Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 716

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч А.Марал,

Хохирогч У.Б-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Энхбуйр

Шүүгдэгч Ч.Т-, Ч.М- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М- нарт холбогдох эрүүгийн 1805036380746 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ..........................., эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа микро автобусаар шугамд явдаг ажилтай, ам бүл 2, ээжийн хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ..........................оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ч.Т- /РД:.............../

 

Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ......................төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдүүдийн хамт, ......................тоотод оршин суух бүртгэлтэй одоо ........................ түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ч.М- /РД: .................../

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ч.Т-нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр .........................хохирогч У.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний доод зовхи, баруун шанаа дагзны хуйх зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.М 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр .........................нөхөр У.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн баруун хөлний орчимд хайчаар хатгаж эрүүл мэндэд нь баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ................. гэр бүлийн хамт очоод маргааш нь хадам ээжийг гэрт нь буулгаад нөхрөө аваад буцаж явж байхдаа өндөр хааны рашаан авахаар явсан. Тэгээд нөхрийн дүү, хүүгийн хамт рашаан авахаар явсан хойгуур нөхөр бид 2 маргалдаад намайг лэвчигтэй минь хүүтэй минь үлдээгээд яваад өгсөн. Би хүүгийнхээ футболкийг өмсөөд явсан. Замд хүний унаанд дайгдаж уух юмгүй ам их цангаж явсан. Тэгээд гэртээ ирсэн. Маргааш нь нөхөр ирсэн ба би маш их гомдсон байсан тул маргалдаад гарт таарсан зүйлээ шидэхэд хайч байсан ба нөхрийн хөлийг онох шиг болсон. Тэгээд гэрээсээ үхэхээр шийдээд архи зарахгүй өдөр байсан ба зайсан орчмын дэлгүүрээс 1 шил архи гуйж байгаад авч уусан. Тэгээд ээж дүүгээ гэртээ дуудсан. Дүү маань цагдаа дуудна гэхэд нөхөр хэрэггүй гээд байсан. Цагдаа ирээд дүүг минь аваад явсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т-мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр утсаар яриад Б-намайг тамлаад хэцүү байна гээд байхаар нь би ээжтэй орой очиход эгч гараа зүсчихсэн байсан. Тэгээд би та хоёр чинь хэрүүлээ больж болдоггүй юм уу гэхэд эгчийн чинь буруу гээд инээхээр нь би нүүрэнд нь цохьсон. Гэрт орохоос өмнө нь цагдаад дуудлага өгсөн байсан” гэв.

                                                            

Хохирогч У.Б- мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрт ирэхэд эхнэр хаяж явлаа гээд ууртай байсан. Тэгээд хайч бариад явж байх шиг байсан. Тэгээд эргээд харах үед шидчих шиг болсон. Тэгээд би хөөе чи яаж байна гэхэд гараад явчихсан. Тэгээд үдээс хойш эхнэр орж ирэхдээ гараа зүсчихсэн байсан.

Тэгээд араас нь ээж Төрмөнх 2 орж ирээд яаж байна гэхээр нь би надад хамаагүй гэж хэлсэн. Төрмөнх чи ямар пээдгэр юм бэ гээд нүүрэнд цохьсон. Тэгтэл Төрмөнх цагдаад дуудсан гэхээр нь би хэрэггүй гэсэн. Гэтэл цагдаа орж ирээд эмнэлэг явуулсан” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч У.Б-мэдүүлэхдээ “...2018 оны 7 дугаар сарын 01-ний өглөө гэртээ байж байхад эхнэр М чи намайг  хаяаад явсан гээд уурлаад тэгээд жижиг өрөөнд хайч бариад явж байх шиг байсан тэгсэн миний баруун хөлийн шилбэрүү М хайчаар дүрэх шиг болсон. Тэгээд хөлнөөс цус гараад байна гэж хэлэхэд М юу ч дуугаралгүй гараад явсан. Орой 17 цагийн үед М гаднаас орж ирэхдээ хоёр гарынхаан бугуйны дотор талд зүсчихсэн байсан. удалгүй хадам ээж Батчулуун хадам дүү Төрмөнх хоёр орж ирсэн. Хадам ээж надруу чи миний хүүхдийг яагаад дээрэлхээд байгаа юм гэж хэлсэн. Би дээрэлхэж зодсон зүйл байхгүй гэж хэлсэн. Хадам дүү Төрмөнх намайг чи яасан пээдгэр юм бэ гээд орон дээр сууж байхад орон дээр боогоод толгойгоороо хамарлуу мөргөж цохисон. Тэгээд хамарнаас нилээн их цус гарсан хадам ээж эхнэр хоёр одоо боль боль гэж хэлсэн. Би хамар муруйчихлаа та нар миний хамрыг яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд Төрмөнх цагдаа дуудна чамайг барьж өгнө гэж хэлсэн би үгүй яах гээд байгаа юм бэ би зүгээр хамраа очоод гэмтэл дээр үзүүлээд янзлуулчихая гэж хэлсэн. Та нар миний хамрыг хугалчихсан байна би гомдол санал байхгүй одоо больцгооё гэж хэлсэн. Тэгээд хадам дүү цагдаа дуудсан. Цагдаа ирээд эхнэр бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү авч явж очиж үзүүлж цагдаагийн хэлтэс дээр дараа нь ирсэн. Хайчаар баруун шилбэрүү эхнэр дүрж гэмтээсэн. Бусад гэмтлүүдийг хадам дүү Ч.Т-орой гэрт ирээд толгойгоороо хамар мөргөсөн. Миний хамараас цус гараад доошоо суухад толгойруу гараа атгаж байгаад цохисон. Хамарлуу цохихоор хоёр нүдний зовхи хөхөрчихдөг юм байна лээ. Ч.Т-намайг чи яасан пээдэлзээд байгаа юм эгчийг яагаад орхиж яваад байдаг юм гэж хэлээд цохисон. Хамраа хувийн эмнэлэгт үзүүлж янзлуулсан баримт байхгүй. Надад нэхэмжлэх гомдол санал байхгүй...” гэжээ. /хх 18-19 хуу/

 

Гэрч Д.Бмэдүүлэхдээ: “...Б-М хоёр олон сар хоорондоо муудалцаад хэрэлдээд байдаг. тэгээд 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүү Төрмөнхтэйгээ хамт Бат-Очирын гэрт очоод Мг авахаар очсон. Ороод Төрмөнх та хоёр хэрүүлээ болиоч яасан залхдаггүй юм гэж хэлсэн. Батаа ахаа та болиоч гэхэд нэг харахад Төрмөнх Бат-Очирыг нэг л гараараа цохих шиг болсон бусдыг нь мэдэхгүй байна. Тэгээд хүү Төрмөнхөө боль боль гээд барьж аваад салгаад цагдаа дуудсан. ...Төрмөнх Бат-Очирыг нэг л удаа цохичихоод гараа авч байхыг нь харсан. Тэр үед хамраас цус гарч байсан. ...Бат-Очирын гэрт ороход Б-М нар хоорондоо муудалцчихсан маргалдчихсан л сууж байсан...” /хх 20-21/

 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: “... Таны 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 8231 тоот дүгнэлтэнд Бат-Очирын биед хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний доод зовхи, баруун шанаа дагзны хуйх баруун шилбэний зөөлөн эдийн няцрал цус хуралт шарх бүхий гэмтлүүд аль гэмтлээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах вэ гэсэн мөрдөгчийн асуултанд “хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи баруун нүдний доод зовхи баруун шанаа дагзны хуйх баруун шилбэний зөөлөн эдийн няцрал цух хуралт шарх бүхий гэмтлүүд тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” баруун шилбэний шар нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарах уу гэсэн асуултанд шарх нь арьсны бүхий л давхаргыг хамаарсан байдаг учир дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх 27-28/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ................... дугаар дүгнэлтэнд: 1. Бат-Очирын биед хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний доод зовхи, баруун шанаа, дагзны хуйх баруун шилбэний зөөлөн эдийн няцрал цус хуралт шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр,тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 5. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийг чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэж дүгнэжээ. /хх 23 хуу/

        - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37,44/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36, 41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Т-нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр .........................хохирогч У.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний доод зовхи, баруун шанаа дагзны хуйх зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр .........................нөхөр У.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн баруун хөлний орчимд хайчаар хатгаж эрүүл мэндэд нь баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч У.Б-/хх 18-19/, гэрч Д.Б/хх 20-21/, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ /хх 27-28/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 8231 дугаар дүгнэлт /хх 23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37, 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36, 41/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Шүүгдэгч Ч.Т-, Ч.М- нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Төрмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохиол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Т-, Ч.М- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.