Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01452

 

“У ” ОНЭААГУГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бурэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дуургийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018Ю1045 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын У ОНЭААТУГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч-д холбогдох цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт 4 027 975.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэм»клэгдсэн төлөэлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шуугч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлэгч Д.Одонтуяа, хариуцагч Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч У ОНЭААТУГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Нийслэл хотын иргэд, аж ахуйн нэгжийг унд, ахуйн стандартад нийцсэн цэвэр усаар тасралтгүй хангаж, экологийн тэнцвэрийг хадгалах шалгуурт тохирсон бохир усыг байгальд нийлуулэх хариуцлагатай уургийг хулээн ажилладаг. Иргэн Ч нь 50, 53, 54, 55 тоот байруудыг барьж ашиглалтад оруулсан ба 2009 оны 08 дугаар сарын 21-нд манай байгууллагатай Б ... байруудыг Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах N2240799 тоот гзрээ байгуулсан ба нэхэмкпэлийг тус иргэний нэр дээр нэхэмжилж төлбөр тооцоо хийгддэг байсан. Гэрээ байгуулах үед иргэн Ч нь 50 дугаар байрны 261 тоотод оршин суудаг байсан. Ч нь 2014 оны D8 ду-аар сараас усны төлбэрийн өр уусгэж Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1 .З цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах уйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх, Цэвэр vcaap хангах, хэрэглээнээс гарсан tioxvto ус татан зайлуулах гэрээний 2.5 Хэрэглэгч нь хангагчийн тавьсан төлбөрийн нэхэмжлэпд зааван хугацааны дотор төлбэрийг төлнө гэсэн заалтыг зөрчин 2015 оны 04 дүгээр сарын байдлаар 7 507 579.64 төгрөгийн өр, төлбөртэй болсон. Уг төлбөрийг төлж барагдуула» аар 2015 оны 04 дүгээр сард график байгуулан тохиролцсон ч графикийг мэрдэж эр төлбөрөө барагдуудаагүй ба 2016 оны 04 дүгээр сарын байдлаар 4 027 975.48 төгрэгийн өр уусгэсэн. Иймд Чаас гэрээний үүрэгт 4 027 975.48 төгрөг гаргуулж гэжээ.

Хариуцарч Ч шүүх хура.пданд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хулээн зөвшөөрөхгүй байна. Миний бие ... 700 м.кв өөрийн өмчлөлийн газар дээрээ 2005 онд барилга бариулахаар эхэлсэн. Энэ уөд барилгын ажилд ус хэрэгтэй байсан тул тур гэрээтэй ус ашиглак эхэлсзн. 2012 оны 7 сард уг бай;нг улсын комисс хулээн авч, уг байрны ашиглалтыг ...ИК хулээлгэн эгсөн. Ингээд 2013 онд тус газарт гэрээний уургийг ...ХХК-д шилжүүлэх болсон талаараа бичгээр мэдэгдсэн боловч надад хариуг албан ёсоор эгөөгүй. Иймд би ...гэрээ байгуулж уг ус, бохирын төлбөр төлөх уургийг шилжуулээд гадаад улс руу явсан. Уунээс койш уг төлбөрийг ”...” ИК хариуцан тэлж байсан бөгэөд 2015 онд энэ асуудлаар миний утас руу залгаж хэл ам хийгээд байхаар нь ... ярьж байгаад төлүүлэхээр график гаргуулж өгсөн нь үнэн. 2009 онд байгуулсан гэрээний уургийг 10 жилийн дараа шаардаад байгааг гайхаж байна. Миний хувьд ямар ч төлбөр төлөхгүй, нэхэмжлэлийн шаардг агыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 2315.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч У ОНЭААТУГ-ын хариуцагч Чаас 4 027 975.48 тэгрэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй; болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 79 974 төгрөгийг улсын орлогод хэвээр улдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содонтуяагийн давж заалдах гомдолд: Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй нь иргэний хэрэг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх журам зөрчсөн. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талд хурлын товыг мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй талаар танилцуулсан ба ирцтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэх хусэлт гарган хэрэг хэлэлцээд эхэлсэн байхад хариуцагч 20 минут хоцорч хуралд сууж шүүх хуралдааны дэгийг зөрчсөн. Мөн канондсан, нотариатаар батлуулаагүй нотлох баримтыг унэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгг заасныг зөрчжээ. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмкпэрчийн тэлөөлэгчийн нэхэмж.лэлээ дзмжиж гаргасан тайлбар, хууль зуйн үндэслэлийн агуулгыг огт тусгалгүйгээр 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрйин 12/299 дугаартай албан бичгээр гаргасан нэхэмжлэлийг хуулж бичсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зугээс хэрэгт ач холбогдол бухий олон хуулийн үндэслэлуудийг шүүх тайлбарласан. Төлбөрийн маргаан уусгэж буй барилга байгууламжууд нь орон сууцны зориулалттай ба Иргэний хуулийн 189 дугззр зүйлийн 189.2, 189.3, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.2.5-д заасны дагуу орон сууцыг ашиглалтанд оруулж тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид шил»куулэх хуртэл тур гэрээ байгуулж байсан. Гэтэл шуугч шийдвэрийн үндэслэх хэсзгт 2009 онд байгуулсан гэрээний хугацаа дууссан, ”...” ХХК-д шилжүүлэн өгч тус компани төлж эхэлсэн гэж дурдсан. Гэтэл ”...” ИК төлж байсан талаар нотлох баримт авагдаагүй байхад хариуцагчийн ”...” ИК төлж байсан гэх нотлох баримтгүй тайлбарыг ундэслэсэн. Гэтэл хариуцагч уг тайлбараа нотлох баримт гаргаж өгөөгүй Мөн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасныг ундэслэж хариуцагчийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж узжээ. Гэтэл нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны уөэр гэрээгээр зөвхөн хариуцагч Ч үүрэг хулээхээр байгаа ба Иргэний хуулийн 210 дугаар зуилийн 210.3 дахь хэсэгт зааснаар уг төлбөрийг хэрэгт авагдсан нотлох баримт болох хариуцагчтай байгуулсан гэрээ, үүссэн өр төлбөрийг барагдуулахаар хариуцагчтай байгуулсан төлбөр барагдуулах протокол, график зэргийг үндэслэн дурдсаныг огт унэлээгу'й. Мөн тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжид гэрээг шил»куулэх боломжгүй талаар хариуцагчид мэдэгдсэн ба манай байгууллага зөвхөн хариуца'нтай гэрээ, график байгуулан ажиллаж байсан тул хариуцагчаас төлбэрийг нэхэм»клэх үндэслэлтэй. Иймд шийдвэрийг бухэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө му гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч У ОНЭААТУГ нь цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт 4 027 975.48 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ч эс зөвшөөрч, ”2009 онд байгуулсан гэрэзний хугацаа дууссан, 2013 оноос уг үүргийг ”...” ХХК-д гэрээгээр шилжүүлэн өгснөөр төлбөрийг тус компани төлж эхэлсэн, энэ хай нэхэмкпэгчид бичгээр мэдэгдсэн” гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал гуравдагч этгээдээр ”...” ХХК-ийг татан оролцуулах, гэрч асуулгах хусэлт гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцсэн боловч энэ талаар захирамж гаргалуй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан тур гэрээг үндэслэн ...... нутаг дэвсгэр дээрх 50, 53, 54, 55 дугаар Орон сууцыг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах уйлчилгээ эрхэлж хангаж байсан байх ба хэрэгт авагдсан хариуцапч Чын ”...” ХХК-тай 201 З оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гадна инженерийн шугам сулжээ, ус дулаан дамжуулах төвийн тоног тэхөө;өмж хулээлгэн өгэх гэрээ, энэ гэрээ байгуулагдсанаас хойш 2014-2016 онуудад уйлчилгээний төлбэр төлэгдөж байсан тухай хэрэглзгчийн нэгдсэн тооцоо гэх баримтуудадс ”...” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах нь маргааны уйл барим гыг тогтооход ач холбогдолтой, “..." ,ХХК-д гэрээний үүрэг шилжсэн эсэх чөхцөл байдал тогтоогдсоноор хариуцагч Ч тухайн уургийг хариуцах өстой этгээд мөн эсэх нь тодорхой болохоор байна.

Түүнчлэн шүүхээс гарах шийдвэр нь гуравдагч этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөэлөх эсэхийг шүүх анхаарч үзээгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас гадна гуравдагч этгээдийн тайлбар нотлох баримт болох тул хариуцагчаас мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу гаргасан хусэлтийг авч шийдвэрлээгүй орхигдуулснаар хариуцарчийн нотлох баримт бурдуулэх эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцуулэхээр буцаах үндэслэлтэйгэж шүүх бурэлдэхүүн узэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан Уул дуургийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018Ю1045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 973 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

З. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хурэлцэн ирж, магадлалыг вөрөө гардан авах уургээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бэгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 ШҮҮГЧИД                                              Ц.ИЧИНХОРЛОО

                                                        А.МӨНХЗУЛ