| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 2512002010172 |
| Дугаар | 2026/ДШМ/36 |
| Огноо | 2026-06-11 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Л.Бат-Эрдэнэ |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2026/ДШМ/36
2026/ДШМ/36
П.От холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ааймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Л.Бат-Эрдэнэ
Хохирогч: Г.Оюунбилэг
Хохирогчийн өмгөөлөгч: О.Батцэрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Ган-Эрдэнэ
Шүүгдэгч: П.О
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
Ааймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/78 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч П.Оын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч П.От холбогдох 2512002010172 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр У хот, С дүүрэгт төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Киа манинг ХХК-д түлшний оператор ажилтай, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт Ааймгийн Э сумын 0 дугаар баг, Т хороолол 0-0 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Пийн О /РД:00000000/,
Шүүгдэгч П.О нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ааймгийн Ц сумын Абагийн нутаг дэвсгэр Янгиртай хясаа гэх газарт хот хоорондын төв магистрал зам дээр Тоёота Приус маркийн 0-0улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Приус Алфа маркийн 0-0улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган тус тээврийн хэрэгслийн жолооч Обиед тойг ясны хугарал, хагас саран жийргэвчний мөгөөрсний урагдал, тойгны дотор даруулган холбоосны урагдал, тойгны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Ааймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.От холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Ааймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Ааймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/78 дугаар шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Пийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч П.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.От оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Ааймгийн Э сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглож, шүүгдэгч П.О шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.От оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар зүйлийн 513.1-т заасныг баримтлан шүүгдэгч П.Оаас хохирол 35,249,335 төгрөг гаргуулан Ааймгийн Э сумын 5 дугаар баг, Наранбулагийн 4-4-10 тоотод оршин суух Боржигон овогт Ганбаатарын О/РД:НИ90022003, утас:95570707/-т, 416,664 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд / Ааймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс төрийн сангийн 100900020080 тоот данс/-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4.1, 11.6.1-т зааснаар шүүгдэгч П.Оаас шинжээчийн зардал 1,232,000 төгрөг гаргуулж шинжээч И-Э ХХК-д олгож, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цалин болон олох байсан орлогын талаар баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ааймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:... Ааймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын иргэн П.О намайг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж Ааймгийн Э сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосон. Мөн П.О надаас 35,249,335 төгрөг гаргуулан Г.О, 416,664 төгрөг гаргуулан Ааймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст, 1,232,000 төгрөг гаргуулж “И-Э” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн тул энэхүү гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус заасан байдаг. П.О миний бие нь Ааймгийн Э суманд амьдарч Ө аймгийн Ц сумын нутагт ээлжийн ажил хийдэг. Энэ талаар хавтаст хэрэгт баримт нь авагдсан. Гэтэл анхан шатны шүүхээс П.О миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь Шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байгаа болно. П.О миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлчихсөн төлбөрүүдийг төлүүлэхээр шийтгэх тогтоолд тусгасан нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байгаа болно. Иймд Ааймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Шүүгдэгч П.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгч П.Оын тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэрэгт тохирсон, түүний үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол буюу 416,664 төгрөгийг төлсөн баримтыг /хх38-44х/ оруулсан байна. Үүнийг шийтгэх тогтоолын 7 дахь заалтад заасан 416,664 төгрөг гаргуулан Ааймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн тоот дансанд оруулах гэснийг хасаж өөрчлөлт оруулахаас бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол эрх зүйн хувьд, хууль зүйлчлэлийн хувьд, мөн шүүгдэгч П.Оын үйлдэл болоод гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна гэв.
Хохирогч Одавж заалдах шатны шүүх хуралдаанд: тайлбар байхгүй гэв.
Хохирогчийн өмгөөлөгч О.Батцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ааймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг сонслоо. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч талаас эрүүгийн хариуцлагын хувьд санал байхгүй гэж илэрхийлж байсан. Хохирогч хохирол төлбөрөө нэн тэргүүнд гаргуулж авах хүсэл сонирхолтой байгаа учраас шүүгдэгч П.Оын гомдлыг хүлээгээд авахад хохирогч талаас татгалзах зүйл байхгүй гэсэн байр суурьтай байгаа. Анхан шатны шүүхийн хохирол гаргуулсан шийдвэр үндэслэлтэй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... И Э” ХХК-ийн 1,232,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 416,664 төгрөг төлсөн баримт 2-р хавтаст хэргийн 43,79-р хуудсан авагдсан. Үүнийг дахин төлүүлэхээр шийтгэх тогтоолд дурдсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг нийгэмшүүлэхэд оршдог. П.Оын хувьд Ааймгийн Э суманд оршин суудаг хаягтай хэдий ч ажлын байр нь Ө аймгийн Ций суманд нүүрсний олборлолт хийдэг “Т” ХХК-нд түлшний машин барьдаг ажилтай, ээлжийн ажил хийдэг хүн байгаа. Өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаад, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар, ажил хийх боломж нь хязгаарлагдаад байгаа. Компаний тухайд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бага хугацаагаар хасвал өөр ажилд шилжүүлэн ажиллуулж байгаад, буцаагаад жолоочийн ажилд нь ажиллуулж болно гэсэн тайлбарыг хэлдэг. Тийм учраас эрүүгийн хариуцлага дээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү гэсэн хүсэлттэй байна. Нөхөн төлбөрийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа өнөөдрийг хүртэл дахиад 4,000,000 төгрөгийн төлбөр төлсөн байгаа. Цаашид П.О ажиллаж байгаа тохиолдолд хохирлоо төлөөд байх бломжтой. Тийм учраас миний зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаад, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар солиод, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Давж заалдах гомдол дээр шударга ёсны зарчмыг яагаад дурдаад байна гэхээр тухайн үед гэмт хэрэг гарсан нөхцөл байдал нь санаатай үйлдэгдээгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу урд өдөр нь цасан шуурга шуураад байхаар нь “Хаан бууз” дээр хоноод, Аруу явсан гэж өөрөө хэлдэг. Нэлээн цас орсон нөхцөл байдалтай байсан гэдэг зүйлийг хэлдэг. Ийм учраас тухайн гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ эрүүгийн хариуцлагад тохирсон байх ёстой. Тэгэхээр одоогийн анхан шатны шүүхээс П.От оногдуулсан ял нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тийм учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа. Анхан шатны шүүх дээр бид эмчид үзүүлсэн зардал, автомашины зардлуудыг хүлээн зөвшөөрч байгаа. Бусад зардлууд дээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэтгэлцсэн. Миний хэлэх гээд байгаа санаа энэ хүн ажлаа хийж байвал ядаж хохирогчийн төлбөрийг төлөх боломжтой болох юм гэв.
Шүүгдэгч П.О давж заалдах шатны шүүх хуралдаанд: тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдсон хэргийг анхан шатны журмар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч П.О нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ааймгийн Ц сумын Абагийн нутаг дэвсгэр Янгиртай хясаа гэх газарт хот хоорондын төв магистрал зам дээр Тоёота Приус маркийн 0-0улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Приус Алфа маркийн 0-0улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган тээврийн хэрэгслийн жолооч Обиед тойг ясны хугарал, хагас саран жийргэвчний мөгөөрсний урагдал, тойгны дотор даруулган холбоосны урагдал, тойгны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан
хохирогч О: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө Ааймгаас Төв аймгийн Баянцогт сум руу хөдөлсөн. Тэгээд 09 цагийн орчимд Ааймгийн Ц сумын нутаг Янгиртай хясаа гэх газарт засмал зам дээр явж байхад зам их халтиргаа, гулгаатай цастай байсан болохоор би их зөөлөн 5-6 километр орчим хурдтай явж байхад эсрэг урсгалаас ирж явсан Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Тэгээд миний машин засмал зам дээрээ бүтэн эргээд зогссон, миний машиныг мөргөсөн машин замын хажуугийн эрээн шон мөргөөд зогссон байсан. Уг ослын улмаас миний баруун хөлийн тойг хугарсан. Толгойд хаван болон цус хуралт их байна гэсэн. ...Би бол замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй мөн зам халтиргаатай байсан болохоор 5-6 километр цагийн хурдтай явж байсан. Нөгөө машин нэлээн хурдтай эсрэг урсгалаас ирээд эсрэг урсгалдаа буюу миний зорчиж байсан эгнээ рүү ороод миний тээврийн хэрэгслийн урдаас мөргөсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 82-84 дүгээр тал/
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Ааймгийн Ц сумын Абагийн нутаг Янгиртай хясаа гэх газар 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутад 43-47 УБН улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл 0-0улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан...” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 2 дугаар тал/,
“...Ааймгийн Ц сумын Абагийн нутаг дэвсгэр Янгиртай хясаа гэх газар байв. ...Уг газар ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан байдалтай 0-0улсын дугаартай Приус Алфа маркийн автомашин байв. Уг автомашин нь урд хэсгээрээ мөргөлдөж автомашины урд хэсгийн эд анги эвдэрсэн хагарсан байдалтай байв. Хоёр автомашин анх мөргөлдсөн байж болох уг хоёр автомашины эд ангиас хагарч үлдсэн газрыг А цэгээр тогтоов. Замын өргөн 7,55 см А цэгээс замын урд хэсэг хүртэл 3,25 см, А цэгээс замын хойд хэсэг хүртэл 4,30 см байв. А цэгээс Приус Алфа маркийн автомашины хойд дугуй хүртэл 6,30 см, А цэгээс урд дугуй хүртэл 6,10 см байв. Уг Приус Алфа автомашины баруун талын хойд дугуйнаас замын хойд хэсэг хүртэл 4,86 см, зүүн талын хойд дугуйнаас замын хойд хэсэг хүртэл 4,45 см байв. ...Уг Приус Алфа маркийн автомашинаас баруун урд талд замын шороон далан хэсэгт улаан цагаан өнгийн бетон мөргөж зогссон байдалтай 0-0улсын дугаартай Приус-30 маркийн автомашин байв. Уг автомашин урд хэсгээрээ мөргөсөн гэх эвдрэл гэмтэлтэй байв. Уг автомашины урд талын гупер, копуд, урд салхины шил хоёр талын карлан зэрэгт эвдрэл үүссэн байв. Уг Приус-30 маркийн автомашины зүүн урд талын дугуйнаас А цэг хүртэл 17,70 см, зүүн хойд дугуйнаас А цэг хүртэл 15,10 см, Приус-30 маркийн автомашинаас Приус Алфа автомашин хүртэл Приус-30 маркийн автомашинаас замын зорчих хэсэг хүртэл зүүн хойд дугуйнаас 9,60 см зүүн урд дугуйнаас замын асфальт хэсэг хүртэл 12,50 см байв...” гэсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 3-9 дүгээр тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /1 хх-ийн 10-11 дүгээр тал/,
Ааймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Бийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн АРХ0725/163 дугаартай “...1. Обиед тойг ясны хугарал, хагас саран жийргэвчний мөгөөрсний урагдал, тойгны дотор даруулган холбоосны урагдал, тойгны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 41-42 дугаар тал/,
шинжээч Я.Сын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 52-76/213 дугаартай “1. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Тоёота Приус маркийн 0-0улсын дугаартай автомашины жолооч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Приус Алфа маркийн 0-0улсын дугаартай автомашины жолооч .Оийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 1.2. Тоёота Приус маркийн 0-0улсын дугаартай автомашины жолооч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 1.3 Ослын газрыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтээс харахад зам тээврийн осол гарахад замын гадаргуу, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 1.4. Хэргийн материалд тээврийн хэрэгслүүдээс үүссэн зогсоох арга хэмжээ авсан, хурдаа хассан гэх нотлох баримт тусгагдаагүй байна. 1.5 Нэмж тусгах саналгүй. 2. Өмгөөлөгч В.Удвалын асуусан асуултын хүрээнд: 2.1. Энэ дүгнэлтийн 1.4 дүгээр хариултаар хариулсан. 2.2. Тоёота Приус маркийн 0-0улсын дугаартай автомашины жолооч П.О нь өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийг ямар зайнд харсан эсэх, тухайн үед хөдөлгөөний аль чигт анхаарлаа хандуулсан байсан эсэхийг шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжгүй байх тул Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.8 дахь заалтын дагуу тухайн асуултад хариулахаас татгалзаж байна. 2.3. Жолоочийн самбаачлах хугацаа нь аюул саад бий болохыг мэдсэн үед мэдээллийг боловсруулан шийдвэр гаргах хугацааг хэлдэг бөгөөд ихэнх насанд хүрсэн хүний дундаж самбаачлах хугацаа нь дунджаар 0.8 секунд байдаг. Тухайн үед жолооч П.О 45 км цагийн хурдтай зорчиж явсан гэж үзвэл 10 метр зам туултал тээврийн хэрэгсэл ямар нэгэн удаашралт хийх боломжгүй. Гэхдээ энэхүү самбаачлах хугацаа нь жолоочийн биеийн байдал, анхаарал сарнилт, согтууруулах ундааны нөлөө, эмийн нөлөө, жолоочийн нас, туршлага зэргээс шалтгаалан удааширч болдог. Бодолт: 45 км/цаг*1000м/3600сек=12.5м/сек 12,5м*0,8сек 10м/сек 2.4. Энэ дүгнэлтийн 1.3 дугаар хариултаар хариулсан. 2.5 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслүүдийн эвдрэл, байрлал, хоёр машин мөргөлдсөн цэг болох А цэг зэрэгтэй танилцахад Тоёота Приус Алфа маркийн 0-0улсын дугаартай автомашины жолооч .Оийг зам голлож явсан гэх үндэслэлгүй байна. 2.6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд /уг хоёр автомашины эд ангиас хагарч үлдсэн газрыг А цэгээр тогтоов/ гэсэн байх бөгөөд гэрэл зургийн үзүүлэлтээс харахад А цэг үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 70-73 дугаар тал/,
Яллагдагч П.Оын өгсөн: ...Би өөрийн гэм бурууг зөвшөөрч байна. ...Замын нөхцөл байдал цас орсон халтиргаа гулгаатай байсан болохоор тоормослох боломж олдоогүй осол хурдан хугацаанд болоод өнгөрсөн. Миний буруутай үйлдлийн улмаас хохирогч Оюунбилэгийн биед гэмтэл учирсан болохоор би хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 103-104 дүгээр тал/,
“...нийт шууд зардлын дүн:14,815,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн-17,815,00 төгрөг” гэсэн И-Эийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №2454/ДД№36510300 4012 дугаартай дүгнэлт /2хх-ийн 68-79 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Оыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
5. Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалздаг.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч П.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн байна.
7. Давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой эрх хэмжээнийхээ хүрээнд, шүүгдэгч П.Оын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж гэснийг 1 жил болгож, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар хөнгөрүүлж шийдвэрлэлээ.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхээр дараах нэхэмжлэлийг гаргасан байна. /2хавтас-101х/ Үүнд: 1/эмнэлэгт үзүүлсэн, хэвтсэн болон эмчилгээний зардал 2,343,600 төгрөг, 2/бензин, замын зардал 1,387,797 төгрөг, 3/ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин хөлс нийт 31,200,000 төгрөг. /Үүнд: ЦХХК сарын үндсэн цалин 1,500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сараас 2026 оны 4-р сар хүртэл нийт 12 сар 18,000,000 төгрөг, БХХК сарын үндсэн цалин 1,100,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сараас 2026 оны 4 дүгээр сар хүртэл нийт 12 сар 13,200,000 төгрөг/, 4/хувиараа гоо сайхны бүтээгдэхүүн зарж олдог орлого 24,000,000 төгрөг /сард дунджаар 2,000,000 төгрөг олдог байсан. 2025 оны 4 сараас 2026 оны 4 сар хүртэл 12 сар 24,000,000 төгрөг/, 5/хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 1,200,000 төгрөг, 6/машины хохирол 17,815,000 төгрөг, 7/сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 3,952,080 төгрөг, 8/Н ББСБ ХХК-с машин авсан зээлийн төлбөр 10,150.524 төгрөг /гэрээний сарын төлбөр 845,877 төгрөг, 2025 оны 4 сараас 2026 оны 4 сар хүртэл 12 сар 10,150,524 төгрөг/, 9/хүүхэд сургуульд хүргэх таксины төлбөрт 2025 оны 09 сараас 2026 оны 04 сар хүртэл 7 сарын төлбөр 2,100,000 төгрөг, нийт 94,089,001 төгрөг нэхэмжилжээ.
9. Анхан шатны шүүх хохирогчийн эмчилгээний зардал 2,343,600 төгрөг, автомашинд учирсан хохирол 17,815,000 төгрөг, эмчилгээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход зарцуулсан шатахууны зардал 1,288,655 төгрөг, гэмтлийн улмаас ажилгүй байсан хугацааны авах байсан цалин 12,100,000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчийн автомашин эвдэрч такси үйлчилгээ эрхлэгчтэй гэрээ байгуулж бага насны хүүхдээ сургууль болон сургалтад зөөсөн зардал 2,100,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 3,952,080 төгрөг нийт 39,599,335 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох, үүнээс шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 4,350,000 төгрөгийг хасаж хохиролд нийт 35,249,335 төгрөгийг хохирогч Г.Оюунбилэгт олгохоор шийдвэрлэжээ.
9.1 Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлж 3,952,080 төгрөгөөр тогтоосон нь, хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн болон эмчилгээний зардал 2,343,600 төгрөг, хохирогчийн автомашинд учирсан эвдрэлийн төлбөр 17,815,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарцуулсан шатахууны зардал 1,288,655 төгрөг, бага насны хүүхдээ сургууль болон сургалтад зөөхөд такси үйлчилгээнд төлсөн зардал 2,100,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтанд үндэслэгдсэн үндэслэлтэй байна.
9.2. Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бөгөөд анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжилсэн хохирол 94,089,001 төгрөгийг хэсэгчлэн хангасан атлаа үлдсэн хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, мөн хохирогчийн БХХК-с авах байсан цалингаас дутуу авсан цалин хөлсийг тогтоохдоо сарын цалинг 1,100,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэл бүхий болж чадаагүй, хохирогчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг шийдвэрлэхдээ нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 510 дугаар зүйлийг баримтлаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй байна.
9.3. Эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсаны улмаас эрхэлж байсан ажлаа хийж чадаагүй, цалингаа дутуу авсан, зарим хугацааны цалингаа аваагүй гэсэн хохирогчийн цалин нэхэмжилсэн үндэслэлтэй шүүгдэгч П.О маргаагүй байна.
Хохирогч Оцалин хөлс нэхэмжилсэн хугацаа, түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан дутуу авсан цалин хөлсийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлан дараах байдлаар тогтоож тооцлоо.
Хавтаст хэрэгт авагдсан /1хавтас 220-221х/ ОБүрэн-Ар ХХК-д ажиллаж байхдаа 2024 оны 4 сараас 2025 оны 04 сард авч байсан цалингаас тооцоход түүний сарын дундаж цалин хөлс 801,600 төгрөг байна. Онь 2025 оны 04 сараас 2025 оны 08 сард 48,330 төгрөгийн цалин дутуу авсан, 2025 оны 09 сараас анхан шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2026 оны 03 сар хүртэлх хугацаанд 5,611,200 төгрөгийн /801,600х7 сар/ цалин хөлс авах байсан бөгөөд хохирогчийн дутуу авсан цалин хөлсийг нийт 5,659,530 төгрөгөөр /5,611,200+48,330/ тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Өмгөөлөгчийн хөлс 1,200,000 төгрөгийг хохирогч гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөс үйлчилгээ авсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхин дүгнэлт үндэслэлтэй, мөн хохирогч 2025 оны 4 сараас 2026 оны 03 сар хүртэлх хугацаанд авах байсан цалин болон дутуу авсан цалин хөлсөө нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн тул Нет капитал финтек ББСБ ХХК-с машин зээлээр худалдан авсан гэрээний 2025 оны 4 сараас 2026 оны 4 сар хүртэл 12 сард 10,150,524 төгрөг төлөх үүргийг шүүгдэгч хариуцахгүй, мөн анхан шатны шүүхийн хангаагүй бензин замын зардал 99,153 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,200,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох, ЦХХК-с дутуу авсан цалин хөлс, гоо сайхны бүтээгдэхүүн зарж олох орлогын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, “Иргэний хуулийн 513.1” гэснийг “510.1” гэж тус тус өөрчилсөн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс хохиролд нийт 28,808,865 төгрөг гаргуулж хохирогчид олгох, нэхэмжлэлээс 17,044,270 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ЦХХК-с дутуу авсан цалин хөлс, гоо сайхны бүтээгдэхүүн зарж олох орлогын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй дурьдав.
10. Шүүгдэгч П.О нь шинжээчийн зардал 1,232,000 төгрөг болон Эрүүл мэндийн сангийн нэхэмжилсэн 416,664 төгрөгийг тус тус төлсөн нь 2хавтаст хэргийн 43, 79-р талд авагдсан баримтуудаар тогтоодож байх тул эдгээр зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх ба энэ талаарх шүүгдэгчийн гомдлыг хангаж зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.
Иймд дээрх үндэслэлээр Ааймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/78 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ааймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/78 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн
2 дахь заалтад “3” гэснийг “1” гэж, “6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах” гэснийг “гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.От оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Ааймгийн Э сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.От оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж,
5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж,
6 дахь заалтад “3” гэснийг “1” гэж, “зорчих эрх хязгаарлах ял” гэснийг “торгох ял” гэж,
7 дахь заалтад “Иргэний хуулийн 513.1” гэснийг “510.1” гэж, “35,249,335” гэснийг “28,808,865” гэж, “416,664 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд / Ааймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс төрийн сангийн 100900020080 тоот данс/ олгосугай гэснийг хасч, “иргэний нэхэмжлэлээс 17,044,270 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсүгэй” гэж
8 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4.1, 11.6.1-т зааснаар шүүгдэгч П.Оаас шинжээчийн зардал 1,232,000 төгрөг гаргуулж шинжээч И-Э ХХК-д олгосугай” гэснийг “шүүгдэгч П.О нь шинжээчийн зардал 1,232,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 416,664 төгрөгийг тус тус төлснийг дурдсугай” гэж,
9 дэх заалтад “цалин болон олох байсан орлогын талаар баримтаар бүрдүүлэн” гэснийг “ЦХХК-с дутуу авсан цалин хөлс, гоо сайхны бүтээгдэхүүн зарж олох орлогын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж” гэж
4 дэх заалтыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Ч.ЭНХТӨР