Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/599

 

2026            05            14                                                                       2026/ДШМ/599

 

М.Э-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:     

прокурор Ц.Чингүүн,

шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч А.Ганзориг,  

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,   

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/604 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Э-ад холбогдох 2510036181542 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Б- овгийн М-гийн Э- /РД:ЕМ-/, 1980 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “М-” ХХК-д дампын оператор ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт .......... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.

Шүүгдэгч М.Э- нь 2022 оноос 2024 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр ................

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/604 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч А.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ын цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХТУЛГА

                      ШҮҮГЧ                                                                       Б.БАТЗОРИГ

                      ШҮҮГЧ                                                                       Д.ОЧМАНДАХ