Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 741

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гансугар,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Э.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас ______ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ________ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _.

 

Шүүгдэгч Э.Снь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 3 дугаар байрны 35 тоотод төрсөн эгч Э.Этэй гэрт нь маргалдаж улмаар таягаар цохих, үснээс нь зулгаах, толгой руу цохих зэргээр зодож биед нь зүүн богтос ясны далд хугарал, сарвуу, шууны цус хуралт, оочны цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Смэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Сөгсөн:

“...2018  оны 6 дугаар сарын 06-ны өдөр цэргийн онжавтайгаа таараад хамт нэг шил 0,5 литр экс архи хоёр 0,5 литр боргио пиво уугаад эгчийндээ очиж унтаж амарч байсан. Тэгээд орой 21 цагийн үед сэрээд хоол идэх гэхэд манай эгч Э архичин гэртээ байлгахгүй гээд таягаараа цохиод зайл гээд хөөгөөд байхаар нь би заза би харилаа гээд гарах гэхэд дахиад цохиод байсан. Тэгэхээр нь би таягийг нь булааж аваад Эийг хоёр удаа цохисон тэгээд би гараад явчихсан. Би гэм буруугаа ухаарч эгч Эийг эмчлүүлж байгаа цаашид шаардлагатай бүх эмчилгээг бас хийлгэнэ...” гэх мэдүүлэг /хх-н 25, 29-30/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Э.Эийн өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ байж байхад манай дүү С согтуу орж ирээд унтсан. Тэгээд 23 цагийн үед сэрээд бид 2 ээжийн байрнаас болж маргалдсан. Тэгээд би Сг алгадсан. Тэгэхэд С миний нүүрлүү зөөлөн алгадсан. Би Сг таягаараа гарлуу нь зөөлөн цохисон. Би цагдаа дуудтал С чи дандаа ингэж цагдаа дууддаг биз дээ гээд намайг үсдэж унагаад миний таягийг булааж аваад намайг таягаар цохиход би гараараа хаасан. Тэгэхэд С таягаар цохиод байсан. Тэгээд би газар унахад С үснээс татаж босгоод нүүр хэсэгт цохисон. Тэгээд ээж таягийг булааж авахад ална гээд хутга хайгаад байхаар нь би айгаад гараад гүйсэн. Би хорь гаран мянган төгрөгөөр эм авч уусан өөр гарсан зардал байхгүй би өөрийн дүү Стэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-22/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч С.Э-ийн өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр манай хүү С гэрт согтуу орж ирээд унтсан. Тэгээд орой босож ирээд хоол идэх гэхэд манай охин “зүгээр тайван амьдармаар байна” гэхэд “би яасан юм” гээд хоорондоо маргалдаад Э цагдаа дуудна гэхэд С дандаа цагдаа гэж байдаг юм гээд таягийг нь булааж аваад цохиод байсан. Тэгээд би салгаад холдуулсан. Таягийг булааж аваад 2-3 удаа цохисон, бас үсдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ____ тоот: 

1. Э.Эийн биед зүүн богтос ясны далд хугарал, сарвуу, шууны цус хуралт, оочны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 14/,

 

- Хохирогч Э.Эийн хүсэлт /хх-н 35/,

 

Шүүгдэгч Э.Сгийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 20/,

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Снь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 3 дугаар байрны 35 тоотод төрсөн эгч Э.Этэй гэрт нь маргалдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Сгийн “...2018  оны 6 дугаар сарын 06-ны өдөр ... орой 21 цагийн үед сэрээд хоол идэх гэхэд манай эгч Э архичин гэртээ байлгахгүй гээд таягаараа цохиод зайл гээд хөөгөөд байсан тэгэхээр нь би заза би харилаа гээд гарах гэхэд дахиад цохиод байхаар нь би таягийг нь булааж аваад Эийг хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Э.Эийн “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ байж байхад манай дүү С согтуу орж ирээд унтсан. Тэгээд 23 цагийн үед сэрээд бид 2 ээжийн байрнаас болж маргалдсан. Тэгээд би Сг алгадсан. Тэгэхэд С миний нүүрлүү зөөлөн алгадсан. Би Сг таягаараа гарлуу нь зөөлөн цохисон. Би цагдаа дуудтал С чи дандаа ингэж цагдаа дууддаг биздээ гээд намайг үсдэж унагаад миний таягийг булааж аваад намайг таягаар цохиход би гараараа хаасан. Тэгэхэд С таягаар цохиод байсан. Тэгээд би газар унахад С үснээс татаж боогоод нүүр хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч С.Э-ийн “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр манай хүү С гэрт согтуу орж ирээд унтсан. Тэгээд орой босож ирээд хоол идэх гэхэд манай охин “зүгээр тайван амьдармаар байна” гэхэд “би яасан юм” гээд хоорондоо маргалдаад Э цагдаа дуудна гэхэд С дандаа цагдаа гэж байдаг юм гээд таягийг нь булааж аваад цохиод байсан. Таягийг булааж аваад 2-3 удаа цохисон, бас үсдээд байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ___ тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хохирогч Э.Э хавтаст хэрэгт “....Э.Сбид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн учир гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-н 35/ гаргасныг харгалзан шүүгдэгч Э.Сг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд засарч хүмүүжих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ____________ Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд засарч хүмүүжих үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Сд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ