Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2026/ДШМ/36

 

 

 

 

2026 оны 06 сарын 10 өдөр                                            Дугаар 2026/ДШМ/36                                                         Даланзадгад сум

 

 

 

Н.*******, М.*******,

П.*******, Б.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Хяналтын прокурор Э.Наранхүү /цахим/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: М.Пүрэвсүрэн /цахимаар/,

Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч: М.Алтанцэцэг /цахимаар/,

Цагаатгагдсан этгээдүүдийн өмгөөлөгч Э.Ганбат, Ц.Цэцэгсүрэн /цахимаар/, 

Шүүгдэгч: Н.******* /цахимаар/,

Шүүгдэгч: П.******* /цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж, шүүгч П.Баясгалан, шүүгч Ж.Чимэддулам нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.*******, М.*******, Б.*******, С.******* нарт холбогдох 2329000000225 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 05 дугаар сарын 14-ний хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “*******” баарны бүжгийн талбайд амь хохирогч У.*******той үйл ялих зүйлээр маргалдан нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун чамархай, гавалын суурь ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн булчингийн цус хуралт, 2 уушгины угийн холбоосны цус хуралт, 2 чихний дэлбэн, баруун шанаа, нуруунд зулгаралт гэмтэл үүсч, баруун чамархай, суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсан,

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг *******” бааранд У.Билэгт- Очирыг бусдад цохиулсны улмаас газарт унаад сэргээгүй, гэмтэл авсныг мэдсээр байж баарнаас зөөвөрлөж тээврийн хэрэгсэлд авч яван, аюултай байдалд орхиж тусламж үзүүлээгүй,

 

Шүүгдэгч П.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг *******” бааранд У.Билэгт- Очирыг бусдад цохиулсны улмаас газарт унаад сэргээгүй, гэмтэл авсныг мэдсээр байж баарнаас зөөвөрлөж тээврийн хэрэгсэлд авч яван, аюултай байдалд орхиж тусламж үзүүлээгүй,

 

Шүүгдэгч М.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг *******” бааранд У.*******ыг бусдад цохиулсны улмаас газарт унаад сэргээгүй, гэмтэл авсныг мэдсээр байж баарнаас зөөвөрлөж тээврийн хэрэгсэлд авч яван, аюултай байдалд орхиж тусламж үзүүлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Н Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, М.*******, Б.*******, П.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Орго овгийн Буяннэмэхийн *******, Төхий овгийн Пүрэвдоржийн *******, Адуучин овгийн Мөнхцэцэгийн ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.*******, П.*******, М.******* нарыг цагаатгаж,

Шүүгдэгч Харагчин овгийн Наранцэцэгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын 193 /нэг зуун ерэн гурав/ хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, ялаас хасаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т урьд авсан Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тус өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шийтгэх тогтоол унжиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.*******, П.*******, М.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.*******, П.*******, М.******* нар нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас оршуулгын зардалд 4,405,194 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 129,580,000 төгрөг, нийт 133,985,194 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******д олгож,

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч Н.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******д 3,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Шүүх шинжилгээний шинжээч эмч нарын гаргасан 2023 оны 12 дүгээр сарын 18 өдрийн 1130 дугаартай, 2024 оны 02 дүгээр сарын 15 өдрийн 233 дугаартай шинжээчийн дүгнэлтээр болон анхан шатны шүүх хуралд оролцсон шинжээч эмч Т.Амартүвшин, ахлах шинжээч эмч Ц.Бадрал, шинжээч С.Эрдэнэцэцэг нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр амь хохирогчид "Хүнд" гэмтэл учирсан, гэмтлийн улмаас яаралтай эмнэлгийн тусламж авч хагалгаанд орсон бол амь насыг аврах боломжтой гэдгийг шүүх хурал дээр болон шинжээчийн дүгнэлтэд дурдсан байхад анхан шатны шүүх шинжээч нарын дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй, шинжээч нарын дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дах хэсэгт заасны дагуу Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******, П.*******, П.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинжгүй байна гэжээ.

2023 оны 11 сарын 18-наас 19-ний 19 цаг хүртэл 19 цаг машин дотор ганцааранг нь өвлийн хүйтэнд байлгасан үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл дээр тохиолдолд амь хохирогч У.*******ыг хүнд цохиулж унасныг хэн аль нь бүгд мэдэж байсан, хамт архи ууцгаасан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогчид хүнд гэмтэл учирсныг ухамсарлан ойлгосон, ойлгох боломжтой байхад орхисон, улмаар гэмтэл учирсныг мэдэлгүй хугацаа алдах байдлаар хор уршгийг даамжруулсан, тухайн нөхцөл байдалд амь хохирогч нь орчинтойгоо харьцах чадваргүй болсон,хөл дээрээ өөрөө явж чадахгүй байсан зэрэг нөхцөл байдал, шүүгдэгч нар нь тухайн цаг хугацаанд амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой байхад тусламж үзүүлээгүй нь аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 " гэмт хэрэг гарсан байдал", мөн зүйлийн 1.3 " гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр" зэргийг нарийвчлан тогтоосон байхад, хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүй шүүгдэгч нарыг цагаатгасан нь үндэслэлгүй юм.

Гэрч Э.Амарболд мэдүүлэгт "талийгаачийн ам хамар хэсэгт улаан хүрэн өнгийн бөөлжис мэт хатсан байсан бөгөөд талийгаачийн гутлыг тайлаад Эрдэнэжаргал бид 19 цагийн үед өрөөнөөс гарсан"

Гэрч Г.Эрдэнэжаргал мэдүүлэгт "талийгаачийг орон дээр хэвтүүлэхэд хамраас нь цус мэт зүйл гоожоод хатсан байсан"

Яллагдагч П.*******ын мэдүүлэгт "Тэр баарны гадаа очоод *******г машин дотор үлдээгээд *******, ******* бид 3 дотогш орсон. Тэгээд бид хэд уг баарыг хаатал сууж байгаад гарсан.Тэгээд ******* бид хоёр үлдээд баарны саунд орсон. ******* машинаа унаад *******тэй цуг буудал руу явсан. ******* бид 2 тэр сауны амралтын өрөөнд хоносон. Маргааш өглөө 10 цагийн үед над руу залгаад бид хоёрыг ирж авсан. Тэгсэн чинь ******* машин дотор бөөлжсөн бололтой унтаж байсан. Би *******аас чи *******г буудал руу оруулаагүй юм уу гэж асуусан чинь сэрэхгүй байлаа гэж хэлсэн. Тэгээд бид Говь шанх руу оруулах гэсэн чинь сэрэхгүй хухраад унтаад байсан. Тэгэхээр нь бид 3 машинд *******г үлдээгээд өрөө рүүгээ ороод Кастель баарнаас авч гарсан архийг *******, ******* бид нар хувааж уусан. Тэгээд юм ярьж сууж байгаад *******, ******* хоёр гарч дэлгүүр яваад 0.7 литрийн ЭКС авч ирээд хоёулаа хувааж уусан, би уугаагүй. Орой 18 цагийн үед бид гурав хоол захиалж идчихээд Билэгээг кемп рүү хүргэж өгье гээд *******, ******* хоёр гарсан. Цохиулснаас хойш хөл дээрээ зогсож чадахгүй байсан. ******* анх бид хэд дээр ирэхдээ эрүүл байх шиг байсан.

Яллагдагч П.Гантулгын мэдүүлэгт "******* бид хоёр массажинд ороод харин ******* талийгаач хоёр Говь шанх буудлын гадаа очсон. ******* надад хэлэхдээ талийгаачийг буудал руу орж хоноё гэхэд хухраад унтаад байсан тул ******* ганцаараа буудалд хоносон гэж байсан.

Гэрч Х.ын мэдүүлэгт ...нэг жижгэвтэр биетэй хар өнгийн цамцтай залууг цохиод авсан юм. Тэгэхээр би уг цохиулсан залуу дээр очтол хоёр нүд нь нээлттэй дээшээ харсан байдалтай байсан. Тэгсэн зодуулсан залуу найзууд гэх хэдэн залуучууд хэдэн талаас нь өргөөд манай баарнаас гаргахаар нь би бүжгийн ая тавьж дуусгаад баараа хаасан юм,

Гэрч Т.Цог-эрдэнийн мэдүүлэгт ...газар хэвтэж байсан залуугийн дэргэд очтол нэг үл таних эмэгтэй уг залуугийн толгойг өвөр дээрээ тавьсан байдалтай үнэртэй ус үнэртүүлээд байж байсан. Тэгсэн төд удалгүй нөгөө залуу би одоо зүгээрээ гээд босоод явсан. Яллагдагч Б.******* мэдүүлэхдээ "Талийгаач үл таних хүнд цохиулчхаад огт сэрээгүй бид хэд сэрээх гээд дуудахаар л улам чанга хурхираад унтаад байсан. Маргааш нь би архи уугаагүй” гэж мэдүүлдэг. Мөн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд машины суудал дээр бөөлжсөн, цус тогтсон талаар дурдсан байдаг. Дээрх П.*******, Б.*******, ******* нарын мэдүүлэгт дурдсанаар талийгаач хүнд цохиулснаас хойш ухаан алдсан нүдээ нээгээгүй, хөл дээрээ зогсож чадахгүй байдалтай байсныг мэдүүлдэг.

Энэ мэдүүлгээс харахад талийгаач хүнд цохиулсны улмаас бэртэл гэмтэлтэй гэдгийг бүгд мэдэж байсан бөгөөд түүнд тусламж хэрэгтэй гэдгийг ойлгох боломжтой байсан. Гэтэл өөрсдөө болохоор хоол идээд, архи уугаад, саунд, массажинд орж, буудалд орж амраад өвлийн хүйтэнд 11 сард 19 цаг машинд дан ганц цамцтай байлгаж бөөлжихөд цэвэрлэхгүй, ам хамраас нь цус гарсан байхад тоогоогүй тусламж үзүүлээгүй эс үйлдэл гаргасан байна.

Гэрчүүдийн мэдүүлгээр талийгаачийн уусан архины хэмжээ нь 20 цагийн хугацаанд хүн яаж ч дуудахад сэрэхээргүй хэмжээний биш байсан гэдэг нь нотлогдсон мөн шинжээчийн дүгнэлтээр талийгаачаас согтууруулах ундаа илрээгүй нь талийгаач согтуурснаас болж 19 цаг ухаангүй байсан гэж дүгнэх боломжгүй болж байна.

Яллагдагч, гэрч нарын мэдүүлгээс нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд аюулын түвшин бодит байдлын харьцааг, зөв дүгнэн хариу арга хэмжээ авах боломжтой байсан боловч энэ боломжийг тооцож дүгнэн арга хэмжээг аваагүй амь хохирогчийг ядаж маргааш өдөр нь ******* болон ойр хавийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн бол эмнэлэг, түргэн тусламж дуудсан бол талийгаач амьд байх байснаас гадна өөрсдөө түргэн тусламж дуудахгүй байсан бол Бааранд нь эсвэл гадаа үлдээсэн бол мөн кемп руу аваачсан бол хэн нэгэн эмнэлэг дуудаж үзүүлж амь насыг аврах боломжтой байсан гэтэл машинд хийгээд бусдаас болон орчноос тусгаарлаж, тусламж авах байдлыг хязгаарласан болно.

Гэтэл эдгээр хүн чанаргүй, хувиа бодсон, өөрсдөө болохоор зузаан куртиктэй, саунд орж, хоол идэж яваад байсан байтал талийгаач дан цамцтай хүнийг машинд үлдээж байгаагаас, мөн амь хохирогчийг сэрэхгүй байгааг мэдсээр байтал гэм буруугийн шууд санаатай үйлдэл байхад анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1130 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр амь хохирогчид учирсан гэмтлийг нэг бүрчлэн ангилж, талийгаачийн баруун чамархай гавалын суурь ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, баруун чамархайн булчингийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, мөн талийгаач эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой гэсэн дүгнэлт гарч уг дүгнэлтийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 233 дугаартай 5 бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нар үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байгаа.

Шинжээч эмч Ц.Бадрал /1 хх-206/ Цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авах, тархи дарагдлыг чөлөөлөх мэс засал эмчилгээ хийсэн бол амь насыг аврах боломжтой гэж мэдүүлснээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт орсон шинжээч эмч нар эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломжтой гэж хариулсан болно.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсан шарх, зулгаралт, баруун чихний гэдсэнд 1.5х1см, зүүн чихний дэлбээнд 3x2.5 см талбайд олон жижиг арьсны түвшингээс хонхор тав бүхий зулгаралтууд нь тухайн гэмтэл авахаас өмнө үүссэн гэмтлүүд болно.

Анхан шатны шүүх хууль хэрэглээг хэрэглэхдээ "хүн алах", " бусдын биед хүнд гэмтэл учруулах" гэсэн ойлголтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хүн алах " тухайн үйлдлийн улмаас бий болох үр дүнг хүсэж бий болгосон байхыг шаарддаг бол шүүгдэгч Н.******* нь хөлд гишгэлээ гэж маргалдаж амь хохирогчийг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон бөгөөд амь хохирогчийг хүнд гэмтэл авах хэмжээнд хүргэчихнэ гэж хүсэж үйлдээгүй, субьектив санаа зорилгогүй байсан болно. Шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр үнэлж тогтоогоогүй 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэн давж даалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.*******, Б.*******, П.******* нарыг цагаатгаж шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хууль зүйн болон хэргийн үйл баримтад нийцээгүй дүгнэлтийг хийжээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Хэргийн үйл баримтын тухайд М.*******, Б.*******, П.******* нар нь амь хохирогч У.Билигт-Очирыг Н.*******т цохиулаад унасныг харсан төдийгүй тухайн үед “ухаан орохгүй байсан, хажууд байсан эмэгтэй үнэртэй ус хамар луу нь цацаад сэрээгүй” талаар гурван шүүгдэгч зөрүүгүй, тогтвортой мэдүүлдэг.

Улмаар амь хохирогчийг гэмтэл авсан байж болзошгүй нөхцөл байдлыг мэдэх боломжтой, ухамсарлан ойлгох боломжтой нөхцөл байдалд байсан хэрнэ тухайн цаг үеэс хойш амь хохирогчийг тээврийн хэрэгсэлд хийн цоожлоод 19 цагийн турш байлгасан. Хэдийгээр шүүгдэгч М.*******, Б.*******, П.******* нар нь эрүүл мэндийн анхан шатны туслалцааг өөрсдөө үзүүлэх боломжгүй, мэдэхгүй байж болох ч Монгол Улсын иргэний гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар хүлээсэн журамт үүргийн дагуу энэ талаарх мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэх ёстой.

Харин дээрх гурван шүүгдэгч энэхүү иргэний үүргээ умартаж, амь хохирогчийг тээврийн хэрэгсэлд 19 цаг цоожилж, бусад тусламж үзүүлэх боломжтой субъектээс тусламж авах, тэдгээртэй холбогдох боломжийг хаасан нь түүний авсан гэмтлийг даамжруулж улмаар үхэлд хүргэх бас нэгэн шалтгаан болсон байдаг.

Дээрх хугацаанд амь хохирогчийг нэг ч удаа машинаас буулгаагүй, түгжсэн болохыгоо М.*******, Б.*******, П.******* зөрүүгүй тогтвортой мэдүүлдэг.

Гэтэл шийтгэх тогтоолын 21 дүгээр талд "... баарнаас зөөвөрлөж тээврийн хэрэгсэлд авч явсан, үлдээсэн, буудал оруулан унтуулсан үйл баримт тогтоогдсон” гэж хэрэгт байхгүй үйл явдлыг шийтгэх тогтоолын хууль зүйн дүгнэлт хэсэгт зохион дүгнэж тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийг буудлын өрөө рүү дагуулан орсон гэх үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны бүх үед шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдаагүй байхад М.*******, Б.*******, П.******* нарт ашигтай байж болох үйл явдлыг шинээр бий болгож шийтгэх тогтоолд тусгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга” зэргийг тусгахаар хуульчилсан байхад хэрэгт байхгүй үйл баримтыг шийтгэх тогтоолд зохион тусгаж тэдгээрийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байна.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс М.*******, Б.*******, П.******* нарыг цагаатгаж шийдвэрлэхдээ “Амь хохирогч У.Билигт-Очирыг бусдад цохиулан сэргээгүй байхад нь архи ууснаас болж унтаж байна гэж бодсоны улмаас үүргээ зориуд биелүүлээгүй орхисон, тухайн хүн аюултай байдалд байгааг ухамсарласан санаа зорилгогүй байх тул Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжгүй байна” гэжээ. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад;

2023 оны 12-р сарын 12-ны өдөр М.******* дахин өгсөн мэдүүлэгтээ /ХХ-н 62,63/: ...Бүжгийн заалны хойд хэсэгт шалан дээр дугуй ширээний хажууд дээшээ харсан байдалтай, унасан байсан. Тэгж цохиулснаас хойш талийгаач огт юм хэлээгүй, хурхираад ямар нэг хөдөлгөөн хийгээгүй, босож явж чадахгүй байсан. Юм асуухаар өөдөөс юм хэлэхгүй, хурхираад унтаад байсан...

2023 оны 11-р сарын 20-ны өдөр Б.******* өгсөн мэдүүлэгтээ /ХХ-н 66,67,68/: ...Билигт-Очиртой юм яриад зогсож байсан үл таних залуу гэнэт Билигт-Очирыг гараараа цохиод унгаасан... Тэгээд ******* бид 2 шууд очиход “Цүнхнээс үнэртэй ус аваад ир энэ хүн ухаан алдсан байна” гэхэд хэн ч авчраагүй... бид 2 Билигт-Очирыг тээврийн хэрэгслийн арын суудалд суулгаад буцаан бааранд орж архи уусан...

Асуулт: Билигт-Очир Кастель баарнаас яаж гарсан бэ?

Хариулт: Билигт-Очир үл таних залууд цохиулснаас хойш ухаан орохгүй байсан тул тухайн үед ******* бид хоёр талаас нь сугадаад баарнаас авч гараад машинд суулгасан,,.

Асуулт: Билигт-Очир байранд ирээд нүдээ нээсэн гэж байсан үнэн үү?

Хариулт: Сайн анзаарч хараагүй, миний бодлоор нүдээ нээгээгүй...

2023 оны 12-р сарын 12-ны өдөр Б.******* дахин өгсөн мэдүүлэгтээ /ХХ-н 71,72/: ...Нүдний буланд тэр уулзаад байсан залуу талийгаачийг цохих шиг болсон тэгээд хартал шалан дээр өнхрөөд унасан. Тэгээд би очоод хартал нэг эмэгтэй хун талийгаачийг толгой хэсгийг гуя дээрээ тавьсан байдалтай байсан, тэр эмэгтэй миний цүнхэнд үнэртэй ус байгаа аваад ирээ, үнэртүүлчихвэл сэргэчихнэ ухаан алдсан байна гэж хэлсэн.

Асуулт: Талийгаач яагаад юм хэлэхгүй хурхираад байсан бэ?

Хариулт: Мэдэхгүй байна.

2023 оны 11-р сарын 19-ны өдөр П.******* өгсөн мэдүүлэгтээ /ХХ-н 90,93/: ...Би бар руу орсон чинь хүмүүс зогсчихсон хүмүүс нэг газар бөөгнөрчихсөн дунд нь ******* зогсож байсан. Тэгээд би явж очоод *******ас юу болсон талаар асуусан чинь ******* нэг хүнтэй маргалдаад цохиулчихлаа гэж хэлсэн. Харсан чинь нэг танихгүй эмэгтэй Билэгээг хөдөө дэрлүүлчихсэн үнэртэй ус байна уу? гэж хэлж байсан. Тэгээд *******, ******* бид 3 анх суусан ширээн дээрээ очиж авсан архинаасаа нэг нэг татаад үлдсэн архиа аваад *******г ******* бид хоёр сугадаж гараад машинд суулгасан... Маргааш өглөө нь 10 цагийн үед ******* над руу залгаад бид 2-ыг ирж авсан. Орой 18 цагийн үед бид 3 хоол захиалж идчихээд Билэгээг кемп рүү хүргэж өгье гээд Б.*******, М.******* хоёр гарсан...

Асуулт: Үл таних хүнд цохиулахаас өмнө Билэгээ ямар байдалтай байсан бэ?

Хариулт: Үл таних хүнд цохиулахаас өмнө бага зэргийн архи уусан байсан ба энэ тэнд очоод бүжиглээд байсан. Хоёр хөл дээрээ яваад бүжиглээд өөрийн ухаантай байсан ба ямар ч гэсэн хөл дээрээ тогтоод яваад байсан. Цохиулснаас хойш хөл дээрээ тогтож чадахгүй байсан.

Асуулт: Аврора бааранд очиход Билэгээ хаана үлдсэн бэ?

Хариулт: Аврора бааранд очиход Билэгээ машин дотор үлдсэн. Бид нар цуг бааранд орох уу гэж асуусан зүйл байхгүй. Бид нарыг бааранд ороход Билэгээ хойд суудал дээр хэвтээд үлдсэн. Бааранд орохдоо би бол дуудаагүй. Билэгээгээс машинаас буух уу суух уу гэж огт асуусан зүйл байхгүй. Нөгөө хэд асуусан байж магадгүй.

Асуулт: Талийгаач Билэгээ 2023 оны 11-р сарын 18-ны өдөр хаана хоносон бэ? Хариулт: Билэгээ энэ өдөр миний 7814 дугаартай машин дотор хоносон. ******* баарны гадна суулгаснаас хойш огт машинаас буулгаагүй, Гранд баарны урд суулгасан цагаас хойш машинаас буулгаж суулгаагүй... гэж тус тус тогтвортой бөгөөд үйл явдлын дараалал болон болсон явдлын цагийн баримжааг нарийн зааж мэдүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хэсэгтээ “Архи ууснаас болж унтаж байна гэж бодсоны улмаас баарнаас зөөвөрлөж, тээврийн хэрэгсэлд авч явсан, үлдээсэн буудалд оруулан унтуулсан үйл баримт тогтоогдсон” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ.

Анхан шатны шүүхийн дүгнээд буй “бодсон” гэх үйлдэл энэ хэрэгт тогтоогдоогүй бөгөөд М.*******, Б.*******, П.******* нар амь хохирогч У.Билигт- Очирыг 19 цагийн турш тээвэрлэсэн нь шүүхийн энэ дүгнэлтийг үгүйсгэнэ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд М.*******, Б.*******, П.******* нар нь бүх үйлдлээ нарийн санахаас гадна талийгаач У,Билигт-Очирыг хүнд цохиулаад унасныг харсан, ухаан алдсан байхад үл таних эмэгтэй үнэртэй ус асууж байсныг харсан зэрэг нөхцөл байдал нь амь хохирогчийг гэмтэл авсан байж болзошгүй нөхцөл байдалд орсныг хангалттай ухамсарлан ойлгох нөхцөл бүрдсэн байна.

Өөрөөр хэлбэл, М.*******, Б.*******, П.******* нар нь хуулийн болон ёс зүйн хариуцлагаа ухамсарлах боломжтой байсан хэрнээ уг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас амь хохирогч У.Билигт-Очир нас барах болсон бас нэгэн хүчин зүйлийг бий болгожээ. Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-д “...бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол.. гэж заасан.

М.*******, Б.*******, П.******* нар нь талийгаач У.Билигт-Очирыг “бааранд цохиулаад унасныг харсан, сэрэхгүй, алхаж чадахгүй байсан тухай мэдсэн, үл таних эмэгтэй үнэртэй ус аваад ир хүн алдсан байна гэснийг мөн харж сонссон” талаараа № 4 мэдүүлдэг ба энэ нөхцөл байдлыг гарцаагүй мэдсэн хэр нь баарнаас түүнийг авч гаран гадаад орчноос тасалж тээврийн хэрэгсэлд 19 цагийн турш орхисон байдаг. Талийгаач У.Билигт- Очирыг цохиулаад гэмтэл авсан байж болзошгүй нөхцөл байдлыг мэдсэн, ухаан алдсан талаар харж сонссон хэр нь түүнийг авч гарч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-д заасан “...харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх” үүргээ эхлүүлж, баарнаас авч гарсан ч 19 цагийн турш өөрсдөө тусламж үзүүлэлгүй, бусдаас ч тусламж авах боломжийг нь хязгаарласан нөхцөл байдлыг бий болгосон нь зориуд уг үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Амь хохирогчийн амь аврагдах боломжийг цаг хугацааны хүчин зүйлийн хувьд хязгаарласан энэхүү үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/83 дугаартай тогтоолын М.*******, Б.*******, П.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Н.******* давж даалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хэргийн холбогдогчид болох М.*******, Б.*******, П.******* нар нь Талийгаач У.Билигт-Очирыг 19 цаг машин дотор тээвэрлэн авч явсан болно. Тухайн цаг хугацаанд талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол талийгаач өнөөдөр амьд явах боломжтой байсан. 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шийдвэрээр М.*******, Б.*******, П.******* нарыг цагаатгаж шийдвэрлэсэнд санал нийлэхгүй байна гэжээ.

 

Хяналтын прокурор Э.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Улсын яллагчийн зүгээс энэ хүнийг алах гэмт хэргийн субьектив шинж нь тухайн гэмт хэргийн элементийн хувьд объектив шинжийн агуулгаар бүхэлдээ тодорхойлогддог буюу хуульчлан тогтоосон бүтэц нь гэмт хэргийн объектив шинж нь субьектив шинжийн чиглэл хандлагаар илэрхийлэгддэг. Уг гэмтэл нь хохирогчийг тухайн цаг хугацаанд үхэлд хүргээгүй боловч гаднын нөлөө, өвчин эмгэг, бусад хүчин зүйлээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан нь шалтгаант холбоотой. Уг хүндрэлийн улмаас нас барсан нь хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж гэж эрүүгийн эрх зүйн онол, мөн Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, шийдвэрээр практик тогтоосон байдаг. ...шинжээчийн дүгнэлтүүдэд гавал тархины суурь ясны хугарал гэх мэт хүнд гэмтлийн улмаас нас барж гэсэн байгаа.

М.Алтанцэцэг өмгөөлөгчийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7-д заасан хэргийн бодит байдалд нийцээгүй болон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байхгүй учраас хүлээн авах боломжгүй.

Хохирогчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэнгийн гомдолд ... Баарнаас 2 талаас нь сугадаад гарангуут хөлөөрөө алхаж явсан гэдэг. Энэ үеийг шинжээч мэдүүлэхдээ цонх үе буюу эмнэл зүйн хувьд өөрийн үйлдэл холбогдлыг тухайн үед рефлексээрээ хийдэг. Тэгээд анхан шатны шүүхийн субьектив шинж буюу зориуд орхиж явсан, зориуд аюултай байдалд орхисон гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн хууль зүйн дүгнэлтэд няцаах, үгүйсгэх үндэслэл улсын яллагчийн зүгээс байхгүй учраас энэ гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл М.Пүрэвсүрэн өмгөөлөгчийн хэлээд байгаагаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлээр зүйлчилбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл үгүйсгэгдэх асуудал яригдана гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гомдолд дурдсанаар 21 дүгээр хуудсанд тогтоогдсон үйл баримтаас зөрүүтэй дүгнээд байгаа. ... амь хохирогч нь шүүгдэгч Н.*******т цохиулаад газарт унаснаас хойш тухайн үйл явдал шууд үргэлжлээд шүүгдэгч нар амь хохирогчийг 2 талаас нь өргөөд машин руугаа оруулсан байдаг. Энэ нь шөнийн 00:00 цагийн үед болж байгаа үйл явдал. Ингээд маргааш нь19 цагийн үед кемпэдээ аваачиж байр руу нь оруулах хүртэл 19 цаг орчмын хугацаанд тухайн машинаас амь хохирогч гараагүй, дуудсан боловч сэрээгүй, ... шүүгдэгч нар амь хохирогчийг бусдад цохиулаад унасныг харсан, тухайн үйл явдал болсныг мэдсэн, ухаан орохгүй байна, үнэртэй ус авчирч өгөөч гээд эмэгтэй хүн өвөр дээрээ толгойг нь тавьчихсан хэлж байсан гэдэг мэдүүлгүүд байдаг.

Тэгэхээр эндээс юу харагдаад байна вэ гэхээр амь хохирогчийн амь нас, эрүүл мэнд нь аюултай нөхцөл байдал бий болсон байж болзошгүй үйл баримт болсон гэдгийг шүүгдэгч нар мэдсэн, үүнийг ухамсарласан байх бүрэн боломжтой үйл явдал болсон.

Хоёрдугаарт энэ дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой байгаа хоёр зүйлийг тодорхой хэлдэг. Нэг нь энэ хүн сэрэхгүй байна гээд өөрсдөө тусламж үзүүлж болно. Цаг хугацааны хувьд 19 цаг үргэлжилдэг. Энэ хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлэх, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх, тусламж дуудах үүргээ хэрэгжүүлээгүй. Хоёрдугаарт энэ хугацаанд өөрсдөө тусламж үзүүлэхгүй бол яагаад гадаад орчноос тусгаарлаад, бусдаас тусламж авах, магадгүй хэн нэгэн энэ хүнийг харсан бол 19 цагийн хугацаанд нэг байрлал дээрээ сэрэхгүй, хөдлөхгүй байгаа хүнд жирийн иргэн явж байсан бол эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх боломжтой нөхцөл байдал байсан.

Хэргийн зүйлчлэлтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж хангагдахгүй байна гэдэг дээр анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд зөрчил гаргасан байна. Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Яагаад гэвэл шүүгдэгч нар амь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал учирсан байж болзошгүй үйл явдлын талаар мэдээд, мэдсэнийхээ дараа машинд оруулж байрлуулаад гэх юм уу, үүнээс хойш тодорхой цаг хугацаа, үйл явдлууд өнгөрөөд байхад эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, тусламж авах боломжийг нь хязгаарласан нөхцөлд хэвээр байлгаад байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа гэж үзэж байна. Гомдлыг хангаж шүүгдэгч М.*******, Б.*******, П.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

Шүүх шинжилгээний шинжээч нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн, мөн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралд орсон шинжээч нарын мэдүүлгээс талийгаачид хүнд гэмтэл учирсан, тухайн үед эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан гэдэг. Тэгэхээр өмгөөлөгчийн гол үндэслэл нь миний үйлчлүүлэгч амь хохирогчид хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин хүнд гэмтэл учирсны дараа эдгээр хүмүүс тусламж үзүүлсэн бол өнөөдөр амь хохирогч нь амьд байх боломжтой байсан. Тэгэхэд анхан шатны шүүх эдгээр хүмүүсийг мэдээгүй байсан гэдэг үндэслэлийг гаргаж ирж байгаа нь үндэслэлгүй. Эдгээр хүмүүс тэр бааранд болсон үйл явдлыг бүгдийг нь харсан, мэдэж байсан, энэ талийгаачийг унтаж сэрэхгүй байгаа талаар мэдэж байсан. П.******* нь маргааш нь би архи уугаагүй гэж ярьдаг. Маргааш нь архи уугаагүй хүн яагаад эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байгаа юм. Ийм учраас давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-аар зүйлчилж өгнө үү. Нөгөө гурван шүүгдэгчийг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.*******ын буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэдэг нь хөдөлбөргүй тогтоогдсон. Өөрөөр хэлбэл үхэлд хүргэсэн гэмтэл шүүгдэгчийн идэвхтэй үйлдэл хоорондоо шууд хамааралтай. Уг гэмтэл нь түүний үйлдлээс үүссэн, нас барсан цаг хугацааны хувьд харьцангуй хожуу, зүрх судас зогсож нас барсан үйл явдал байгаа. ... Шинжээч нарын дүгнэлтийг үнэлэх дээр бусад нотлох баримтуудтай уялдуулж энэ хэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Амь нас аврах боломжтой гэдгийг зөвхөн цаг хугацаагаар шийдэхгүй. Тусламж үзүүлэх боломж байсан ч гэсэн гэмтэл нь боломжгүй бол ямар хугацааны дараа нас барсан байхаас үл хамаарч тэр нь аврах боломжгүй гэдгээр шийддэг.

Тэгэхээр энэ хуульд заасан иргэн хүний үүрэг дотор тусламж үзүүлэх үүрэг бүхий этгээд гэдэг ойлголт хуульчлагдсан байдаг. Хоёрдугаарт зориуд гэж байгаа. Ихэнх хэргүүд дээр дандаа зориуд бус буюу энгийн хүмүүс түүнийг аврах боломжтой эсэхийг нь мэдэхгүй, гэмтсэн эсэхийг нь баттай мэдэхгүй нөхцөл байдлын улмаас бүх хүмүүс дандаа хүний хажууд байж байгаад гэмтэл аваад, гэмтэл авсныхаа дараа хүндэрдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй. Шийтгэх тогтоол болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн дээр тайлбар байхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үүргээ зориуд биелүүлээгүй орхисон, тухайн хүн аюултай байдалд байгааг ухамсарласан санаа зорилгогүй байх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэх гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шинжээч эмч нараас би асуусан. Шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудсанд авагдсан байна. Тухайн гэмтэл нь амь нас хохирох тэр үед үүссэн байдаг юм уу, амь нас хохирох үндсэн шалтгаан болсон тэр гэмтэл нь энгийн хүний нүдээр хараад мэдэх боломжгүй. Анхан шатны эмч нар мэдэх боломжгүй. Нарийн мэргэжлийн эмч нар нүдээр хараад мэдэх боломжгүй. Мөн мэс заслын явцад ч мэдэх боломжгүй. Өөр газар мэс засал хийхэд ч мэдэгдэхгүй. Харин өөр хэсэгт нь учирсан гэмтэл хүртэл байдаг.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь үүргээ зориуд биелүүлээгүй орхисон, тухайн хүн аюултай байдалд байгааг ухамсарласан шинжтэй байхаар хуульчлагдсан. Тэгэхээр энэ гурван хүний сэдэл, санаа зорилго нь ... ийм нөхцөл байдал хавтаст хэрэгт байхгүй. Тийм учраас 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачаас архи, согтууруулах ундааны зүйл илрээгүй. Эрүүл байсан байдаг. Манай өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын ярьж байгаагаар бааранд орхичих ч юм уу, эсвэл өөр газар ч юм уу, үлдээсэн бол ямар нэгэн хүн хараад тусламж үзүүлэх, жишээ нь гудамжинд явж байхад нэг хүн өвөл тасраад уначихсан байвал би түргэн тусламж ч юм уу, цагдаад мэдэгдэх гээд ямар нэгэн арга хэмжээ авна. Тэр боломжийг нь хаагаад машин дотор 19 цаг аваад явчихсан. Үүнийгээ бид нар  архи уучихсан байсан. Согтуу болохоор мэдээгүй гээд байдаг. Ийм л гомдолтой байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, М.*******, Б.*******, П.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******, П.*******, М.******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.*******, П.*******, М.******* нарыг цагаатгаж,

Шүүгдэгч Н. *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас оршуулгын зардалд 4,405,194 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 129,580,000 төгрөг, нийт 133,985,194 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******д олгож шийдвэрлэснийг шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэн нар эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргажээ.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “*******” баарны бүжгийн талбайд амь хохирогч У.*******той үйл ялих зүйлээр маргалдан нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун чамархай, гавлын суурь ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн булчингийн цус хуралт, 2 уушгины угийн холбоосны цус хуралт, 2 чихний дэлбэн, баруун шанаа, нуруунд зулгаралт гэмтэл үүсч, баруун чамархай, суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар тал/,

2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Н.*******ын согтуурал шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дүгээр хавтаст хэргийн 11-25 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 26-33 дахь тал/,

 

Гэрч Э.Амарболдын “...Би 2023 оны 11 сарын 19-ний өглөө 07 цагт ажилдаа явах гээд босоход талийгаач өрөөндөө ирж хоноогүй бөгөөд 8612 УНР улсын дугаартай Starex тээврийн хэрэгсэл гадаа байхгүй байсан. Тэгээд би 19 цагийн үед өрөөнд орох гээд явж байхад цагаан өнгийн 78-14 УБД тээврийн хэрэгсэл орж ирээд амрах байрны гадаа зогссон. Тэгээд би хажуу амрах өрөөний Эрдэнэжаргалын өрөөнд орж талийгаачийг ирсэн талаар асуухад талийгаачийг машинд байгаа гэж кранчин ******* хэлсэн. Тэгээд би болон Эрдэнэжаргалын хамт цагаан өнгийн тээврийн хэрэгсэл дээр очиход тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын ар хаалгыг нээхэд талийгаач зорчигчийн ард талын суудал дээр баруун талаараа хэвтсэн байдалтай хурхираад унтаж байсан. Тэгээд үүрээд оруулах гэсэн хувцас нь бөөлжис болсон байсан тул Эрдэнэжаргал бид хоёр талийгаачийн суганы доогуур нь толгойгоо оруулаад мөрөн дээрээ түшээд өрөө рүү оруулаад орон дээр нь хэвтүүлэхэд талийгаачийн ам хамар хэсэгт улаан хүрэн өнгийн бөөлжис мэт хатсан байсан бөгөөд талийгаачийн гутлыг нь тайлаад Эрдэнэжаргал бид хоёр 19 цагийн үед өрөөнөөс хамт гарсан. ..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

Гэрч Г.Эрдэнэжаргалын “...Би 2023 он 11 сарын 19-ний өдөр 18 цаг 30 минутад өнгөрч байх үед би өрөөндөө ороод байж байхад кранчин *******, *******, Ганцоож, Амгаланбаатар нар ирчихсэн байсан. Тэгээд бид нар юм яриад сууж байхад ******* надад та гадаа цагаан өнгийн 78-14 УБД тээврийн хэрэгсэл дотор машин дотроос *******ыг өрөө рүү оруулаад өгөөч цаадах чинь согтуу унтаж байгаа гэсэн. ...Түшээд өрөө рүү оруулаад орон дээр нь хэвтүүлэхэд хамраас нь цус шиг зүйл гоожоод хатсан байсан тухайн үед би яасан болдоо гэж бодоод гутлыг нь тайлаад орчуулагч Амарболд бид хоёр 19 цагийн үед өрөөнөөс хамт гарсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

Гэрч Х.ын “...Би 2023 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цаг 25 минутад “Grand castel” гэх нэртэй баарыг хаах гээд байж байтал манай баараар үйлчлүүлж байсан хүмүүс бүжгийн талбай дээр хоорондоо маргалдаад байгаа харагдсан тэгэхээр нь би манай баарны зөөгч залууд хэлэхдээ бүжгийн талбай дээр муудалцаад байгаа залуучууд салгаарай гэж хэлчхээд байтал нэг жижгэвтэр биетэй залуу нь хар өнгийн цамцтай залууг цохиод авсан юм. Тэгэхээр нь би уг цохиулсан залуу дээр очтол хоёр нүд нь нээлттэй дээшээ харсан байдалтай байсан. Тэгсэн уг зодуулсан залууг найзууд нь гэх хэдэн залуучууд хэдэн талаас өргөөд манай баарнаас гарахаар нь би бүжгийн аяа тавьж дуусгаад баараа хаасан юм...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

Гэрч Т.Цог-Эрдэнийн “...Би 2023 оны 11 дүгээр сарын 18-с 19-ний шилжих шөнө 00 цаг 25 минутад “Grand castel” гэх нэртэй бааранд зөөгч хийж байхад гаднаас хэдэн танихгүй ах нар орж ирээд манай баараар үйлчлүүлсэн юм. Тэгсэн манай баарны эзэн эгч надад хэлэхдээ баарны бүжгийн талбайд хүмүүс хоорондоо маргалдаад байна очоод салгаадах гэхээр нь би уг баарны бүжгийн талбайд яваад очтол нэг үл таних залуу манай баарны бүжгийн талбайн хажуу хэсэгт хэвтэж байсан юм. Тэгэхээр нь би нөгөө газар хэвтэж байсан залуугийн дэргэд очтол нэг үл таних эмэгтэй уг залуугийн толгойг өвөр дээрээ тавьсан байдалтай үнэртэй ус үнэртүүлээд байж байсан. Тэгсэн төд удалгүй нөгөө залуу би одоо зүгээрээ гээд босоод ирсэн тэгээд уг залуугийн найзууд гээд хэсэг залуус нөгөө залууг манай баарнаас сугадаад аваад гарсан тэгээд цаашаа юу болсныг би сайн мэдэхгүй байна...Намайг баарны бүжгийн талбайд яваад очиход уг зодоон болцон нэг залуу нь газар унасан байдалтай байж байсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

 

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 170 дугаартай “...У.*******ын цогцост үзлэг шинжилгээгээр их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальс дээрх цусан хураа, хоёр чихний дэлбээ дэх зулгаралт, голт болон хоёр уушгины уг дахь цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...2.4. У.******* нь их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальс дээрх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдлаар нас баржээ. Үхэлд хүргэсэн гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй. З.У.*******ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. б.У.*******т эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг аврах боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 133-140 дэх тал/,

 

 -******* баарны бүжгийн талбайн, гадна талбайн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Бүжгийн талбай 20 секунд, гадна талбай 2 минут 29 секунд/,

 

 -Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 233 дугаартай “...1. Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 21- ны өдрийн 170 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4-р хариулт үхэлд хүргэсэн гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй. 5-р хариулт эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Урд гаргасан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1130 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.2. Талийгаач нь баруун чамархай, суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. З.Талийгаачийн биед баруун чамархай, гавалын суурь ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн булчингийн цус хуралт, 2 уушгины угийн холбоосны цус хуралт, 2 чихний дэлбэн, баруун шанаа, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4. Талийгаач нь ходоодны архаг үрэвсэл, элэг өөхлөлт өвчтэй ба энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. 5. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлийн цогцсын хөшилт, хүүрийн толбоны илрэлээс харахад тээвэрлэсэн гэх шинж үгүй байна.6. Хатуу хальсан дээрх цусан хураа гэмтлийг авсан хүн гэрэлт үеийн хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Гэрэлт үе гэдэг нь судас гэмтэж цус гаран аажим ихсэн нэмэгдэж цусан хураа үүсэн улмаар тархи даран эмнэл зүйн шинж илрэх хүртэл идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. 7. Амь хохирогчид эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 186-194 дэх тал/,

 

-******* баарны бүжгийн талбайн, гадна талбайн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 48-50 дахь тал/,

 

-Говь шанх буудлын камерын бичлэг/1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

 

Гэрч Б.Эрдэнэбаярын “...бид дөрөв архинаасаа ууж байгаад гарч бүжиглэж байгаад буцаж ирээд архинаасаа ууцгааж байхад Дарханбаатар, ******* хоёр бүжиглэх гээд бүжгийн талбай руу явсан тэр үед манай компанийн Ганаа нярав хүрч ирээд "Сэкэ ах нэг хүнийг цохиод унагаачихлаа" гэж хэлтэл баарны хөгжим зогссон тэгээд бид хоёр юу болсон юм бол гээд бүжгийн заал руу очиход заалны хойд талын баганын урд талын 2 ширээний голд нь нэг эрэгтэй хөлөө жийгээд суучихсан байдалтай цээжийг нэг залуу дээш өргөчихсөн хажууд баахан хүмүүс тойроод зогсчихсон байсан. Тэр үед ******* бүжгийн талбайн гол хэсэгт зогсож байсан тэр хавьд зөндөө хүмүүс байсан Тэгээд бид хоёр буцаж ирээд ширээн дээрээ ирж сууцгаасан. Тэгэхэд ширээн дээр Дарханбаатар ******* хоёр ирчихсэн байсан тэгээд дахиад нэг шил авчирсан түүнийгээ ууж байгаад баар хаахаар гарсан. ******* архи уусан согтуу байсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

Гэрч Ц.Викторын “...Дарханбаатар, ******* хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Баяраа бид хоёр ширээн дээрээ юм яриад сууж байхад кампанийн ажилтан Ганаа хүрч ирээд "Сэкэ ах хүнийг цохиод унагаачихлаа" гэж хэлтэл баарны хөгжим зогссон тэгээд Баяраа бид хоёр юу болсон юм бол гээд бүжгийн заал руу очиход заалны хойд талын баганын урд талын 2 ширээний голд нь нэг эрэгтэй хөлөө жийгээд суучихсан байдалтай цээжийг нэг залуу өргөсөн байдалтай баахан хүмүүс тойроод зогсчихсон байцгаасан. Би *******аас "юу болсон юм бэ" гэхэд ******* "би нэг залуутай маргалдаад цохичихлоо, тэгээд тэр залууг 2 найз нь аваад гарчихлаа" гэж хэлсэн. ...******* архи уусан согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 986 дугаартай дүгнэлт /сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай /1 дүгээр хавтаст хэргийн 158-160 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1130 дугаартай “...1.2023.11.21 -ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийн 4-р хариулт... үхэлд хүргэсэн гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй. 5-р хариулт эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Мөн шинжилгээгээр баруун чамархай, суурь ясны хугарал, баруун чамархай булчингийн цус хуралт гэмтлийг тогтоогоогүй байна. 2.13. Талийгаач нь баруун чамархай, суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ 3. Нас барсан хугацааг цогцсын анхны үзлэгээр тогтооно.4. Талийгаачийн биед баруун чамархай, гавалын суурь ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, баруун чамархайн булчингийн цус хуралт, хоёр уушгины угийн холбоосны цус хуралт, 2 чихний дэлбэн, баруун шанаа, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Талийгаачийн баруун чамархай, гавалын суурь ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, баруун чамархайн булчингийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2. 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт. 2 уушгины угийн холбоосны цус хуралт, 2 чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох урмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт. Баруун шанааны зулгаралт, нурууны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 6. Талийгаач нь ходоодны архаг үрэвсэл, элэг өөхлөлт өвчтэй ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй.7. Талийгаачийн цус, шээс, булчин, цөсөнд шүүх химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй болно. 9. Хатуу хальсан дээрх цусан хураа гэмтлийг авсан хүн гэрэлт үеийн хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийгээд явах боломжтой. Гэрэлт үе гэдэг нь судас гэмтэж цус гаран аажим ихсэн нэмэгдэж цусан хураа үүсэн улмаар тархи даран эмнэл зүйн шинж тэмдэг өгөх хүртэл ямар нэг шинж тэмдэг илрэхгүй эрүүл мэт байх үеийг хэлнэ. 8.10.12. Учирсан гэмтлийн ямар байрлалд авсан, чиглэл, зөөвөрлөсөн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.11. Учирсан гэмтэл нь цохих, цохигдох, унах үеийн аль ч үед үүсэх боломжтой. 14. Учирсан гэмтэл нь амьдадаа үүссэн байна. 15. Учирсан гэмтэл нь өөрийн гараар үүсэх боломжгүй. 16. Талийгаачид эсэргүүцэн тэмцэлдсэн гэх гэмтэл тогтоогдсонгүй. 17.Талийгаачид осголтын шинж илрээгүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 165-179 дэх тал/,

 

Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “...Мохоо зүйлийн цохих цохигдох, унах үеийн алинд ч үүсэх боломжтой ба энэ нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...тухайн хэрэг болсон хэрэг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл юм. Тухайн гэмтлүүд нь амьдадаа үүссэн гэмтэл байна гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 203-204 дэх тал/,

 

Шинжээч эмч Ц.Бадраагийн “...Дээрх баруун чамархай суурь ясны дунд хонхор луу үргэлжилсэн шугаман хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр толгойн баруун талд хавтгай өргөн гадаргуутай зүйлт дээр унах үед цохигдох үед үүссэн байх боломжтой...Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд юм. Тухайн гэмтлүүд нь амьдадаа үүссэн байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дахь тал/  зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******, П.*******, М.******* нарыг цагаатгаж, шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн түүний гэм буруутай үйлдэлд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг “...Анхан шатны шүүх хууль хэрэглээг хэрэглэхдээ "хүнийг алах", "бусдын биед хүнд гэмтэл учруулах" гэсэн ойлголтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шийтгэх тогтоолын М.*******, Б.*******, П.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэж,

 

Шүүгдэгч Н.******* нь “М.*******, Б.*******, П.******* нарыг цагаатгаж шийдвэрлэсэнд санал нийлэхгүй байна” гэх давж заалдах гомдлуудыг тус тус гаргасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд “Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас … хохирогч нас барсан бол...” гэж хуульчилсан ба энэ гэмт хэргийн субъект нь тусгайлан үүрэг хүлээсэн хүн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Өөрөөр хэлбэл “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэг”-тэй этгээдийг хамааруулан ойлгох бөгөөд “М.*******, Б.*******, П.******* нар нь дээрх үүргийг хүлээсэн этгээдүүд биш, талийгаач болон нэр бүхий шүүгдэгч нарын хооронд хуулиар, захиргааны хэм хэмжээний актаар, хэлцлээр болон  итгэлцлээр харилцан бие биеийнхээ өмнө үүрэг хүлээсэн, хүлээлгэсэн  харилцаа үүсээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  

 

Түүнчлэн “бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан” гэдгийг мэдэж байсан гэх үндэслэлээр буруутгах үндэслэлгүй бөгөөд амь хохирогчийг бэртэл гэмтэл авсан, улмаар өвчинтэй байсан болохыг анагаахын шинжлэх ухааны салбарын мэдлэг, мэргэжил бүхий этгээд техник технологийн шинжилгээнд суурилан тогтоох ба талийгаачийн баруун чамархай, гавалын суурь ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, баруун чамархайн булчингийн цус хуралт гэмтэлтэй байгааг нэр бүхий шүүгдэгч нар мэдэх боломжтой байсан гэж буруутгах боломжгүй юм.

 

Шүүгдэгч М.*******, Б.*******, П.******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч М.*******, Б.*******, П.******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “... Шүүх шинжилгээний шинжээч нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн, мөн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралд орсон шинжээч нарын мэдүүлгээс талийгаачид хүнд гэмтэл учирсан, тухайн үед эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан гэдэг. Тэгэхээр өмгөөлөгчийн гол үндэслэл нь миний үйлчлүүлэгч амь хохирогчид хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин хүнд гэмтэл учирсны дараа эдгээр хүмүүс тусламж үзүүлсэн бол өнөөдөр амь хохирогч нь амьд байх боломжтой байсан” гэх агуулгаар гомдол гаргахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлд “Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн талаар хуульчилсан заалтын дагуу гомдолдоо бичсэн байх бөгөөд 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд шинээр тусгахдаа “тусгайлан үүрэг хүлээсэн хүн” байхыг зааж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг нь хууль зүйн хувьд хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан байх ойлголт ба энэ нь “эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан хүнд гэмтэл бүхий этгээд эмчилгээний алдаа, буруу оношилгоо, буруу эмчилгээний улмаас амь нас нь хохирсон болохыг тогтоосон байх” тухай ойлголт бөгөөд энэ тохиолдолд гэм буруутай этгээдийг хүний амь насыг хохироосон гэж үзэхгүй, дээрх зүйл ангиар хэргийг зүйлчлэх боломжтой юм.

 

Харин амь хохирогчийн хувьд шүүгдэгч Н.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас   “баруун чамархай, суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа” гэмтэл учирч, “тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан” гэх үйл баримт шинжээчдийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч Н.*******ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хор уршигтай шалтгаант холбоотой байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх зарим шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохдоо шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгосон байгаа нь хууль хэрэглээний хувьд буруу байгааг дурдаж, энэ нь шүүгдэгчийн болон бусад оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн хууль хэрэглээний алдаа биш байх тул тэмдэглэн үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

 

                                  ШҮҮГЧИД                                        Т.ДЭЛГЭРМАА

                                                                                                            

                                                                                                      Л.УГТАХБАЯР