Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 728

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Ц.С-нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.С-д холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр ......................., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ......................суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урд

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүү.......................дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т тус тус зааснаар 3 жил 6 сар хорих ялыг 2 жилийн хугацаараар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай Ц.С- /РД: ..................../

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ц.С-нь 2018 оны 7 дугаар сарын 15-с 16-д шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сеа” бааранд бүжиглэж байхдаа хохирогч М.Эг найз Д.Хг үсдлээ гэх шалтгаанаас болж түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Смэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч М.Э мэдүүлэхдээ: “..2018 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн ү.......................... өөрийн найз .............. нарыг авах гэж орсон .............. бид хоёр бүжиглэж байхад манай найз ................а хажууд бүжиглэж байсан 3, 4 охины нэг охиных нь хөл дээр санамсаргүй гишгэхэд нөгөө охин эргэж хараад манай найзын хөл дээр гэшигсэн. Тэгээд манай найзыг нөгөө охин үсдээд доошоо дарсан. Би очоод салгах гэхэд араас нэг нь үсдэж татаад нүүр рүү 2,3 удаа цохисон. Тэгээд баарны хамгаалагч нар ирээд салгаад гадаа гаргасан. Би гадаа гараад 102-т дуудлага өгөхөд удалгүй цагдаа нар ирсэн... тэгээд би очоод салгах гэхэд тэд нар 3,4-лээ бид 2-руу дайраад намайг нэг нь үсдээд нүүр рүү цохисон. Би харилцан зодоон хийгээгүй хамгаалагч нар ирээд салгасан...” гэжээ. /хх 14-15 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ...................дүгнэлтэд: “1.М.Эгийн биед баруун зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал дух зүүн хацарт цус хуралт хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ. /хх 19 хуу/

  

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 71/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх 74-84/

Хохирогч М.Эгийн гомдол саналгүй гэх баримт /хх 94/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.С-нь 2018 оны 7 дугаар сарын 15-с 16-д шилжих шөнө Баянгол ...................... бүжиглэж байхдаа хохирогч М.Эг найз Д.Хг үсдлээ гэх шалтгаанаас болж түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 94/ гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч М.Э нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Ссайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 94/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ц.С-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч М.Эгийн  мэдүүлэг /хх 14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8784 дугаар дүгнэлт /хх 19/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч Ц.Сайнжаргалыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.