Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 742

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Г.Э-,

Шүүгдэгч Ж.Э-нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сээт овогт Жудагийн Эт холбогдох эрүүгийн ..................дугаартай хэргийг 2018 оны 10 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Орос хэлний багш мэргэжилтэй, ........................ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .................................. тоотод оршин суух,

Урьд .................... Эрүүгийн хуулийн тусгай ангийн .........дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250,000 төгрөгөөр торгох,

.................... өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн ..............дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .....................төгрөгөөр торгох,

..................өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн ................ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...................... Ж.Э-/РД:....................../

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ж.Э-нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ .................. заалны орчим маргааны улмаас Б.С-гийн толгойн тус газарт нь таягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э-мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 17-ний өдөр манай охины төрсөн өдөр байсан ба караокед сууж байхад нь С хөөсөн байсан. Тэгээд би С уулзаад тэвчихгүй толгой руу нь таягаар цохьсон. Хохирогч Сэмчилгээний зардал 120.000 төгрөгийг төлсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Б.С- мэдүүлэхдээ: “..2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 14-15 цагийн хооронд .................. түрээслэгч Э нь надруу согтуу яриад яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй намайг гөлөг новш гээд хараагаад байхаар нь би тухайн үед аргалаад найз нь завгүй байна одоо банкруу гарах гэж байна чамайг эрүүл болохоор тухтай ярилцъя гээд өнгөрсөн. 20 цагийн үед би гэрлүүгээ харихаар явж байтал ............ үүдэнд Э урдаас ирж байсан. хажуугаар зөрөхдөө намайг мөрлөөд ханаруу шахаад дахиад л нөгөө гөлөг новшоор дуудаад байхаар нь чи яах гээд өдрөөс хойш хүн хэл амаар доромжлоод байгаан гээд цааш нь түлхтэл зүүн гарынхаа таягаар миний толгойны орой хэсэг нэг удаа цохитол би газар ухаан балартаад унасан...” гэжээ. /хх 18 хуу/

 

Гэрч Т.Х-мэдүүлэхдээ: “...Би С захиралыг жаахан юм уусан байсан учир өрөөнд нь оруулъя гэж бодоод урдаас нь очтол Э захирал суга таягныхаа зүүн хөлийнхөө таягыг аваад голоос нь бариад С захиралын толгойруу цохисон...” /хх 21 хуу/

 

Шинжээч Ш.Ц-: “...нэг удаагийн цохилтоос үүсэх боломжтой гэмтэл, таяг хатуу мохоо зүйлд орно. Таягаар толгойруу нь цохих үед бариул хэсэг нь доошоо шүргэх үед зулгаралт гэмтэл үүсч болно” /хх 27/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-15 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн .................. дугаар дүгнэлтэд: “1.Б.С-гийн биед зулай, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 23 хуу/

Натур эмнэлэг компьютерт томографийн оношлогоо /хх 24 хуу/     

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30/

Шийтгэх тогтоол /хх 39-43 хуу/

Хохирогч Б.С-гийн гомдол саналгүй гэх баримт /хх 53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Э-нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .........................орчим маргааны улмаас Б.С-гийн толгойн тус газарт нь таягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 53/ гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч Б.С- нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Э-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 53/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ж.Э-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.С-гийн  мэдүүлэг /хх 18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн .............. дугаар дүгнэлт /хх 23/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-15 хуу/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ж.Э-нь бусдад төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.