Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 744

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Д.Ёнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн -д холбогдох эрүүгийн ________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________

 

Шүүгдэгч Д.Ёнь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо “ТБД-Андууд”-ын автобусны буудлаас автобусанд нь сууж явахдаа насанд хүрээгүй буюу 16 настай Б.М-ийн халаасанд байсан Самсунг Эс-6 эджи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ёмэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Ё-ы өгсөн:

“...Би 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ТБД андуудын автобусны буудал дээр автобусанд сууж эрэгтэй хүний халааснаас Самсунг Эс-6 эджи маркийн гар утсыг хулгайлсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.М-ийн өгсөн:

“... 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 30 минутын үед манай хичээл тараад би ТБД андуудын автобусны буудлаас гэр рүүгээ харих гээд Улаанчулуут-МУИС гэсэн хаягтай автобусанд суусан. Автобусны урд талын хаалгаар ороод урд талын эхнээсээ 4, 5-р эгнээний суудлын хажууд дээд талын бариулаас хоёр гараараа бариад зогсож байсан чинь 3-р эмнэлгийн автобусны буудал өнгөрөөд явж байтал миний өмдний зүүн талын халаасанд байсан автобусны карт шалан дээр унасан би картаа шалан дээрээс авчихаад өмдний халаасанд байсан гар утсаа үзтэл байхгүй болчихсон байсан. Би гар утсаа 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Тэди гар утасны худалдааны төвөөс шинээр нь 400.000 төгрөгөнд худалдаж авсан. Самсунг эс-6 Эджи загварын шаргал өнгийн гар утас байсан. Эргээд хартал ямар нэгэн сэжигтэй хүн байхгүй байхаар нь урд талд зогсож байсан ягаан футболк, саравчтай малгайтай, хар цүнх үүрчихсэн явж байсан ахаас би гар утсаа авья гэсэн чинь надруу шууд нэгжээд үз байхгүй гэж хэлчихээд ... хар бараан өнгийн куртиктай, цэнхэр өнгийн жинстэй, цээжин хэсэгтээ шивээстэй, аль нэг чихэндээ ээмэг зүүчихсэн эрэгтэй хүнийг зааж өгсөн. Би тэр хүн дээр шууд очоод ахаа утсаа авъя гэсэн чинь нөгөө ах байхгүй, би юу гэж авдаг юм гэж хэлснээ хэсэг хугацааны дараа өөрийнхөө утсыг өгч утасруугаа залгаад үз гэсэн залгасан миний утас холбогдохгүй байсан. Би тэгээд яах учраа мэдэхгүй байж байгаад шууд гэрлүүгээ харьсан. Хөдөөнөөс манай нагац эгч Нэргүй ээж рүү залгаад цагдаагаас ярьж байна Мөнх-Эрдэнэ гар утсаа хаячихсан юм уу яасан юм гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14/,

            - эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 5/,

            - Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 26-27х/,

            - Насанд хүрээгүй хохирогч Б.М-э, түүний хууль ёсны төлөөлөгч М.Бнарын хүсэлт /хх-н 50/,

 

Шүүгдэгч Д.Ё-ы хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34/

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35х/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

            Шүүгдэгч Д.Ёнь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо “ТБД-Андууд”-ын автобусны буудлаас автобусанд сууж явахдаа насанд хүрээгүй хохирогч Б.М-ийн халаасанд байсан Самсунг Эс-6 эджи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Д.Ё-ы “...Би 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ТБД андуудын автобусны буудал дээр автобусанд сууж эрэгтэй хүний халааснаас Самсунг Эс-6 эджи маркийн гар утсыг хулгайлсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогч Б.М-ий “...2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 30 минутын үед манай хичээл тараад би ТБД андуудын автобусны буудлаас гэр рүүгээ харих гээд Улаанчулуут-МУИС гэсэн хаягтай автобусанд суусан. Автобусны урд талын хаалгаар ороод урд талын эхнээсээ 4, 5-р эгнээний суудлын хажууд дээд талын бариулаас хоёр гараараа бариад зогсож байсан чинь 3-р эмнэлгийн автобусны буудал өнгөрөөд явж байтал миний өмдний зүүн талын халаасанд байсан автобусны карт шалан дээр унасан би картаа шалан дээрээс авчихаад өмдний халаасанд байсан гар утсаа үзтэл байхгүй болчихсон байсан... “ гэх мэдүүлэг, Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 26-27х/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас Д.Ё-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Ё-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

            Хавтаст хэргийн 88 дугаар талд насанд хүрээгүй хохирогч Б.М-э, түүний хууль ёсны төлөөлөгч М.Бнар нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол нөхөн төлөгдсөн...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Д.Ё-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ё-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.Ё-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ё-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч -г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ё-д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ё-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ