Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 734

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч А.Баясгалан,

Шүүгдэгч Б.Д-нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д- холбогдох эрүүгийн ......................... дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 08-ны өдөр .............төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, ................... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт ............................ тоотод оршин суудаг, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн .....................дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 хоног хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай Б.Д-/РД:.................../

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.Д-нь 2018 оны 8 дугаар сарын 27-с 28-нд шилжих шөнө 01 цагийн үед ,,,,,,,,,,,,,,,,,,эхнэр Л.О-гэр бүлийн маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 27-с 28-нд шилжих шөнө эхнэртэйгээ маргаж биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Баруун мөрөнд нь гараараа цохисон. Тухайн өдөр эхнэр хуриманд явсан ба үргэлжлүүлээд шоудсан байсан ба утсаар олон удаа залгасан боловч авахгүй байсан юм. Хаачсан бэ? яагаад утсаа авахгүй байгаа юм гэхэд чиний дуудлагын авч яадаг юм үүр цайтал яваагүй нь их юм биш үү гэснээс болж маргасан. 14 хоног хөдөө яваад 7 хоног гэртээ байдаг ба хөдөө явдаг болсоноос хойш эхнэрийн ааш авир хувираад байгаа... ” гэв.

 

Хохирогч Л.Омэдүүлэхдээ: “...гэрийнхээ гадаа буутал нөхөр шууд ирээд хоёр гараараа ээлжлэн миний мөр рүү цохиж цааш нь чирч гражид оруулаад лифтний хананд толгой цохиулж, цээжин дээр дараад явуулахгүй өшиглөж дахиж мөр рүү цохисон. Гэрт ороод гэрийн хаалга түгжиж унтлагын өрөөнд цээжнээс арагш түлхэж унагасан” гэжээ. /хх 9 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн .......... дугаар дүгнэлтэд: “1............биед тархи доргилт, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно” гэжээ. /хх 19 хуу/

  

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 29/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42/

Хохирогч ............. хүсэлт /хх 53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Д-нь 2018 оны 8 дугаар сарын 27-с 28-нд шилжих шөнө 01 цагийн үед ,,,,,,,,,,,,,,,,,,эхнэр Л.Огэр бүлийн маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 10,53/ гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч Л.Онь мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Д сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 10, 53/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Д-нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Л.О/хх 9-10 хуу/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн .............. дугаар дүгнэлт /хх 19 хуу/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 29/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42/, хохирогч Л.О-хүсэлт /хх 53/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч Б.Ддээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.