2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2026/05387

 

 

 

 

 

 

 

 

 

  2026         04          15

     191/ШШ2026/05387

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* хаягт оршин суух, ******* /*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,,, хаягт оршин суух овогт гийн /РД:/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,,,,,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 181,908,980 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч С., хариуцагчийн өмгөөлөгч Г., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч -н иргэн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч С. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С. нь -ын Эрээн хот барилгын зах “Тун Хуа” /Нараа/ 0-6, 7 тоог барилгын дэлгүүр, овогтой ээс 2010 оноос эхлэн барилгын материал, турба, хоолой зэргийг зээлээр худалдан авч, буцаан төлөх зэргээр  бизнесийн харилцаатай явж ирсэн ба хамгийн сүүлд 2016.02.02-ны өдөр С.ын худалдаж авсан бараа, материалын үлдэгдэл төлбөрийг талууд харилцан тооцоо нийлж үзэхэд 207.168.980 төгрөг төлөөгүй, өр төлбөртэй гарсан.

С. нь энэхүү төлбөрийг эргэн төлөхөө илэрхийлэн 2018.08.11-ний өдөр 25,260,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 181,908,980 төгрөгийг 2018 онд багтаан төлж барагдуулна гэж баталгаа бичиж өгсөн боловч төлж барагдуулаагүй тул 2019 онд анх Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингээд 2019.08.22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019.09.10-ны өдрийн 184/ШШ2019/02218 Дугаартай шийдвэрээр хариуцагч С.ыг эрэн сурвалжилж, СХД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгаж шийдвэрлэсний дагуу ажиллагаа хийж 2023.01.30-ны өдөр хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тогтоосон.

Дээрх хаягийн дагуу очиж, хариуцагчтай уулзаж, ярилцан эвлэрэн хэлэлцэхээр

болж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэсэн тул шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд С.аас 181,908,980 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1.1.             Нэхэмжлэгч нь 181 сая төгрөг гаргуулна. Үндэслэл нь нэхэмжлэгч нь хариуцагчтай 2010 оноос бизнесийн харилцаатай байсан. Хариуцагч нь барааг зээлээр аваад дараа нь төлдөг байсан. Улмаар үлдэх төлбөрийг төлөх талаар тооцоо нийлсэн. Үүнээс хойш зарим төлбөрийг төлөөд үлдэх 181 саяыг төлөөгүй. Хариуцагч нь төлбөр төлөхийг зөвшөөрч баталгаа гаргаж байсан. Улмаар 2019 оноос хойш шүүхэд хандаад олдохгүй эрэн сурвалжлуулж байсан. Хариуцагч нь төлбөр төлөхийг зөвшөөрсөн тул эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч санаа бодлоо өөрчилсөн. Хэрэгт би төлнө гэсэн баримт байгаа юм. Нэхэмжлэгч нь хариуцагчид итгээд өгсөн гэж хэлдэг. Байгууллагадаа авсан өөрөө аваагүй гэдэг нь татгалзлын тайлбар биш юм. Нэхэмжлэгч дээр ирж гуйсан тул бараа өгсөн. Барааг аваад компанид, эсхүл хувьдаа ашиглах нь нэхэмжлэгчид хамааралгүй. Компанид ажиллаж байхдаа гэсэн болохоос компанид авлаа гэсэн зүйл байхгүй. Тооцоо нийлсэн актад гэрээний дугаар байгаа гэдэг боловч нэхэмжлэгч нь монгол хэл мэдэхгүй юм. Тооцоо нийлсэн актаар амаараа ярьж байгаад үйлдсэн гэж гэрч хэлдэг. Иргэний хуулийн 243-д заасан үүрэг шаардаж байгаа юм. Иргэний хуулийн 243.4-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй. Баталгаа дээр байгаа тамга нь ямар учиртайг мэдэхгүй дэлгүүрийнх нь тамга байж магадгүй гэв.

 

2.                   Хариуцагч С., түүний өмгөөлөгч Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс хэрэгт өгсөн баримтад баталгааг хавсаргасан. Би энэ барааг байгууллагад авсан юм. Дараа нь баталгаа гаргах гэсэн бичиг гаргадаг. 2017 оны баримт дээр би компанийн захирлаар ажиллаж байхдаа бараа авсан гэдэг. Үүнийг тооцоо нийлсэн актаар компани төлбөртэй гэсэн байдаг. Миний бие нэхэмжлэгчийг сайн танина. Хэн хэндээ тусалж байсан. Компанид бараа нийлүүлэх шаардлага үүссэн. Улмаар мөнгөгүй байсан тул нэхэмжлэгчийг гуйж бараа авсан юм. Нэхэмжлэлд хувьдаа авсан мэтээр хандсан тул би үнэн зөвийг тогтоолгоно гэж байгаа юм.

Нэхэмжлэгч нь гэрээ байгаа гэж байна. Хэрэв тийм гэрээ байгаа бол гаргаж өгөх ёстой. Би яагаад нэхэмжлэгчид мөнгө өгсөн бэ гэхээр нэхэмжлэгч нь надад итгэсэн гэдэг. Үүний дагуу бололцооны хэрээр төлбөр төлсөн. Энэ нь намайг хувиараа авсан гэсэн үг биш юм. Гэрч мэдэхгүй гээд байдаг. Би компани дээр гэрээг нь хийдэг байсан ба компаниас гарахдаа хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч болон гуравдагч нар нь гэрээтэй холбоотой баримтаа гаргаж өгөхгүй байна. Компанид 2014.1-2016.2 дуустал ажилласан. Төлбөрийг гуравдагч төлөх ёстой гэж үзэж байгаа юм.

Хэрэв энэ хувийн тооцоо байгаад компанийн тамгыг ашигласан байвал яагаад баталгаажуулсан бэ.

 

2.1.             Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хариуцагчийн хүсэлтийг дэмжинэ. 2016 оны тооцоо нийлсэн акт нь иргэнээр байгуулагдаагүй хуулийн этгээд нарын хооронд байгуулсан байна. Иймд яагаад иргэний хувиар гаргаад байна юм. Иймд ийг нэхэмжлэгч гэж үзэх боломжгүй юм. Харин компаниар нэхсэн бол өөр асуудал юм. Зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Зөвхөн баталгааг гаргаж нэхэмжлэл гаргасан. Дээд шүүх тайлбарлахдаа 243-г үүрэг гүйцэтгэгчээс нэхээд дараа нь баталгаа гаргагчаас шаардах талаар заасан гэдэг. Гэтэл гуравдагчаас төлбөрийг шаардаагүй тул 234-г хэрэглэх боломжгүй юм гэв.

 

3.                   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Т. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компани нь 2013 оны 5-р сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Гүйцэтгэх захирлаар С. 2016 он хүртэл, Т. 2016 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Манай компани нь 2014 оноос 2016 оныг дуустал идэвхтэй үйл ажиллагаа явуулж энэ хугацаанд “” ХХК-тай хотхоны гадна цахилгаан хангамжийн ажил, “” ХХК-тай мөн гадна цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж амжилттай дуусган хүлээлгэн өгсөн байдаг.

2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, татварын Х тайлан гаргадаг бөгөөд 2019 он болон 2022 онуудад татварын хоёр удаагийн шалгалтад орж татварын акт тавиулж татварын өртэй байгаа бөгөөд татварын өрөө бараглуулж дуусмагц компаниа татан буулгах төлөвлөгөөтэй байна.

Энэ хугацаанд манай компани нь шүүхийн ямар нэгэн маргаан болон иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй болно.

Нэхэмжлэгч Я.ийн гаргасан нэхэмжлэлд шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан байгаатай холбоотойгоор дараах тайлбарыг албан ёсоор хүргүүлж байна.

1.      Иргэний хуулийн 9 дүгээр бүлгийн 75 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж заасны дагуу уг маргааны хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.

2.      Манай компанийн хувьд нэхэмжлэгчтэй нэхэмжлэл болон хэргийн материалд авагдсан тооцоо нийлсэн актад дурдсан барилгын материал, труба хоолой, тавилга зэргийг худалдаж, худалдан авахаар тохиролцсон аливаа гэрээ, хэлцэл огт хийгээгүй бөгөөд эдгээр бараа материалыг хүлээн аваагүй. Түүнчлэн хэзээ, хэдэн ширхэг бараа, материал манай компанид хүлээлгэн өгсөн тухай ямар ч баримт байхгүй байна. Мөн тооцоо нийлсэн актад дурдагдсан ЕLМL-2014-2 дугаар бүхий гэрээний талаар бид мэдэхгүй, ийм гэрээ манай компанийн архив, баримтад байхгүй байна. Уг тооцоо нийлсэн акт ямар учиртай үйлдэгдсэнийг ч мэдэхгүй.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл тооцоо нийлсэн актад дурдагдсан гэрээг хэрэгт гаргаж өгөөгүй, актад дурдагдсан гэрээ бодитоор байгуулсан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, тооцоо нийлсэн акт бодит гэрээнд үндэслэгдсэн эсэх нь ч эргэлзээтэй байгаа юм.

4.       Нэхэмжлэгч Я. нь нэхэмжлэлээ зөвхөн хариуцагч С.т буюу хувь хүнд өөрт нь холбогдуулан гаргасан байх бөгөөд хариуцагч нь 2017 оны 1 сарын 20-ны өдөр болон 2018 оны 08 сарын 11-ны өдөр тус тус нэхэмжлэгчид баталгаа гаргаж өгөхдөө төлбөр төлөх үүргийг өөрөө хүлээхээ илэрхийлсэн байгаа юм. Энэ нь уг төлбөрийн үүрэгт манай компанийг хамааралгүй, холбогдолгүй болохыг харуулж байна.

5.       Нэхэмжлэлд Я. нь хариуцагч С.тай 2010 оноос ажил хэргийн холбоотой байсан гэдгээ дурдсан байгаа нь манай компани үүсгэн байгуулагдахаас өмнөх ажил хэргийн холбоо байсан гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Я.ийн нэхэмжлэлд манай компани хамааралгүй болохыг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахгүй хасаж, ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй байхыг шүүхээс хичээнгүйлэн байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

 

3.1.             Уг төлбөр тооцоог хариуцагч хувийн баталгааг 2017, 2018 онд гаргасан. Төлбөрийн зарим хэсгийг гүйцэтгэсэн тул компани хамааралгүйг харуулж байна. Нэхэмжлэгч мөн энэ талаар хэлсэн байдаг. 2016 онд тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш гуравдагч нь төлбөр төлсөн баримтгүй. Хариуцагч хувийн баталгаа гаргаж байснаа компани төлнө гээд байгаа нь хэлцэл байгаа гэж харагдахаас биш компани төлөх ёстой гэдэг нь харагдахгүй байна. Гуравдагчтай байгуулсан гэрээ алга. Баталгаа дээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа гэсэн боловч компани гэрээ байгуулсан гээгүй. Гаалийн ямар нэг баримтгүй. Хэрэв компани авсан бол яагаад баримт үйлдээгүй вэ. Гэрч аман яриагаар баримт үйлдсэн гэдэг. Нягтлан бодох бүртгэлийн хуулиар зөвшөөрснөөр баталгааждаг. Гэрч нь нягтлан биш санхүү хариуцсан захирал байсан гэдэг. Энэ нь компани гэж харагдуулах гэж хийсэн баримт байна. Хариуцагч нь компанийн төлбөр гээд байгаа бол гэрээ байгаа гэдэг боловч гэрч гэрээг мэдэхгүй гэдэг. Компани 2013 онд байгуулагдсан байдаг. Үүнээс өмнө нэхэмжлэгчтэй харьцаж бараа авдаг байсан юм. Компанид авсан бол яагаад санхүүгийн тайланд бүртгэгдээгүй вэ. Одоо төлбөрийн чадваргүй болсон. Хариуцагч нь компаниас 2016.2.18-нд гарсан гэж ойлгож байгаа юм гэв.

 

4.                   Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Гараар бичсэн баримт 2 ширхэг /хх7-8/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх9-11/, цагдаагийн байгууллагын албан тоот /хх12/, эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл /хх13/, эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл /хх14/, тооцоо нийлсэн акт /хх58/, баталгааны хуулбар /хх59/,

4.1.             Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Гэрчийн мэдүүлгүүд /хх171-178/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 181,908,980 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч -н иргэн ******* нь худалдах худалдан авах  гэрээний үүрэгт 181,908,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч С. нь барааг хувьдаа бус харин компанийн үйл ажиллагаанд зориулж авсан гэж маргасан.

 

4.                   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “” ХХК нь нь худалдан авсан бараа нь компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан баримтгүй, хариуцагч төлбөрийг төлөх талаар баталгаа гаргасан гэж маргасан.

 

5.                   Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг 2016, 2017, 2018 оны тооцоо нийлсэн акт, баталгааны дагуу төлбөр төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байна. /хх58, 59, 8/

Хариуцагч нь нэхэмжлэгчээс бараа материал үнийг нь дараа төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан талаар маргаагүй боловч уг бараа материалыг өөрийн захирлаар ажиллаж байсан энэ хэргийн гуравдагч этгээд болох “” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж авсан. Тодруулбал, компанийг төлөөлж энэхүү маргаж буй гэрээний харилцаанд оролцсон гэж тайлбарласан.

5.1.             2016 оны тооцоо нийлсэн актаас үзэхэд хуулийн этгээд нарын тэмдэг дарагдсан байна. /хх58/

Энэхүү 2016 оны тооцоо нийлсэн актаас үзэхэд төлбөрт тавилгын үнэ багтаж байх бөгөөд уг тавилгыг гуравдагч этгээд өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан болох нь гэрч Н.ийн мэдүүлгээр тогтоогдсон. /хх177-178/

Цаашлаад гэрч Д., М. нарын мэдүүлгээс үзэхэд баталгаанд дурдсан труба хоолойг хариуцагч хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. /хх171-176/

Эдгээрээс үзэхэд зохигчийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь “” ХХК гэж үзэхээр байна.

5.2.             2017 оны гараар бичсэн баримтаас үзэхэд 2016 оны баталгааг үндэслэж үйлдсэн. Мөн 2018 оны баримтыг 2017 оны баримтыг үндэслэж үйлдсэн байна. Улмаар 2017 оны баримтаас үзэхэд тооцоо нийлсэн актад заасан 207,166,980 төгрөгийг төлөхийг баталж байна гэжээ. Түүнчлэн 2,260,000 төгрөг төлсөн гэж дурдсаныг нэхэмжлэгчийн төлөөлөгч үгүйсгэж маргаагүй. Тодруулбал нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш төлөгдсөн төлбөрийг хасаж тооцоход татгалзахгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Цаашлаад 2018 оны баримтаас үзэхэд баталгаа гаргаж байна гэжээ. Улмаар мөнгөн дүнг зөвшөөрсөн. Тодруулбал нийт 25,260,000 төгрөг төлсөн тул үлдэх 181,908,980 төгрөгийг төлөх хугацааг зааж баталгаа гаргажээ.

Иймд хэдийгээр хариуцагч нь маргаж буй гэрээний харилцаанд хувь хүний хувьд оролцоогүй байх боловч Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т зааснаар түүнд төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзлээ.

 

6.                   Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь хувь хүний хувьд худалдах худалдан авах гэрээний харилцаанд оролцсон нь тогтоогдоогүй боловч бусдын худалдан авсан барааны үнийг төлөх үүрэг дээрх үндэслэлээр үүсжээ.

6.1.             Нэхэмжлэгчийн шаардах эрхийн хувьд тооцоо нийлсэн актад хэдийгээр хуулийн этгээдийн гэж үзэхээр тэмдэг дарагдсан байгаа боловч хариуцагч нь нэхэмжлэгчээс бараа авсан буюу нэхэмжлэгчийг худалдагч гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбар нь агуулгын хувьд нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөвшөөрч байна.

Түүнчлэн 2017, 2018 оны гараар бичсэн баримтаар нэхэмжлэгчид төлбөр төлөхийг зөвшөөрч байжээ.

 

7.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 234 дүгээр зүйлийн 234.4-т зааснаар хариуцагч С.аас 181,908,980 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч -н иргэн ******* /passport No E50381214/-т олгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,067,495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,067,495 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД