Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 710

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Хохирогч Г.Б,

Шүүгдэгч Н.Т-, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган /0476/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тт холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2018 оны 9 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 27-нд ........................ төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тэсэлгээчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Н.Т /РД:................../.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Т- нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний оройн 22 цаг 54 минутын орчимд, ............................., “ТБД андууд” дэлгүүрийн урд замд .............................улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 60 настай, эмэгтэй, Г.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Г.Б мэдүүлэхдээ: “...би 2018 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 22 цаг 50 минутын орчимд гэртээ харихаар ганцаараа ............................. дэлгүүрийн чиглэлтэй урдаасаа хойшоо чиглэлтэй явган гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрэл дохиогоор алхаад гарч явтал ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан автомашинд мөргүүлээд ухаан алдаж унасан байсан. Осол болсоноос хойш юу болсныг санахгүй байж байгаад ГССҮТ-д ухаан орсон. Биеийн байдал одоо эдгэж байна. Дахин цааш эмчилгээ хийлгэнэ. Нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний төлбөрийг хэрэгцээт зүйлсийн үнэ 2,355,319 төгрөгийг шүүгдэгчээс бүгдийг төлсөн. Цаашид гаргах эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгсөн” гэжээ. /хх 16-17/  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн .................. дүгнэлт: 1.Г.Бийн биед зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдэд цус хуралт, няцралт, аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн урд хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун дунд чөмөгт ясны хугарал зүүн талын умдаг ясны бяцарсан хугарал, баруун эгэм ясны хугарал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал баруун нүдний дээд зовхи баруун чихний ард хөлөг орчим, баруун тохой зүүн өвдөг зүүн гуянд цус хуралт зүүн шагайн дотор хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.  /хх 24-25/

 

Техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт, гэрэл зураг: 1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн байна. Автомашиныг суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд хөдөлгүүр хурдны хайрцаг хүч дамжуулах анги жолооны механизм явах эд анги хөдөлгүүр хурдны хайрцаг бэхэлгээ хэвийн жолооны удирдлагын дамжуулга татуурга өндгөн тулгуурууд холхио хөдөлгөөн ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. Автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд салхины шил зүүн гар талдаа цөмөрч цацарч хагарсан зүүн гар талын урд их гэрлийн сэнж хугарч ар талын хэсэгтээ хагарч сууриасаа хөдөлсөн урд буфер зүүн гар талын доод буландаа будаг халцарсан улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. 2. Урд салхины шил зүүн гар талдаа цөмөрч цацарч хагарсан зүүн гар талын урд их гэрлийн сэнж хугарч ар талын хэсэгтээ хагарч сууриасаа хөдөлсөн урд бу          фер зүүн ар талын доод буландаа будаг халцарсан улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй эвдрэл гэмтэлтэй байна. 3. Урд салхины шил зүүн гар талдаа цөмөрч цацарч хагарсан зүүн гар талын урд их гэрлийн сэнж хугарч ар талын хэсэгтээ хагарч сууриасаа хөдөлсөн зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн байна. Урд буфер зүүн гар талын доод буландаа будаг халцарсан улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь уг тээврийн хэрэгслийн ашиглалтын үед үүссэн байх тул уг зам тээврийн осолд ямар байдлаар нөлөөлснийг тогтоох боломжгүй. 4. Дээрх эвдрэл гэмтэлүүд нь уг зам тээврийн осолд замын гадаргуугийн нөхцөл байдлаас шалгаалж хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй. 5. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дэмжуулгын АВS тоормосны системтэй. 6. Тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд тоормос бүрэн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна.  /хх 51-54, 55-58/

 

Өвчний түүх /хх 28-43/

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №49264 /хх 59/

Зам Тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 4-9 хуу/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 10 хуу /

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 11 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 72/

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 73/

Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 74/

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 75/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77/

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх 94/

Хохирлын баримтууд /хх 106-113 хуу/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Т- нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний оройн 22 цаг 54 минутын орчимд, ............................., “ТБД андууд” дэлгүүрийн урд замд .............................улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 60 настай, эмэгтэй, Г.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь дараах бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Үүнд: шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн Г.Бийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 16-17/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 8022 дугаар дүгнэлт /хх 24-25/, Өвчний түүх /хх 28-43/, Техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт, гэрэл зураг /хх 51-54, 55-58/, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №49264 /хх 59/, Зам Тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 4-9/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 10/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 11/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 72/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 73/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 74/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 75/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх 94/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримт болно.

 

          Шүүгдэгч Н.Т-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, шалгавал зохих зүйлүүд шалгагдсан тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Н.Т- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Н.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо төлсөн тул шүүгдэгчид оногдуулах ялыг тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэлтэй бөгөөд хохирогчийн хүсэлтийг харгалзан шүүгдэгчид оногдуулах хорих ялыг тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтов. 

 

          Шүүгдэгч Н.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс хохирогчид 3.855.319  төгрөг төлсөн, баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, хэрэгт хавсарган ирүүлсэн 499451 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.