2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2026/02747

 

 

 

 

 

 

 

 

2026             03            10                                                192/ШШ2026/02747

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо,******* дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, “Юу” тоотод байрлах “Шинэ дэлхий” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо, Дунд гол хаягт, өөрийн байранд байрлах “Нийслэл*******” ХК /РД:2*******4161/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,******* дугаар хороо,*******рхан хотхон, дүгээр байр, тоотод оршин суух, Өвөрцогт ургийн овогтой Баярсайханы Буянбат нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 497,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч “Нийслэл*******” ХХК-ийн өмгөөлөгч, хариуцагч Б.Буянбат, хариуцагч Б.Буянбатын өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийнчгийн дарга М.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Шинэ дэлхий” ХХК нь хариуцагч “Нийслэл*******” ХХК, Б.Буянбат нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 497,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Нэхэмжлэгч “Шинэ Дэлхий” ХХК нь Баянзүрх дүүргийн 6 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот хаягт байрлалтай, 000391412 тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******024184 дугаарт бүртгэгдсэн 652,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг иргэн Б.Буянбатаас*******15 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №655 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ээр шилжүүлэн авч, уг барилгын үнэ болох 5,000,000,000 (таван тэр бум ) төгрөгийг*******15 оны 03 дугаар сарын-ний өдөр Б.Буянбатад төлсөн. Дээрх дутуу баригдсан барилга манай компанид шилжин ирэхээс өмнө эхлээд хариуцагч “Нийслэл Өргөө” ХК-ийн, дараа нь хариуцагч Б.Буянбатын өмчлөлд тус тус байсан бөгөөд уг байдлыг товч тодруулбал: “Нийслэл Өргөө” ХК нь ОХУ-ын Олон Улсын Хөрөнгө оруулалтын банкнаас зээл авахдаа уг барилгыг зээлийн барьцаанд барьцаалуулсан, зээлийн үүргээелүүлээгүйгээс зээлдүүлэгч банк зээлийн гэрээний шаардах эрхийг ‘Бишрэлт трейд’ ХХК-нд шилжүүлэн өгсөн, улмаар “Бишрэлт трейд” ХХК нь барилгыг, газар эзэмших эрхийн хамт өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянбатын өмчлөлд 2,000,000,000 төгрөгөөр үнэлж шилжүүлсэн байсан. Ийнхүү “Нийслэл Өргөө” ХК нь Баянзүрх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт “Өргөө хотхон” нэртэй орон сууцны барилгыг барьж байхдаа иргэн М.Болдтой*******08 онд “орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж нийт 4 орон сууцыг түүнд худалдсан байдаг. Манай компанийн өмчлөлд барилга шилжсэнээс хойш 7 жилийн дараа иргэн М.Болд нь тус компанид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******24 оны 03 дугаар сарын*******-ны өдрийн 102/1111112024/01346 дугаартай шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Өргөө хотхон”-ы С блок байрны 30 тоот хаягт байршилтай, 47.95 м2 талбайтай нэг өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Өргөө хотхон”-ны С блок байрны 35 тоот хаягт байршилтай, 47.95 м2 талбайтай нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Б.Болдод шилжүүлэн өгөхийг “Шинэ Дэлхий” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Б.Буянбатаас авсан барилгын зай талбайн зохион байгуулалт оновчтойш хэтэрхий хоцрогдсон зохион байгуулалтай байсан учир холбогдох газраас зөвшөөрөл авч, зургийг өөрчлөн барилгыг барьж дуусгаад захиалагч иргэдтэй гэрээ байгуулж, орон сууцуудыг худалдсан бөгөөд худалдан авсан айлууд амьдраад 3 жил гаруй хугацаа өнгөрч байгаа. Б.Болдын захиалсан гэх 47.95 м2 талбайтай 1 өрөө орон сууц манай барилгад байхгүй шүүхийн шийдвэрт заасан 30, 35 тоотын талбайн хэмжээ 55,66 м2 талбайтай 3 өрөө орон сууцууд бөгөөд нэр бүхий 2 иргэнтэй гэрээ байгуулж худалдсан. Мөн хариуцагч Б.Буянбаттай*******15 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ний 2 дахь заалтад уг үл хөдлөх эд хөрөнгө нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй,түүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслээгүй  гэж заасан байгаа. Гэтэл түүний худалдсан 652,76 м.кв талбайн зарим хэсэг Тодруулбал (47.95 м2 х 2 ) 95.9 м2 талбайг М.Болдод худалдсан болохыг шүүхийн маргааны шатанд мэдсэн бөгөөд М.Болд болон гуравдагч этгээдүүдтэй хийсэн орон сууц захиалгын гэрээг Б.Буянбатдэнд өгөөгүй, 30% гүйцэтгэлтэй /каркасыг/ барилгын суурийг, газрын хамт шилжүүлсэн. “Нийслэл Өргөө” ХК нь иргэн М.Болдтой*******08 онд “орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, түүнээс 4 ширхэг орон сууцны үнэ 300,000 ам доллар авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, “Шинэ Дэлхий” ХХК нь М.Болд болон******* Өргөө” ХК-тай орон сууцтай холбоотой гэрээ хэлцэл байгуулаагүй, тэдгээрийн хэн алинаас орон сууцтай холбоотой төлбөр мөнгө аваагүй, М.Болдын шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 2 шатны шүүх “зөвхөн шаардах эрх шилжсэн” гэдэг шийдвэрийг гаргасанаар манай компанид 497,500,000 төгрөгийн хохирол учирсан. Тодруулбал одоогийн зах зээлд орон сууцны 1м2 талбай 5,000,000 төгрөг ба (47.95 м2 (нэг өрөө орон сууц) х 2= 95.9 м2 х 5,000,000 төгрөг) 95.9 м2 талбай 497,500,000 төгрөгийн үнэтэй болно. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрххөрөнгөө дараахьтохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй” гэж зааснаар хариуцагч 'Нийслэл Өргөө” ХК болон Б.Буянбат нараас “Шинэ Дэлхий “ ХХК-д учирсан хохирол 497,500,000 төгрөгийг ижил тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Нийслэл*******” ХХК-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай “Нийслэл*******” ХК нь Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, “Өргөө хотхон”-ы барилгуудыг барьж гүйцэтгэж байгаад иргэн Б.Буянбаттай гэрээ байгуулан захиалагч нарын хамт шилжүүлэн өгсөн байдаг. Харин “Шинэ дэлхий” ХХК-тай эдгээр байртай холбоотой аливаа асуудлаар эрх зүйн харилцаанд орж, эрх эдэлж үүрэг хүлээж байгаагүй бөгөөд хуульд заасан гэм хор учруулсан асуудал байхгүй болно. Тиймээс ”Шинэ дэлхий” ХХК-ийн өмнө хууль болон гэрээгээр хүлээсэн аливаа үүрэг үүсээгүй, байхгүй болно. Иймд “Нийслэл*******” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул манай компанид холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Буянбат шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б.Буянбат минийе Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 58 тоот хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү-22*******024184 дугаарт бүртгэгдсэн 652,7 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн төслийн ажлыг*******14 онд************** ХК-иас шилжүүлэн авсан. Тухайн барилгын төслийг минийе нэхэмжлэгч ХХК-ийн захирлын Л.Алтанхуягийн хүсэлтээр*******15 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 58 тоот хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү-22*******024184 дугаарт бүртгэгдсэн 652,7 м.кв талбай тай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг талуудын хүсэл зоригийн дагуу Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж байгуулсан.************** ХХК нь Орон сууц захиалгын гэрээгээр 80,37 м.кв, 79,38 м.кв, 79,38 м.кв, 80,37 м.кв, 79,38 м.кв, 57,4 м.кв, 54,13 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 7 иргэн буюу захиалагчтай байгуулсан байсныг нэхэмжлэгч ХХК-ийн захирал Л.Алтанхуяг мэдэж байсан ба минийе тухайн************** ХК болон захиалагч нартай байгуулсан гэрээг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “...тухайн үл хөдлөөх хөрөнгийн үнийн дүн 5.000,000,000 /таван тэрбум/ төгрөгийг надад шилжүүлсэн...” гэж дурдагдсан үндэслэлгүй. Учир нь: Уг төсөл нь Капитал банкны барьцаанд байсан бөгөөд банкны өр төлбөрийг түргэн барагдуулах зорилгоор тухайн үеийн Капитал банкны удирдлагууд, “Шинэ дэлхий” ХХК-ийн захирал Л.Алтанхуягтай тохиролцсоны дагуу өөрийнх нь хүсэлтээр Бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, нэхэмжлэгчээс шилжүүлсэн 5 тэрбум төгрөг миний банкны өрнөөс хасагдсан үйл баримт болсон. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “...Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ...”, 276.2.-т”...Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно...” гэж зааснаар өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэ хуулийн 280.3.-д “...Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй...” гэж хуульчилсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар “Шинэ дэлхий” ХХК болон Б.Болд нарын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шийдвэртэй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

                Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,*******12 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 813 дугаартай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, гэрчилгээ хүсэх тухай 1/441 дугаартай албанчиг,*******12 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 814 дугаартай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар,*******17 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17/10-30 дугаартай ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 101 айлын орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ,*******21 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 49 дугаартай ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 101 айлын орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******24 оны 03 дугаар сарын*******-ны өдрийн 102/ШШ2024/01346 дугаар шийдвэрийн хуулбар,*******ийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн*******24 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01191 дугаар магадлалын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, фото зураг,*******07 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн  №264/01 дугаартай зээлийн зөвшилцөлийн хуулбар,************** ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн*******14 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаартай  тогтоолын хуулбар,************** ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар, гэрчийн мэдүүлгийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

                Хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн баримт, “Нийслэл*******” ХХК-аас №1/09 дугаартай итгэмжлэл ирүүлсэн байна.

               

Хариуцагч Б.Буянбатаас шүүхэд баримт ирүүлээгүй. 

 

                Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч************** ХК, Б.Буянбат нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 497,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Нийслэл*******” ХХК нь ХХК-тай аливаа асуудлаар эрх зүйн харилцаанд орж байгаагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг. 

 

Хариуцагч Б.Буянбат нь************** ХХК нь 7 иргэн буюу захиалагчтай орон сууц захиалгын гэрээгээр байгуулсан байсныг нэхэмжлэгч ХХК-ийн захирал Л.Алтанхуяг мэдэж байсан, тухайн асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Хариуцагч************** ХК нь М.Болдтой*******12 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 813 дугаартай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 6-р хорооны нутаг дэвсгэрт баригдах орн сууцны С блок 7 давхарт 30 тоот хаягт байрлах 47.95 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг,937 ам.доллараар барьж гүйцэтгэхээр тохиролцсон.(хавтаст хэргийн 6-8 дэх тал)

 

3.2. Хариуцагч************** ХК нь М.Болдтой*******12 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 813 дугаартай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 6-р хорооны нутаг дэвсгэрт баригдах орн сууцны С блок 8 давхарт 35 тоот хаягт байрлах 47.95 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг,937 ам.доллараар барьж гүйцэтгэхээр тохиролцсон.(хавтаст хэргийн 10-12 дахь тал)

 

3.3. Нэхэмжлэгч ХХК нь Т.Мөнгөнцэцэгтэй*******17 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №17/10-30 дугаартай ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 101 айлын орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ оруулалтын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот хаягт баригдаж буй Өргөө хотхоны В блокын 101 айлын орон сууцны барилгын 1 орц 8 давхарын 35 тоот хаягт байрлах 55,68 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 65,000,000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохиролцсон.(хавтаст хэргийн 13-15 дахь тал)

 

3.4. Нэхэмжлэгч ХХК нь Д.Золзаяатай*******21 оны 5 дугаар сарын 11-ны өдөр №49 дугаартай ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 101 айлын орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ оруулалтын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот хаягт баригдаж буй үйлчилгээтэй 101 айлын орон сууцны барилгын 1 орц 7 давхарын 30 тоот хаягт байрлах 55,66 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 111,320,000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохиролцсон.(хавтаст хэргийн 16-19 дахь тал)

 

3.5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******24 оны 03 дугаар сарын*******-ны өдрийн 102/ШШ2024/01346 дугаар шийдвэр,*******ийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн*******24 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01191 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхоны С блок байрны 30 тоот хаягт байршилтай 47,95 мкв талбайтай 1 өрөө орон сууц, 35 тоот хаягт байршилтай 47,95 мкв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг М.Болдод шилжүүлэн өгөхийг ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн*******-31 дэх тал)

 

3.6. Хариуцагч************** ХК нь баригдаж дуусаагүй, 30 хувийн гүйцэтгэлтэй 58 байр буюу С блок барилгыг*******14 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Б.Буянбатад шилжүүлсэн эсэх, хариуцагч Б.Буянбат нь баригдаж дуусаагүй, 30 хувийн гүйцэтгэлтэй 58 байр буюу С блок барилгыг*******15 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу нэхэмжлэгч ХХК-д шилжүүлсэн эсэх, 30, 35 тоот сууцны өмчлөх эрхийг иргэн М.Болдод шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч ХХК-д даалгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр эсэхэд зохигчид маргаангүй.

 

Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 497,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай шаардлагын тухайд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1. “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг нь хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хөрөнгө багассан эсхүл бусдын өмнөөс зардал гаргасан байх, эд хөрөнгө олж авсан этгээдийн хөрөнгө тэр хэмжээгээр нэмэгдсэн эсхүл зардал хэмнэсэн, үүргээс чөлөөлөгдсөн байх, энэхүү хөрөнгийн шилжүүлэг нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх нөхцлүүд зэрэгелэсэн нөхцөлд хэрэгжих боломжтой.

 

Нэхэмжлэгч ХХК нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “шүүхийн шийдвэрийн дагуу 30 тоот хаягт байршилтай 47,95 мкв талбайтай 1 өрөө орон сууц, 35 тоот хаягт байршилтай 47,95 мкв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг М.Болдод шилжүүлж өгөөгүй байгаа, үнийг нь төлөөгүй байгаа, 30 тоот орон сууцыг захиалсан Д.Золзаяа, 35 тоот орон сууцыг захиалсан Т.Мөнгөнцэцэг нарт орон сууцны үнийг буцаан төлөөгүй байгаа” гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгчийн эд хөрөнгө 497,500,000 төгрөгөөр багасаагүй, 2 ширхэг орон сууцаар хорогдоогүй, хариуцагч нарын хөрөнгө 497,500,000 төгрөгөөр нэмэгдээгүй, 2 ширхэг орон сууц шилжүүлэн өгөх бусдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч************** ХК, Б.Буянбат нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэл******* ХК, Б.Буянбат нараас 497,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,645,450 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч************** ХК, Б.Буянбат нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 497,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,645,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор*******ийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 



 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР