Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 133

 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Хохирогч М.Ж,

Хохирогчийн өмгөөлөгч А.Ганбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхтүвшин

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Бд

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод хохирогч М.Жтай маргалдаж улмаар түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эхнэрээ суудлаар тосох гэж ирээд 15 цагийн үед манай дүү Жтай утсаар ярьж хүргэн Мынд ирж хоол идэж байж байтал Ж нэг юм уумаар байна гэхээр нь надад 10 000 төгрөг байсан болохоор Хараа гэдэг нэртэй архи авч өгөөд цуг ууж байгаад Б утсаар Стэй маргалдаж, гичий, нохой гэж элдэв үгээр хэрэлдээд байхаар нь наад хэрүүлээ гадаа гарч хий гэж хэлсэн. Тэгээд байж байтал чи муу намайг хөөлөө гэж хэлээд утсаа чулуудахаар нь нэг удаа Жын хамар луу цохиход босгон дээр дээшээ хараад савж унасан. Дараа нь хөөж гаргаад байж байтал цагдаа, эмнэлэг дуудсан байсан гэв,

 

Хохирогч М.Жын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Намайг гэрт байхад ахын дүү хүрээд ир, чамаас архи горьдохгүй гээд дуудахаар нь би эрүүл очсон. Дүүгийндээ очиж хоол хийлгэж идэж байтал дүү Б нь нэг шил архи авчираад уусан. Намайг пизда минь юундаа томроод байгаа юм бэ? халхын шорон намайг бараагүй шүү гээд намайг зодсон. Босгон дээр намайг ойчсон гэж байна. Тийм зүйл болоогүй. Гутлаар толгой тархируу цохиод байсан. Гадаа гарчихаад пизда минь энэ түмпэнд цус нөжөө угаа гээд байсан. Би өөдөөс нь эсэргүүцээгүй, зодоогүй. Дүү Б нь хажууд хог цэвэрлээд сууж байсан ч ахыгаа хориогүй. Би гайхсан. Миний амьдрал ядуу, гэр орноор маань элдвээр доромжилсон байсан. Хот явах шаардлагатай гэсэн, мөнгөний боломж байхгүй. 3 сая төгрөг нэхэмжилж байна гэв,

 

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би босоод гэрээс гаргах гэсэн чинь намайг цохиж авахаар нь би зөрүүлээд хамар луу нь цохьсон чинь хамраас нь цус гарсан. Тэгээд би гэрээс түлхэж гаргасан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14, 16-17, 59 дүгээр хуудас /,

 

Хохирогч М.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Б намайг чи муу юу гээд томроод байнаа гээд үүдэнд байсан хромоо аваад намайг хромон гутлаар зодоод миний толгойны ард хагалаад хамаг биеэр хромон гутлаараа нүдээд байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б ах босож ирээд Жыг нэг удаа цохьсон чинь хамраас нь цус гарсан. Тэгээд Б ах Жыг гэрээс түлхэж гэрийн гадаа гаргасан чинь М.Ж гэрийн гадна хашаан дотор чанга дуугаар бархираад байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ж луу 19 цагийн үед залгасан чинь Ж “хүн намайг ядарсан болохоор их дээрэлхэдэг юм байна” гэхээр нь “би яасан бэ” гэсэн чинь цаана нь Б “чи муу яасан их айлд том том дуугардаг юм бэ, гадаа гараад ярь” гэсэн чинь Ж “намайг хөөж байгаа юм уу” гэсэн чинь түчигнээд явчихсан. Тэгээд би утсыг таслалгүй чагнаад гэрээсээ гараад .....очсон чинь Ж гэрийнх нь баруун урд талд нүүр ам нь цус болчихсон сууж байхаар нь би цагдаа дуудаад, түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: М.Жын биед тархи доргилт, баруун дал ясны цууралт, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, дагзанд язарсан шарх, баруун бугалга, баруун гуяанд цус хуралт, хамар, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. М.Жын биед учирсан тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун дал ясны цууралт, дагзны язарсан шарх, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалга, баруун гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 48 дугаар хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64 / зэргийг шинжлэн судлав.

         

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод хамт архи ууж байх үедээ хохирогч М.Жыг бага насны хүүхэдтэй айлд утсаар хэрүүл хийлээ гэж маргалдаж улмаар түүний хамар луу цохьсоноос хохирогч унаж түүнд гэмтэл учирсан” гэсэн мэдүүлэг , Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б ах босож ирээд Жыг нэг удаа цохьсон чинь хамраас нь цус гарсан. Тэгээд Б ах Жыг гэрээс түлхэж гэрийн гадаа гаргасан чинь М.Ж гэрийн гадна хашаан дотор чанга дуугаар бархираад байсан..." гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.

Гэвч шүүгдэгч Б. Б нь  2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн ... тоотод хохирогч М.Жыг утсаар хэрүүл хийлээ гэх шалтгаанаар хромон гутлаараа түүний нүүр, нуруу, баруун гар, хөл зэрэг бие махбодид удаа дараагийн үйлдлээр зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч М.Жын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Намайг гэрт байхад ахын дүү хүрээд ир, чамаас архи горьдохгүй гээд дуудахаар нь би эрүүл очсон. Дүүгийндээ очиж хоол хийлгэж идэж байтал дүү Б нь нэг шил архи авчираад уусан.... Намайг пизда минь юундаа томроод байгаа юм бэ? халхын шорон намайг бараагүй шүү гээд намайг зодсон. Босгон дээр намайг ойчсон гэж байна. Тийм зүйл болоогүй. Гутлаар толгой тархи руу цохиод байсан.... гэв, Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би босоод гэрээс гаргах гэсэн чинь намайг цохиж авахаар нь би зөрүүлээд хамар луу цохьсон чинь хамраас нь цус гарсан тэгээд би гэрээс түлхэж гаргасан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч М.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Б намайг чи муу юу гээд томроод байнаа гээд үүдэнд байсан хромоо аваад намайг хромон гутлаар зодоод миний толгойны ард хагалаад хамаг биеэр хромон гутлаараа нүдээд байсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ж луу 19 цагийн үед залгасан чинь Ж “хүн намайг ядарсан болохоор их дээрэлхэдэг юм байна” гэхээр нь би “яасан бэ” гэсэн чинь цаана нь Б “чи муу яасан их айлд том том дуугардаг юм бэ, гадаа гараад ярь” гэсэн чинь Ж “намайг хөөж байгаа юм уу” гэсэн чинь түчигнээд явчихсан. Тэгээд би утсыг таслалгүй чагнаад гэрээсээ гараад...очсон чинь Ж гэрийнх нь баруун урд талд нүүр ам нь цус болчихсон сууж байхаар нь би цагдаа дуудаад, түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан ялын саналын хүрээнд түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч М.Ж нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ 3 сая төгрөг нэхэмжилнэ” гэсэн боловч хэрэгт нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт авагдаагүй тул  хохирогч М.Ж нь нотлох баримтаа бүрдүүлсний эцэст 3 000 000 / гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 000 / нэг сая / төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 1000000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Ж нь 3 000 000 / гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД