| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Раднаасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 197/2026/12831/И |
| Дугаар | 197/ШШ2026/10318 |
| Огноо | 2026-04-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2026/10318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******,******* тоот хаягт байрлах, регистрийн дугаар *******, ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******,*******,*******,******* тоотод оршин суух, регистрийн дугаар *******, П.,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э., хариуцагч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцлоо.
ҮНДЭСЛЭХ нь:
…Нийт 3,250,000 төгрөг авах ёстой. Манайх хариуцагчид гэрийг хүлээлгэж өгөхөд цахилгааны монтажны утас хэсэг газраа ил гарсан, зарим газраар хар өнгөтэй силикон хийсэн байна гэсэн. Хариуцагчтай тохиролцоод цахилгааны монтаж ил гарсан, хугацаа хэтрүүлсэн гэдэг утгаараа 6,500,000 төгрөг авахаар болсон. Гэтэл 5,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 1,750,000 төгрөгөө өгөөгүй учраас нэхэмжлэл гаргасан. Манайх цахилгааны монтажны кабелийн утас авчирсан боловч нэхэмжлэгч өөрийнхөө утсаар хийнэ гээд өгч хийлгэсэн. Бид чанарын шаардлага хангаагүй утас өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,500,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1,750,000 төгрөг болгон багасгаж байна. Хариуцагч төлбөрөө хугацаандаа төлөөгүй хэдий ч манай талаас алданги нэхэмжлэхгүй...гэв.
4.1. ...Монгол гэр гэдэг бол эсгий хийцлэлтэй байдаг. Зуны халуунд халах эрсдэлтэй. Цахилгааны монтажны маш муу утас авчирсан. Гал түймэр янз янзын асуудал гарвал хэн хариуцах вэ гэж бодоод монтажны утсыг Солонгос стандартын хүчин чадалтай утсаар солиулсан. 9 дүгээр сарын 20-ны өдөр мөнгөө шилжүүлсэн. 14 хоногийн дараа гэр хүлээлгэж өгнө гэж хэлсэн мөртлөө 11 дүгээр сар гаргаад хүлээлгэж өгсөн. Тэгээд хүлээлгэж өгөхдөө надад 100 хувь 1 жилийн баталгаа, акт, гэрээгээ үйлдээгүй. Надаар материал хүлээлцэх актан дээр гарын үсэг зуруулсан. Тэр актыг барилга хүлээлцсэн акт гэж ойлгоод байх шиг байна. Энэ алдаануудыг засаад өгөх юм бол 1,750,000 төгрөгийг өгье. Доголдолтой зүйлүүдийг бүгдийг нь засуулмаар байна. Гэр дотор битүү шороотой. Ийм нөхцөлд хүн яаж амьдрах вэ. Цонх нь онгойхгүй. Эд нарыг бүгдийг маш сайхан цэвэрхэн янзлаад өгчих юм бол 1,750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө...гэв.
Тодруулбал хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.
Нэхэмжлэгч гэрээний хугацааг 45 хоногоор хэтрүүлэн гэрийг хүлээлгэж өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хугацаа хэтрүүлсэн хоногоор (1,750,000*0,3%*45) тооцон 236,250 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА