| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2025/00241/И |
| Дугаар | 192/ШШ2026/02940 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2026/02940
*******0*******6 03 16 19*******/ШШ*******0*******6/0*******940
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг ******* дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах************** ХК /РД:*******075164/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо,*********************************** байрлах ХХК /РД:*******11*******744/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 116,008,796 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Монгол*******” ХХК нь хариуцагч “Бэлон” ХХК-д холбогдуулан 116,008,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Монгол Шевро ХК нь *******0*******1 оны 3 дугаар сараас *******0*******1 оны 6 дугаар сарын 30-ний өдөр хүртэл Бэлэн ХХК-тай харилцан тохиролцож, Бэлон ХХК-ийн хонины арьс болох түүхий эдийг хагас боловсруулах шатанд хүртэл боловсруулан өгч (хөх арьс), нэг ширхэг арьсны боловсруулалтын хөлсөнд 6.5 юань буюу чанарын шаардлага хангасан арьсанд, 5 юань буюу чанарын шаардлага хангаагүй арьснуудад тус бүр төлөхөөр тохиролцсон болно. Улмаар Хариуцагч Бэлон ХХК нь *******0*******1 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн байдлаар 136,446,796.*******6 төгрөг /Нэг зуун гучин зургаан сая дөрвөн зуун дөчин зургаан мянга долоон зуун ерэн зургаан төгрөг хорин зургаан мөнгө/-ийн үнэ бүхий боловсруулсан арьсыг аван өртэй гарсныг харилцан баталж тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн болно. Мөн *******0*******1 оны 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл боловсруулсан *******7,900 ширхэг арьсыг хагас боловсруулсан бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгаа хийгдээгүй байгаа бөгөөд манай үйлдвэр дээр одоо хүртэл хадгалагдаж байна. Хариуцагч Бэлон ХХК нь өнөөдрийн байдлаар нийт *******05,008,796.*******6 төгрөг /хоёр зуун таван сая найман мянга долоон зуун ерэн зургаан төгрөг хорин зургаан мөнгө/-ийн тооцооны үлдэгдэлтэйгээс 89,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 116,008,796.*******6 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа юм. Иймд хариуцагч Бэлон ХХК-аас 116,008,796.*******6 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Бэлон” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай Бэлон ХХК нь******* Шевро ХК-тай дээр дурдсан арьс боловсруулах ажил үйлчилгээтэй холбоотой ямар нэг гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй, харин БНХАУ-ын иргэн******* улсад оршин суух Wang Jianjun /EG5193874/ гэх иргэнтэй тохиролцож *******0*******1 оны *******-р сараас түүний бэлтгэсэн хонины нэхийг өөрийн арьс шир боловсруулах үйлдвэрт 1 ширхэг арьсыг 5-6 юанийн хөлсөөр боловсруулж өгөхөөр тохиролцон хамтран ажиллаж байсан. Тухайн оны 3-р сараас манай үйлдвэрийн ажлын ачааллаас шалтгаалан дээрх БНХАУ-ын иргэн Wang Jianjun -ны бэлтгэсэн нэхийг боловсруулах боломжгүй болсон учир түүний үлдсэн боловсруулагдаагүй арьсыг******* Шевро ХК-тай холбон огч боловсруулахаар тохиролцсон болно. Иймд хэрэв******* Шевро ХК уг боловсруулсан арьсны нэхэмжилж буй төлбөрийг БНХАУ-ын иргэн Wang Jianjun -аас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Манай компанийн арьс шир боловсруулах үйлдвэр нь тухайн үед бүх хүчин чадлаараа ажиллаж өөрсдийн хамаарал бүхий түүхий эдийг боловсрууллс байсан бөгөөд өөр үйлдвэрт дамжуулан боловсруулалт хийгдэх шаардлага үүсээгүй байсан. БНХАУ-ын иргэн Wang Jianjun нь******* Шевро гэдэг компанитай хамтран ажиллаж өөрийн бэлтгэсэн арьс нэхийг тус компанийн үйлдвэрээр боловсруулж байсан талаарх олон баримт байгаа.Wang Jianjun нь тухайн үед******* Шевро комнанийн удирдлагатай уулзаж харилцан тохиролцож хамтран ажиллаж байсан талаарх тайлбарыг тухайн компанийн ажил хариуцаж байсан хүмүүс гэрчилнэ.Боловсруулсан арьс болон үйлдвэрийн ажлын хөлстэй холбоотой тайлан тооцоог *******0*******1 оны 6,7-р саруудад******* Шевро ХК-тай авлага өглөгийн тооцоог нийлсэн актууд дээр БНХАУ-ын иргэн Wang Jianjun-н нэрийг оруулж байснаар батлагдаж байна. Одоогийн байдлаар******* Шевро ХК-нь *******7,900 /хорин долоон мянга есөн зуун/ ширхэг боловсруулсан нэхийг барьцаа хэлбэрээр авч үлдсэн.******* Шевро ХК-нь тухайн боловсруулалтын үлдэгдэл хөлс болох нэхэмжилж буй 116,008,796.*******6 төгрөгийг манай компаниас нэхэмжлэх нь үндэслэлгүй” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тооцооны үлдэгдлийн баталгаа,************** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******0*******1 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн акт, *******0*******1 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн акт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зургийг нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагчаас Бэлон ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, авлага өглөгийн тооцооны хуулбар,************** ХК-д захиалагчийн 6 дугаар сарын 11-ний өдрөөс 6 дугаар сарын *******7-ны өдрийн тооцоо нийлсэн актын хуулбар,************** ХК-д захиалагчийн 5 дугаар сарын 08-ны өдрөөс 6 дугаар сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн актын хуулбар,************** ХК-д захиалагчийн 6 дугаар сарын 11-ний өдрөөс 7 дугаар сарын 08-ны өдрийн оруулгаарх хониний арьс боловсруулан тооцоо нийлсэн актын хуулбар, Wang Jianjun-ы пасспортын хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
*******. Нэхэмжлэгч************** ХХК нь хариуцагч Бэлон ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 116,008,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Бэлон ХХК нь нэхэмжлэгч******* Шевро ХК-тай ямар нэг гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй, харин БНХАУ-ын Wang Jianjun гэх иргэнийг******* Шевро ХК-тай холбон, хонины боловсруулагдаагүй арьсыг боловсруулахаар өгч байсан, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хариуцагч Бэлон ХХК-ийн гүйцэтгэх захирлаарг томилсныг *******005 оны 1******* дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн.(хавтаст хэргийн 76 дахь тал)
3.*******. Хариуцагч Бэлон ХХК-ийн *******8,000 ширхэг хонины нэхий нэхэмжлэгч************** ХХК-ийн эзэмшилд байгаа тухайд, уг *******7,000 нэхийг нэхэмжлэгч************** ХХК боловсруулсан тухайд зохигчид маргаангүй.
Харин талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 116,008,796 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэхэд маргаантай.
4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1. “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 43 дугаар зүйлийн 43.1. “Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.1.1. “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон”, 43.*******.1. “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж заасан бөгөөд хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч байгууллагатай гэрээ хэлцэл байгуулаагүй, ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцлийн талаар тохиролцоогүй болох нь *******0*******5 оны 04 дүгээр сарын *******3-ны өдрийн шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгч төлөөлөгчийн гаргасан “Бэлон ХХК дээр арьс шир боловсруулах боломжгүй байсан учраас манай дээр хийсэн. Тухайн үед Бат-Энэрэл гэх залуу ирж уулзсан” гэх тайлбараар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч тал нь Бат-Энэрэлийг хариуцагч талыг төлөөлөн гэрээ байгуулах эрхтэй байсан болохыг баримтаар нотлоогүй байна.
Хавтаст хэргийн 76, 77 дахь талд нэхэмжлэгч************** ХХК болон хариуцагч Бэлон ХХК нь *******0*******1 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, *******0*******1 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус тус “Монгол******* ХК-д захиалагчийн хонины арьс боловсруулсан талаар тооцоо нийлсэн акт авагдсан байх боловч хариуцагчийн төлөөлөгч нь “нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулж байгаагүй, Тооцоон дээр би ямар нэгэн юм хараагүй. Ямар нэгэн тооцоо нийлсэн юм байхгүй. Намайг орлож гэрээ хийх, тооцоо нийлсэн акт танилцах тийм эрх мэдэлтэй хүн байхгүй” гэх, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Бэлон ХХК-ийн тамгатай захирал өөрөө зурсан” гэх зөрүүтэй тайлбар гаргаж байх тул уг баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгч Бэлон ХХК болон хариуцагч************** ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, гэрээний харилцаа үүсээгүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас 116,008,796 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.
5. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1. “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 49*******.1.1. “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.
Хэдийгээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй ч нэхэмжлэгч************** ХХК-ийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа “*******0*******1 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хийж байсан арьсны тооцоог нь хийгээгүй, Манайх боловсруулаад өгчихсөн, Үлдэгдэл нь манайд *******7,900 ширхэг арьс байдаг, боловсруулалтын хөлсийг хамгийн муу арьсаар нь, ажлын хөлсийг багаар тооцож 5 юаниар тооцож үнэлсэн” гэх, хариуцагч Бэлон ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манай 40,000 арьс байдаг, Тухайн үеийн зах зээл дээр 17- 18 юаньтай байсан. Нэг ч ширхэг арьс өгөөгүй, Ковид гарахын урьдхан өдөр ачиж байна гэсэн ч “Монгол*******” ХК манайд арьс хүлээлгэж өгөөгүй. Одоогийн байдлаар******* Шевро ХХК нь *******7,900 ширхэг боловсруулсэн нэхийг барьцаа хэлбэрээр авч үлдсэн” гэх тайлбарыг тус тус гаргаж байх ба хүчин төгөлдөр гэрээ хэлцэлгүйгээр хариуцагч Бэлон ХХК-ийн *******7,900 ширхэг хонины нэхийг нэхэмжлэгч******* Шевро ХХК боловсруулсан, гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлсэн тохиолдолд тухайн хэмжээний зардал хариуцагчаас гаргах байсан бөгөөд уг зардал болох *******7,900 ширхэг нэхийг боловсруулах ажлын хөлсийг хэмнэх байдлаар хариуцагч нь хөрөнгөжсөн тул ((*******7,900*5 юань)*468.6 төгрөг)=65,369,700 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Иймд Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 65,369,700 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, үлдэх 50,639,096.*******6 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.******* дахь хэсэгт “Гадаад валютын ханшийг тухайн үеийн*******банкнаас зарласан албан ёсны ханшаар ...тооцно” гэсний иухайн үеийн гэдэгт нэхэмжлэл гаргах үеийг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь *******0*******4 оны 1******* дугаар сарын 31-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул тухайн өдрийн******* банкнаас зарласан 1 юан - 468.6 төгрөг, ханшаар тооцсон.
7. Хавтаст хэргийн 18-*******3, 84-90 дэх талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.*******-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 737,994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 484,798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бэлон ХХК-аас 65,369,700 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч************** ХХК-д олгож, үлдэх 50,639,096.*******6 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 737,994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бэлон ХХК-аас 484,798.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монго******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР