Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 727

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч Э.Д-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Шүүгдэгч Ч.А-, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ....................эд холбогдох .................. дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1973 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхрй ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 17-34 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай агийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ч. А /РД:.................../

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ч.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө .................... Э.Д-ийг биеэ хамгаалж чадахгүй буюу унтаж байхад нь ямар нэг шалтгаангүйгээр архины шилээр түүний толгойн тус газар нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан мэт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                         

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А- мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Д- мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр дэлгүүр дотор бид 2 таарсан. Бид 2 урд нь хэвлэлийн комбинатад хамт ажиллаж байснаас хойш олон жил өнгөрсөн байсан. тэгээд 0.75 граммын архи авч ирсэн. Тэгээд гэрт унтаж байхад авдар онгойлгосон байхаар нь би хэвтэж байтал толгой руу юмаар цохьсон. Миний толгой эргэдэг, нүдний хараа муу болж байгаа. Миний бодлоор авдар ухсанаас ийм юм боллоо гэж бодож байна” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Д- мэдүүлэхдээ: "...Би 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн үед гэрээсээ гараад хажуу талын дэлгүүр ороод юм авч байхад хуучин хамт хэвлэлийн газарт ажилладаг байсан Сүхээ  гэх залуутай таарсан. Тухайн үед Сүхээ ганцаараа явж байсан ба дэлгүүрээс Сүхээ 0,75 литрийн архи авч бид 2 манайд ирсэн. Тэгээд би Сүхээд хоол цай хийж өгч бид 2 нөгөө 0,75 литрийн Ерөөл архиа хувааж ууж юм ярьж сууцгаасан. Тэгээд Сүхээ амрахаар болж би ор дэр засаж унтуулсан. Тэгээд би үүрээр 6 цагийн үед босож  бие засчихаад буцаад хэвтэх гэхэд Сүхээ босож ирээд  миний толгой дээр архины шилээр цохиход миний толгойноос цус гарч би босож угааж цэвэрлэсэн. Тэгэхэд Сүхээ бас миний толгойг угааж цэвэрлэж өгөөд уучлаарай өвөө их муухай юм боллоо түргэн дуудах уу? цагдаа дуудах уу гэхээр би яах юм хэрэггүй гэсэн. Тэгээд өглөө Сүхээ гарч яваад дахиад 1 шил 0,75 литрийн Ерөөл архи авчирсан. Бид 2 огт хэрүүл маргаан хийгээгүй. Ямар шалтгаанаар цохисныг мэдээгүй Миний толгой руу архины шилээр 1 удаа цохиж толгой хагалсан. Би гэмтлийн эмнэлэг дээр очиж 2 оёдол тавиулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэнэ..” гэжээ. /хх 8-9 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн .................дүгнэлтэнд: “Э.Д-ийн биед зулайн хуйх, дух, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэж дүгнэжээ. /хх 19/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28/

Шийтгэх тогтоол /хх 40-41/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:  

Шүүгдэгч Ч.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө .................... Э.Д-ийг биеэ хамгаалж чадахгүй буюу унтаж байхад нь ямар нэгэн шалтгаангүйгээр архины шилээр түүний толгойн тус газар нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Э.Д- /хх 8-9 хуу/ мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4616 дугаар дүгнэлт /хх 19/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28/, шийтгэх тогтоол /хх 40-41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.А- холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хохирогч Э.Д- нь 487.200 төгрөг нэхэмжилсэн бөгөөд баримтаар 307.500 төгрөгийн хохирол тогтоогдож байх тул хангаж үлдэх нэхэмжлэлийг хангахгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.