Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 758

 

Д.Батбилэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Пүрэвтогтох,

Шүүгдэгч Д.Батбилэгийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн,

Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнх-Одын хууль ёсны төлөөлөгч Я.Төртогтохын  өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

Насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарын хууль ёсны төлөөлөгч Б.Оюундарийн өмгөөлөгч Л.Азжаргал, 

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Х.Одбаяр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 93 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Батбилэгт холбогдох 201626030290 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Доржбаатарын Батбилэг, 1976 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Тайваны сангийн 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, ял  шийтгэлгүй, регистрийн дугаар: /МБ76040812/;

Д.Батбилэг нь бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлтэд өөрийн төрсөн хүү 2 настай Б.Мөнх-Одын анусны нүх, бэлэг эрхтэнээр, 2016 оны 1 дүгээр сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тайваны caн гэр хотхоны 2-17 тоотод байх гэртээ өөрийн бага насны дагавар охид болох 7 настай Т.Мөнхцацрал, 5 настай Т.Мөнх-Энэрэл нарын бэлэг эрхтэнээр тус тус оролдож, давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Батбилэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “1. Яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Батбилэгийг "...бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан ...бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг давтан үйлдсэн..." гэжээ. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч  Т.Мөнхцацрал “...Батбилэг зүү, хадаасаар биднийг айлгаж, хэлбэл хохь чинь шүү гэж айлгасан. Сүхээр цохино шүү гэж хэлсэн, би айсан. Батбилэг намайг дээш харуулж гэдийлгэж хэвтүүлээд нүдээ ань гэсэн. ...Миний хөлийг өргүүлж гуяны дотор талаас зөөлөн чимхсэн. ...Батбилэгийн боовноос нялцгай юм гарсан. Тэр зүйлийг чи түрх гэсэн, би чихний ардаа түрхсэн, нялцгай юм нь миний ам, нүүрэнд хүрсэн. Хайчаар боожгой руу зөөлөн хийсэн, Мөнх-Энэрэлийг шар юмаар хатгаад байсан, юугаар хатгасныг нь мэдэхгүй, намайг хадаас зүүгээр хатгасан..." /1-р хх-ийн 65-67/ гэж, насанд хүрээгүй хохирогч Т.Мөнх-Энэрэл "...Мөнхцацралын дараа Батбилэг нь миний гарыг хадаасаар, модоор хатгасан. Батбилэг дахин хэлэх юм бол ална шүү гээд зүү гаргаж айлгасан. ...Миний амыг дарсан, Батбилэг урьд нь халбага шидэж, гутлаар цохьдог байсан..." /1-р хх-ийн 57-60/ гэж тус тус мэдүүлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлд "Хүсэл зоригийх нь эсрэг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилж..." гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлуудыг хуульчилжээ. Гэтэл шүүгдэгч Д.Батбилэгийг насанд хүрээгүй хүнийг "биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан" давтан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэж яллах дүгнэлт үйлдсэн ба насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарт хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн, тохуурхан доромжилсон эсэхийг шалгаагүй орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ. Дээрх хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг шалгаж тогтоосноор Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэл болно.

2. Энэ хэргийн насанд хүрээгүй хохирогч Б.Мөнх-Одын хууль ёсны төлөөлөгчөөр Я.Төртогтохыг, насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарын хууль ёсны төлөөлөгчөөр "Хөөрхөн зүрхнүүдийн аян" ТББ-ыг тогтоож байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсан нь ойлгомжгүй байна. Тодруулбал: Нэг гэр бүлийн бага насны гурван хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг өөрөөр тогтоосон. Насанд хүрээгүй Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нар нь асрамжийн газар байгаа учраас төрсөн эх Я.Төртогтохыг тэдний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй гэж улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа боловч Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Я.Төртогтохын эх байх эрхийг хязгаарласан, хассан эрх зүйн акт байхгүй байхад насанд хүрээгүй Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарыг төлөөлөх эрхийг бусдад буюу төрийн бус байгууллагад шилжүүлсэн байна. Насанд хүрээгүй Т.Мөнх-Энэрэл нь тэмбүү өвчтэй болох нь Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 1341 тоот дүгнэлтээр тогтоогдсон. "Хөөрхөн зүрхний аян" ТББ-ын төлөөлөгч Б.Оюундарь шүүхийн хэлэлцүүлэгт "Манай байгууллагаас Мөнх-Энэрэлийн тэмбүү өвчнийг эмчлүүлсэн" гэж мэдүүлж байна. Иймд насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарын төрсөн эх Я.Төртогтох нь үр хүүхдээ эрүүл өсгөх, ялангуяа бага насны хүүхдээ эмчлүүлэх, тэжээн тэтгэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн эсэх, тэднийг хуульд заасны дагуу төлөөлөх эрхтэй эсэхийг тогтоох нь зүйтэй байна. Нэгдсэн үндэстэний байгууллагын "Хүүхдийн эрхийг хамгаалах" тухай конвенци болон Монгол Улсын Хүүхэд хамгаалах тухай хуульд хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээх талаар төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүргийг тодорхой заасан бөгөөд насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу тогтоох нь хүүхдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Батбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн улаан өнгийн 15 см урттай хайчийг хэргийн хамт буцаан хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Пүрэвтогтох бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарын хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэсэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн, тохуурхан доромжилсон эсэхийг шалгаагүй орхисон гэжээ. Гэтэл хүсэл зориг гэдэг нь насанд хүрсэн хүний хувьд яригдах асуудал бөгөөд харин бага насны хохирогч нарын хувьд бэлгийн харьцааны талаар ойлголтгүй, уг үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй байдаг учраас ямар ч хүсэл зориг байхгүй бөгөөд хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэсэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн асуудал яригдахгүй юм. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Батбилэг нь бага насны хохирогч нарыг тохуурхан доромжилсон эсэхийг шалгахад насанд хүрээгүй хохирогч Т.Мөнх-Энэрэл “...Мөнхцацралын дараа Батбилэг миний гарыг хадаасаар, модоор хатгасан. Батбилэг дахиж хэлэх юм бол ална шүү гэж зүү гаргаж айлгасан. Би айж уйлсан...” гэж, насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхцацрал “...Батбилэг нь миний зүүн гар руу зүүгээр хатгасан, хадаасаар бас хатгасан. Батбилэг нь зүү, хадаасаар биднийг айлгаж, хэлбэл хохь чинь шүү гэж айлгасан. Сүхээр цохино шүү гэж хэлсэн. Би айсан... Нялцгай юм гарсан. Батбилэгийн боовноос гарсан. Тэр зүйлийг чи түрх гэсэн. Би чихний ард түрхсэн. Нялцгай юм нь миний ам нүүрэнд хүрсэн...” гэж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюундарь “...Ээжийг байхгүй хооронд өмд шувталж байгаад боожгой руу юм хийгээд байсан гэж ярьдаг. Хадаас хийсэн, боожгойноосоо цагаан юм гаргачихаад түүнийг нүд, чих рүү хийдэг гэж Мөнхцацрал, Мөнх-Энэрэл хоёр ярьсан. Мөн энэ талаар ээждээ хэлэх юм бол хохь чинь шүү гэж дарамталдаг, айлган, сүрдүүлдэг гэсэн...” гэж, гэрч Х.Хандсүрэн “...Мөнхцацрал хэлэхдээ аав намайг хоёр өдрийн өмнө оролдсон гэж хэлсэн. Оролдоно гэхээр чамайг яасан гэж асуухад Мөнх-Энэрэл бид хоёрын дотуур өмдийг тайлаад орон дээр хэвтүүлдэг, нүд рүү, хамар руу бохь, саван хийдэг, үзүүртэй юмаар, хадаасаар гэсэн үү, тийм зүйлээр нүүр лүү хатгадаг гэж хэлсэн...” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.Батбилэг нь илтэд ичгүүр сонжуургүй заваан бүдүүлэг авирлаж, бага насны хохирогч нарыг элдвээр гутаан, илэрхий тохуурхан басамжилсан байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч Д.Батбилэг нь Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлд заасан гэмт хэргийг давтан үйлдлээр, бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн.

2. Анхан шатны шүүх тогтоолдоо "..насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарын хууль ёсны төлөөлөгчөөр "Хөөрхөн зүрхнүүдийн аян" төрийн бус байгууллагыг тогтоож, байцаан шийтгэх шийтгэх ажиллагаанд оролцуулсан нь ойлгомжгүй байна, төрсөн эх Я.Төртогтох нь үр хүүхдээ эрүүл өсгөх, ялангуяа бага насны хүүхдээ эмчлүүлэх, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн эсэхийг тогтоох нь зүйтэй..." гэжээ. Мөрдөн байцаалтын шатанд Я.Төртогтох нь үр хүүхдүүддээ тавих хараа хяналт муу, тэдний хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалж чаддаггүй, бага насны хүүхдээ эмчлүүлэх, тэжээн тэтгэх үүргээ хангалттай биелүүлдэггүй. Тухайлбал: өмнө нь шүүгдэгч Д.Батбилэг нь насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхцацралыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан оролдож байсныг Цагдаагийн байгууллага шалгаад охин хальс урагдалгүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгох саналтай ирүүлснийг прокуророос хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн Д.Батбилэг нь 2015 оны 10 сард өөрийн хүү Б.Мөнх-Одын анусны нүх, бэлэг эрхтэнээр оролдсоныг гэмтэл гараагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан Я.Төртогтох нь гомдол саналгүй гэсэн, прокурорын шийдвэртэй танилцаад ямар нэг гомдол санал гаргаагүй, одоо ч мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гомдолгүй гэж мэдүүлдэг бөгөөд "би өөрийн нүдээр хараагүй учир итгэхгүй байна, Батбилэгийг шоронд явуулмааргүй байна" гэж мэдүүлж байсан. Мөн Хүчирхийлэлийн эсрэг төвийн хамгаалах байранд бага насны хохирогч нарыг орхиж явсан, өмнө нь Мөнхцацралыг тэжээн тэтгэж чадахгүй гэж асрах газар өгч байсан зэргээр бага насны хохирогч нарын хууль ёсны эрхийг бүрэн хамгаалж чаддаггүй, ашиг сонирхолын зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдсон талаарх бага насны хохирогчийн ангийн багш болон гэрч Б.Оюундарь, Х.Хандсүрэн, Должинсүрэн нарын мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан. Иймд "Хөөрхөн зүрхнүүдийн аян" төрийн бус байгууллагаас Я.Төртогтохыг насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарын хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалж чадахгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэн Монгол улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу бага насны хохирогч Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу мөрдөн байцаагч тус байгууллагын төлөөлөгч Б.Оюундарийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж, байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсан.

3. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 545 дугаартай магадлалд “...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дүгнэлт хийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой...” гэж дүгнэн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасан “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомощ нэн даруй заавал биелүүлнэ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 93 дугаартай анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Батбилэгийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.13 дахь хэсэгт хууль ёсны төлөөлөгчийн талаар зааж өгсөн. Хууль ёсны төлөөлөгч нь хуулийн дагуу тогтоогдсон, хохирогчийн төрсөн болон үрчилж авсан асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хэлнэ гэсэн. Энэ хэрэгт Я.Төртогтох нь Б.Мөнх-Одын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоод байцаан шийтгэх ажиллагаа явагдсан. Насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарын хууль ёсны төлөөлөгчөөр Я.Төртогтохыг тогтоогоогүй, “Хөөрхөн зүрхний аян” төрийн бус байгууллагыг хууль ёсны төлөөлөгчөөр сонгож өгсөн. Төрийн бус байгууллага шууд хохирогч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах эрхтэй төрийн бус байгууллага мөн боловч Гэр бүлийн тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд заасны дагуу төрийн бус байгууллага нь тухайн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, байцаан шийтгэх ажиллагаанд оролцохдоо хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож болно гэсэн хуулийн заалт байсаар байхад шууд нэг өдөр өөрсдөө хүсэлтээ гаргасан. Төрийн бус байгууллага энэ хэрэгт мэдээлэл өгөх үүрэгтэй. Насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарын хууль ёсны төлөөлөгчөөр төрийн бус байгууллага яваад байдаг. Гэтэл төрсөн эх нь байхад яагаад энэ байгууллага ороод ирсэн юм бэ” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнх-Одын хууль ёсны төлөөлөгч Я.Төртогтохын  өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоолтой өмгөөлөгчийн хувьд санал нэг байна. Я.Төртогтохын хувьд эх байх эрхийг нь хасаж, хязгаарласан зүйл байхгүй учраас 2 настай хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон. Хэргийг бүх талаас хөдөлбөргүй байх талаас нь тогтоох ёстой. Б.Мөнх-Од 2 настай. Хэл яриа нь хөгжөөгүй. Д.Батбилэгийн төрсөн ганц хүүхэд нь Б.Мөнх-Од. Б.Батбилэг нь хувийн байдлын хувьд бэлгийн гаж байдлыг харуулсан кино их үзээд тэрийгээ туршсан байж магадгүй гэсэн мэдүүлгүүд хэрэгт байдаг” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарын хууль ёсны төлөөлөгч Б.Оюундарийн өмгөөлөгч Л.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Том охин Т.Мөнхцацрал нь асрамжийн газар байж байгаад 5 настайдаа эх дээрээ ирсэн. Хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн асуудлыг нь шалгаагүй орхисон гэж шүүхийн тогтоолд бичсэн байна. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай шалгасан боловч яллах дүгнэлтдээ энэ өгүүлбэрээ оруулж ирээгүй байна. Я.Төртогтох нь үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх арга хэмжээг авч чадахгүй байгаа нь эхийн үүргээсээ зайлсхийж байгааг тодруулсан уу, мөн хууль ёсны төлөөлөгч Я.Төртогтох насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны эрх ашиг хамгаалж чадахгүй гэдэг нь тогтоогдсон уу гэдэгт гэрчээр “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” төрийн бус байгууллагын хамгаалах байранд байхдаа би ял шийтгэлгүй гарах арга байна уу, би 4 хүүхэдтэй, дахин хүнтэй сууж чадахгүй гэсэн асуудлыг ярьж байсан. Т.Мөнхцацралын багш Отгонзаяа “хүүхдээ хичээлд явуулчихаад орой 22 цаг хүртэл ирж авдаггүй. Чи хүүхдээ хичээлдээ явуулаач гэсэн шаардлага тавихаар чамтай адилхан завтай биш би олон хүүхэдтэй” гэж хэлдэг. Хүүхдүүдийнхээ сурлага хүмүүжилд анхаардаггүй. Том хүүхдээрээ бага хүүхдээ харуулдаг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогддог. Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол нь “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарт хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн, тохуурхан доромжилсон эсэхийг шалгаагүй орхигдуулсан гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан  нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байхыг үгүйсгэхгүй ч энэ хэргийн хохирогч нар нь насанд хүрээгүй, хэргийн талаар дахин дахин мэдүүлэг өгч, хүүхдийн сэтгэл зүйд таагүй байдал үүсгэж, цаашид хүүхдийн зан байдлын төлөвшилд үүсэх нөхцөл байдлыг харгалзан хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх өмнө нь дүгнэж байсныг дурдаж байна.

Хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, тохуурхан доромжилсон эсэхийг дахин шалгаснаар тухайн хэргийн зүйчлэл өөрчлөгдөх, Эрүүгийн хуулийг жинхэнэ асуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэх нөхцөл үүсэхээргүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн шийдвэрлэх боломжтой.

Я.Төртогтохын хүсэлтээр Хан-Уул дүүргийн засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/336 дугаар захирамжаар Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарын асран хамгаалагчаар “Цөлийн сарнай” сан төрийн бус байгууллагын Хүүхэд хамгаалах төвийг тогтоосон байх тул уг байгууллагын төлөөлөгчийг тэдний хууль ёсны төлөөлөгчөөр томилон шүүх хуралдаанд оролцуулж, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээ авах нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцнэ.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнх-Одын хууль ёсны төлөөлөгчөөр Я.Төртогтохыг, насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарын хууль ёсны төлөөлөгчөөр "Хөөрхөн зүрхнүүдийн аян" ТББ-ыг тогтоож, байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсныг буруу гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд гагцхүү хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон субьектүүд нь тэдний эрх ашгийг хамгаалж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийж, хэрэв шүүхийн зүгээс хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэж үзсэн тохиолдолд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэх” гэж заасан зарчмын хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хүүхдийн байгууллаггын төлөөлөгчийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилон оролцуулах боломжтой байхын зэрэгцээ хүүхдийг төрийн асрамжинд шилжүүлэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд даалган шийдвэрлэж болохыг дурьдаж байна.

Прокурор, хохирогч нарын өмгөөлөгч нь ямар учраас бага насны хохирогч Т.Мөнхцацрал, Т.Мөнх-Энэрэл нарын хууль ёсны төлөөлөгчөөр Б.Оюундарь, бага насны хохирогч Б.Мөнх-Одын хууль ёсны төлөөлөгчөөр Я.Төртогтох тогтоогдсон болохыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий тайлбар хийж, бага насны хохирогч нарын асран хамгаалагчийг өөрчилсөн Хан-Уул дүүргийн засаг даргын захирамж зэрэг баримтыг шүүхэд гарган өгч, хэргийг хурдан шийдвэрлүүлэхэд анхаарах нь зүйтэй.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Д.Батбилэгт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.