Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 55

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, иргэн Д.Я гийн гаргасан ““М К” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ******* хотхоны ..А байрны .. тоот, улсын бүртгэлийн Ү-22060136.. дугаартай 4 өрөө 132.0 м.кв орон сууцны улсын бүртгэлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг мөн Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Хөхтэнгэр хотхоны ..А байрны зоорийн давхарын ... тоот, улсын бүртгэлийн Ү-22060140.. дугаартай 18.0 м.кв авто зогсоолын улсын бүртгэлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ******* хотхоны ..А байрны .. тоот, 4 өрөө 132.0 м.кв орон сууц, зоорийн давхарын ... тоот, 18.0 м.кв авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дээрх байр болон авто зогсоолыг Д.Я гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэл, статистикийн хэлтэст даалгах” шаардлага бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "“М К” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ******* хотхоны ..А байрны .. тоот, улсын бүртгэлийн Ү-22060136.. дугаартай 4 өрөө 132.0 м.кв орон сууцны улсын бүртгэлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг мөн Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Хөхтэнгэр хотхоны ..А байрны зоорийн давхарын ...тоот, улсын бүртгэлийн Ү-22060140.. дугаартай 18.0 м.кв авто зогсоолын улсын бүртгэлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ******* хотхоны ..А байрны .. тоот, 4 өрөө 132.0 м.кв орон сууц, зоорийн давхарын ... тоот, 18.0 м.кв авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дээрх байр болон авто зогсоолыг Д.Я гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэл, статистикийн хэлтэст даалгуулж өгнө үү.

Иргэн Д.Я нь “М К” ХХК-тай 2011 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулан Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ******* хотхоны ..А байрны .. тоот, 4 өрөө 132.0 м.кв орон сууцыг, мөн Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ******* хотхоны ..А байрны зоорийн ’давхарын ... тоот, 18.0 м.кв авто зогсоолыг тус тус захиалан бариулахаар харилцан тохиролцож, “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний төлбөрт нийт 192,000'000.00 (нэг зуун ерэн хоёр сая) төгрөгийг 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр бүрэн төлж, тооцоо дууссан болно.

Иргэн Д.Я миний бие 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн бүртгэл, статистикийн хэлтэст Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ******* хотхоны ..А байрны .. тоот, 4 өрөө 132.0 м.кв орон сууц, зоорийн давхарын... тоот, 18.0 м.кв авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар мэдүүлэг гаргасан боловч “М К” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан гэх шалтгаанаар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй тухай хариу авсан юм. Дээрх хариуг аваад иргэн Д.Я миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “М к” ХХК-ийг хариуцагчаар татан Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, ******* хотхон, ..А байрны .. тоот, 4 өрөө 132.0 м.кв орон сууц, ..А байрны ...тоот, 18 м.кв авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус шүүх хэргийг хянаж, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 101/ШШ2016/04078 тоот шүүгчийн захирамжаар иргэн Д.Я намайг Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, ******* хотхон, ..А байрны .. тоот, 4 өрөө 132.0 м.кв орон сууц, ..А байрны ... тоот, 18 м.кв авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон болно.

Дээрх шүүхийн шийдвэрийг гардан аваад миний бие 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улсны бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэл, статистикийн хэлтэст Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, ******* хотхон, .. А байрны .. тоот, 4 өрөө 132.0 м.кв орон сууц, ..А байрны ... тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар мэдүүлэг гаргасан боловч Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, ******* хотхон, ..А байрны ... тоот, 18.0 м.кв авто зогсоол нь “М К” ХХК-ийн өмчлөлийн Ү-22060140.. дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн 00010720.. тоот гэрчилгээ олгогдсон, 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн К банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээ байгуулагдсан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна гэсэн шалтгаанаар, мөн Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, ******* хотхон, ..А байрны .. тоот, 4 өрөө 132.0 м.кв орон сууц нь “М К” ХХК-ийн өмчлөлд Ү-22060136.. дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн 0001036.. тоот гэрчилгээ олгогдсон, 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр У х банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн, 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн барьцаан гэрээ байгуулсан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албнаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна гэсэн шалтгаанаар тус тус дээр үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөс татгалзаад байна.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга Улсын ерөнхий бүртгэгчид хандсан боловч мөн адил хариу авсан билээ.

Иргэн Д.Я миний бие Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, ******* хотхон, ..А. байрны .. тоот, 4 өрөө 132.0 м.кв орон сууц, ..А байрны ... тоот, 18.0 м.кв авто зогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 101/ШП12016/04078 тоот шүүгчийн захирамжаар иргэн Д.Я намайг Хан-Уул дүүрэг .. дүгээр хороо, ******* хотхон, ..А байрны .. тоот, 4 өрөө 132.0 м.кв орон сууц, ..А байрны ... тоот, 18 м.кв авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөх шийдвэр байхад миний хууль ёсны эрх ашгийг харгалзан үзэлгүй бүдүүлгээр хөндөж байна. Миний бие 

барьцаалагч банкуудтай эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй билээ.

Иймд, хуулийн дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэр дээр бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн бүртгэл, статистикийн хэлтэс миний үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, ******* хотхон, ..А байрны .. тоот, 4 өрөө 132.0 м.кв орон сууц, ..А байрны ... тоот, 18 м.кв авто зогсоолыг Д.Я миний нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Хан-Уул дүүргийн бүртгэл, статистикийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д овогтой Я нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Д овогтой Я гийн өргөдөлд дурдсан Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу ...А дүгээр байрны ... тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “М к” ХХК /РД:27147../ нь эрхийн Улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлхээр мэдүүлэг гаргаж эрхийн улсын бүртгэлийн Ү-22060136.. дугаарт 90% гүйцэтгэлтэйгээр Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу ..АБВГ дугаар байрны ... тоот автозогсоолын зориулалттай 18м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2010 ны 05 дугаар сарын 13-ны өдөр “М к” ХХК /РД:27147../ нь эрхийн Улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22060140.. дугаарт 90%-ийн хувийн гүйцэтгэлтэйгээр тус тус бүртгүүлсэн.

“Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийг хөтлөх" журмын 4 дүгээр зүйл 4.5-ын 3-т “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, улсын комиссын актын хамт урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянана" гэж журманд зааснаар “М к” ХХК-ийн ирүүлсэн өмчлөгчдийн нэрсийн жагсаалтыг үндэслэн бүртгэл хийгдсэн.

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйл 4.1-т өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх батапгаажна гэж зааснаар “М к” ХХК /РД:27147../ нь эрхийн Улсын бүртгэлийн Ү-22060140.. дугаартай ..Б дүгээр

байрны .. тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, Ү-220601136.. дугаартай ..АБВГ дугаар байрны ... тоот автозогсоолын зориулалттай 18м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн.

2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “М к” ХХК нь 2010 оны 03 дүгаар сарын 29-ны өдөр “М к” ХХК У х банктай байгуулсан ЗГ0002/100319 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлйиг хангуулахаар өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22060136.. дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 05 дүгээр сарын 19 өдөр У х банктай байгуулсан барьцааны гэрээг, 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “М к” ХХК нь 2007 оны 08 дүгээр сарын 01 -ны өдөр “М к” ХХК К банктай байгуулсан Т07/141 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлйиг хангуулахаар өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22060140.. дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 09 дүгээр сарын 08 өдөр К банктай байгуулсан барьцааны гэрээ тус тус бүртгүүлхээр мэдүүлэг гаргаж бүртгүүлсэн байна.

Мөн “М к” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060136.. дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу ..А дүгээр байрны .. тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бичиг баримт хувийн хэрэгт авагдсан байна.

Иргэн Д овогтой Я нь Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу ..А дүгээр байрны .. тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Хөх Тэнгэр /цогцолбор /17021/, Зайсангийн тойруу ..АБВГ дугаар байрны ... тоот автозогсоолын зориулалттай 18м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд өөрийн нэр дээр шинээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлсэн нь:

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-т мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол, “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйл 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай “Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийпхориглоно” гэсний дагуу бүртгэхээс татгалзсан.

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйл 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хүүлийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан тул шүүх хуралд эрх ашиг нь хөндөгдөж байгаа “У х банк”, “К” банк-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролуулж өгнө үү.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль 5 дугаар зүйл 5.1 т улсын бүртгэлийн 5.3-5.5-д заасан мэдээлэл бүхий нотлох баримтад үндсэслэн хөтөлнө гэж заасан тул “М к” ХХК ийн мэдүүлсэн нотлох баримтанд үндэслэн бүртгэл хийгдсэн.

2011 оны 01 дүгээр сарын 24 өдөр “М к” ХХК-тай иргэн Д овогтой Я “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсанг эрхийн улсын бүртгэл мэдэх боломжгүй байсан.

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйл 13.9-т мэдүүлэг гаргач нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөр бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж хуульд заасны дагуу “М к” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22060136.., Ү-22060140.. дугаарт бүртгэлтэй эд хөрөнгүүдийг “У х банк”, “К” банкны барьцаанаас чөлөөлж, тус гэрчилгээнүүд эх хувиараа эрхийн улсын бүртгэлд ирснээр эрх шилжүүлэх ёстой гэж үзэж

“М к” ХХК хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү.

Иргэн Д овогтой Я гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол улсын иргэн Д Я нэхэмжпэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харъяа Хан-Уул дүүргийн бүртгэл, статистикийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 16 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101 /ШШ2016/04078 дугаар шүүгчийн захирамжаар Д.Я г Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Зайсангийн гудамж “В S” хотхоны ..А байрны .. тоот орон сууц болон тус байрны зоорийн давхрын ... тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтэлтэй хандаж байгаа болно.

“У х банк” ХХК-тай байгуулсан зээл болон зээлийн барьцааны талаархи тайлбар:

Манай компани “У х банк” ХХК-тай 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ0002/100319 тоот зээлийн гэрээ, 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ0002/100319 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулсан ба тус компани нь “У х банк” ХХК-иас авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан ба өнөөдрийн байдлаар ямар нэгэн зээлийн үлдэгдэл төлбөргүй болно.

Ингээд бид “У х банк” ХХК-д удаа дараа амаар болон бичгээр хандаж “Иргэний хууль”-ийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тул зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхийг шаардсан боловч “У х банк” ХХК нь учир битүүлэг шалттааны улмаас барьцаа хөрөнгийг чөлөөлөлгүй өнөөдрийг хүрч байна /“М К" ХХК-ийн “У х банк” ХХК дахь зээлийн дансны хуулгыг хавсаргав/.

“К банк” ХХК-тай байгуулсан зээл болон зээлийн барьцааны талаархи тайлбар:

“М к” ХХК, “К банк” ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг “М к” ХХК нь Хан-Уул дүүргийн .. дүгээр хороонд барьж буй “В S” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм.

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ"-нд “М К”' ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б өмчлөлийн Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, “Х т" хотхоны .. тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.

Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр “С Э Э Э” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М к” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо Зайсангийн ..А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ..Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг “К б” ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд “В S” хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар ..А, ..Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн /“К банк” ХХК-ийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгийг тайлбарт хавсаргав/.

Манай компани “К банк” ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, автозогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, “К банк” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50%-иар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.

Мөн манай компани 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “К банк” ХХК-тай 09/140 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг тус гэрээний 2.1.3 /орон сууц/, 2.1.7 /авто зогсоол/-д заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт шилжүүлж, “К банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болно.

Ингээд 2010 оны 05 дугаар сард бид “К банк" ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон автозогсоолуудыг 90 хувийн гүйцэттэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор “К банк” ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр өөрийн зээлийн хүүнд суутган авсан “В S” хотхоны ..А байрны .. тоот орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах ... тоот автозогсоолыг барьцаалсан нь холбогдох бүхий л хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Улмаар бид “К банк” ХХК-ийн шаардсанаар иргэн Д.Я тай маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг худалдахаар 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулсан ба Д.Я нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, орон сууц болон авто зогсоолын төлбөрийг “К банк” ХХК-д бүрэн төлж барагдуулсан байдаг.

Гэтэл “К банк” ХХК нь манай компаниас зээлийн хүүнд суутган өөрийн өмчлөлд шилжүүлсэн “В S" хотхоны ..А байрны .. тоот орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах ... тоот авто зогсоолын төлбөр болох 192,200,000 төгрөгийг иргэн Д.Я гаас бүрэн авсан атлаа өнөөдрийг хүртэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанаас чөлөөлж, түүний нэр дээр үл хөдпөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, иргэн Д.Я г чирэгдүүлж байгаа нь харамсалтай байна.

Иймд бие даасан шаардлага гаргаагүй “М к” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Д.Я гийн Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Зайсангийн тойруу “B S" хотхоны..А .. тоот орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах ... тоот зогсоолын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд бичигдэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд “У х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж буй иргэн Д.Я гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд У х банкнаас дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Я гийн гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзан буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь У х банк нь М к ХХК-тай 2010 оны 03-р сарын 19-ний өдөр Зээлийн гэрээг байгуулж, 3,158,000 еврогийн зээлийг олгосон. Улмаар 2010 оны 05-р сарын 19-ний өдөр Зээлийн барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгчийн маргаж буй Хан-Уул дүүрэг, ..-р хороо, ******* хотхоны ..А байрны .. тоот 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М к” ХХК-ийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байсан. У х банк өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн уг .. тоот орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлийн байгууллагад барьцааны эрхээ бүртгүүлж, баталгаажуулсан.

Хан-Уул дүүргийн бүртгэл, статистикийн хэлтэс өмнө олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй, мөн барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй тохиолдолд улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөгчөөр бүртгэх боломжгүй талаар хариуг өгсөн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.9-т “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх...” гэж заасан хуулийн заалтуудтай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр байна.

У х банкны барьцааны эрх бүртгэгдэж, баталгаажсаны дараа нэхэмжлэгч нь уг маргаж буй орон сууцны өмчлөгч болсон байна.

Нэхэмжлэгч нь М к ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээг 2011 оны 01-р сарын 24-ний өдөр байгуулж, төлбөрийг 2011 оны 03-р сарын 07-ны өдөр төлж, тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. У х банкны хувьд уг орон сууцны өмчлөгч М к ХХК-тай 2010 онд Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээг байгуулан барьцааны эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулсны дараа нэхэмжлэгч нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон байх тул өмчлөгч солигдсоноос үл хамааран барьцааны эрх тухайн үл хөдлөхэд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр хадгалагдана.

Гэтэл “М к” ХХК нь уг маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгч Д.Я д шилжүүлэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-т барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасны дагуу барьцаалагч болох У х банкнаас зөвшөөрөл аваагүй, Зээлийн гэрээний 5.8.3.2-т “Банкны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр банкинд барьцаалсан эд хөрөнгөө өөр этгээдэд барьцаалуулахгүй, худалдан борлуулахгүй байх”, зээлийн барьцааны гэрээний 3.4-т “Барьцаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр Барьцаалсан эд хөрөнгийг худалдах, захиран зарцуулах ёсгүй...” гэж заасан гэрээгээр хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн байна.

3. У х банкны барьцааны эрх дуусгавар болоогүй, өнөөдрийг хүртэл хүчинтэй байх тул барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй тохиолдолд улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй юм.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болно” гэж заасан ба “М к” ХХК Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу У х банкнаас авсан зээлийн төлбөрийг өөрийн эх үүсвэрээс бүрэн төлж дуусгаагүй учир барьцаа хөрөнгүүдийн улсын бүртгэлд барьцааны эрх дуусгавар болсон бүрггэлийг хийлгээгүй, өнөөдрийн байдлаар маргаж буй ..А байрны .. тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд У х банкны барьцааны эрхийг дуусгавар болгосон бүртгэл хийгдээгүй бөгөөд банкны барьцааны эрх хүчин төгөлдөр байна. Банкны барьцааны эрх хүчин төгөлдөр байх тул барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлтийг оруулах боломжгүй юм.

Иймд иргэн Д.Я гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “К банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын иргэн Д.Я гийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт тус банк нь шүүгчийн захирамжаар бие даасан шаардпага гаргаагүй Гуравдагч этгээдээр оролцох болсонтой холбогдуулан дор дурдсан тайлбар гаргаж байна.

Тус банк нь “М к” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянган) ам.долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн “М к” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт; 205 автомашины гараж; 3 өрөө орон сууц, гаражийн хамт;

Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М к” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М к” ХХК-ийн өмчлөлд ..А,..Б, ..В, ..Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр ..АБВГ дүгээр байрны 1-205 тоот автозогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан юм.

Тус банкны “М к” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулаптын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Гэтэл “М к” ХХК нь иргэн Д.Я тай 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, “В s” хотхоны ..АБВГ дүгээр байрны ... тоот автозогсоолыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна" гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.61 –д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх, хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй" гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Д.Я нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04078 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Я гийн өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М к” ХХК-ийн өмчлөх эрхийг Д.Я д шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэж заасны дагуу К банкнаас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Я нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхнйн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана" гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүрггүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч Д.Я нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.

Иймд нэхэмжлэгч Д.Я гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр иргэн Д.Я гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22060136.. дугаартай Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Х т /B s/ хотхоны ..А байрны .. тоот, 4 өрөө 132.0 м.кв орон сууц, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22060140.. дугаартай ..А байрны зоорийн давхрын ... тоот 18.0 м.кв автомашины зогсоолыг “М к” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, Д.Я дээрх орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас “М к” ХХК, “У х банк” ХХК, “К банк” ХХК-иудын эрх, хууль ёсны  ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татан оролцуулсан.  

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд тэдгээрийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг бусад оролцогч нар гаргасан болно. 

Шүүхээс гуравдагч этгээд нарыг шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхийг хангасан байх тул тэдгээрийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адил үзэж хэргийн оролцогчдын төлөөлөгч нарт уншиж танилцуулан хэргийг хянан хэлэлцлээ.  

Хоёр. Нэхэмжлэгч Д.Я нь “М к” ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г  байгуулсан бөгөөд Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, Х т/B s/ хотхоны ..А байрны .. тоот 132  м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, .. тоот автомашины зогсоолыг “М к” ХХК хүлээлгэж өгөх, харин нэхэмжлэгч Д.Я нь 192,200,000 төгрөгийн төлбөр барагдуулахаар харилцан тохиролцожээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 101/ШШ2016/04078 дугаар шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, Х т /B s/ хотхоны ..А байрны .. тоот 132  м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, .. тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгч Д.Я мөн болохыг тогтоожээ. 

Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар “...Д.Я нь  төлбөрийг 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийн К банк  дахь дансанд төлсөн байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууц, автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу энэхүү үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй болно.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу Д.Я нь Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, Х т /B s/ хотхоны ..А байрны ..тоот орон сууц, ... тоот автозосоолын хууль ёсны өмчлөгчийн хувьд эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.

 “М к” ХХК нь “У х банк” ХХК болон “К 

банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор нэхэмжлэгч Д.Я гийн маргаж буй орон сууц, автозогсоолыг барьцааны гэрээгээр барьцаалж, уг барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Тухайлбал, “У х банк” ХХК–тай 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн барьцааны гэрээгээр Ү-2206136.. үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай ..А байрны .. тоот орон сууцыг, “К банк” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн барьцааны гэрээгээр Ү-22060140.. үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай ..А байрны зоорийн давхрын ... тоот автозогсоолыг тус тус барьцаалжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц болон автозогсоолыг  барьцаалсан барьцааны гэрээнүүд улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа тул Д.Я гийн өмчлөлд бүртгэх боломжгүй гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна.

Тухайлбал, “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-р хүлээсэн үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлж, барилгыг барихад хөрөнгө оруулан орон сууцыг захиалан бариулсан, тухайн орон сууцыг хүлээн авч, одоог хүртэл өмчлөн амьдарч байгаа Д.Я гийн  нэхэмжлэлийн шаардлага, холбогдох үйл баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “У х” банк, “К банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үгүйсгээгүйгээс гадна гуравдагч этгээдээр оролцож байгаа “М к” ХХК нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаагүй, харин ч нэхэмжлэлийг дэмжиж, өөрийн эрх, хууль ёсны ашиг зөрчигдсөн гэж үзээгүй болно. 

Түүнчлэн, Д.Я нь хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон үл хөдлөх эд хөрөнгийг “М к” ХХК-ийн зээлийн гэрээний үр дагаварт түүнийг хамаатуулж, нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг нь авч үзэхгүй байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” зарчим зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй юм. 

Мөн барьцааны гэрээнд хамааралгүй иргэний хөрөнгө оруулалтаар баригдсан орон сууцыг “М к” ХХК барьцаалж, “К банк” ХХК-ийн барьцаанд байгаа нь өөрөө хууль бус бөгөөд ирээдүйд барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулсан тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх...”, 13 дугаар зүйлийн 13.5.1-д ”тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”-г хавсаргана, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих” гэх хуулийн зохицуулалтыг зөрчиж гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдөхөөр байна.

Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т “Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй” гэж заасны дагуу хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдсон өмчлөгч нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй бөгөөд хариуцагч дээрх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхгүй байгаа нь хууль бус болно. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нь иргэн Д.Я гийн орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байхад бүртгэл үйлдэхээс татгалзаж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “ үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” зарчим болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж тус тус  заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 145 дугаар зүйлийн 145.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг баримтлан иргэн Д.Я гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22060136.. дугаартай Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, Х т /B s/ хотхоны ..А байрны .. тоот, 4 өрөө 132.0 м.кв орон сууц болон эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22060140.. дугаартай Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, Х т /B s/ хотхоны ..А байрны зоорийн давхарын ... тоот автомашины зогсоолыг “М К” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээг тус тус хүчингүй болгож, дээрх орон сууц, автомашины зогсоолыг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль болохыг тогтоож, уг орон сууц болон автозогсоолыг Д.Я гийн өмчлөлд бүртгэж,  үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.ТӨМӨРБАТ