Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 739

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ............. төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 13-р гудамж 153 а тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б. /РД:.............../

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 11-нээс 2018 оны 3 дугаар сарын 12-нд шилжих шөнө ..................нутаг дэвсгэрт байрлах “...........” ................ оршин суух Д.Г-гэрт буюу хүн амьдрах зориулалттай орон байранд, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч орж Самсунг Галакси нөт 2, Нокиа лумиа 925 загварын гар утас, цагаан өнгийн повер банк зэргийг авч хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Д.Г-мэдүүлэхдээ: “.. 2018 оны 3 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө өөрийн ...................гэртээ унтаж байхад үүрийн 06 цагийн орчимд манай гэрийн хаалгаар цухуйгаад нэг үл таних залуу нүүр гарын алчуур бариад манай гэрийн хаалганы бариулыг илж байгаад гараад явчихсан юм. Тухайн үедээ би нойрмог байсан учраас босоод хаалгаа түгжчихээд унтаад өгсөн. Тэгтэл тэгтэл 08 цагийн орчимд миний охин болох Дөлгөөн лүү манай нөхөр залгаад та нарын утас чинь бүгдээрээ унтарчихсан байна, яачихсан юм бэ гэж хэлэхээр нь би утсаа хайхад миний утас болон миний хүүхдийн гар утас байхгүй байхаар нь өглөө үүрээр манай хаалгаар хүн цухуйж байсныг санаад цагдаа дуудаад камерын бичлэг үзэхэд тэр цухуйж байсан хүн мөн байсан. надад учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн” гэжээ. /хх 7-8 /

 

Гэрч Н.Омэдүүлэхдээ: “... би ...................... 6 давхарт 11 тоот өрөөнд эгчийнхээ хүүхдийг хардаг юм. Энэ шөнө манай гэрт .......................... нар ирсэн ба бид нар нийлж 1 архи, 2 пиво уусан. Шөнө Эрдэнэсүрэн харьсан. Дараа нь Булгаа хоол хийсэн ба би унтсан. Би өглөө 10 цагт сэрхэд манай гэрт Баярмагнай Наранпүрэв Батбаяр нар гэрт унтаж байсан. .. ......................эмнлэгийн камер үзэхэд манай өрөөнд байсан Батбаяр шөнө манай өрөөнөөс гараад хажуу айлын өрөөрүү орсон бичлэг байсан”  гэжээ. /хх 12/

 

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 17-18/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 20-21, 54-55/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 34/

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 35/,

Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх 36/,

Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар /хх 37/,

Гадаад паспотрын хуулбар, мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар /хх 38-39/,

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх 40/

Ял шалгасан хуудас /хх 58/

Хохирогч Д.Г-гомдол саналгүй гэх баримт /хх 50/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 11-нээс 2018 оны 3 дугаар сарын 12-нд шилжих шөнө ............................................” ............. 46 дугаар байрны 12 тоотод оршин суух Д.Г-гэрт буюу хүн амьдрах зориулалттай орон байранд, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч орж Самсунг Галакси нөт 2, Нокиа лумиа 925 загварын гар утас, цагаан өнгийн повер банк зэргийг авч хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Г-/хх 7-8 /, гэрч Н.О/хх 12/ нарын мэдүүлэг, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 17-18/, эд зүйлийн үнэлгээ /хх 20-21, 54-55/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 34/, ял шалгасан хуудас /хх 58/, хохирогч Д.Г-гомдол саналгүй гэх баримт /хх 50/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогчийн мөрдөн байцаалтанд гаргасан санал, хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.