа аваад явчихъя гэхэд намайг унагаагаад цохихоор нь зөрүүлээд цохьсон. Тэгээд удалгүй явсан .... Баарнаас гарахад Е дуудахаар нь очиход он жав гээд ахыг түлхээд муудалцах гээд маргаад байсан. Би ахыгаа аваад  явах гэхээр байж бай гээд байсан. Ах унахаар нь босгох гээд байж байтал намайг нэг найз нь ирээд түлхэж унагаасан. Найзыгаа авах гээд гүйж очиход өөдөөс чулуу шидээд байхаар нь зөрүүлээд чулуу шидсэн .... гэв,

Шүүгдэгч Н.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 03-нд ажлаасаа бууж ирээд ажлынхаа ах нартай хэдэн пиво уусан. 17 цагийн үед Стай уулзаад бааранд орж хэдэн пиво уугаад гарч дахин архи уусан. Гэрлүүгээ явах гээд таксидсан. Гэрийн гадна очоод мөнгийг нь өгөх гэтэл мөнгөө хайгаад олоогүй, алга болгосон байсан. Хажуугаас мөнгөгүй байж яах гэж таксинд суудаг юм бэ, мөнгийг чинь өгье гэхээр нь яасан их мөнгөтэй п..... вэ гээд нэг цохиход машины цаад талаас намайг татаж буулгахаар нь би зууралдсан. Манай найз нэгийг нь тэвэрсэн байсан. Би босох гэтэл миний толгой руу өшиглөсөн. Өндөр нь босоод зугтаагаад явсан. Араас нь гүйх гэж байгаад болиод буцаж очоод салгах гэж 2 удаа цохьсон. Хашааны тэнд байж байхад нүүр лүү өшиглөсөн. .... гэв,

Хохирогч К.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө найзтайгаа уулзаад Виктория бааранд орж 2 пиво уусан. Гэрлүүгээ явах гээд 4 замаас таксинд суусан. ... Жолооч нь таксины мөнгө гэхэд халаасаа ухаад байсан. Найз маань би өгчихье гэхэд О цохьсон. Машин дотор муудаад байна гээд жолооч нь буу гэсэн. Би буугаад болиулах гэхэд С нь араас тэврээд авсан. Э тэр хоёр зууралдаад дээр доороо ороод байсан. Тэр хооронд жолооч нь цонх хагалчихна гээд яваад бид 4 үлдсэн. О ээжээ гэхэд гэрээс нь хүн гарч ирээгүй. Намайг газар унагаагаад өшиглөөд цохиод балбасан. Эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардал болон 2 шүд ойчсон тэрийг нэхэмжлэнэ. 449 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь миний толгой өвдөөд хавдаад нүд таглараад эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал байгаа юм. 2 шүд ойчсон үзүүлэхэд нэг шүд 2 сая төгрөгийн үнэтэй гэсэн. Байцаагчид хэлэхэд байгаа баримтаа өг гэсэн учраас өгсөн. Нийт 4000 000 төгрөг нэхэмжилнэ гэв,

Шүүгдэгч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... манай найз Оыг урд сууж байсан ах барьж аваад дээр нь гараад цохиж нүдээд байсан. ... манай найз Оын толгой руу нэг өшиглөсөн. Тэгэхээр нь би ах яаж байгаа юм бэ гэж хэлээд настайдуу бүдүүн ахыг тэвэрч авсан чинь тэр ах чи тавь бацаан минь гээд манай найз О руу дайраад намайг нэг мөргөөд нэг цохихоор нь би зөрүүлж хэд хэдэн удаа цохиод муудалцсан ... 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ... би газраас хэд хэдэн чулуу аваад тэр залуу руу шидсэн чинь онох шиг болсон  гэсэн мэдүүлэг / хх-ийн 11-12, 88 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... нэг шардуу царайтай туранхайдуу ах намайг боож унагаагаад дээрээс дарчихаад босохгүй болохоор нь би толгойгоо бариад доошоо хараад хэвтэж байсан. .... тэгээд С хажуу талаас харж байсан ахад та наад хоёрыгоо болиулаач ээ гэж хэлсэн чинь тэр хөгшин ах ирэнгүүтээ миний шилэн хүзүү рүү өшиглөсөн. Тэгээд би босч ирээд нэг гэзэгтэй ахтай зууралдсан. Намайг цохихоор би харилцан цохьсон юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас,

Хохирогч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ..таксинд суугаад явж байсан чинь 2 залуу Шунхлай ШТС-ийн хавиас суугаад 6 баатрын тэнд буух гээд зогссон чинь нөгөө 2 залуу мөнгө байхгүй гэхээр нь би таксины мөнгөгүй юм бол яах гэж таксинд суудаг юм бэ? би мөнгийг чинь өгчихье гэсэн чинь яасан их мөнгөтэй пизда вэ гээд миний хажууд сууж байсан намхан бор залуу миний нүүрний баруун талын шанаа руу гараараа цохихоор нь би тэр залуугийн нүүрний зүүн хэсэгт гараараа цохиод зууралдсан чинь таксины жолооч машинаас бууж зодолд гээд, тэгээд машинаас буугаад нөгөө залуутай ноцолдож байгаад ... нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон чинь нөгөө залуу ээж гээд орилсон. Тэр үед Бямбацогт таксинд сууж байсан нөгөө өндөр залуутай нь зууралдаад байсан. Тэгсэн чинь удалгүй 2 залуу гарч ирээд намайг зодох шиг болсон. Би газар хэвтэж байсан чинь нөгөө таксинд цуг суугаад ирсэн өндөр залуу нь шар гутлаараа миний хөмсөг рүү өшиглөөд..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Хохирогч К.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э таксины мөнгийг өгчихье гэж хэлээд тэр намхан махлагдуу залуутай нь зууралдаад авахаар нь би буусан чинь нөгөө өндөр залуу нь бариад хөдөлгөхгүй байснаа миний хамар луу 2-3 удаа цохьсон. Тэр үед Э таксинаас буучихсан нөгөө махлагдуу залуутай  зууралдаад газар унаад Э дээр нь гарсан чинь нөгөө залуу нь ээжээ гэж орилох шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Хохирогч О.Е-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би араас нь гүйсэн чинь намын байрны ард талд тэр 3 зогсоод над руу чулуу шидээд тэгээд миний толгойг чулуу онож хагалахаар нь би гүйгээд саадан дотор өндөр туранхай залууг барьж аваад цагдаад өгнө гэсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: “...К.Бын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарны цус хуралт, дух, хамрын нуруу, дээд уруул, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зулгаралт, дээд зүүн 2, доод баруун 1, 2 дугаар шудний булгарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. К.Бын биед учирсан зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарны цус хуралт, дух, хамрын нуруу, дээд уруул, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээд зүүн 1, доод баруун 1, 2 дугаар шүдний булгарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: “...Б.Эгийн биед баруун хөмсөгний шарх, баруун зүүн нүдний дээд. доод зовхины цус хуралт хамрын нурууны зулгаралт, дээд баруун 2, доод баруун 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Эгийн биед учирсан хөмсөгний шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны зулгаралт, дээд баруун 2, доод баруун 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн 02/0161 дугаартай дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 6 баатар дээр ирсэн чинь нөгөө 2 залуу таксины мөнгө байхгүй гэж байснаа машинд сууж байсан 2 ахтай маргалдаад тэр 4 хоорондоо зодолдоод унасан. Тэгэхээр нь би боль гэсэн чинь тэр 20 орчим насны залуу надруу дайрахаар нь би машины цонх, шил хагалчих юм байна гээд хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,

Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...нэг ах өөдөөс гарч ирээд намайг бариад авсан, тэр үед толгойноос нь цус гараад хатчихсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,

Гэрч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргаан болсон чинь С намайг аваад хойшоо алхсан. Тэгсэн чинь нөгөө залуу хэдэн залуучуудтай байхаар нь дахиж маргалдаад нэг мэдсэн газар уначихсан байхаар нь босоод зугтаагаад...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Стай хоёулаа Саруул рестораны урдуур гүйсэн чинь араас хүн хөөж байснаа чулуу шидээд Сыг онохоор С эргэж хараад чулуу шидээд байхаар нь би тонгойгоод чулуу авсан жижгэвтэр чулуу байхаар нь шидсэн чинь урагшаа гүйгээд төв саадны голоор гүйж байгаад эргээд харсан С байхгүй байхаар нь буцаад очсон чинь С уначихсан нэг хүнтэй маргалдаж байхаар нь Сыг босгоод Стай ард байдаг Сын эгчийнд очсон.." гэсэн мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн "...О.Е-н биед тархи доргилт, дух, баруун сарвууны 4 дүгээр хурууны шарх, баруун шилбэ, зүүн өвдөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. О.Е-н биед учирсан тархи доргилт, дух, баруун сарвууны 4 дүгээр хурууны шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шилбэ, зүүн өвдөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн 02/0246 дугаартай дүгнэлт /хх-ийн 93 дугаар хуудас/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55, 56 / зэргийг шинжлэн судлав.

         

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.С, Н.О нар нь 2018 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч К.Б, Б.Э нарыг зодож, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 17 цагийн үе уулзаж гараад бааранд орж 3,4 пиво уусан. Баар хаах болоход гарч буудал руу очсон. О явъя гэхээр нь Цэцэн хан буудлын наад замаас таксидаж Оын гадна зогсохоор нь би эхлэж буусан байсан. Гэтэл О нэг ахтай маргаад эхэлсэн. Урд суусан ах Ог чирч гаргаж ирээд яасан овоо бацаан бэ манай найзтай муудлаа гээд байсан. Бүдүүн ах манай найзыг цохиод ч юм уу салгах гээд ч юм шиг байхаар нь ахаа болио би найзыгаа аваад явчихъя гэхэд намайг унагаагаад цохихоор нь зөрүүлээд ганц 2 цохьсон. Тэгээд удалгүй явсан гэв, Шүүгдэгч Н.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 03-нд ажлаасаа бууж ирээд ажлынхаа ах нартай хэдэн пиво уусан. 17 цагийн үед Стай уулзаад бааранд орж хэдэн пиво уугаад гарч дахин архи уусан. Гэрлүүгээ явах гээд таксидсан. Гэрийн гадна очоод мөнгийг нь өгөх гэтэл мөнгө хайгаад олоогүй, алга болгосон байсан. Хажуугаас мөнгөгүй байж яах гэж таксинд суудаг мөнгийг чинь өгье гэхээр нь яасан их мөнгөтэй п.... вэ гээд нэг цохиход машины цаад талаас намайг татаж буулгахаар нь би зууралдсан. Манай найз нэгийг нь тэвэрсэн байсан. Би босох гэтэл миний толгой руу өшиглөсөн. Өндөр нь босоод зугтаагаад явсан. Араас нь гүйх гэж байгаад болиод буцаж очоод салгах гэж 2 удаа цохьсон. Хашааны тэнд байж байхад нүүр лүү өшиглөсөн. Босоод зугтаагаад Шанд плазад ирсэний дараа цагдаа ирж авсан гэв, Хохирогч К.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө найзтайгаа уулзаад Виктория бааранд орж 2 пиво уусан. Гэрлүүгээ явах гээд 4 замаас таксинд суусан. ... Жолооч нь таксины мөнгө гэхэд хармаанаа ухаад байсан. Найз маань би өгчихье гэхэд О цохьсон. Машин дотор муудаад байна гээд жолооч нь буу гэсэн. Би буугаад болиулах гэхэд С нь араас тэврээд авсан. Э тэр хоёр зууралдаад дээр доороо ороод байсан. .... О ээжээ гэхэд гэрээс нь хүн гарч ирээгүй. Намайг газар унагаагаад өшиглөөд цохиод балбасан гэв, Шүүгдэгч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... манай найз Оыг урд сууж байсан ах барьж аваад дээр нь гараад цохиж нүдээд байсан. ... манай найз Оын толгой руу нэг өшиглөсөн. Тэгэхээр нь би ах яаж байгаа юм бэ гэж хэлээд настайдуу бүдүүн ахыг тэвэрч авсан чинь тэр ах чи тавь бацаан минь гээд манай найз О руу дайраад намайг нэг мөргөөд нэг цохихоор нь би зөрүүлж хэд хэдэн удаа цохиод муудалцсан ...  гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... нэг шардуу царайтай туранхайдуу ах намайг боож унагаагаад дээрээс дарчихаад босохгүй болохоор нь би толгойгоо бариад доошоо хараад хэвтэж байсан. .... тэгээд С хажуу талаас харж байсан ахад та наад хоёрыгоо болиулаач ээ гэж хэлсэн чинь тэр хөгшин ах ирэнгүүтээ миний шилэн хүзүүрүү өшиглөсөн. Тэгээд би босч ирээд нэг гэзэгтэй ахтай зууралдсан. Намайг цохихоор би харилцан цохьсон юм... гэсэн мэдүүлэг Хохирогч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ .. миний хажууд сууж байсан намхан бор залуу миний нүүрний баруун талын шанаа руу гараараа цохихоор нь би тэр залуугийн нүүрний зүүн хэсэгт гараараа цохиод зууралдсан чинь таксины жолооч машинаас бууж зодолд гээд, тэгээд машинаас буугаад нөгөө залуутай ноцолдож байгаад ... нүүр лүү нь гараараа нэг удаа цохьсон чинь нөгөө залуу ээж гээд орилсон. Тэр үед Бямбацогт таксинд сууж байсан нөгөө өндөр залуутай нь зууралдаад байсан. Тэгсэн чинь удалгүй 2 залуу гарч ирээд намайг зодох шиг болсон. Би газар хэвтэж байсан чинь нөгөө таксинд цуг суугаад ирсэн өндөр залуу нь шар гутлаараа миний хөмсөг рүү өшиглөөд..." гэсэн мэдүүлэг, Хохирогч К.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э таксины мөнгийг өгчихье гэж хэлээд тэр намхан махлагдуу залуутай нь зууралдаад авахаар нь би буусан чинь нөгөө өндөр залуу нь бариад хөдөлгөхгүй байснаа миний хамар луу 2-3 удаа цохьсон. Тэр үед Э таксинаас буучихсан нөгөө махлагдуу залуутай  зууралдаад газар унаад Э дээр нь гарсан чинь нөгөө залуу нь ээжээ гэж орилох шиг болсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 6 баатар дээр ирсэн чинь нөгөө 2 залуу таксины мөнгө байхгүй гэж байснаа машинд сууж байсан 2 ахтай маргалдаад тэр 4 хоорондоо зодолдоод унасан. Тэгэхээр нь би боль гэсэн чинь тэр 20 орчим насны залуу надруу дайрахаар нь би машины цонх, шил хагалчих юм байна гээд хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай дүгнэлт зэргээр,

 

Шүүгдэгч Т.С нь 2018 оны 07 дугаар сарын 26-ноос 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Е-н толгой тус газарт чулуу шидэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Т.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Баарнаас гарахад Е дуудахаар нь очиход он жав гээд ахыг түлхээд муудалцах гээд маргаад байсан. Би ахыгаа аваад  явч явах гэхээр байж бай гээд байсан. ах унахаар нь босгох гээд байж байтал намайг нэг найз нь ирээд түлхэж унагаасан. Найзыгаа авах гээд гүйж очиход өөдөөс чулуу шидээд байхаар нь зөрүүлээд чулуу шидсэн гэв, шүүгдэгч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: би газраас хэд хэдэн чулуу аваад тэр залууруу шидсэн чинь онох шиг болсон гэсэн мэдүүлэг, Хохирогч О.Е-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би араас нь гүйсэн чинь намын байрны ард талд тэр 3 зогсоод над руу чулуу шидээд тэгээд миний толгойг чулуу онож хагалахаар нь би гүйгээд саадан дотор өндөр туранхай залууг барьж аваад цагдаад өгнө гэсэн..." гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...нэг ах өөдөөс гарч ирээд намайг бариад авсан, тэр үед толгойноос нь цус гараад хатчихсан байсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргаан болсон чинь С намайг аваад хойшоо алхсан. Тэгсэн чинь нөгөө залуу хэдэн залуучуудтай байхаар нь дахиж маргалдаад нэг мэдсэн газар уначихсан байхаар нь босоод зугтаагаад Баяраа эмчийн бөөний төвийн тэнд очоод О, С хоёрыг хүлээгээд цаг гаруй зогссон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Стай хоёулаа Саруул рестораны урдуур гүйсэн чинь араас хүн хөөж байснаа чулуу шидээд Сыг онохоор С эргэж хараад чулуу шидээд байхаар нь би тонгойгоод чулуу авсан жижгэвтэр чулуу байхаар нь шидсэн чинь урагшаа гүйгээд төв саадны голоор гүйж байгаад эргээд харсан С байхгүй байхаар нь буцаад очсон чинь С уначихсан нэг хүнтэй маргалдаж байхаар нь Сыг босгоод Стай ард байдаг Сын эгчийнд очсон.." гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Т.Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилэх нь зүйтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлж зүйлчилэхэд бүлэглэж, хоёр ба түүнээс олон хүнд хөнгөн гэмтэл учруулсан нь нэгэн адил хамаарна. Гэтэл улсын яллагчаас Т.Ст холбогдуулан Н.Отай бүлэглэж 2018 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч К.Б, Б.Э нарыг зодож, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжэд шүүгдэгч Т.Сын 2018 оны 07 угаар сарын 26-ноос 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Е-н толгой тус газарт чулуу шидэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусад нь зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.  

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.С, Н.О нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Т.С, Н.О нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж, хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.С, Н.О нарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ст 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Н.Од 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан ялыг ялгамжтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ст 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Н.Од 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирогч К.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ хохирол төлбөр нийт 4000 000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн байх ба хэрэгт нотлох баримтаар хавсаргасан эмчилгээ, оношилгоо, эм тарианы төлбөр 499100 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэн шүүгдэгч тус бүрээс 224550 төгрөгийг гаргуулж, хохирогч К.Бод олгуулах нь зүйтэй байна.

 

Хохирогч К.Б нь үлдэгдэл 3550900 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн хохирогч М.Э, О.Е нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэлээ гаргаагүй тул шүүгдэгчийг хохирогч М.Э, О.Е нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.С, Н.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Т.С, Н.О нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж, хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ст 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  Н.Од 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Н.О нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           5. Шүүгдэгч Т.С, Н.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С, Н.О нараас тус бүр 224550 төгрөг, нийт 449100 төгрөгийг гаргуулж хохирогч К.Бод олгосугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч К.Б нь 3550900 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С, Н.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД