Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/597

 

2026           05            13                                                                        2026/ДШМ/597

 

Х.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Саруул-Ирээдүй,

хохирогч нарын өмгөөлөгч Б.Баасансүрэн,

шүүгдэгч Х.Н- /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, Б.Батсүрэн,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/680 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Х.Н-, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Х.Н-д холбогдох 2002 00222 0374 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х- овогт Х-ийн Н-, 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, хүүхдийн хамт .......... тоотод оршин суух,  /РД:ТХ-/,

Шүүгдэгч Х.Н- нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хохирогч Ц.С-, Т.Д-, О.Э-, М.М-, М.А-, Б.Х-, О.Н- нарын биеийг нь үнэлүүлэх зорилгоор "Малайз Улсад өндөр цалинтай ажил байна, би замын зардлыг нь даана, цалин дээрээсээ суутгуулж болно" гэж хууран мэхэлж, эдийн засгийн эмзэг байдлыг нь далимдуулан, тус бүрд нь Малайз Улс руу нисэх онгоцны тасалбар очсон хойно нь хувцас худалдан авч өгч, хохирогч нарыг эдийн засгийн эрхшээлдээ оруулан, бусдад дамжуулж, хоёр, түүнээс олон хүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газар: Х.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Шүүгдэгч Х- овогт Х-ийн Н-ийг "үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын биеийг нь үнэлүүлэх зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хоёр түүнээс олон хүнийг худалдаалж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х- овогт Х-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 5 (тав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 111 (нэг зуун арван нэг) хоног, 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 92 (ерэн хоёр) хоногийг тус тус түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3,026,252 төгрөгийг шүүгдэгч Х.Н-ээс гаргуулж Төрийн сангийн Улсын төсвийн орлогын бусад орлого 100900000707 тоот дансанд олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн Бүгд найрамдах Казакстан Улсын эрх бүхий албан тушаалтнаас хүлээлгэн өгсөн 1 хавтас 31 хуудас хувийн хэрэг, эмнэлгийн карт 2 хавтас зэрэг баримтуудыг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хүүгийн хамт амьдардаг. Хүү маань 9 настай, ээж маань элэгний хорт хавдартай, группт байдаг. Миний энэхүү байдлыг харгалзан үзэж ялыг багасгаж өгнө үү...”  гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.1. Хохирогч Ц.С- 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ... 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Малайз улс руу өөрийн найз Э-, Д- нарын хамтаар ниссэн, тэр үед бас Н-, Х-, А-, М- гэх 4 эмэгтэй мөн адил Малайз улс руу нисэх гэж байгаа гэж байсан, тэднийг мөн хүрээд ирээч гэж Н- санал тавьсан байсан. Анх Э-, Д- бид 3-т Х.Н- нь би Малайз улсад биеэ үнэлж мөнгө олж байгаа энд мөнгө сайн олдог, би машины урьдчилгаа хийсэн, та нар энд ирж ажиллаач мөнгө сайн олно шүү дээ гэж хэлсэн, тэгээд Э-, Д- бид 3 архи ууж байх үедээ Н-этэй чатаар холбогдож ярьсан, тэгээд нэг л амьдрах юм чинь яахав нэг алдаа л биз гэж бодоод мөнгө олох зорилготойгоор Н-ийн тавьсан саналыг зөвшөөрч Малайз улсад ирсэн, ... М-аас асуухад М- Н-ийн тавьсан саналыг зөвшөөрч биеэ үнэлж мөнгө олохоор ирсэн гэж байсан. Тэнд очоод амар хялбар аргаар мөнгө олно гэж бодож байтал эсрэгээрээ бид Эдмондод өрөнд орж эхэлсэн. Монголоос Малайз улс руу бид нарыг авч ирэхэд гаргасан зардлыг Эдмонд гаргасан гэсэн. Тэгээд өрөө төлөх гэж бусдад биеэ үнэлж, өөрсдөө мөнгө олж чадаагүй, Эдмондын доор нийт 50 гаруй охид байдаг юм шиг байна лээ, 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ТББ-н тусламжтайгаар Монголд ирсэн. Хохирогч Ц.С- 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ... Малайз улсад биеэ үнэлнэ гэж мэдээгүй, тэнд Н- бид нарыг биеийг үнэлүүлэх гэж худлаа ярьсан гэж мэдсэн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга, одоо бүгд эрүүл саруул хүрээд ирсэн болохоор ямар нэгэн гомдол санал арга байна. Н- хүнтэй сууж байгаа гэж сонссон, би сэтгэл санааны хохирлыг тогтоолгож шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, бид нарт сэтгэл санаагаар хохирсон асуудал байхгүй, тухайн үед ковид гарсан учраас олон хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй гэж бодож байгаа...,Хохирогч О.Э- 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ... бид 3 уугаад сууж байхад Н- залгаад ирэх гэж байна уу гэхэд бид нар наана чинь очих мөнгө төгрөг байхгүй байна гэхэд та хэдийн зардлыг цалингаасаа гаргаад өгье, та хэд эхлээд паспортынхоо зургийг явуулчих би захирлаасаа асуугаад өгье гэхээр бид паспортынхаа зургийг явуулсан, би Э- гэдэг хүнийг танина, анх очиж байх үедээ харж байсан, Э- Монгол охидыг гадаад улсын иргэдэд биеийг нь үнэлүүлэх ажлыг зохион байгуулдаг хүн байсан. Н- өөрөө тэнд бас биеэ үнэлдэг байсан, анх эхлээд ямар ажил хийх гэж байгаагаа миний бие мэдэж байсан боловч миний бодож байсан шиг байгаагүй. ...Хохирогч Т.Д- 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ... Анх бол буудалд ажил хийж бас өөрөө хүсвэл биеэ үнэлж мөнгө олж болох юм байна гэсэн ойлголттой очсон, миний хувьд сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нарт Монгол талаас Хүйсийн тэгш эрх ТББ, Малайз талаас С- эгч тус болж бид нарыг авч ирсэн...Хохирогч М.М- 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ... Малайз улсад очоод өөртөө ямар нэгэн ашигтай байдлаар биеэ үнэлээгүй, миний хувьд Малайз улсад биеэ үнэлэх гэж очсон нь үнэн, Э- охидын биеэ үнэлэх бүх асуудлыг хариуцаж зохион байгуулдаг...Хохирогч М.А- 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ... Малайз улсад очоод биеэ үнэлнэ гэж мэдэхгүй байсан...,Хохирогч М.А- 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ... Э- гэх хүн буудлын өрөөнд орж ирээд Н-д бид нарт өгөөрэй гээд хүн тус бүрийн 1000 ренгит өгсөн, бид нарыг буудалд байх үед биеэрээ дүүрэн шивээстэй Ари гэл үү тийм нэртэй хүүхэн орж ирээд гичүүнүүд минь та нар энд юу хийх гэж ирсэн нь ойлгомжтой биз дээ хэн хэн том дуугараад байгаа юм, том дуугарсан гичийг нь ална шүү, хуцалгүй ажлаа хийцгээ хар янхнууд минь гэж хэлээд гараад явсан. Х.Н- бид 2-ийг өөр газар луу явуулсан ба тухайн үедээ дагаад явсан, би Малайз улсад биеэ үнэлэх талаар огт мэдээгүй байсан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт... гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ... гэж тодорхойлсон. Хохирогч нар анхны мэдүүлэгтээ биеэ үнэлэхийг мэдээгүй, биеэ үнэлж байгаагүй гэх боловч 2,3 дахь мэдүүлэгтээ биеэ үнэлж амар аргаар мөнгө олохыг хүсэж явсан гэдгээ илэрхийлсэн төдийгүй уг үйлдлийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээгээгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй боловч хохирогч нарын мэдүүлэгт дурдсан үйл баримтууд 2,3 дахь мэдүүлгээсээ няцаагдаж, үгүйсгэгдэж ирснийг эрх зүйн болон хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлага урган гарна. Дээрх хохирогч нарын мэдүүлгийг хөтөлбөргүй нотлон тогтоосон баримт гэж үзэхэд учир дутагдалтай төдийгүй, яллагдагч Х.Н- гэрчээр мэдүүлэхдээ... анх Малайз улс руу явах санааг Ц.А- гаргаж, санал тавьсан, 2020 оны 11 сарын 7-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ... 2019 оны 12 сард С- зочид буудлын 12 давхарт байх ширээний хүүхэнтэй караокед А-тай танилцаж байсан, Малайз улсад манай найз ажил хийдэг их хэмжээний мөнгө олдог талаар ярьсан, эгч нь олон газар очиж ажиллаж байсан туршлагатай болохоор санаа зоволтгүй, 2-лаа нэг нэгэндээ хань болоод яваад ирье гэхээр нь би тухайн үед зөвшөөрөхгүй байсан, цаанаас нь зардал мөнгийг нь даадаг, буудлын нэг өрөөнд массаж хийнэ, биеэ үнэлж мөнгө олох талаар юу ч хэлээгүй болохоор нь хамт явахаар болсон, Монголоос онгоцонд суух үед гоё ааштай байснаа Хонгконгоос Малайз орох үед ааш нь шал өөр болж янхан, гичийгээр дуудаад байсан, А- миний цүнхнээс гоо сайхны бүтээгдэхүүн хулгайлаад Э-оос миний нэрээр 6000 ренгит аваад намайг Э-од зарчхаад яваад өгсөн, Э- миний гадаад паспортыг штамп дарж өгнө гээд буцааж өгөөгүй, би өөрийн фейсбүүктээ Малайз улсад байгаа зургаа оруулахад Монголд ширээний хүүхэнтэй караокед танилцаж байсан найзууд болох Н-, С-, Э-, Д-, Х-, А-, М- нар надтай чаталж ямар ажил хийж байгаа талаар асууж сонирхож эхэлсэн, би тэр үед эдгээр хүмүүст хэлэхдээ ийм ажил хийх талаар би өөрөө мэдээгүй байж байгаад ирээд ийм ажилд орчихлоо маш их мөнгө олдог хэр нээ их ядардаг хэцүү юм байна гэж хэлсэн. Тэгэхэд тэд нар бүгд мөнгө олдог гэдгийг нь сонсоод өөрсдөө ирье гээд гуйж эхэлсэн, би тэр үед биеэ үнэлж мөнгө олох ажил хийнэ шүү дээ та нар өөрсдөө мэдээ, үнэхээр ирж ажиллана гэх юм бол би Э- гэдэг хүнд хэлээд өгье, зардлыг нь гаргуулаад өгье гэж хэлсэн, Тэд нар бүгд Хятадын цагаан сар болж байгаа болохоор энд караоке ашиггүй байна гээд өөрсдөө зөвшөөрсөн... гэх мэдүүлгээр хохирогч нарын мэдүүлэг няцаагдсан гэж үзэх боломжтой. Түүнчлэн шүүгдэгч Х.Н- яллагдагчаар мэдүүлэхдээ... 2020 оны 01 сард би Монголд хамт ажилладаг байсан хамт биеэ үнэлдэг байсан А- гээд эмэгтэйтэй холбогдоод тэр эмэгтэй надад санал тавьсан байхгүй юу? Хоёулаа Малайз явъя гэж. Тэнд ширээнд суудаг ажил байна, тэгээд бид хоёр 2 хоног хамтдаа байгаад А- эгч Э-оос мөнгө зээлээд намайг үлдээгээд яваад өгсөн, Монголд ширээнд суудаг байсан найзуудтайгаа холбоотой байсан бид нар хамт амьдардаг байсан. Тэд нар Монголд Сүнжин гранд, С- hotel бүгдээрээ цагдаа нарт баригдаад хаагдчихсан, ажилгүй болчхоод байна аа, энэ 7 эмэгтэй чинь намайг бодох юм бол өмнө нь гадагшаа яваад үзчихсэн, өөрсдөө бас яг ийм ажил хийж байсан болохоороо мэдээд хариуцдаг хүнтэй нь холбоод өгчхөөч ээ, яаж очих вэ гээд бид хэд очъё л доо гэдэг юм ярьсан байхгүй юу, бүх зүйлийг нь тодорхой хэлж өгсөн, бүгд хүлээн зөвшөөрөөд паспортын зургаа явуулаад би тэрийг нь Э-од өгөөд Э- тикет захиалж өгөөд тэр хэд бөөндөө хамт ирсэн. А-, Х- 2 алга болчихсон, сүүлд тэр 2-ийг Монгол явчихсан гэж сонссон, Э- тэр 2 надаас мөнгө төгрөг зээлсэн чи авчирсан болохоор энэ 2-ийн өр ширийг өөрөө дарна гээд паспортоо хураалгасан. С- над руу чиний Малайзын цагдаад хүчиндүүлсэн мэдээ чинь олон улсын мэдээгээр гарчихсан Монголд хүртэл мэдээгээр гарч байна. Ийм юм чинь чи бүх асуудлаа даагаад гарчих гээд над руу дайрсан. Монгол руу буцах ганцхан л боломж байна, бид нар хүний наймааны хохирогч болж байж Монгол руу буцах боломжтой гэж хэлээд хүний наймааны хохирогч гээд тэр хэд Монгол руу гарсан, жинхэнэ хүний наймааны хохирогч нь би юм аа гэх мэдүүлэг... нь бусад баримтаар тогтоогдсон. Нэр бүхий 7 хохирогчийг "Хүйсийн тэгш эрхийн төв" ийн шугамаар Монгол улсад авчирсан товч мэдээлэл нь хэрэгт баримтаар тогтоогдсон./3хх-н 61-62x/ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд яллагдагчийн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлэгтэй үл тохирч, зарим талаар хохирогч нарын мэдүүлэгтэй тохирч байгаа нь түүнчлэн мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.2-д хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг нь дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Яллагдагч, хохирогч нар нь Монгол улсад болон Малайз улсад биеэ үнэлж байсан нь нотлогддог бөгөөд энэхүү биеэ үнэлэх үйлдлийг хамтран ажиллаж байсан гэж тайлбарлаж буй бөгөөд энэ нь хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг гэж үзэж болох юм. Яллагдагчийн хувьд хэргийн үйл баримтыг анхнаасаа гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгээсээ тодорхой хэлсэн. Энэ нь яллагдагч нь оролцогч бусад оролцогчид нөлөөлөхгүй байх үүргээ биелүүлж хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж дүгнэх боломжтой. Нэр бүхий 7 хохирогч нь 2018 оноос хойш Монгол улсын хилээр нэвтэрч байсан нь Хил хамгаалах Ерөнхий Газрын лавлагаагаар тогтоогддог. /1 хх-н 44-46/ 2. Гэрч Т-ын Н- мэдүүлэхдээ... Миний эртний танил И- гэх найз Малайз улсаас Э- гэх хүнээр дамжуулж зардал явуулж Л.М- гэх найзын хамт явж биеэ үнэлэх ажил хийж эхэлсэн...Гэрч О.С- мэдүүлэхдээ... миний эртний танил Л- гэх хүүхэн 2020 оны эхээр над руу залгаад Малайзад ажил хийх санал тавьсан, миний зардлыг Э- гэх хүн явуулж Малайзад очиход С-, Л- хоёр тосож авсан. Би тэд нарын хамт биеэ үнэлэх ажил хийж байсан. Гэрч А.З- мэдүүлэхдээ... ТББ-н хамгаалах байранд Т-, Х.Н-, У- гэх монгол эмэгтэйчүүдтэй танилцаж байсан..., Гэрч Ц-ы А-... Н-тэй 2020 оны 01 сарын 06-ны өдөр танилцсан, ширээний хүүхэн хийж байгаагүй, би З-д уурлаад чи ямар газар аваад ирэв, бөөн зээлтэй байхад нэг ч төгрөг өгсөнгүй гээд маргалдахад чи өөрөө арчаагүй байна чамтай хамт ирсэн Н- 7 охин Монголоос авчраад зарчихсан, 15 сая төгрөг Э-оос аваад Дарханд 1 өрөө байранд оруулчихлаа гээд хэлсэн, Н- 7 эмэгтэйг Э-од зарсан, би сайн мэдэж байна, нотлох баримт бичиг байхгүй, З- гэх эмэгтэйтэй хувь тохирч байхад би хажууд нь байсан, би эрээнд биеэ үнэлж байсан, Малайзад бие үнэлж мөнгө олох зорилгоор явсан... 6. Гэрч Ц.С-... 2020 оны 01 сард санагдаж байна Ц.А- над руу чат бичээд танай охин энэ охиныг зарсан гээд над руу Х.Н-ий зургийг чатаар явуулсан байсан. Тухайн үед манай охин 16 настай Дархан-Уул аймагт надтай хамт амьдарч сургуульд сурч байсан юм. Би урьд өмнө 2005, 2006 оны үеэс хойш Ц.А-г мэднэ, Эрээн хотод биеэ үнэлдэг байсан, тэр битгий хэл өөрийн эмэгтэй дүү нараа хүртэл дагуулж яваад Эрээн хотод биеийг үнэлүүлж, ширээний хүүхэн хийлгэж байсан хүн шүү дээ, Х.Н- бол урьд өмнө нь гадаад гарч огт үзээгүй тийм л жаахан охин байсан шүү дээ, Над руу анх Ц.А- Х.Н-ий зургийг явуулах үед би А- нь Н-ийг дагуулж Малайзад очиж биеийг нь үнэлүүлсэн гэж боддог, Ц.А- угаасаа тийм л юм хийж явдаг хүн. Ер нь бол Ц.А- хүнийг айхтар гүтгэдэг хүн, угаасаа л тийм ажил хийж явдаг эмэгтэй л дээ гэх мэдүүлэг, 7. Гэрч Т.М- /Дархан-Уул аймгийн 6-р багийн засаг дарга/ мэдүүлэхдээ... Одоогоос 2-3 жилийн өмнө Дархан-Уул аймгийн 6-р баг Б- гэх их эвгүй хонхор газарт шороо асгаж газрыг нь тэгшилж байгаад нэг жижиг байшин бариулж одоо тэрэндээ амьдардаг. О.Т-ын болон түүний охин Н-ийн нэр дээр ямар нэгэн орон сууц байхгүй...,Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч... гэнэ, мөн хуулийн, мөн зүйлийн 2 дахь хэсэгт... гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй... гэж тус тус заасан. Гэрч Ц-ы А-гийн өгсөн мэдүүлэгийг яллагдагчаар татах үндэслэл болсон бөгөөд энэхүү мэдүүлэг нь гэрч Ц.С-, Т.М- нарын мэдүүлэг болон бусад баримтаар үгүйсгэгдсэн. Өөрөөр хэлбэл 7 охиныг зарчихсан, Э-оос 15 сая төгрөг аваад Дарханд 1 өрөө байранд оруулчихсан гэх үйлдэл нь үгүйсгэгддэг. Шүүгдэгч, хохирогч нар нь урьд нэг нэгнийгээ таньдаг, ширээний хүүхэн болон бусад ажлыг хамт хийдэг байсан, байр түрээслэн хамт амьдарч байсан бөгөөд хохирогч нар нь биеэ үнэлэхээр Гадаад улс руу явахаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Х-тай архи уусан гэх шалтгаанаар маргалдсан, зодолдсон бусад хохирогч нартай үйл ойлголцсон маргалдсан үйлдлийг заналхийлсэн, биеийг нь үнэлүүлсэн, эмзэг байдлыг нь далимдуулсан гэж үзэж буй нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн тайлбарт... энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй... гэжээ. Яллагдагчийн хувьд хохирогч нарыг биеийг нь үнэлүүлж ашиг хүртээгүй, олоогүй, заналхийлээгүй, эдийн засгийн болон эмзэг байдлыг нь далимдуулаагүй, өөрөө Малайз улсад биеэ үнэлж хохирогч нарын адил байдалд биеэ үнэлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гадаад улсад охид, эмэгтэйчүүд биеэ үнэлэх иймэрхүү сүлжээ маягийн зүйл байдаг гэж ойлгож байгаа бөгөөд энэхүү сүлжээг зохион байгуулж онгоцны болон бусад зардал даах мэтээр биеийг нь үнэлүүлдэг Э- гэгчийг үндэстэн дамнасан энэхүү үйлдэлд олж тогтоон хариуцлага тооцох нь зүйн хэрэг юм. Хүн худалдаалах нь нийгэмд аюултай үйлдэл боловч яллагдагчийн хувьд нийгэмд аюултай ямар үйлдлээр нэр бүхий хохирогч нар хохирол, хор уршиг учруулсан нь тогтоогдоогүйн дээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бодитой тогтоогоогүй, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолж чадаагүй гэж үзэхээр байна. Зарим гэмт хэрэгт зөвхөн хохирогч нарын мэдүүлгээр яллах үндэслэл болдог. Гэвч энэхүү тохиолдолд хохирогч нарын мэдүүлэг нь яллах талын нотлох баримт хангалтай болж чадаагүй. Учир нь хохирогч нар үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүйн дээр биеэ үнэлэхийг хүлээн зөвшөөрсөн, биеэ үнэлээд авах төлбөрийн зохих төлбөрийг Э- гэгч нь авч байсан бөгөөд хохирогч нарт үлдэгдэл төлбөрийг нь өгч байсан байдал тогтоогдсон. Яллагдагч Х. Н-ийн хувьд хохирогч нарын төлбөрөөс өөртөө авч байгаагүй нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог. Яллагдагч нь нэр бүхий 7 хохирогч нарын адил биеэ үнэлж олсон төлбөр мөнгөөрөө нисэх онгоцны тийзийн төлбөрт өгч мөн адил хохирогчийн байдалтай байсан нь үгүйсгэгдэхгүй юм. Хохирогч нар өөрсдийн олсон мөнгөнөөсөө гар утас, хувцас хэрэгсэл, шоу, зугаа цэнгэл зэрэгт захиран зарцуулдаг байсан бөгөөд буудлын төлбөрийг нь Э- хариуцдаг, өөрсдөө чөлөөтэй зорчдог, гадуур аялж явдаг байсан, байр түрээсэлж байдаг зэрэг нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хүн худалдаалах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулаагүй харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан гэж үзэхээр байна. Учир нь Хүнийг худалдаалах гэмт хэргийн хохирогчийг бусад хүмүүсийн мэдэлд бүрмөсөн буюу тодорхой хугацаагаар, төлбөртэйгөөр, эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэл зэрэгт тооцож шилжүүлдэг бол биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулсан, зохион байгуулсан, зуучилсан гэмт хэргийн хувьд ийм шинж байдаггүй би гэмт хэргийн орлого бүхэлдээ гэмт этгээдийн ашиг болдог бол биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулсан, зохион байгуулсан, зуучилсан гэмт хэргийн хохирогчид биеэ үнэлсний орлогын зарим хэсэг үлддэг. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн эрх, эрх чөлөө гэмт этгээдээс бүрэн хамааралтай, боолчлогдох шинжтэй бол Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд биеэ үнэлж байгаа этгээд нь гэмт этгээдээс ямар нэгэн байдлаар хараат байх боловч эрх, эрх чөлөө нь бүрэн хязгаарлагдсан шинжгүй байна. Хохирогч "биеийг нь үнэлүүлэх"-ийг урьдчилан мэдээгүй байдаг бол мөн хуулийн 12.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд биеэ үнэлж байгаа этгээд үүнийг урьдчилан мэдсэн байдгаараа ялгагдана гэж тайлбарласантай нийцэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 д зааснаар Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11 ний өдрийн 2026/ШЦТ/680 дугаартай шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү....” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэнгээс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар хэлэхээс өмнө хохиролд 3,300,000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгч Х.Н-ийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагааны шат болон анхан шатны шүүх хуралдааны явцад Х.Н-ийн хувьд өөрийн гэм буруутай үйлдлийг үгүйсгэж, няцааж оролцоогүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Харин өмгөөлөгч нарын хувьд хууль зүйн туслалцаа үзүүлж байсан учраас хэргийн зүйлчлэлийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хөнгөрүүлэх боломжтой, эргэлзээтэй нөхцөл байдал байна гэж үзэн мэтгэлцэж оролцсон болно. Гэтэл өмгөөлөгч нарын зүгээс зүйлчлэлийн талаар хууль зүйн байр суурь илэрхийлж мэтгэлцсэн байдлыг улсын яллагч анхан шатны шүүх хуралдаанд “Х.Н- гэм буруутай үйлдэл дээрээ маргаж оролцсон” гэж дүгнэж, иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл-ийг хэрэглэх боломжгүй гэсэн тайлбарыг шүүхийн шийдвэр танилцуулсны дараа гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс үзэхэд миний үйлчлүүлэгч Х.Н- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хэрэгт холбогдох үедээ 19 настай, өөрөөр хэлбэл өсвөр насны хүүхэд байсан. Харин уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүмүүс нь насанд хүрсэн, өмнө нь Х.Н-тэй хамт биеэ үнэлдэг байсан хүмүүс юм. Хохирогч нарын хувьд Малайз улс руу явах зардалгүй байсан тул Э- гэх хүнд хандан тийз захиалж өгөхийг хүссэн байдаг. Мөн биеэ үнэлэх үйл ажиллагаанд ашиглах зураг, байрлалын мэдээллийг Х.Н-эр дамжуулан Э- хүргүүлж байсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан байдаг. Үүний үндсэн дээр уг хэрэг үүссэн боловч мөрдөн шалгах байгууллагаас хил давуулсан, хүн худалдаалсан гэж үзсэн. Түүнчлэн Малайз улс руу зорчих тийзийг Х.Н- бус, Э- гэх этгээд гаргаж өгсөн нь хэрэгт нотлох баримтаар тогтоогддог. Харин эсрэгээрээ Х.Н- өөрөө хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч байсан буюу Б- гэх эмэгтэй анх Х.Н-ийг хуурч, Малайз улс руу авч явсан талаарх үйл баримтууд хавтаст хэрэгт бий. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйл-ийн 1 дэх хэсэгт шүүх хуралдаан нь яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана гэж заасан байдаг. Иймд өмгөөлөгч нарын зүгээс зүйлчлэлийн талаар мэтгэлцэж оролцсон нь шүүгдэгч гэм буруугаа үгүйсгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд өөрийн гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны гурваас багагүй хэмжээний ял оногдуулж, миний үйлчлүүлэгчид нэг удаа боломж олгож өгнө үү. Түүнчлэн хохирогч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байгааг анхаарч үзэх шаардлагатай. Анх хохирогч нар ковидын үед ямар нэгэн зардал гаргахгүйгээр Монгол Улсад буцаж ирэх зорилгоор Хүйсийн тэгш эрхийн төвд хандсан байдаг. Улмаар уг байгууллагаар дамжин ирэх үедээ өөрсдийгөө хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч байсан гэх байдлаар мэдүүлэг өгсөн. Харин Монгол Улсад ирсний дараах 2 дахь, 3 дахь мэдүүлгүүддээ бодит нөхцөл байдлыг илүү тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн тухайн үед эдгээр хохирогч нар нь Малайз улсад биеэ үнэлж байсан талаарх гэрчүүдийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Иймд дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл-ийг хэрэглэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Баасансүрэнгээс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нар 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сингапур улсыг зорихоор явсан боловч бодит байдал дээр Х.Н- тэднийг Малайз улс руу авч явсан байдаг. Улмаар Малайз улсад төрсөн өдөр тэмдэглээд, цааш Сингапур улс руу явж, буудалд ажиллана гэх агуулгаар хохирогч нарыг хуурч, мэхлэн авч явсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Тодруулбал, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн С-, Э-, Д-, М- нарын мэдүүлгүүд, мөн өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгсөн бусад 3 хохирогчийн мэдүүлгүүд хоорондоо нийцэж, дээрх нөхцөл байдлыг ижил агуулгаар мэдүүлсэн байдаг. Харин хожим өгсөн хоёр дахь удаагийн мэдүүлгүүд өөрчлөгдсөн шалтгаан нь хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог. Тухайн тэмдэглэлд Х.Н- нь М-тай чатаар холбогдож, “...та нарыг цагдаагаас дуудсан уу, очоод мэдүүлгээ гомдолгүй гээд өгчихсөн үү, тавуулаа гомдолгүй гэсэн үү, нөгөө хоёр чинь яасан бэ, бүгд гомдолгүй гэсэн бол ял шийтгэл гайгүй байлгүй дээ, найз нь гомдолгүй гээд хэлсэн...” гэх агуулгаар ярилцсан нь тогтоогдсон байдаг. Мөн М-ын хувьд анх 2020 оны 04 дүгээр сард Монгол Улсад ирмэгцээ Эрүүгийн цагдаагийн алба-нд гомдол гаргаж байсан бөгөөд түүнээс хойш 2020 оны 10 дугаар сард Х.Н- түүнтэй дээрх агуулгаар харилцсан чат хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Гэтэл хохирогч нарын 2021 оны 05 дугаар сард өгсөн мэдүүлгүүдэд “анхнаасаа мэдэж явсан”, “гомдолгүй” гэх агуулга орсон нь дээрх чат харилцааны нөлөөтэйгөөр өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.Энэ асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээний зарчмын хүрээнд хэлэлцсэн боловч нэр бүхий хохирогч нарын хоёр дахь удаагийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс тухайн үед Х.Н- 19 настай, харин хохирогч нар насанд хүрсэн, биеэ үнэлдэг хүмүүс байсан гэх тайлбаруудыг гаргаж байсан. Гэвч нэр бүхий хохирогч нараас Х-аас бусад нь дээд боловсролтой, Монгол Улсад тогтсон ажил эрхэлдэг хүмүүс байсан бөгөөд хүн худалдаалах гэмт хэргийн талаар ойлголт, мэдлэггүй, гэнэн итгэмтгий байдлаасаа шалтгаалан уг гэмт хэргийн хохирогч болсон нөхцөл байдал тогтоогддог. Харин Х.Н-ийн хувьд Монгол Улсад биеэ үнэлдэг байсан, улмаар Сингапур, Малайз улс руу биеэ үнэлэх зорилгоор явсан талаараа шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрөө мэдүүлдэг. Тэрээр 19 нас хүртлээ биеэ үнэлж байсан бөгөөд 14-15 настайдаа энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байсан талаар хэрэгт авагдсан баримтуудад дурдагддаг. Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь насанд хүрээгүй үедээ бэлгийн мөлжлөгийн хохирогч болж байсан хүмүүс насанд хүрсний дараа өөрсдийн мэддэг арга, туршлагаараа бусдыг ижил байдлаар татан оролцуулах, ашиг олох хэлбэрт шилждэг нөхцөл байдал түгээмэл ажиглагддаг. Х.Н-ийн хувьд ч өөрийн сонссон, мэдсэн, туулсан нөхцөлдөө тулгуурлан гадаад улсад биеэ үнэлэх замаар ашиг орлого олох боломжтой гэж үзэж, улмаар эдгээр хүмүүсийг олж, хохирогч болгосон байна. Мөн хохирогч нарыг татан оролцуулсан арга хэлбэрүүд ижил төстэй байсан. Тухайлбал, төрсөн өдөр дээр танилцах, таксинд явж байхдаа танилцах, цахимаар холбогдож “өрийг чинь төлж өгье” гэх байдлаар ойртон харилцаж байсан нөхцөл байдал хэрэгт тогтоогддог. Хохирогч нарын өмгөөлөгч Б.Баасансүрэнгээс: Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс хохирогч нарыг худал мэдүүлэг өгдөг, анхнаасаа биеэ үнэлэхээр явж байснаа мэдэж байсан гэх тайлбар гаргаж байгаа тул уг асуудалд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тайлбар өглөө. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйл-ийн 8.2 дахь хэсэгт заасан “хамтран ажиллагч этгээдийн мэдүүлэг” гэх ойлголтыг өмгөөлөгч нар гомдолдоо дурдсан байна. Гэвч хохирогч нар нь Монгол Улсад болон Малайз улсад хамт ажиллаж байсан гэх нөхцөл нь хуульд заасан “хамтран ажиллагч этгээд” гэсэн ойлголтод хамаарахгүй. Хуульд заасан хамтран ажиллагч этгээд гэдэг нь өөр эрх зүйн ойлголт бөгөөд үүнийг хуульч, өмгөөлөгч нар мэдэж байгаа байх. Иймд гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл-д заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосны үндсэн дээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын шатанд хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг бүрэн тогтоосон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Саруул-Ирээдүйгээс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “...Х.Н-ийн тухайд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргахгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэх гомдлыг гаргасан. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаагийн зүгээс зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар гомдлыг гаргасан. Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх асуудлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Х.Н-ийн тухайд, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу, мөн зүйлчлэл дээр маргаж оролцдог. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголт байгаа. Уг ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшсэн, хор уршиг, үр дагаврыг ойлгосон, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зориг илэрхийлэл. Гэтэл Х.Н-ийн тухайд, 2023 оны 10 дугаар сарын 16-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оргон зайлж, Казахстан улс руу гарсан. Улмаар Улаан буланд зарлаад, 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Казахстан улсад баривчилсан. 2025 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсад авчирч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү гэх гомдлын тухайд, Монгол Улс НҮБ-ын Фулермаагийн протоколд 2008 онд нэгдэн орсон. Нэгдэн орсныхоо хүрээнд Эрүүгийн хуульд бэлгийн мөлжлөг, биеэ үнэлэхийг зохион байгуулах, мөн хүн худалдаалах гэх 3 зүйл ангийг оруулж өгсөн. Тухайн 3 зүйлчлэлийг ялган зүйлчлэх гол онцлог нь шүүгдэгч болон хохирогч нарын харилцан хамаарал, мөн хүсэл зоригийн эсрэг хүчээр тулгасан эсэх зэрэг хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр хамгийн оновчтой нарийвчилсан хэм хэмжээг хэрэглэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тухайн тохирох зүйл ангиар шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Х.Н-ийн тухайд, хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөн шүүхийн хэлэлцүүлэг, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Малайз улсад Э- гэх хүний удирдлага дор, биеэ үнэлэхийг үнэлж байхдаа өөрийн өр төлбөрөөс хасуулах зорилгоор хохирогч нарыг “...Малайз улсад өндөр цалинтай ажил байна, цалингаасаа тухайн энэ зардлуудаа суутгуулж болно...” гэж хууран мэхэлж, хохирогч нарын онгоцны билетийг нь захиалах, ирсэн хойно нь хувцас авч өгөх зэргээр эдийн засгийн эрхшээлдээ оруулж, маргаашаас нь “...биеэ үнэл, та нар надад өрөө төлж байж яв...” гэдэг байдлаар тулган шаардсан. Биеэ үнэлэхээс татгалзсан хохирогч нарыг “...та нар надад өрөө төлж байж явна, хэрвээ өрөө төлөхгүй бол та нарын Монгол руу явуулахгүй, нүцгэн зургийг чинь цахим орчинд байршуулна...” гэх зэргээр заналхийлсэн. Мөн хохирогч Х-ын биед нь халдах зэргээр хүчирхийлсэн нөхцөл байдлууд тогтоогддог. Ийм байдлаар хохирогч нарын биеийг үнэлүүлсэн үйл баримтууд тогтоогддог. Хэрэгт авагдсан баримтуудаар биеийг үнэлүүлсэн, төлбөр тооцоог нь өөрөө авч байсан гэдэг үйл баримт нотлох баримтаар тогтоогддоггүй боловч хохирогч нарыг хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулж элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, мөн Монгол Улсын хилээр нэвтрүүлснээр хүн худалдаалах гэмт хэрэг төгсөж байна. Энэ хүн худалдаалах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Хохирогч нар анх мэдэж байсан гэдэг зүйлийг ярьж байна. Прокурорын зүгээс хохирогч нарны анхны мэдүүлгийг үнэлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогч нар 2 дахь мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлсэн гэж ярьдаг. Гэвч мэдсэн, мэдээгүй гэдэг асуудлыг л ярьдаг болохоос хохирогч нарын мэдүүлэг агуулгын хувьд ижилхэн байсан. Х.Н-ийн хохирогч нарт нөлөөлсөн нөлөөлөл байна гэж прокурорын зүгээс үзсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн зурвас дээр “....та нар хохирол, гомдолгүй гэдгээ хэлсэн биз дээ...” гэдэг маягаар харилцсан чат байдаг. Эрүүгийн хуулийн тусгай 13.1 дүгээр зүйлд гэмт энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч, өөрийг нь энэ зүйлийн 1-т зааснаар хохироож байгаа нь өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж тодорхой тусгаж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан илүү нарийвчилсан зохицуулалт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3-д заасан энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол хуулийн хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/680 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.Н-, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

1. Шүүгдэгч Х.Н- нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Хооронд хохирогч Ц.С-, Т.Д-, О.Э-, М.М-, М.А-, Б.Х-, О.Н- нарын биеийг нь үнэлүүлэх зорилгоор "Малайз Улсад өндөр цалинтай ажил байна, би замын зардлыг нь даана, цалин дээрээсээ суутгуулж болно" гэж хууран мэхэлж, эдийн засгийн эмзэг байдлыг нь далимдуулан, тус бүрд нь Малайз Улс руу нисэх онгоцны тасалбар очсон хойно нь хувцас худалдан авч өгч, хохирогч нарыг эдийн засгийн эрхшээлдээ оруулан, бусдад дамжуулж, хоёр, түүнээс олон хүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 31/,

- М.А-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 33-41/,

- эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 42-47/,

- гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 48-51/,

 

- хохирогч Ц. С-ийн: “...Би Д-, Э- нартай уулзаад хамт сууж байхад Н- гэгч фейсбүүкээр залгаад би Сингапурт ажиллаж байгаа, байрны урьдчилгаа хийчихсэн, мөнгө сайн олж байна, та хэд надад их тусалж байсан, би зөрүүлж тусална, даргаасаа гуйгаад өгье, би онгоцны билет захиалчхаад хэлье гэж хэлсэн. Онгоцны буудал дээр очиход Хонг Конг-оос, Малайз-аас, Сингапур гэсэн тиз байсан, бид хэд гайхаад асуухад миний бие өвдөөд амралтаа авсан, энд миний төрсөн өдрийг тэмдэглэж байгаад цаашаа Сингапур явна гэхээр нь итгээд онгоцонд суусан. Бид гурваас өөр 4 эмэгтэй байсан. Тэгтэл удалгүй Н- хар өнгийн Alphard маркийн машинтай ирээд бид хэдийг суулгаад нэрийг нь сайн санахгүй байна зочид буудалд оруулж өгсөн. Бид хэд гараад паб ороод хоол идэж пиво уусан, маргааш өглөө нь нэг хүний 1000 ренгит өгөөд дэлгүүр хэсэж М- болон Н-ийн төрсөн өдрийг дунд нь тэмдэглэж баар орсон. Маргааш орой нь бид хэд пиво ууж байхад Н- одоо та хэд зөөгч, угаагч хийхгүй, биеэ үнэлнэ гэж хэлэхэд бид хэд гайхаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Н- та хэд өртэй болохоор Малайз улсаас явуулахгүй, та хэд ирсэн зардлын төлбөрөө төлөх ёстой, тэгж байж явна гэж бид нарт хэлсэн. Эхлээд Butterworth гэдэг нэртэй олон цаг явж очдог хөдөө маягийн газарт М-тай хамт очсон бөгөөд бид хоёрыг тэнд нэг малайз хүн тосож аваад нэр үл мэдэгдэх зочид буудалд оруулан хүчээр биеийг маань үнэлүүлсэн. Тэнд өдөрт 2-3 хүнтэй бэлгийн хавьталд ордог, нэг хүнтэй 300-400 орчим ренгитээр бэлгийн хавьталд ордог байсан бөгөөд бид хоёрт мөнгө өгдөггүй өрнөөс чинь 180 ренгит хасагдлаа гэдэг байсан. Тус газар 7 хоноод Н-тэй ярихад энд ажилламааргүй байна, буцмаар байна, харимаар байна гэсэн чинь Куала Лумпур луу хүрч ирээд хэд хоног сайхан С-чих гэхээр нь за гээд дахиад Куала Лумпурт байх буудалд ирээд 2 хоносон ба дахиад Э- бидэн рүү өрний бичиг явуулаад мөнгө нэхээд хэзээнээс ажиллах вэ, энийгээ төлөөрэй гээд байсан болохоор дахиад “Kuantan” гэдэг хотод очиж тэнд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл биеийг маань үнэлүүлсэн, мөн л өрнөөс чинь хасагдлаа гээд өртэй хэвээрээ мөнгө аваагүй. Өдөрт 3-4 хүнтэй бэлгийн хавьталд ордог байсан. Мэдээж биеэ үнэлнэ гэж мэдээгүй, зөөгч Ц- хэрэглэл угаана гэж ирсэн. зугтах боломжгүй, хүний газар хаашаа явахаа мэдэхгүй, мөнгө байхгүй, хэл мэдэхгүй, газар мэдэхгүй болохоор бид нар явж чаддаггүй бас их айдаг байсан. Би бусдын эрхшээлд 2020 оны 02 дугаар сарын 6-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд биеэ үнэлсэн...” /1хх 54-58/, “...анх Х.Н- нь Э-, Д- бид гуравт хандан би Малайз Улсад биеэ үнэлж мөнгө олж байгаа, энд мөнгө сайн олдог, би машины урьдчилгаа хийчихсэн байгаа, та нар энд ирж ажиллаач, мөнгө сайн олно шүү дээ гэж хэлсэн. Э-, Д- бид 3 нэг өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Н-тэй чатаар холбогдож яриад нэг л амьдрах юм чинь яахав дээ, нэг алдаа л биз гэж бодоод мөнгө олох зорилготойгоор Н-ийн тавьсан саналыг зөвшөөрч бид нар Малайз Улс руу нисэхээр болсон. Н- бид гурвын гадаад паспорт-ны зургийг аваад удалгүй бидний тийз гарч Малайз Улсад ирсэн. Тухайн үед Монгол Улсаас Малайз Улс руу хамт нисэхээр онгоцны буудал дээр таарсан Н-, Х-, А-, М- нар биеэ үнэлж мөнгө олох гэж байгаагаа мэдэж байсан эсэх талаар мэдэхгүй байна. Би тухайн үед М- гэх охин нүдэнд дулаахан харагдаад байхаар нь нийлж дотно байсан. Малайз Улсад ирээд М-аас асуухад М- Н-ийн тавьсан саналыг зөвшөөрч биеэ үнэлж мөнгө олохоор ирсэн гэж байсан. Монголоос надтай нийлээд нийт 7 эмэгтэй Малайз Улсад очих үед Н- тосож аваад бид нарыг 4, 4 өөр нь 2 өрөөнд байрлуулсан, нэг өрөөнд нь Э-, Д-, М- бид 4 байсан. Нөгөө өрөөнд нь А-, Х-, Н-, Н- нар байсан ба бид хэд тухайн газраа 7 хоног ууж идэж шоудаж байсан. 7 хоногийн дараагаас бид нар ажилдаа гарахаар болоод Н- Н- гэх охиныг ганцааранг нь Малайз Улсад байдаг Самит гэх буудал руу, Д-, Э- хоёрыг Хунта тосгон луу, М- бид хоёрыг Пинан арал руу, А-, Х-, Н- нар тухайн байрлаж байсан буудалдаа үлдэж байсан. Сүүлдээ Э- гэх охидын эзэн нь бид нарт зааж зааварлаж ийшээ яв, тийшээ яв, тэдэн цагт тийм хүн очиж авна, тэг ингэ гээд “wechat”-aap заавар чиглэл өгдөг байсан. Тэнд очоод С- хялбар аргаар мөнгө олно гэж бодож байтал эсрэгээрээ бид Э-од өрөнд орж эхэлсэн. Өдөрт нэг хүн ойролцоогоор 3-4 хүнтэй бэлгийн харьцаанд ордог байсан, нэг хүнтэй бэлгийн харьцаанд ороход 350 ренгит авна, уг мөнгийг тухайн буудлын жолооч гэх хүн орж ирээд бид нараас авчихдаг, бид нарт мөнгө өгдөггүй байсан. Бид нар буудалд байрлаж, цаанаас нь хоол цай өгдөг байсан, зарим өдөр үйлчлүүлэгч байхгүй үед буудлын нэг хоногийн мөнгө гээд 180-250 ренгитийн өрөнд ордог байсан. Бусдад биеэ үнэлсэн боловч өөрсдөө мөнгө авдаггүй байсан. Монголоос Малайз Улс руу бид нарыг авч ирэхэд гарсан зардлыг Э- гаргасан гэсэн. Э-од бид нар нэг хүний 4000-5000 ренгит буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 3.000.000 гаран төгрөгийн өрөнд орсон байсан, өрөө төлөх гэж бусдад биеэ үнэлж, өөрсдөө мөнгө олж огт чадаагүй. Н- бид нараас тухайн үед жуулчлалын мөнгө гээд нэг хүнээс 2.000 ренгит нэхсэн. Бид нар тухайн мөнгийг өгч чадахгүй өөрсдөө өрөнд орчихсон шүү дээ гэхэд бид нарын нүцгэн зургийг Монгол Улсад байдаг их хотын баваан гэх нэртэй сайтад та нарын зургийг тавина шүү гэж хэлдэг байсан. Анх би биеэ үнэлэх гээд очсон боловч тэнд очоод нөхцөл байдал эсрэгээрээ хэцүү байсан учир 7 хоноод Э-, Д-, М- бид 4 энэ талаараа хэлэхэд Н- хохь чинь та нар өөрсдөө арчаатай байж биеэ үнэлж өрөө дар гэдэг байсан. Тэгээд бид аргагүй эрхэнд Малайз Улсад хүний эрхэнд орж бас өрөнд орсон учир өрөө дарах гэж биеэ үнэлдэг байсан. Х.Н- Х- гэх охиныг нэг удаа зодож байсан. Э- бол бид нарт гар хүрч цохиж зодож байгаагүй. Х- гэх охиныг Х.Н- байнга л дарамталдаг байсан. Анх Х.Н- ааш зан сайтай байсан боловч сүүлдээ бид нарыг байнга дарамталж өрөө дар, жуулчлалын мөнгө өг гээд дарамтлаад байдаг байсан. Х.Н- бас биеэ үнэлдэг байсан. Э- гэж дууддаг байсан хүн охидын биеэ үнэлэх бүх асуудлыг хариуцаж зохион байгуулдаг. Э- биеэ үнэлж байгаа бид нар шиг охидын захирал нь гэж хэлж болно. Бид нарыг Э-ын охид гэж дууддаг байсан. Э-ын доор нийт 50 гаруй охид байдаг юм шиг байна лээ. Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Малайз Улс руу яваад 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрийн болон төрийн бус байгууллагын тусламжтайгаар Монгол Улсад ирсэн. ...” /1хх 61-63/, “...бид хэд зөөгч, угаагч, буудлын ажил хийнэ гэж явсан. Тухайн үед Н- нь маш их мөнгө олж байна, та нар ирээд 3 сар л ажиллачих, ажил бол тасрахгүй. Энд юу ч хийж болно, цагийн ажил тасардаггүй. Та хэдийг ирэхээр ажилд оруулсан гээд 2000 ренгит авна шүү, та нар өдрийн дотор 1 сая гаран төгрөг олно гэж Н- хэлсэн болохоор ажил хийх гэж л явсан. Би Монгол Улсаас Э-, Д-, М- нартай явахдаа Малайз Улсад биеэ үнэлнэ гэж мэдээгүй. Тэнд очоод Н- бид нарын биеийг үнэлүүлэх гэж худлаа ярьсан гэж мэдсэн. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. Би сэтгэл санааны хохирлыг тогтоолгож шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” /1хх 66-67/,

 

- хохирогч О.Э-ийн: “...Миний санаж байгаагаар 2020 оны 1 дүгээр сарын дундуур хавьцаа санаж байна, над руу Н- фейсбүүк чатаар холбогдож би Сингапур Улсад ирсэн байна, энд ажил хийж байгаа, энд өртөг өндөр боловч Монголыг бодвол боломжийн юм байна, мөнгө хураах боломжтой гэсэн. ...Тэгтэл Н- чи ажлаасаа чөлөө аваад энд ирээд нэг, хоёр сар ажиллахад бараг машины урьдчилгаа хийчхээд буцаж болно гэж надад хэлсэн. ...С- тэнд очоод яг ямар ажил хийх юм гэж асуухад Н- урт юм бичнэ гэж ядаргаа байна гэж хэлээд би болон Н-, С-, Д- бид хэд хоорондоо энэ асуудлаа ярих гээд фейсбүүк групп чат нээсэн, уг чатаараа хоорондоо видео дүрсээр яриад наана чинь очоод яг юу хийх вэ гэхэд зөөгч, Ц- хэрэглэл угаагчийн ажил хийж болно гэж бид гуравт хэлсэн. Бид гурав яваад очъё гэхээр зардал байхгүй байна гэж хэлэхэд эндээс ажлаас зардлын мөнгө гаргаж өгдөг, та гурав ирээд цалингаасаа өгчхөж болно гэж бид гуравт хэлээд гадаад паспортынхоо зургийг чатаар явуулчих гэж хэлээд паспортын зургийг чатаар авсан. Паспортын зураг авсан өдрийн маргааш нь залгаад та хэдийн виз гарсан, мөн онгоцны билетийг нь захиалсан шүү гэж надад болон манай хоёр найзад хэлсэн. Тэгэхээр нь бид гурав ийм хурдан гардаг юм уу гэж асуухад тийш дээ гэхээр нь арай л хурдан байна, тэгвэл явж чадахгүй юм байна гэж хэлэхэд тэгж болохгүй, тэгвэл би өрөнд орно ш дээ, би захирлаасаа гуйгаад та хэдийг ажилд авч байна, энэ мөнгө над дээр өр болж орно тэгэхээр болохгүй гэж бид гуравт хэлсэн. Тэгэхээр нь за за нэгэнт явна гэж бодож байсан юм чинь явъя гээд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Буянт-Ухаа онгоцны буудлаас онгоцны билетээ авах гэтэл Хонг Конг, Малайз, Сингапур гэсэн нислэгийн маршрут байсан би гайхаад яагаад Малайз улсаар дайрч байгаа юм бэ гэхэд би амралтаа авсан, энд С-ч байгаа, та хэдтэй хэд хоног С-ч байгаад цаашаа Сингапур явъя гэж хэлсэн, бид гурав итгээд явсан. Бид гурав онгоцноос буухад нисэх онгоцны буудал дээр Н-ийг хүлээсэн бид гурваас өөр 4 эмэгтэй хүн байсан. Тэгтэл удалгүй Н- хар өнгийн Alphard маркийн машинтай ирээд бид хэдийг суулгаад нэрийг нь сайн санахгүй байна зочид буудалд оруулж өгсөн. Тэгээд орой нь бид хэд пиво ууж байхад Н- одоо та хэд зөөгч, угаагч хийхгүй, биеэ үнэлнэ гэж хэлэхэд бид гайхаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Н- та хэд одоо өртэй болохоор Малайз улсаас явуулахгүй, та хэд ирсэн зардлын төлбөрөө төлөх ёстой, тэгж байж явна гэж бид нарт хэлсэн. ...надад цалин хөлс өгдөггүй байсан, өөрийн чинь өрнөөс суутгаж байна гэж хэлдэг байсан. Би бусдын эрхшээлд 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 3 дугаар сарын 16-ны өдрийн хооронд биеэ үнэлсэн. ...Н- миний эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг маань үнэлүүлж намайг сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулсанд маш их гомдолтой байна...” /1хх 70-73/, “...Х.Н- янз бүрийн байдлаар л намайг худлаа хэлж ятгаж байсан байна лээ. Анх Сингапурт ажиллаж байгаа гэсэн чинь үнэн хэрэгтээ Малайз Улсад ажиллаж амьдарч байсан юм байна лээ. ...Н-д хандаж бид нар явахаа болилоо гэхэд одоо тэгж болохгүй тийзийг чинь өөрийнхөө хамаг мөнгөөрөө захиалчихсан тэгээд захиралдаа та нарыг ирнэ гээд хэлчихсэн хэрвээ ирэхгүй гэж байгаа бол энэ захиалсан тийзнийхээ мөнгийг өг гэж хэлэхээр нь бид нарт мөнгө байхгүй чамд анхнаасаа бид нарт мөнгө байхгүй гэж хэлсэн шүү дээ гэсэн чинь Н- би хамаг цалин мөнгөө та хэдийн тийзний мөнгөнд өгчихлөө гээд уурлаад байсан. Та нар ямар ч байсан эхлээд хүрээд ирээ таалагдахгүй бол буцаад явчих гээд байхаар нь бид 3 за за гээд Х.Н- дээр Малайз Улсад очсон. Бид нарыг нисэхээс өмнө Н- би яг одоохондоо Малайз Улсад байгаа, та хэдийг ирэхээр Сингапур, Тайланд руу явж болно гэж байсан. Бид нарыг Малайз Улсад очиход Х.Н- бид нарт бэлэн мөнгө өгсөн ба надад болохоор 1000 ренгит өгсөн. Тухайн мөнгийг Х.Н- Э- гэх захирлаасаа авч өгсөн байсан. Тэр үед хэлэхдээ хувцас хунар авч өмс, хоол унд авч ид, бааранд ор гээд өгч байсан. Түүнээс хойш 5 хоногийн дараа бид нарыг 2, 2-оор нь тал тал тийш нь тарааж явуулсан. Би Д-ын хамтаар Кунтан хотод очиж буудалд байрласан. Тэгсэн Н- we chat-p холбогдож та нар нийт 4000 ренгитийн өрөнд орсон байгаа, чи наанаа ажил хийнэ, ажил хийсэн мөнгөнөөсөө эхлээд өрөө төлнө, өрөө төлж дуусаад дараа нь өөрөө мөнгө олж болно гэж хэлсэн. Тухайн 4000 ренгит нь онгоцны зардал, анх ирээд байрласан буудлын мөнгө мөн Н-ийн өгсөн мөнгө бүгд нийлээд 4000 ренгит болж байгаа гэж байсан. Өрөө төлөхөөр болж Кунтан хотод 2020 оны 02 дугаар сарын 06-ны үеэс эхэлж гадаад улсын иргэнд биеэ үнэлж эхэлсэн. Эхний 2-3 хоног ямар үйлчлүүлэгч орж ирээгүй, үйлчлүүлэгч байхгүй болохоор буудал хоолны мөнгө гээд өдөрт 230 ренгитийн өрөнд ордог байсан ба өмнөх өр нь дээр нэмэгдэж байсан. 3 дахь хоног дээр нь нэг хүн орж ирээд бэлгийн харьцаанд орсон, би тухайн үед Н-ийн хэлснээр өдөрт нэг хүнтэй бэлгийн харьцаанд орох байх гэж бодож байсан үгүй байсан, өдөрт 3-4 хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан. Нэг хүнтэй бэлгийн харьцаанд орохоор дунджаар 350 ренгит авдаг, уг мөнгөнөөсөө цалин гэж 180 ренгит авна гэсэн боловч үйлчлүүлэгч нь гараад явахаар буудлын жолооч зөрж орж ирээд тухайн мөнгийг аваад гардаг байсан. Би бусдад биеэ үнэлээд ямар ч мөнгө авч байгаагүй. Тухайн Кунтан хотод 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд биеэ үнэлсэн. ...Тухайн үед Х- гэх охин Н-д зодуулсан гээд над дээр ирж байсан. Монголоос хамт ирсэн А- эгч, Х-, Н-, Д-, С-, М- бид нар хоорондоо ярьж байгаад Монгол руу буцаж болно гээд байсан юм чинь Монгол руугаа буцъя гэж Н-д хэлэхэд тэгвэл яах гэж ирсэн юм гэсэн. А-, Х- хоёрыг ингээд байх юм бол та хоёрыг зарчихна шүү, өрөө төл гээд дарамтлаад байсан. Түүнээс хойш Н- нь бид нарыг дарамталж эхэлсэн. Би Э- гэх хүнийг танина. Анх очиж байх үедээ харж байсан. Э- нь Монгол охидыг гадаад улсын иргэнд биеийг нь үнэлүүлэх ажлыг зохион байгуулдаг хүн байсан. Х.Н- Монголоос охид эмэгтэйчүүдийг Малайз Улсад авч ирээд тэгээд мөнгө авдаг байсан. Өөрөө бас тэнд биеэ үнэлдэг байсан. Н- Э- нар хоорондоо ямар холбоотой талаар мэдэхгүй. Н-, Э- нар ямар нэгэн байдлаар намайг цохиж зодож байгаагүй. Гэхдээ Н- үгээрээ айлган сүрдүүлж дарамталдаг байсан. ...Сүүлд Х.Н- хүнд хүчиндүүлсэн гээд Малайз Улсын цагдаа дээр очсон, тэр үед нь бид нар очиж байсан ба Н-ийн талаар бүх үнэнг цагдаад хэлье гэж бодож байсан чинь Н- та нар наад асуудлаа ядаж Монголдоо очиж байгаад шалгуулаач, хүний газар бүгд адилхан олон жил хоригдох болно шүү дээ гээд гуйгаад байхаар нь утсаа цагдаад хураалгах үедээ утсан дээр байсан бүх чат, зураг зэргийг устгаж байсан. Би ойролцоогоор 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бусдад биеэ үнэлж байсан. Дээрх хугацаанд биеэ үнэлсэн боловч нэг ч удаа цалин авч үзээгүй. Сүүлдээ Д-, Н-, С- бид 4 зугтаагаад Н-ийн болон түүний эгчийн тусламжтайгаар өөр газарт байр түрээсэлж амьдарч эхэлсэн. Н-ийн эгч нь Малайз Улсад ажиллаж амьдардаг байсан. Тухайн үед А-, Х- нар хаана байсан талаар мэдэхгүй. 2020 оны 04 дүгээр сард санагдаж байна нэг удаа чатаар холбогдоход Монголд ирчихсэн байна гэж байсан. Түүнээс хойш бид нар 2020 оны 08 дугаар сард А-, Х- нарын тусламжтайгаар Монгол Улсад ирсэн...” /1хх 77-80/,

 

- хохирогч Т.Д-ын: “...Н-тэй фейсбүүкээр видео дүрсээр ярихад би Сингапурт ирээд ажиллаж байна, энд ирээд машины урьдчилгаа хийчихсэн байна, та гурав ирээд ажиллах уу гэж асуусан, бид гурав зардлын ч мөнгө байхгүй шүү дээ гэсэн чинь би тийзийг чинь цалингаа барьцаалаад захиалаад өгье, гадаад паспортын зургаа хурдан явуулчих гэж хэлэхэд нь бид гурав явуулсан. Тэгээд байж байхад маргааш нь залгаад тийзийг чинь захиалчихсан шүү гэж хэлсэн. С- миний бие өвдөөд байна, би хүний нутагт өвдвөл яах юм гэж хэлэхэд би өөрийнхөө цалинг барьцаалаад тийз авсан, намайг өрөнд оруулна гэсэн үг шүү дээ гэж хэлэхээр нь нэгэнт явна гэснээрээ явъя гэж бодоод явцгаасан. Бид гурав онгоцноос буухад нисэх онгоцны буудал дээр Н-ийг хүлээсэн бид гурваас өөр 4 хүн эмэгтэй байсан. Тэгтэл удалгүй Н- хар өнгийн Alphard маркийн машинтай ирээд бид хэдийг суулгаад нэрийг нь сайн санахгүй байна зочид буудалд оруулж өгсөн. Бид хэд гараад паб ороод хоол идэж пиво уусан, маргааш өглөө нь нэг хүний 1000 ренгит өгөөд дэлгүүр хэсэж М- болон Н-ийн төрсөн өдрийг дунд нь тэмдэглэж баар орсон. Бид хэд Тунис улсын оюутнуудтай танилцаад инстеграммаа солилцоод найз болцгоосон. Маргааш орой нь бид хэд пиво ууж байхад Н- одоо та хэд зөөгч, угаагч хийхгүй, биеэ үнэлнэ гэж хэлэхэд бид гайхаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Н- та хэд одоо өртэй болохоор Малайз улсаас явуулахгүй, та хэд ирсэн зардлын төлбөрөө төлөх ёстой, тэгж байж явна гэж бид нарт хэлсэн. Маргааш нь манай өрөөнд өглөөгүүр 25-30 орчим насны 165-170 орчим см өндөртэй туранхай биеэрээ шивээстэй эмэгтэй орж ирээд Н-ийг харааж эхэлсэн, уг эмэгтэйг гарахаар нь бид хэд ороход Н- уйлчихсан сууж байсан, юу болсон талаар асуухад надад энд их хэцүү байна, би их хэмжээний өртэй байгаа, та хэд одоо шууд явбал би энэ улсаас яаж явахаа мэдэхгүй байна, та хэд ядаж өрөө дараад явчхаач гэж бид хэдээс гуйсан, бид хэд ажил хийхгүй бол хүн ирж дарамтлах юм байна, бас цаашаагаа зарч магадгүй юм байна гэж хоорондоо ярилцаад хэд хоног ажлыг нь хийгээд өрөө төлчхөөд хурдан Монгол руугаа буцъя гэж ярилцацгаасан. Э- бид хоёрыг Малайз Улсын Куатан гэх газар луу явуулахаар болоод бид хоёр ачаагаа аваад жолооч гэх хүн нь автобусны бааз руу хүргэж өгөөд тэндээсээ автобусаар яваад нэг буудалд очсон. Бид хоёрыг нэг нэгээр нь салгаад өөр өөр өрөөнд оруулсан, тэнд би 7 хоног ажилласан, уг өрөөнөөс гарч орж болохгүй, гаднаас хоол, хүнс, ахуйн хэрэглэл, тамхи зэргийг оруулж өгдөг байсан. Долоо хоногийн дараа дахиад би ганцаараа Пинан гэх нэртэй газар луу явж буудалд 10-14 хоногийн хугацаатай байрлаад биеэ үнэлсэн. Тэр буудлаас гараад жолооч намайг автобусны буудалд хүргэж өгөхөд С-, М-, Н-, Э- дөрөв нэг автобуснаас бууж ирцгээсэн. Бид нар нэг жолоочийг дагаад Тайланд Улс руу хилээр гараад маргааш өглөө нь ирээд буцаад Малайз Улсын Куала Лампур хотод ирсэн. Фижи гэх нэртэй буудалд би 1 сарын хугацаанд С-ийн хамт байрлаад өрөнд ороод байж байсан. Удалгүй намайг уг буудлаас гаргаад бусадтай хамт байр түрээсэлж оруулсан. Бид хэд Н- гэх охинтой холбоо бариад байр олуулж уг газраас зугтаад амьдарч байхад Э- Н- над руу холбоо бариад би цагдаад хүчиндүүлчихлээ намайг ирээд аваач гэж байна гээд Э-, С-, Н- гурав гараад явсан, би гэрээ хараад үлдсэн. Тэр гурав 18 хоног цагдаа дээр байж байгаад ирсэн. Цагдаа дээр юу болсныг би сайн ойлгоогүй. Би анх Малайз руу явна гэж бодоогүй, Н-ийн хэлснээр Сингапур Улс руу явна гэж бодож байсан. Мэдээж биеэ үнэлнэ гэж мэдээгүй, зөөгч Ц- хэрэглэл угаана гэж ирсэн. Н- биднийг анх энгийн ажил хийлгэнэ гэж хуурч аваачаад биднийг байрлуулж хоол унд өгч бас зорилгоо хэлэлгүй мөнгө өгч дараа нь бид нарыг өрөнд орсон гэж дарамталсан. Н- А- эгчийг ална, зарна гэх зэргээр дарамталдаг. Х- гэдэг охиныг зоддог байсан болохоор бид нар айдаг байсан, биднийг ажилд гаргана гэж хагас нүцгэн зураг хүчээр авч мөн гадаад паспортын зураг авч тэрийгээ утсан дээрээ хадгалж, олон нийтийн сүлжээнд цацна гэж дарамталдаг байсан болохоор би хаашаа ч зугтах билээ. Байдал үнэхээр хэцүү байсан ч бид нар зугтаж чадсан. Би урьд өмнө нь биеэ үнэлж байгаагүй. Би бусдын эрхшээлд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд биеэ үнэлсэн. Нэг хотоос нөгөө хот руу нэр үл мэдэгдэх малайзууд зөөнө тосож аваад хүргэж өгнө түүнийг нь Э- удирдана. Н- тусална, очсон хотдоо нэр үл мэдэгдэх буудлын өрөөнд байрлаж байхад хүмүүс орж ирээд бэлгийн хавьталд ордог байсан. Үйлчлүүлэгчдийн өгсөн мөнгийг би авахгүй, хоол унд зөөдөг туслахууд нь аваад миний өрнөөс хасагдаж байна гэдэг байсан. Би туслахаас нь өөр хүний царай харж байгаагүй. We chat-аар зааварчилгаа өгдөг байсан. Н- болон өөр хүн намайг зодож цохиогүй ч сэтгэл санааны дарамт их үзүүлсэн. Миний санаж байгаагаар 14.400 ренгин буюу монгол мөнгөөр 8.640.000 төгрөг олж өгсөн. Н- миний эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг маань үнэлүүлж надад сэтгэл санааны хохирол учруулсанд маш их гомдолтой байна. Миний ойр дотны хүмүүс мэдчих вий гэхээс үнэхээр их айж байна...” /1хх 84-87/, “...Малайз Улсад очоод л Х.Н-д өрөнд ороод өрөө дарахын тулд хүссэн хүсээгүй бусдад биеэ үнэлж эхэлсэн. Сүүлдээ Х.Н-ийн зан ааш эвдэрч бид нарыг айлган сүрдүүлж шалдан нүцгэн зургийг чинь цахим орчинд нийтэлнэ шүү янхнууд минь, та нар надад өртэй, биеэ үнэлж өрөө дар, чадахгүй бол зарчихна шүү, хүний газарт байгаа гэдгээ мэдэж байгаа биз дээ гэх мэтээр дарамталж эхэлсэн. Тухайн газарт очоод ямар ч мөнгө хийгээгүй, өрөнд ороод өрөө дарах гэж биеэ үнэлсээр байгаад л ирсэн. Тухайн үед өдөрт доод тал нь 3 түүнээс дээш, дээд тал нь 9 хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан боловч огт мөнгө авч байгаагүй, тухайн мөнгийг буудлын эзэн нь гээд хүн авдаг байсан. Бид нар үйлчлүүлэгч байхгүй бол хоолны мөнгө буудлын мөнгө гээд нэмж өрөнд ордог байсан. Х.Н-ийн фейсбүүкийг надтай хамт байсан эмэгтэйчүүдийн нэг нь утсан дээрээ давхар оруулчихсан байсан. Тэр эмэгтэйг М- байсан байх гэж санаж байна. Тэр үед Х.Н- нь ардаа татлаа түтлээ байхгүй хүмүүсийг энд авч ирж ажиллуулмаар байна, мөн Х-ын зургийг бусад руу явуулаад энэ охин хэр байна, хэдэн төгрөг хүрэх вэ, зармаар байна гэсэн утгатай чат явуулсан байхыг нь бид нар харсан. Тэр талаар А-, Х- нарт харуулж байсан. Х.Н-ийг тухайн үед ямар хүмүүстэй харьцаж байсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед Х.Н- зан ааш нь ширүүсээд Х-ыг алагдсан. Бас нэг шивээстэй эгч орж ирээд дарамтлаад Н- бид нарыг айлгаж сүрдүүлээд эхлэх үед бид нар хэцүү байдалд орсноо мэдээд тухайн чатыг хэрэг болно гээд Э-, С- бид гурвын багийн найз Монгол байсанд Туул гэх найз руугаа зургийг нь аваад явуулж байсан боловч манай найз гар утсаа солиод бас нөхөр нь мэдчих байх гэж айгаад устгачихсан байна гэж хэлж байсан, одоо даанч тухайн чатууд байхгүй болчихсон. Тухайн газраас зугтааж Монгол Улсад ирэх талаар байнга бодож байсан боловч хүний газарт очсон, газар мэдэхгүй, мөнгө байхгүй, хүний эрхэнд байсан учраас айгаад зугтааж чаддаггүй байсан. С- гэх эгч Монголын талтай холбогдоод тэгээд бид нар Монголдоо 2020 оны 08 дугаар сарын сүүлээр ирсэн. Би 2020 оны 02 дугаар сарын 03, 04-ний үеэс эхлээд 2020 оны 02 дугаар сарын 27, 28-ны хугацаанд бусдад өрөө дарахын тулд биеэ үнэлж байсан. Миний хувьд сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх 91-93/,

 

- хохирогч М.М-ын: “... Болсон асуудлын талаар гэвэл 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр урьд нь нэг найзын маань төрсөн өдөр дээр танилцаж байсан Н- гэдэг охин над руу фейсбүүкээр чат бичсэн. Тухайн үед Н- нь надад хэлэхдээ би Сингапурт хар ажил хийж байгаа, цалин нь өндөр, гоё юм байна, чи хэр байна гэхээр нь сургалтын төлбөр байхгүй мөнгө, төгрөг жаахан хэцүү л байна даа гэсэн чинь надад хандан чи энд ирээд ажиллаач, би ирээд сар болж байхад машины урьдчилгаа хийчихлээ гэхээр нь би түүнд зардлын ч мөнгө байхгүй ш дээ гэсэн чинь би тийзийг чинь захиалаад өгье гэж хэлсэн. Тэгээд маргаашаас нь Н- надад хандан гадаад паспортын зургаа хурдан явуулаач Сингапурт ажилд оруулаад өгье гэдэг болсон ба би мөнгөний хэрэгтэй байсан учраас түүний тавьсан саналыг нь хүлээн зөвшөөрч гадаад паспортын зургаа 27-ны өдөр явуулсан. Н- Малайзад С-ч байна гэсэн болохоор нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бусад охид болох Д-, С-, Э-, А-, Х-, Н- нарын хамт Малайз руу ниссэн. Малайзад очиход Куала Лумпурт Н- биднийг тосож авсан ба Н-ийн байрлаж байсан буудал руу очиж байрласан. ...Н- надад хандан би энд биеэ үнэлж амьдарч байгаа, мөнгө хангалттай олж байгаа, та нар биеэ үнэлэхээс өөр арга байхгүй, яагаад гэвэл чамайг энд авчирсан мөнгө та нарт өгсөн 1000 ренгит, бас хоол, байрны мөнгө зэргийг төлөх ёстой, чи өрөнд орчихсон байгаа, тэр мөнгөө яаж төлөх юм гээд аргагүй байдалд оруулсан. Би Н-д хандан анх биеэ үнэлнэ гэж ирээгүй, чамаас мөнгө зээлээд буцаагаад төлье гэсэн чинь чадахгүй гэж хэлсэн. Маргааш нь бөөнөөрөө өрөөндөө байж байсан чинь биеэрээ дүүрэн шивээстэй монгол эгч орж ирээд бид нарыг амаа мэдэж яваарай гээд Н-г зодоод эхэлсэн. Тухайн үед Н- биднийг яах аргагүй байдалд оруулсан болохоор бид нар хоорондоо ярилцаж байгаад Н-гийн саналыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 07, 08-аас бид нар Н- болон Э- гэдэг малайз хүний удирдлагад биеэ үнэлж эхэлсэн ба биднийг нэг нэгээр нь салгана гэхээр нь би Э-, Н- нарт хэлж байгаад С-тэй хамт явахаар болсон. Эхлээд Butterworth гэдэг нэртэй олон цаг явж очдог хөдөө маягийн газарт С-тэй хамт очсон бөгөөд бид хоёрыг тэнд нэг малайз хүн тосож аваад нэр үл мэдэгдэх зочид буудалд оруулан хүчээр биеийг маань үнэлүүлсэн. Тэнд өдөрт 2-3 хүнтэй бэлгийн хавьталд ордог, нэг хүнтэй 300-400 орчим ренгитээр бэлгийн хавьталд ордог байсан бөгөөд бид хоёрт мөнгө өгдөггүй өрнөөс чинь 180 ренгит хасагдлаа гэдэг байсан. Тус газар 7 хоноод Н-тэй видео колл хийж энд ажилламааргүй байна, буцмаар байна, харимаар байна гэсэн чинь Куала Лумпурт байх буудалд ирээд 2 хоносон ба дахиад Э- бидэн рүү өрний бичиг явуулаад мөнгө нэхээд хэзээнээс ажиллах вэ? энийгээ төлөөрэй? гээд байсан болохоор дахиад "Kuantan" гэдэг хотод очиж тэнд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл биеийг маань үнэлүүлсэн мөн л өрнөөс чинь хасагдлаа гээд өртэй хэвээрээ мөнгө аваагүй. Өдөрт 3-4 хүнтэй бэлгийн хавьталд ордог байсан бас А- гэдэг эгчийг Н- зарна гэх зэргээр дарамталдаг байсан болохоор бид хоёр ч гэсэн Н-гаас айж эхэлсэн. Тэнд байж байхад Н- биднийг визээ сунгуулах ёстой ир гээд буцаад Куала Лумпурт очсон. Тэнд Н-тай уулзсан чинь бидэнд хандан хуурамч штомпор 1000-2000 ренгит өгөөд даруулж болно, эсхүл Тайландад очиж визээ даруулаад буцаад хүрээд ирж болно гэж хэлсэн. Тэгэхэд Сувдаа, Д-, Э-, Н- нар байсан бөгөөд дахиад Э-оос мөнгө зээлж Тайланд руу явсан. Хил рүү нэг жолооч хүргэж өгөөд тэндээс өөр хүн тосож аваад Тайландын хил дээр орж штомпор даруулаад буцаж ирсэн. Ингээд 2020 оны 03 дугаар сарын эхээр байсан ба намайг Э-, Н- нар Kuantan pyy явуулж би тэнд байж байхад дахиад өөр газар аваачсан чинь тэр газар нь харх гүйлдээд бас том байшинд маш олон хүн нэгэн зэрэг бэлгийн хавьталд ордог, тийм муухай газар байхаар нь би урьд нь үйлчлүүлж байсан хүнтэй холбогдож гуйж байгаад авга ах гэсэн нэг хүнийх нь хажуу өрөөг нь түрээсэлж 03 дугаар сарын 20-ны үеэс эхлэн 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл байсан. Би тэр хугацаанд өөрийн үеэл эгч Отгоноос 2.000.000 төгрөг авч тэр айлд өгч байсан. ... Би анх Малайз Улс руу явна гэж бодоогүй. Н-ийн хэлснээр Сингапур улс руу явна гэж бодож байсан. Мэдээж биеэ үнэлнэ гэж мэдээгүй дээр хэлсэнчлэн аяга таваг угаах зэрэг цалин өндөртэй ажил Сингапурт очиж хийнэ гэж бодож байсан. ...Н- миний эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг маань үнэлүүлж намайг сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулсанд маш их гомдолтой байна. Сүүлдээ Э- намайг сүүлийн газраас зугтахын өмнө Н- болон найзуудынхаа өрийг төл гэж дарамталдаг байсан. Миний ойр дотно хүмүүс мэдчих вий гэхээс үнэхээр их айж байна. Н-э миний талаар ойр дотно хүмүүст мэдэгдэх байх гэдгээс айж байна. Байнга тэгж дарамталдаг байсан...” /1хх 101-102/, “...Х.Н- охидын эзэн Э- гэх хүнээс нэг хүнд 4.000 ренгит авч өгөөд хувцас хунар, хоол хүнсэндээ хэрэглэ, сүүлд нь эргүүлж өгөөрэй өр болж үлдэнэ шүү, мөн онгоцны тийзийн мөнгөтэй нийлүүлээд өгөөрэй, дээр нь нэмээд нэг хүний 2.000 ренгитийг надад өгөөрэй, жуулчлалын мөнгө гэж хэлсэн. 7 хоногийн дараагаас бид нарыг хуваарилж буудлууд руу явуулсан. ...буудлын жолооч тосож аваад бид хоёрыг тус тусад нь нэг нэг өрөөнд оруулаад гаднаас Ц- хэрэглэл бэлгэвч зэргийг оруулж ирээд гараад явчихдаг. Буудлын өрөөнд араас хүмүүс орж ирээд бэлгийн харьцаанд ордог, нэг хүнтэй бэлгийн харьцаанд ороход 350 ренгитийн төлбөр авдаг. Тэр мөнгөнөөс 180 ренгит нь миний өрнөөс хасагддаг байсан. Өдөрт 3-4 хүнтэй бэлгийн харьцаанд ордог байсан. Анх тэнд очоод ийм байдал хүлээж байгаа гэж бодоогүй. Малайз Улсад очоод өрөнд ороод өрөө дарахын тулд ажил хийх болсон, өөртөө ямар нэгэн ашигтай байдлаар биеэ үнэлээгүй. Х.Н- намайг хуурч мэхлэх замаар надад худлаа хэлж намайг тухайн газарт очуулсан, би үнэхээр тэнд тийм хэцүү байна гэж огт бодоогүй. ...2020 оны 03 дугаар сард Малайз Улсад хөл хорио тогтоосон тэгээд намайг тэр буудлаас гаргаад балгас шиг байшинд бид нарыг хүргэж ирсэн, тэр байшинд олон эмэгтэйчүүд байсан ба гаднаас нь цоожилчихдог байсан. ...Миний хувьд Малайз Улсад биеэ үнэлэх гэж очсон нь үнэн. Гэхдээ Малайз Улсад очоод л Э-, Х.Н- нарт өрөнд орж хууртагдсанаар бусдад биеэ хүчээр үнэлэх шалтгаан болсон. Өөрийн хүссэнээр байж чадаагүй, шууд хүний эрхшээлд орж, өрөөнд орж ирсэн бэлгийн харьцаанд оръё гэсэн хүн болгонтой бэлгийн харьцаанд хүчээр орж байсан...” /1хх 105-107/, “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Би сэтгэл санааны хохирлыг тогтоолгож шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” /1хх 110-111/,

 

- хохирогч Б.Х-ын: “...Түүнээс хойш 2019 оны 12 дугаар сард санагдаж байна Х.Н- над руу чатаар холбогдоод найз нь Малайз Улсад гайгүй ажил хийж байгаа миний найз гайгүй өндөр цалинтай ажил хийх үү гэж асуусан. Тэгэхээр нь би ямар ажил юм бэ гэхэд буудлын үйлчлэгч хийнэ, тэгээд караокед оройн цагаар ширээн дээр сууж хүмүүст архи хундагалж өгөх ажил хийнэ, сарын цалин нь өндөр, их бололцооны, чи энд ирээд ажиллах юм бол өөрөө тусдаа гарчих мөнгө хийж чадна шүү дээ гээд байсан. Тэгэхээр нь надад мөнгө байхгүй шүү дээ гэж хэлсэн чинь Х.Н- зүгээрээ найз нь зардлыг нь даана, чи энд ирээд ажлаа хийгээд тэгээд буцаагаад өгчихөд болно гэж хэлэхээр нь ингэж их сэтгэл гаргаж байгаад баярлалаа гэсэн чинь зүгээрээ найз нь ганцаараа ингэж сайхан амьдармааргүй байна шүү дээ гэж хэлж байсан. Ингээд Х.Н- намайг чи гадаад паспортынхаа зургийг над руу явуул гэхээр нь би чатаар гадаад паспортынхаа зургийг явуулсан, удалгүй над руу эргэж холбогдоод онгоцны тийз чинь гарсан гээд зургийг нь явуулсан. Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байх Малайз Улс руу ниссэн. Би Малайз улсад очоод онгоцны буудалд дээр өөрөөсөө гадна 6 Монгол эмэгтэйтэй уулзахад бүгд Х.Н-ийг хүлээж байсан. Тэр үед би А- гэх эгчтэй танилцсан. Удалгүй Х.Н- ирээд бид нарыг авч яваад нэг буудалд байрлуулсан. Тэр буудалд очоод бид нар 2 өрөөнд ороод эхний 3-4 хоногт ямар нэгэн ажил хийхгүй ууж идэж, дэлгүүр хэсэж байсан. Бид нарын очсон оройны маргааш байх Малайз Улсын иргэн Э- гэх хүн Х.Н-эр дамжуулж бид долоод тус бүр 1000 ренгит өгч байсан. Тэр мөнгөөр Н- бид нарыг хувцас авч өмс, өөртөө хэрэгтэй юмаа ав гэж байсан. Тухайн үед бид нар дэлгүүр орсон, орой нь бааранд орсон. Үүний маргааш Х.Н- гэнэт одоо ингээд ажил хийнэ гэхээр нь бид нар хаана ямар ажил хийх билээ гэхэд биеэ үнэлнэ гэсэн. Тэр үед нь бид нар чи тэгж хэлээгүй шүү дээ гэхэд одоо хамаагүй, та нар биеэ үнэлж надад өрөө төлөөд тэгээд зардлаа олоод Монгол руугаа буцахаа бод гээд бид нарыг хоёр хоёроор нь салгаж өөр өөр газар луу явуулсан. Намайг Х.Н- өөрийнхөө хажууд авсан. Э- гэх эзэндээ намайг лэсби гэж хэлсэн байсан. Би нэг буудалд Х.Н-ийн хамтаар очоод хамт нэг өрөөнд орсон. Тэр өрөөнд бид 2 ойролцоогоор 10-д хоносон. Тэр хугацаандаа гаднаас гадаад улсын иргэд орж ирээд намайг сонгосон 2-3 хүнтэй гадуур гарч гэрээр нь очиж бэлгийн харьцаанд орж байсан. Нэг удаа Х.Н- бид 2 нэг гадаад иргэнтэй групп секс хийж байсан. Мөн нэг удаа Х.Н- бид 2 пиво уугаад сууж байх үедээ би А- эгчтэй утсаар ярьж байсан чинь Х.Н- чи наад утсаа таслаач гичий минь ажлаа хий гээд үснээс зулгааж толгой хэсгээр ор мөргүүлсэн, гараараа нүд рүү 2-3 удаа цохиж зодоод, гар утсыг эвдээд, одоо эндээс зайл гэж намайг хөөсөн. Тэгэхээр нь би цүнхтэй хувцсаа аваад уйлаад тэр буудлаас гараад явж байгаад таксины жолоочоос утсыг нь гуйж фейсбүүк рүүгээ орж Э- дээр очиж байсан. Тэр үед миний нүд хөхөрсөн байсан учраас 4-5 хоног буудалд зүгээр байсан. Тэгсэн утасгүй бол ажил хийж болохгүй гээд Э- надад нэг гар утас авч өгөөд намайг Финанг гэх газар луу ганцааранг минь явуулсан. Тэнд буудалд очоод өдөрт доод тал нь 5-6 хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан боловч нэг ч төгрөг аваагүй, надаар үйлчлүүлж байсан хүмүүсийн төлбөрийн мөнгийг тухайн буудлын хүн нь авчихдаг байсан. Энэ мэтээр хүний газарт өөрийн биеийг бусдад үнэлүүлж нэг ч төгрөг авалгүй хүнд зарагдсан. Өрөнд орсон учраас өрөө дарах гээд биеэ үнэлж байсан. Нэг өдөр Монголоос надтай хамт ирсэн охид чатаар холбогдоод хаана байгаа вэ, байршлаа явуул гэхээр нь би байршлаа явуулсан чинь сая нэг Монгол охин уйлаад залгасан, эд нар хүн зардаг юм шиг байна, чи наанаасаа хурдан ирээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э-од биеийн юм ирчихсэн би С-маар байна гэж худлаа хэлээд эргээд ирэхэд А- эгч бас тэнд ирсэн байсан. Нэг орой Д-, А- эгч бид 3 уугаад сууж байхад Д- Х.Н-ийн чатаар ороод чатаас нь надад миний зургийг харуулсан, тэр чат дээр энэ охин ямар байна, эцэг эх байхгүй, өнчин, гэнэн, энэ охин болох уу гэж хүн лүү бичсэн чат байсан, би хэн лүү бичсэн байсныг нь мэдэхгүй. Намайг бусдад зарах гэж байсан юм байна гэдгийг мэдээд маргааш өглөө нь А- эгч намайг тэр газраас авч зугтаагаад С- гэх монгол эгчтэй уулзаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байранд очсон. Урьд өмнө А- эгч Монголд байдаг найзаараа дамжуулаад хүйсийн тэгш эрхийн хүмүүстэй холбогдсон байсан юм байна лээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байрнаас гараад А- эгчийн найз дээр очоод нэлээд хэд хоног байж байгаад  Монгол Улсад ирсэн. ...Тухайн үед we chat-aap харьцдаг байсан боловч тухайн харилцаж байсан чат бүгд байхгүй. А- эгчийн Монголд байсан найзад нь байж магадгүй. А- эгч тэр найз руугаа чатуудаа явуулж, тэр найз нь Монгол Улсад байх хүйсийн тэгш эрхийн хүмүүстэй холбогдож тухайн мэдээллүүдийг өгч байсан байх. Би Малайз Улсад биеэ үнэлэх гэж очоогүй. Х.Н-д хууртагдаж очоод өрөнд орсон. Өрөө дарж хурдан Монголдоо ирэхийн тулд хүчээр биеэ үнэлж байсан. Х.Н- өрөө төлчхөөд хурдан Монгол руугаа зайл, наад хүмүүстэйгээ унт, ажлаа хийсэнгүй гээд зодож байсан. Мөн чи муу зэвүүн гичий, чамайг олж байгаад хүнээр алуулна, танай хэлгүй эгчийг нь алуулна, дарамтлуулна гэх мэтээр намайг дарамталж байсан. Миний бүх амьдралын талаар Х.Н- мэддэг байсан, урьд өмнө Малайз Улсад очихоосоо өмнө харилцдаг байх үед би өөрийнхөө амьдралын талаар ярьж байсан, эцэг эх байхгүй гэх мэт бүх л зүйлээ хэлж байсан. Анх Малайз Улсад очиж биеэ үнэлэх асуудлыг Х.Н- зохион байгуулсан, худлаа хэлж хуурч Малайз Улсад очуулсан. Тэнд очоод өрөө төл, өрөө төлөөд Монгол руугаа зайл, өрөө төлөхгүй бол зарчихна шүү гэх мэтээр дарамталж араггүй эрхэнд бусдад биеэ үнэлэхэд хүргэсэн. Малайз Улсад очоод биеэ үнэлж байхад Э- гэх хүн биднийг зааварчилж биеэ үнэлэхийг зохион байгуулдаг байсан. Миний хувьд Х.Н-ийг байх ёстой газраа байгаасай гэж хүсэж байна...” /1хх 116-119/, “...Анх Н- нь “Н- Н-” билүү дээ тийм нэртэй фейсбүүк хаягаас миний фейсбүүк хаяг руу би Малайз Улсад үйлчлүүлэгчийн ажил хийж байгаа, цалин нь их боломжийн юм байна, чи энд ирж ажиллаж болно шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз нь зардал байхгүй гэж хэлэхэд Н- найз нь зардлыг нь чам руу явуулъя, чи энд ирж ажил хийгээд буцаагаад зардлаа төлчих гэж хэлсэн. Ямар ажил юм бэ гэж асуухад буудалд үйлчлүүлэгч хийнэ, дэвсгэр давуу углааг нь солиод өрөөг нь цэвэрлээд болно гэж хэлсэн. Намайг гадаад паспорт захиалчих гэж хэлсэн, гадаад паспорт захиалах хооронд Н- нь онгоцны билет захиалчихсан байсан. Би Н-гийн үгэнд итгээд Малайз Улсад очихоор болоод онгоцны буудал дээр очиход надтай адилхан зорилготой 7-8 эмэгтэйчүүд очсон байсан, би нэр усыг нь одоо мартсан байна. Эхний хоёр хоног төрсөн өдөр гээд гадуур гарсан. Дараачийн өдрөөс нь Н- одоо ажлаа хийнэ ш дээ, биеэ үнэлээд зардлаа олоод Монгол руугаа буцахаа бодохгүй юу даа гээд шал өөр зүйл ярьсан. Намайг гэрийнхэнтэйгээ утсаар ярихад утсаар ярилаа гээд зодсон. Намайг буудалд байлгаад хүмүүст миний биеийг үнэлүүлдэг. Ойролцоогоор 10 гаран хүнтэй бэлгийн харьцаанд орсон. Би Малайз улсад 1 сар гаран байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал алга байна...” /1хх 122-123/,

 

- хохирогч М.А-гийн: “...Анх Малайз Улсад ажил хийх гэж очсон. Малайз улсад очоод биеэ үнэлнэ гэж мэдэхгүй байсан. Н- намайг цохиж зодож дарамталж байгаагүй, харин үг хэлээр дарамталж өрөө төлөхгүй бол намайг өөр улс руу зарна, хүний нутагт ирснээ мэдэж байгаа биз дээ гэж дандаа сүрдүүлдэг байсан. ...нэг эмэгтэй орилж орж ирээд Н- гэгчийг загнаад байсан, царай төрхийг нь сайн харж амжаагүй, шивээстэй хүүхэн байсан. Би тэнд байхдаа нэг ч удаа уулзаж байгаагүй болохоор танихгүй. Миний санаж байгаагаар 14 хоног биеэ үнэлсэн. Малайз улсын мөнгөөр 3500 ренгир монгол мөнгөөр 2,450,000 төгрөг олж өгсөн. Малайз Улсын иргэн Э- гэх этгээдийг танихгүй, анх очиж байхад бид нарыг хоолонд оруулж байсан. Х.Н- гэгч нь намайг Малайз Улсад байхад миний гэр орныг хүнээр судлуулж, өөрийнхөө гар утсан дээр миний болон бусад охидын нүцгэн зургийг авсан тэр зургаа сошиалд тавина гэж сүрдүүлдэг байсан, би гомдолтой байна...” /1хх 125-127/, “...Тэр үед Х.Н- надад хандаж та Малайз Улсад хүрээд ирээч, наанаа олигтой хийсэн ажил байхгүй, 3 хүүхэдтэй байж энд ирээд ажил хий, мөнгө төгрөг сайн олдог, энд ажил дээрээ байрлаж болдог, та буудалд цэвэрлэгч маягаар ажиллана, цалин өндөртэй байдаг, гадаад хүмүүсийг сайн ажиллуулдаг юм байна, та миний ээж шиг хүн болохоор танд ийм санал тавьж байна, та миний хажууд байж байх юм бол надад их түшигтэй байна, би таныг буруу юманд уруу татвал гэж дээ, би энд аягүй их ганцаардаж байна, та хүрээд ирээч гэж санал тавьсан. Тэгэхээр би Х.Н-эс хүний наймаа биш биз дээ гэж асуухад та надад итгэ, манай эзэн манай дарга сайн хүн байдаг юм, тэгэхээр та айх зүйл байхгүй гэж хэлсэн. Миний хувьд энэ удаадаа зардал хийх мөнгө алга байна дараа болъё доо гэхэд Х.Н- зүгээрээ эгчээ манай захирал зардлын чинь мөнгийг явуулчихна тэгээд цалин дээрээс чинь бага багаар нь суутгаад авчихдаг юм, та санаа зоволтгүй гадаад паспортынхаа зургийг дараад явуулахад болно гэж хэлсэн. Түүнээс хойш 1 сар өнгөрсөн байх үед Х.Н- яасан бэ, та паспортынхаа зургийг явуулаач гээд байдаг байсан. Тэгэхээр нь нэг өдөр Х.Н-ийн фейсбүүк хаяг буюу “Н- Nandin Н-” гэх нэртэй хаяг руу өөрийнхөө гадаад паспортын зургийг явуулсан. Тэгсэн удалгүй таны онгоцны тийзийг захиалчихсан гэж хэлээд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө Хонг-Конг Улсаар дамжаад Малайз Улс руу явсан. Ингэж явах үедээ Х.Н- дээр очих гэж байгаа гэх 6 эмэгтэйтэй танилцаж хамт ниссэн. Малайз Улсад очиход Х.Н- өөрөө бид нарыг ирж аваад нэг буудалд очиж байрлуулсан. Тухайн буудалд бид нар 4 хоносон. Тэгэх хугацаанд бид нарын хийх ажил ерөнхийдөө тодорхой болж эхэлсэн. Малайз Улсын иргэн охидуудын эзэн Эмдонд гэх хүн буудлын өрөөнд орж ирээд Х.Н-д бид нарт өгөөрэй гэж хүн тус бүрийн 1000 ренгит өгсөн. Тухайн үед бид нар Н-д нэг хүний 2000 ренгитийн өртэй болсон. Х.Н- та нар надад 2000 ренгитийн өртэй болсон, би З- эгчид өгөх ёстой гээд бид нарыг гичийнүүдээ гэх мэтээр хэл амаар доромжилж эхэлсэн. Бид нарыг буудалд байж байх үед биеэрээ дүүрэн шивээстэй Ари гэл үү тийм нэртэй хүүхэн орж ирээд гичийнүүд минь та нар энд юу хийх гэж ирсэн нь ойлгомжтой биз дээ, хэн хэн том дугараад байгаа юм, том дуугарсан гичийг нь ална шүү, хуцалгүй ажлаа хийцгээ хар янхнууд минь гэж хэлээд гарсан. Бид нар тухайн буудалд 4 хоноод хэд хэдэн тийшээ салцгаасан. Би Х-ын хамтаар тэр буудалд нь үлдэж 2-3 хоносон. Бид нарыг үйлчлүүлэгч нар авахгүй бол нэг хоногийн буудлын өрөнд орж байсан. Тэгсэн Х.Н- бид хоёрыг өөр газар луу явуулсан ба тухайн үедээ дагаад явсан. Бид 3 нэг газарт очоод хамт байж байх үедээ би энэ ажлыг чинь хийж чадахгүй юм байна гэхэд Х.Н- угаасаа энэ ажлыг хийнэ ш дээ, одоо энэ өр ширээ яах гээд байгаа юм бэ, дургүй хүргээд байвал хүний наймаанд явуулна шүү, та нар хүний газарт ирсэн гэдгээ мэдэж байгаа биз дээ гэж сүрдүүлсэн. Тухайн үед Х- бид хоёрыг тус тусад нь нэг нэг буудлын өрөөнд оруулсан боловч орой нь бид 2 айгаад нэгнийхээ өрөөнд ороод хамт хоночихдог байсан. Бид хоёрыг цуг байгаад байхаар тухайн буудлын эзэн та 2 бусадтай групп секс хий, бусдын бэлэг эрхтэнг бэлгэвчгүй хөх, тэр хүний хэлснээр бай, дээрээс нь үйлчлүүлэгчээ ав, өр чинь ихсээд байна гэж хэлэхээр нь чадахгүй гэхэд Х.Н- энэ талаар мэдээд уурлаад хийх ёстой юм чинь хий, хий гэж хэлсэн бүхнийг нь хийж байж өрнөөсөө салахгүй бол Монгол руугаа явж чадахгүй шүү, хүний нутагт байгаа гэдгээ мэдэж байгаа биз дээ гэх үгээр их дарамталж байсан. Тэгэхээр нь би уурлаад би чамайг цагдаад өгч чадна, чи худлаа хэлж хүний газарт авч ирээд яагаад ийм зүйл хийлгэж байгаа юм бэ гэхэд Х.Н- нь намайг унтаж байх үед Х-аас миний гадаад паспортыг авхуулахаар оролдож байсан. Тухайн үед Х- миний паспортыг авах гэж байх үед нь би сэрээд яах гэж байгаа юм бэ гэхэд Н- аваад ир гэсэн гэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд паспортаа авч байсан. Би ер нь бол Х.Н-тэй маргалдаад би чиний бүх баримтыг цагдаад өгнө гэх мэтээр өөрийгөө хамгаалдаг байсан. Би Малайз Улсад очсон эхний 4 хоногоос эхлээд Монгол Улсад амьдарч байсан өөрийн найз охин Э- гэх эмэгтэйд тухайн үед болж байгаа бүх асуудлынхаа талаар хэлж мэдэгдээд эхэлчихсэн байсан. Анх би найздаа хэлэхээр санаа зовж байсан, сүүлдээ аргаа бараад хэцүү байсан учраас тухайн нөхцөл байдлын талаар хэлж байсан. Би одоо яах вэ гэж хандаж эхэлсэн, тэр үед манай найз би ямар ч байсан гадаад харилцааны яам болон бусад газар таньж мэдэх хүн юу байна хүмүүстэй уулзъя, чи наанаа аюулгүй байдлаа хангаад байж бай гэж хэлээд өөрийн дүү Нандинцэцэгээс таньж мэдэх хүн байна уу гэж асуугаад юм гэх төрийн бус байгууллагатай манай найзын дүү холбогдож тухайн байгууллагаас нэг эмэгтэй над руу чатаар холбогдож болсон асуудлын талаар хэлэхэд эхлээд чамайг зугтаалгах хэрэгтэй юм байна гэж хэлээд тэр эгч Малайз Улс дахь Монгол консулын эхнэр гэх С- гэх хүнтэй холбогдоод С- нь надтай холбогдоод яг хаана байна гэж асуусан, тэгээд төв рүүгээ орж ирэх боломж байна уу гэж асууж байсан. Тухайн үед Х-ыг надаас салгаад хөдөө явуулсан байсан, тэр үед би Х-тай холбогдоод эгч нь Монголоос хүмүүстэй холбогдсон хоёулаа зугтаах аргаа олох хэрэгтэй гээд арга хайж байгаад бид 2 Малайз Улсын төв рүү ирж уулзаад бид 2 зугтах төлөвлөгөөгөө хийж эхэлсэн. Тухайн үед бид нартай хамт явсан Д- болон Э- нар байсан байх би тэр охидын нэрийг нь сайн мэддэггүй юм. Бид 2 тэр охидуудад үнэнээ хэлээгүй, эхний ээлжид өөрсдөө Монгол Улсдаа очиж байгаад дараа нь үлдсэн охидоо авч ирэх арга хайя гэж бодож байсан. Тухайн үед Д-, Э- 2 нь Х.Н-ийн Х-ыг зарна гэж ярьж байсан талаарх нотлох баримт буюу өөр хүнтэй чатаар харилцсан буюу дандаа борлогдохооргүй хөгшин гичий нар аваад ирсэн гай болж байна, ганц татлаа түтлээ байхгүй, өндөр Ц- царайтай охин байна, энэ охин үнэд хүрэх болов уу, яах бол гээд Х-ын зургийг явуулсан байсан. Бас би дахиад Монголоос татлаа түтлээ байхгүй насанд хүрээгүй охидыг авч ирж болно гэж харилцсан яриа байсныг бид хоёрт үзүүлж байсан. Х- бид 2 цаг алдалгүй зугтах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэр үед С- эгч дахиж надтай миний Малайз Улсад барьж байсан утасны дугаарыг авсан байсан учир тэр дугаар луу залгаад хамт байгаа охидод битгий хэлээрэй. Х- та 2 эхний ээлжид ямар ч байсан зугтах арга талаа бод. Өглөө 09 цаг гэхэд зам дээр байж бай гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Х- бид 2 буудлын арын хаалгаар гарч зугтаагаад цүнхтэй хувцсаа модны доод талд шидчихээд С- эгчийг тосож очиж уулзсан. Тэр үед С- эгч Малайз нөхөр болон 2 хүүхдийнхээ хамтаар явж байсан ба бид хоёрыг машиндаа суулгаад аваад явсан. Бид хоёрыг гэртээ оруулаад хоол өгөөд хүүхдүүдээ үлдээгээд Х- бид хоёрыг эмэгтэйчүүдийг хамгаалах төвд хүргэж өгсөн. Тухайн төвд 10 хоносон. Х- бид 2 тэр хамгаалах байрнаас гараад байр түрээслэх гээд өөрийн нэг найз руугаа холбогдоод үнэн учраа хэлэхэд наана чинь манай нэг найз байдаг юм байна, чамайг очоод авчих гэж хэлье гэсэн, удалгүй манай найз Т-гийн найз гэх эрэгтэй ирээд бид хоёрыг дагуулаад явсан. Х- бид 2 тухайн газарт 3 хоносон. Түүнээс хойш өөрийн салсан нөхрийн найзтай холбогдож тэр найзынд нь 14 хоног хамт байсан. Тухайн үед С- эгч болон ІОМ-ын эгч байнга холбогдож байсан, удалгүй Х- бид хоёрын онгоцны тийз гарсан гээд бид хоёрыг С- эгч онгоцны буудалд хүргэж өгөөд тэгээд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Монголд ирсэн. Би тухайн үед өдөрт 1-3 хүн, зарим өдөр огт хүн авахгүй байдаг байсан. Миний бие өвдөөд байна гэсэн үедээ би хүн авдаггүй байсан. Бид нарт амралт байхгүй, 24 цагаар бусадтай бэлгийн харьцаанд ордог байсан. Би нэг хүнтэй бэлгийн харьцаанд ороход ойролцоогоор 300 гаран ренгит авдаг байсан боловч уг мөнгийг би авдаггүй байсан, тухайн буудлын эзэн авдаг байсан. Н- намайг хэл амаар болон үгээр дарамталж, сүрдүүлж байсан. Ямар нэгэн байдлаар цохиж зодож гарч хүрч байгаагүй. Харин Х.Н- Х-ыг урьд өмнө нэг удаа зодож байсан. Анх ирээд удаагүй байх үед Н- та нар биеэ үнэлж мөнгө олж өрөө дарна, та нар одоо зургаа даруул гээд бид нарын шалдан нүцгэн зургийг авч байсан. Х.Н- надад та нарын шалдан нүцгэн зураг байгаа шүү, уг зургийг цахим орчинд нийтэлнэ шүү гэх мэтээр дарамталж мөн чамайг зарна шүү хүн авахгүй бол эд эрхтнийг чинь зарна, гичий минь хүний газарт байгаа гэдгээ мэдэж байгаа юу гэх мэтээр айлган сүрдүүлж дарамталдаг байсан. Миний хувьд хуний нутагт очсон яах учраа мэдэхгүй байсан учир бусдад хүчээр биеэ үнэлж байсан, эцэс сүүлдээ зарагдаж магадгүй юм байна гээд зугтаасан. Би анх Малайз Улс руу явах үедээ биеэ үнэлэх ажил хийнэ гэдэг талаар огт мэдээгүй байсан. Х.Н- намайг буудалд ажиллана гэж худлаа хэлж Малайз Улс руу очуулсан боловч бусдад миний биеийг хүчээр үнэлүүлж эхэлсэн. Миний хувьд сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх 131-136/,

 

- хохирогч О.Н-ийн: “...Х.Н- нь 2020 оны 01 дүгээр сард надтай чатаар видео калл хийж залгах үедээ би Сингапурт байна, энд сайхан амраад байж байна, миний төрсөн өдөр удахгүй болох гэж байна, би энд төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа, манай найз нар энд ирж байгаа, чи хамт хүрээд ирэх юм уу гэж асуусан, би болох юм уу, найзад нь мөнгө байхгүй гэхэд би өгчихье гэж хэлсэн. Тэгээд намайг гадаад паспортынхаа зургийг над руу явуулчих би эндээс онгоцны тийз захиалаад өгье гэхээр нь би гадаад паспортынхаа зургийг явуулж байсан. Хэд хоногийн дараа дахиж холбогдоод найз нь болилоо гэж хэлсэн чинь Х.Н- уурлаад би чиний онгоцны тийз бүх юмыг захиалчихсан байхад юун болъё гээд байгаа юм бэ, би энийг чинь одоо яах юм бэ, эсвэл чи мөнгийг нь өг гэсэн. Тэгэхэд нь надад одоо мөнгө байхгүй шүү дээ гэсэн чинь нэгэнт ирнэ гэснээрээ ирээч ээ гээд байсан учир би очихоор болсон. 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Малайз Улс руу ганцаараа ниссэн. Малайз Улсад очоод байж байх үед онгоцны буудлын гадаа Х.Н- ирсэн ба тэр үед надаас гадна 6 эмэгтэй Монголоос Х.Н- дээр ирсэн байсан. Бид нар нийлээд Х.Н-ийн хамтаар хар өнгийн машинд суугаад нэг буудалд очоод байрласан. Очсон өдрөө бид нар буудалдаа 2 өрөөнд хуваагдаж ороод С-сан. Очсон орой буудал дотроо пиво уугаад сууж байх үедээ Монгол Улсаас ирсэн С-, Э-, Д-, А-, Х-, М- гэх эмэгтэйчүүдтэй танилцсан. Маргааш өглөө нь Х.Н- хүн тус бүрд 2.000 ренгит өгөөд хувцас болон хэрэгтэй зүйлээ аваарай гэсэн. Бид нар Н- болон М- нарын төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тухайн байрласан буудалдаа бид нар 4 хоносон санагдаж байна. Буудалд байж байх үед шивээстэй нэрийг нь мэдэхгүй эгч орж ирээд Н-ийг загнаад би чамайг аятайхан бай гэж хэлсэн биз дээ гээд харааж байгаад гарч байсан. Нэг өглөө сэрэхэд Х-, А- 2 байхгүй байсан ба Х.Н- надад хандаж хувцсаа аваад энэ буудал руу оч гэж нэг буудлын хаяг зааж өгсөн, би хувцсаа аваад буудлын гадаа байсан таксинд суугаад нэг буудалд ганцаараа очсон. Тэр буудалд очоод Н-тэй холбогдоход Х.Н- чи надад 7.000 ренгитний өртэй болсон, одоо биеэ үнэлж мөнгө олоод өрөө төл гээд гэнэт л муухай зантай болж эхэлсэн. Тэгээд өрөө төлөхгүй бол зургийг чинь фейсбүүк цахим орчинд нийтэлнэ шүү гэж чат бичиж байсан. Тэр үед бид нар групп чатаар харилцдаг байсан. Тухайн үед А- гэх эгч чи яахаараа бид нарыг худлаа хэлж авч ирчхээд ингэдэг юм бэ гэхэд Х.Н- та нар аятайхан байгаараа хамгийн түрүүнд Х- та хоёрыг зарчихна шүү гээд нэг хэсэг хэрүүл болцгоосон. Би тухайн буудалд очоод байж байх үед гаднаас хүн орж ирээд 400-500 ренгит өгөөд бэлгийн харьцаанд орчхоод гараад явдаг байсан. Тухайн мөнгийг тэр буудлын гэх хоол цай зөөдөг хүн нь орж ирээд аваад явдаг байсан, зарим хүмүүс нь бэлэн мөнгө өгөхгүй мөнгийг нь төлчихсөн гэж хэлдэг байсан. Би өдөрт 3-4 хүнтэй бэлгийн харьцаанд ордог байсан. Гэхдээ өөртөө нэг ч төгрөг авч байгаагүй. Х.Н- надад хэлэхдээ би чиний бусдад биеэ үнэлж олсон мөнгийг чинь авч байгаа, чиний өрнөөс хасагдаж байгаа гэж хэлдэг байсан. Би Э- гэх хүнийг нэрийг сонсож байсан, зургийг харж байсан, уулзаж байгаагүй. Тэр хүн Х.Н-ийн захирал нь гэж ойлгодог. Х.Н- намайг айлган сүрдүүлж заналхийлдэг байсан. Х.Н- чи миний өрийг өгөхгүй бол чиний зургийг олон нийтийн сүлжээнд тавина, энд зарна, зарчихсан байхад алдах юм байхгүй гэх мэтээр айлган сүрдүүлж дарамталдаг байсан. Би 2020 оны 02 дугаар сарын 08, 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 4 хүртэлх хугацаанд бусдад биеэ үнэлсэн. Биеэ үнэлж нийт 5.000-6.000 ренгитийг Х.Н-д өгсөн. Өөрөө огт мөнгө аваагүй. Х.Н-ийн эрхшээл барьцаанд орж бусдад биеэ хүчээр үнэлж байсан, миний хувьд гомдолтой байна...” /1хх 141-144/, “... Н- надад “ажилд орно, өндөр цалинтай ажилд оруулна” гэж анх хэлсэн. Тэгээд би Н- дээр очих болсон. Би анх биеэ үнэлэх гэж очоогүй. Би биеэ үнэлнэ гэдгийг ч мэдээгүй. Намайг хууран мэхэлж Малайз улсад аваачсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, уг асуудлыг түргэн шуурхай шийдэж өгнө үү. Би сэтгэл санааны хохирлыг тогтоолгож шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” /1хх 147-148/,  

 

- Иргэний нэхэмжлэгч Д.О-н: “...Нийт 14 хуудас баримтыг Монгол хэлнээс Орос хэл рүү орчуулах ажлыг орчуулагч Т.Өлзиймаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж орчуулуулсан. Орчуулахад зарцуулсан 483,500 төгрөгийн зардлыг Эрүүгийн цагдаагийн албаны сангаас гаргасан тул тухайн мөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” /1хх 151-152/, “... Эрүүгийн 2002002220374 дугаартай хэрэгт эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тухайн хэрэгт нийт 4 удаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зардал шийдвэрлүүлсэн. Нийт 8,479,252 төгрөг болж байна. Ингээд эрүүгийн 2002002220374 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 11,046,252 төгрөг зарцуулсан байх тул уг зардлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” /1хх 153/,

 

- гэрч Ц.А-гийн: “...би З-д уурлаад чи ямар газар аваад ирэв, бөөн зээлтэй байхад нэг ч төгрөг өгсөнгүй гээд маргалдахад чи өөрөө арчаагүй байна, чамтай хамт ирсэн Н- 7 охин монголоос авчраад зарчихсан Э-оос 15.000.000 сая төгрөг аваад өөрийнхөө ээж рүү явуулаад Дарханд нэг өрөө байранд оруулчихлаа гэж хэлсэн. Н- нь найз гэх 7 эмэгтэйгээ Э- гэх иргэнд зарсан, би сайн мэдэж байна...” /1хх 193-196/,

 

- гэрч Г.Г-ын: “...Х.Н- нь М.А-, Б.Х-, О.Э-, О.Н-, Ц.С-, Т.Д-, М.М- нарыг Малайз, Сингапурт караокед зөөгч хийлгэнэ, буудлын үйлчлэгч хийлгэнэ гэж замын зардлыг төлж, онгоцны билетийг авч өгч 2020 оны 01 дүгээр 30-ны өдөр Малайзад авчирсан байсан. Бид харилцан адилгүй хугацаанд дээрх нэр бүхий эмэгтэйчүүдтэй цахимаар (FB мессенжер, Whatsapp, Wechat) холбогдож ярилцлага хийж байсан. 2020 оны 02 сарын 21-нд Тайланд Улсаас О- гэдэг бизнес эрхлэгч холбогдож Малайз Улсад хүний наймааны хохирогч болсон байж болзошгүй хүн байна, тантай холбож өгч болох уу гэж фейсбүүк чатаар бичиж М.А-гийн найз Улаанбаатар хотоос холбогдож анхан шатны мэдээллийг авсны дараа М.А-тай Wechat-аар холбогдож мэдээллийг тодруулсан. Түүнтэй анх таньдаг охин Х.Н- нь Малайзаас холбогдож дүү нь буудалд үйлчлэгч хийгээд маш сайн цалин авч байна, таныг болон 3 хүүхдийг чинь бодоод танд тусалж, ажлын санал тавьж байна, би замын зардлыг даая, та цалин дээрээсээ төлчихөө, дүү нь билетийг чинь авсан, дүүгээ өрөнд оруулчих ваа гэхээр нь итгээд явсан байсан. Тайланд руу нисэхээр Чингис хаан нисэх буудал дээр очсоны дараа хамт явах 6 хүний мэдээлэл өгсний дагуу холбогдож уулзаад долуулаа хамт Бангкокт буухад гаднын иргэн тосож аваад машинаар Малайзад очсон. Х.Н- тэднийг эхний 2-3 өдөр гадуур дагуулж явж амрааж байгаад та нар угаасaa биеэ үнэлэх гэж ирсэн, өөр ямар ажил хийдгийн гэж уурлаж, эгч гэж нэг эмэгтэй орж ирж доромжлон, эсэргүүцсэн зарим охидыг зодож (Х-ыг зодож, нүүр бие хөхөрсөн, нүцгэн, хагас нүцгэн зургуудыг авсан байсныг албан бичгийн хавсралтаар илгээсэн) бид нарыг хөдөө болон буудлууд руу тарааж явуулсан, би хүний наймааны хохирогч болоод байна, надад туслаач, бас хамт ирсэн хүмүүсээс Х-тай холбоотой байгаа, бид хоёрыг гэртээ харихад минь туслаач гэж холбогдсон...” /1хх 214-215/,

 

- шүүгдэгч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э- гэдэг хүн чамд тикетийн мөнгө, хувцас хунар авах мөнгө өгнө. Тэр мөнгийг ажлаа хийгээд төлнө шүү. Дараа нь чи цалингаа аваад явна гэж хэлэхээр нь би хүлээн зөвшөөрсөн. Тэгээд байж байхдаа би Монголд ширээнд суудаг байсан, хамт амьдардаг байсан найзуудтайгаа холбоотой байхдаа ...би Малайзад ирчихсэн байна, ажил хийж байгаа гэж хэлсэн. Ер нь бол өрөө дарчихсан, ийм ажил байна, аймаар гоё газар байдаг юм байна гээд хэлсэн. Энэ 7 эмэгтэй намайг бодох юм бол өмнө нь гадагшаа яваад үзчихсэн, өөрсдөө бас яг ийм ажил хийж байсан болохоор намайг хариуцдаг хүнтэй нь холбоод өгчхөөч,  яаж очих вэ, бид хэд очъё л доо гэсэн юм ярьсан. Тэгэхээр нь би Э- гээд хүн байгаа, юу ч гэсэн хэлээд үзье ээ гээд ажлынхаа нөхцөлийг бүгдийг нь хэлж өгсөн. Амралт байхгүй шүү, хаалга онгойлгоод клинтүүд нь хардаг, тэгээд таалагдах юм бол өрөө рүү чинь орж ирээд үйлчилгээ үзүүлдэг гэхэд бүгдээрээ авдаг юм уу гээд бид нар групп чат нээсэн. Групп чатаар бүгд харилцаад би Э-од найзууд маань наашаа ирэх саналтай байна, одоо яах вэ, боломжтой юу, та миний онгоцны зардлыг даасан шиг энэ хэдийг даах боломжтой юу гэсэн чинь Э- яг ямархуу хүмүүс байгаа юм бэ, хармаар байна, биеийнх нь зургийг, царайг нь хармаар байна гэж хэлсэн. Би найзууддаа та нарын зураг хэрэгтэй байна, Э- харна гэж байна гэж хэлсэн. Тэгээд онгоцны тикет, ирээд хувцас хунар авах мөнгө, хэрэглээний мөнгө төгрөг гэж авах юм бол эхлээд тэрийгээ төлдөг шүү гээд бүх зүйлийг нь тодорхой хэлж өгсөн. Тэгээд над руу бүгдээрээ зургаа явуулсан. Би Э-од зургуудыг нь харуулсан чинь за болох юм байна, хөөрхөн охидууд байна гэхээр нь би тэд нарт хэлээд паспортынхаа зургийг явуулсан. Тэр хэд Э- тикет захиалж өгнө гэж байна гээд бүгд хүлээн зөвшөөрч паспортынхаа зургийг явуулаад би тэрийг Э-од өгөөд Э- тикет захиалж тэр хэд рүү групп чат мессенжерээр бүгдийнх нь тикетийг явуулаад тэр хэд бөөндөө хамт ирсэн. Хонконгоор дамжаад Малайзад ирсэн. Бид нар Монголд байхдаа хамтдаа ширээнд суудаг, хамт биеэ үнэлдэг, хамтдаа амьдардаг, нэгнийгээ ер нь болбол мэддэг байсан. ...бүгдээрээ өөр өөр буудал руу хуваарилагдаад яваад ажлаа хийсэн, ажлаа хийж байтал ковидын үе болсон. Тэр үед А-, Х- 2 алга болчихсон чинь Э- чиний авчирсан найзууд чинь аймаар хариуцлагагүй, бүгд шоуддаг, архиддаг, ерөөсөө ажлаа хийдэггүй, өглөө 9 цагт босох ёстой босдоггүй, орой ажил дуусахаас өмнө гараад явчихдаг. Дандаа согтуу өрөөндөө ууж байна, зодолдож байна, А-, Х- 2 чинь гэр лүүгээ мөнгө явуулна гэж надаас мөнгө аваад алга болчихлоо. Ажил дээрээ хэдэн хоног ирсэнгүй, чи тэд нартайгаа холбогдоод хэл гэсэн. Тэр хоёрыг Монгол руу явчихсан гэж тэд нараас л сонссон. Э- танай 2 найз чинь Монгол явчихсан болохоор бас чи авчирсан болохоор энэ хоёрын өр ширийг чи өөрөө дарна гээд миний паспортыг хураачихсан. Би тухайн үед хэл ус байхгүй болохоор гүүгл транслетаар харьцдаг байсан. Хэнээс тусламж гуйхаа мэдэхгүй. Миний утас надад байгаа хэр нээ би яг юу хийх ёстойгоо мэдэхгүй, айдастай байсан. Тэгээд тэр хоёрын өр ширийг дараад бараг хаалга татсан болгонтой нь бэлгийн харилцаанд ордог байсан. Нөгөө хэд маань болохоор хөл хорио гээд тусдаа байр түрээслээд аймар гоё байсан. ...Тэгээд би Зүүн өмнөд Азид гацсан Монголчуудаас У-а гээд эмэгтэйтэй холбогдоод тэр эмэгтэйд бүх үнэнээ хэлсэн. А-, Х- хоёрыг алга болсон чинь нөгөө хэд над руу дайраад одоо ямар ч ажил төрөлгүй энд цаг хугацаагаа алдаад баймааргүй байна, Монгол буцмаар байна, яг яаж буцах вэ гэсэн, мөн намайг зодож байсан. ...У-а гээд эмэгтэйтэй холбогдоод тэр эмэгтэй намайг сонсоод надад туслахаар болоод буудал дээр маань ирээд намайг авч явж байгаад 04 сарын 07-нд бид 2 хөл хориотой байх үед нь Малайзын замын пост дээр Малайзын цагдаа нарт баригдаад би бичиг баримтгүй, У-а эгч ямар ч зөрчилгүй явж байгаад баригдсан. Бид 2 Малайзын цагдаад барьцаалагдаад миний санаж байгаагаар 04 дүгээр сарын 07-10 хүртэл 48 цаг барьцаалуулаад бэлгийн мөлжлөгт өөрөө давхар өртсөн, буу тулгуулж байгаад дарамтлуулж байсан. Бид хоёрыг хоёуланг нь тусдаа өрөөнд хорьсон. Тэр цагдаатай байж байхдаа би нөгөө 5 найзаасаа надад туслаач ээ, би ийм байдалд орчихлоо, ийм нэртэй буудалд байна гээд тусламж гуйхад тэр хэд надад цагдаа дуудаж өгөөд би аврагдаж байсан. Н-, С-, Э- гурав Э-той холбогдоод Э-оор цагдаа дуудуулаад хамт ирсэн юм байна лээ. Цагдаа нар ирээд У-а бид хоёрыг олж аваад яг тэр үедээ бид хоёроос шинжилгээ аваад түр саатуулах юм уу, нэг тийм шорон шиг газар улбар шар өнгөтэй хувцас өмсүүлээд 2 билүү 3 хоног байлгасан шиг санагдаж байна. Тэгж байлгаж байгаад дараа нь Малайзын хамгаалалтын байр луу авч явахдаа Э-, Н-, С- бид тавыг хамтад нь байлгасан. Тэр байранд байж байхад С- над руу бид нар чамаас болж их юм үзэж байна гээд дайрч, чи бид нарт хэлээгүй байсан бол бид нар ирэхгүй байх байсан. Чиний Малайзын цагдаад хүчиндүүлсэн мэдээ чинь олон улсын мэдээгээр гарчихсан, монголд хүртэл мэдээгээр гарч байна. Ийм юм чинь чи бүх асуудлаа даагаад гарчих гээд над руу дайрсан. Одоо нэг нь л дааж гарна. Бид нар хүний наймааны хохирогч болж байж Монгол руу буцах боломжтой гэж хэлсэн. Тэгээд хүний найманы хохирогч болсон гээд тэр хэд Монгол руу гарсан. Би айгаад уйлаад одоо яах юм, битгий тийм юм хэл, зүгээр бүгдээрээ консул С- эгчид үнэнээ хэлье, та нар өөрсдөө дурандаа ирчхээд яагаад намайг ингэж баллах гээд байгаа юм бэ гэхэд хамгийн их хэл амтай нь буюу С- чи угаасаа тикет олж өгсөн биз дээ, тэгэхээр чи л даана шүү дээ, бид нар хэлэх үгтэй гээд намайг сүрдүүлсэн. ...У-а эгч бид хоёрын шүүх хуралд Э-, С-, Н- 3 гэрчээр мэдүүлэг өгч оролцсон. Жинхэнэ хүний наймааны хохирогч нь би байгаа юм. Шүүх хуралдаанд өөрийнхөө талаар мэдүүлгээ өгч, шүүх хурлаа дуусгаад Монголдоо 10 билүү 11 сард ирж байсан. Манай өмгөөлөгч намайг яг онгоцонд суух үед надад утас өгсөн, тэр утсыг Монголд 21 хоног карантинд байхад мэдүүлэг авсан цагдаа хурааж авсан. ...С-, Д- нартай Сүнжин Грандын ширээнд суудаг байхдаа танилцсан. Хамтдаа биеэ үнэлдэг байсан. Х-, А- нартай С- зочид буудлын ширээнд суудаг байсан. Бас биеэ үнэлдэг байсан. Э-, М- нартай Сүнжин Грандын ширээнд суудаг байж байгаад танилцсан. Бас хамт биеэ үнэлдэг байсан. Н-тэй Корпорэйт зочид буудалд биеэ үнэлж байхдаа танилцаж байсан. Хамт биеэ үнэлдэг байсан. ...гар утас болон паспорт нь өөрсдөд нь байсан. Энэ хэд яагаад Монголд хар паспортоор орж ирсэн бэ гэвэл Ковидоос болоод визний хугацаа нь дуусчихсан болохоор С- эгч бүгдийг нь хар паспортоор гаргаж байсан. Цалингаа өөрсдөө авдаг байсан ба нөүтбүүк, гар утас, хувцас хунар авчихсан л явж байдаг байсан. Мөн гэр бүл рүүгээ мөнгө явуулж байна гэж ярьдаг байсан. Би цалинг нь авч байгаагүй. Өөрсдөө л авч, нэг нэгнээсээ хувиараа ингээд зээлчхээч гээд хоорондоо групп чатаараа ярьдаг байсан. Бид нар ерөөсөө групп чатаар л харьцдаг байсан. Би энэ хүмүүсийг Малайзад байх хугацаанд нь хүч хэрэглэж хорьж, хүчээр бэлгийн харилцаанд оруулж биеийг нь үнэлүүлж байсан зүйл байхгүй. Бүгдээрээ л биеэ үнэлэхээ мэдэж байгаа...” /2хх 4-9/,

 

- Х.Н-ийг Гадаад улсад эрэн сурвалжлах тухай Монгол Улсын ерөнхий прокурорын орлогчийн зөвшөөрөл /2хх 92-93/,

 

- гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авах тухай Монгол Улсын ерөнхий прокурорын орлогчийн тогтоол /2хх 187-188/,

 

- Хүйсийн тэгш эрхийн төвд иргэн М.М-ын гаргасан хүсэлт /3хх 95-97/,

 

- Х.Н-ийн ...Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх 126/, Дархан-Уул аймгийн засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /4хх 5, 7/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Н-ийг "үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын биеийг нь үнэлүүлэх зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хоёр түүнээс олон хүнийг худалдаалж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн" буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Шүүгдэгч Х.Н-эс ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хорих ялыг минь багасгаж өгнө үү... гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаагаас ...хохирогч нар мэдүүлгээсээ буцдаг тул энэ талаар дүгнэлт хийгээгүй..., ...хохирогч, шүүгдэгч нар нь нэгнийгээ таньдаг байсан  ширээний хүүхэн болон бусад ажлыг хамт хийдэг байсан тул эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй..., гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг нотолж чадаагүй..., шүүгдэгчийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

1. Хэрэгт авагдсан, хохирогч Ц.С-ийн ...Х.Н- Сингапурт ажиллаж байгаа, байрны урьдчилгаа хийчихсэн, мөнгө сайн олж байна, та хэд надад их тусалж байсан, би зөрүүлж тусална, даргаасаа гуйгаад өгье, би онгоцны билет захиалчхаад хэлье гэж хэлсэн. ...Н- одоо та хэд зөөгч, угаагч хийхгүй, биеэ үнэлнэ гэж хэлэхэд бид хэд гайхаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Н- та хэд өртэй болохоор Малайз улсаас явуулахгүй, та хэд ирсэн зардлын төлбөрөө төлөх ёстой, тэгж байж явна гэж бид нарт хэлсэн. Биеэ үнэлнэ гэж мэдээгүй, зөөгч Ц- хэрэглэл угаана гэж ирсэн. зугтах боломжгүй, хүний газар хаашаа явахаа мэдэхгүй, мөнгө байхгүй, хэл мэдэхгүй, газар мэдэхгүй болохоор бид нар явж чаддаггүй бас их айдаг байсан. Би бусдын эрхшээлд 2020 оны 02 дугаар сарын 6-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд биеэ үнэлсэн...” /1хх 54-58/, “...Өдөрт нэг хүн ойролцоогоор 3-4 хүнтэй бэлгийн харьцаанд ордог байсан, нэг хүнтэй бэлгийн харьцаанд ороход 350 ренгит авна, уг мөнгийг тухайн буудлын жолооч гэх хүн орж ирээд бид нараас авчихдаг, бид нарт мөнгө өгдөггүй байсан. Бид нар буудалд байрлаж, цаанаас нь хоол цай өгдөг байсан, зарим өдөр үйлчлүүлэгч байхгүй үед буудлын нэг хоногийн мөнгө гээд 180-250 ренгитийн өрөнд ордог байсан. Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Малайз Улс руу яваад 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрийн болон төрийн бус байгууллагын тусламжтайгаар Монгол Улсад ирсэн. ...” /1хх 61-63/, “...бид хэд зөөгч, угаагч, буудлын ажил хийнэ гэж явсан. Тухайн үед Н- нь маш их мөнгө олж байна, та нар ирээд 3 сар л ажиллачих, ажил бол тасрахгүй. Энд юу ч хийж болно, цагийн ажил тасардаггүй. Та хэдийг ирэхээр ажилд оруулсан гээд 2000 ренгит авна шүү, та нар өдрийн дотор 1 сая гаран төгрөг олно гэж Н- хэлсэн болохоор ажил хийх гэж л явсан. Би Монгол Улсаас Э-, Д-, М- нартай явахдаа Малайз Улсад биеэ үнэлнэ гэж мэдээгүй. Тэнд очоод Н- бид нарын биеийг үнэлүүлэх гэж худлаа ярьсан гэж мэдсэн...” /1хх 66-67/,  хохирогч О.Э-ийн: “...Н- фейсбүүк чатаар холбогдож би Сингапур Улсад ирсэн байна, энд ажил хийж байгаа, энд өртөг өндөр боловч Монголыг бодвол боломжийн юм байна, мөнгө хураах боломжтой гэсэн. ...Тэгтэл Н- чи ажлаасаа чөлөө аваад энд ирээд нэг, хоёр сар ажиллахад бараг машины урьдчилгаа хийчхээд буцаж болно гэж надад хэлсэн. ...С- тэнд очоод яг ямар ажил хийх юм гэж асуухад Н- урт юм бичнэ гэж ядаргаа байна гэж хэлээд би болон Н-, С-, Д- бид хэд хоорондоо энэ асуудлаа ярих гээд фейсбүүк групп чат нээсэн, уг чатаараа хоорондоо видео дүрсээр яриад наана чинь очоод яг юу хийх вэ гэхэд зөөгч, Ц- хэрэглэл угаагчийн ажил хийж болно гэж бид гуравт хэлсэн. Паспортын зураг авсан өдрийн маргааш нь залгаад та хэдийн виз гарсан, мөн онгоцны билетийг нь захиалсан шүү гэж надад болон манай хоёр найзад хэлсэн. Н- та хэд одоо өртэй болохоор Малайз улсаас явуулахгүй, та хэд ирсэн зардлын төлбөрөө төлөх ёстой, тэгж байж явна гэж бид нарт хэлсэн. Би бусдын эрхшээлд 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 3 дугаар сарын 16-ны өдрийн хооронд биеэ үнэлсэн. ...Н- миний эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг маань үнэлүүлж намайг сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулсанд маш их гомдолтой байна...” /1хх 70-73/, “....Монголоос хамт ирсэн А- эгч, Х-, Н-, Д-, С-, М- бид нар хоорондоо ярьж байгаад Монгол руу буцаж болно гээд байсан юм чинь Монгол руугаа буцъя гэж Н-д хэлэхэд тэгвэл яах гэж ирсэн юм гэсэн. А-, Х- хоёрыг ингээд байх юм бол та хоёрыг зарчихна шүү, өрөө төл гээд дарамтлаад байсан. Н- үгээрээ айлган сүрдүүлж дарамталдаг байсан. ... Би ойролцоогоор 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бусдад биеэ үнэлж байсан. Дээрх хугацаанд биеэ үнэлсэн боловч нэг ч удаа цалин авч үзээгүй. Сүүлдээ Д-, Н-, С- бид 4 зугтаагаад Н-ийн болон түүний эгчийн тусламжтайгаар өөр газарт байр түрээсэлж амьдарч эхэлсэн. 2020 оны 08 дугаар сард А-, Х- нарын тусламжтайгаар Монгол Улсад ирсэн...” /1хх 77-80/, хохирогч Т.Д-ын: “...онгоцноос буухад нисэх онгоцны буудал дээр Н-ийг хүлээсэн бид гурваас өөр 4 хүн эмэгтэй байсан. Н- одоо та хэд зөөгч, угаагч хийхгүй, биеэ үнэлнэ гэж хэлэхэд бид гайхаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Н- та хэд одоо өртэй болохоор Малайз улсаас явуулахгүй, та хэд ирсэн зардлын төлбөрөө төлөх ёстой, тэгж байж явна гэж бид нарт хэлсэн. Бид хэд Н- гэх охинтой холбоо бариад байр олуулж уг газраас зугтаад амьдарч байхад Э- Н- над руу холбоо бариад би цагдаад хүчиндүүлчихлээ намайг ирээд аваач гэж байна гээд Э-, С-, Н- гурав гараад явсан. Би анх Малайз руу явна гэж бодоогүй, Н-ийн хэлснээр Сингапур Улс руу явна гэж бодож байсан. Мэдээж биеэ үнэлнэ гэж мэдээгүй, зөөгч Ц- хэрэглэл угаана гэж ирсэн. Н- биднийг анх энгийн ажил хийлгэнэ гэж хуурч аваачаад биднийг байрлуулж хоол унд өгч бас зорилгоо хэлэлгүй мөнгө өгч дараа нь бид нарыг өрөнд орсон гэж дарамталсан. Н- А- эгчийг ална, зарна гэх зэргээр дарамталдаг. Х- гэдэг охиныг зоддог байсан болохоор бид нар айдаг байсан, биднийг ажилд гаргана гэж хагас нүцгэн зураг хүчээр авч мөн гадаад паспортын зураг авч тэрийгээ утсан дээрээ хадгалж, олон нийтийн сүлжээнд цацна гэж дарамталдаг байсан болохоор би хаашаа ч зугтах билээ. Н- болон өөр хүн намайг зодож цохиогүй ч сэтгэл санааны дарамт их үзүүлсэн. Миний санаж байгаагаар 14.400 ренгин буюу монгол мөнгөөр 8.640.000 төгрөг олж өгсөн. Н- миний эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг маань үнэлүүлж надад сэтгэл санааны хохирол учруулсанд маш их гомдолтой байна. Миний ойр дотно хүмүүс мэдчих вий гэхээс үнэхээр их айж байна...” /1хх 84-87/, “...Малайз Улсад очоод л Х.Н-д өрөнд ороод өрөө дарахын тулд хүссэн хүсээгүй бусдад биеэ үнэлж эхэлсэн. 2020 оны 02 дугаар сарын 03, 04-ний үеэс эхлээд 2020 оны 02 дугаар сарын 27, 28-ны хугацаанд бусдад өрөө дарахын тулд биеэ үнэлж байсан. Миний хувьд сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх 91-93/, хохирогч М.М-ын: “...биеэрээ дүүрэн шивээстэй монгол эгч орж ирээд бид нарыг амаа мэдэж яваарай гээд Н-г зодоод эхэлсэн. Тухайн үед Н- биднийг яах аргагүй байдалд оруулсан болохоор бид нар хоорондоо ярилцаж байгаад Н-гийн саналыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 07, 08-наас бид нар Н- болон Э- гэдэг малайз хүний удирдлагад биеэ үнэлж эхэлсэн. Би анх Малайз Улс руу явна гэж бодоогүй. Н-ийн хэлснээр Сингапур улс руу явна гэж бодож байсан. Мэдээж биеэ үнэлнэ гэж мэдээгүй дээр хэлсэнчлэн аяга таваг угаах зэрэг цалин өндөртэй ажил Сингапурт очиж хийнэ гэж бодож байсан. ...Н- миний эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг маань үнэлүүлж намайг сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулсанд маш их гомдолтой байна....” /1хх 101-102/, “...Х.Н- намайг хуурч мэхлэх замаар надад худлаа хэлж намайг тухайн газарт очуулсан...” /1хх 105-107/, хохирогч Б.Х-ын: “...Х.Н- гэнэт одоо ингээд ажил хийнэ гэхээр нь бид нар хаана ямар ажил хийх билээ гэхэд биеэ үнэлнэ гэсэн. Тэр үед нь бид нар чи тэгж хэлээгүй шүү дээ гэхэд одоо хамаагүй, та нар биеэ үнэлж надад өрөө төлөөд тэгээд зардлаа олоод Монгол руугаа буцахаа бод гээд бид нарыг хоёр хоёроор нь салгаж өөр өөр газар луу явуулсан. Намайг Х.Н- өөрийнхөө хажууд авсан. Анх Малайз Улсад очиж биеэ үнэлэх асуудлыг Х.Н- зохион байгуулсан, худлаа хэлж хуурч Малайз Улсад очуулсан...” /1хх 116-119/, “...Намайг буудалд байлгаад хүмүүст миний биеийг үнэлүүлдэг. Ойролцоогоор 10 гаран хүнтэй бэлгийн харьцаанд орсон....” /1хх 122-123/, хохирогч М.А-гийн: “...Малайз улсад очоод биеэ үнэлнэ гэж мэдэхгүй байсан...” /1хх 125-127/, “...Тэр үед Х.Н- надад хандаж та Малайз Улсад хүрээд ирээч, наанаа олигтой хийсэн ажил байхгүй, 3 хүүхэдтэй байж энд ирээд ажил хий, мөнгө төгрөг сайн олдог, энд ажил дээрээ байрлаж болдог, та буудалд цэвэрлэгч маягаар ажиллана, цалин өндөртэй байдаг, гадаад хүмүүсийг сайн ажиллуулдаг юм байна, та миний ээж шиг хүн болохоор танд ийм санал тавьж байна, та миний хажууд байж байх юм бол надад их түшигтэй байна, би таныг буруу юманд уруу татвал гэж дээ, би энд аягүй их ганцаардаж байна, та хүрээд ирээч гэж санал тавьсан. ...Х.Н- угаасаа энэ ажлыг хийнэ ш дээ, одоо энэ өр ширээ яах гээд байгаа юм бэ, дургүй хүргээд байвал хүний наймаанд явуулна шүү, та нар хүний газарт ирсэн гэдгээ мэдэж байгаа биз дээ гэж сүрдүүлсэн. Х.Н-ийн Х-ыг зарна гэж ярьж байсан талаарх нотлох баримт буюу өөр хүнтэй чатаар харилцсан буюу дандаа борлогдохооргүй хөгшин гичий нар аваад ирсэн гай болж байна, ганц татлаа түтлээ байхгүй, өндөр Ц- царайтай охин байна, энэ охин үнэд хүрэх болов уу, яах бол гээд Х-ын зургийг явуулсан байсан. Бас би дахиад Монголоос татлаа түтлээ байхгүй насанд хүрээгүй охидыг авч ирж болно гэж харилцсан яриа байсныг бид хоёрт үзүүлж байсан. Х- бид 2 цаг алдалгүй зугтах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэр үед С- эгч дахиж надтай миний Малайз Улсад барьж байсан утасны дугаарыг авсан байсан учир тэр дугаар луу залгаад хамт байгаа охидод битгий хэлээрэй. Х- та 2 эхний ээлжид ямар ч байсан зугтах арга талаа бод. Өглөө 09 цаг гэхэд зам дээр байж бай гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Х- бид 2 буудлын арын хаалгаар гарч зугтаагаад цүнхтэй хувцсаа модны доод талд шидчихээд С- эгчийг тосож очиж уулзаж, Х- бид хоёрыг эмэгтэйчүүдийг хамгаалах төвд хүргэж өгсөн. Тухайн төвд 10 хоносон. С- эгч онгоцны буудалд хүргэж өгөөд тэгээд 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Монголд ирсэн. Х.Н- намайг буудалд ажиллана гэж худлаа хэлж Малайз Улс руу очуулсан боловч бусдад миний биеийг хүчээр үнэлүүлж эхэлсэн. Миний хувьд сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх 131-136/, хохирогч О.Н-ийн: “...Х.Н- чи надад 7.000 ренгитний өртэй болсон, одоо биеэ үнэлж мөнгө олоод өрөө төл гээд гэнэт л муухай зантай болж эхэлсэн. Тэгээд өрөө төлөхгүй бол зургийг чинь фейсбүүк цахим орчинд нийтэлнэ шүү гэж чат бичиж байсан. Тэр үед бид нар групп чатаар харилцдаг байсан. Тухайн үед А- гэх эгч чи яахаараа бид нарыг худлаа хэлж авч ирчхээд ингэдэг юм бэ гэхэд Х.Н- та нар аятайхан байгаараа хамгийн түрүүнд Х- та хоёрыг зарчихна шүү гээд нэг хэсэг хэрүүл болцгоосон. Би тухайн буудалд очоод байж байх үед гаднаас хүн орж ирээд 400-500 ренгит өгөөд бэлгийн харьцаанд орчхоод гараад явдаг байсан. Х.Н-ийн эрхшээл барьцаанд орж бусдад биеэ хүчээр үнэлж байсан, миний хувьд гомдолтой байна...” /1хх 141-144/, “... Н- надад “ажилд орно, өндөр цалинтай ажилд оруулна” гэж анх хэлсэн. Тэгээд би Н- дээр очих болсон. Би анх биеэ үнэлэх гэж очоогүй. Би биеэ үнэлнэ гэдгийг ч мэдээгүй. Намайг хууран мэхэлж Малайз улсад аваачсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, уг асуудлыг түргэн шуурхай шийдэж өгнө үү. Би сэтгэл санааны хохирлыг тогтоолгож шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” /1хх 147-148/, гэрч Ц.А-гийн: “...би З-д уурлаад чи ямар газар аваад ирэв, бөөн зээлтэй байхад нэг ч төгрөг өгсөнгүй гээд маргалдахад чи өөрөө арчаагүй байна, чамтай хамт ирсэн Н- 7 охин монголоос авчраад зарчихсан Э-оос 15.000.000 сая төгрөг аваад өөрийнхөө ээж рүү явуулаад Дарханд нэг өрөө байранд оруулчихлаа гэж хэлсэн. Н- нь найз гэх 7 эмэгтэйгээ Э- гэх иргэнд зарсан, би сайн мэдэж байна...” /1хх 193-196/,  гэрч Г.Г-ын: “...Х.Н- тэднийг эхний 2-3 өдөр гадуур дагуулж явж амрааж байгаад та нар угаасaa биеэ үнэлэх гэж ирсэн, өөр ямар ажил хийдгийн гэж уурлаж, эгч гэж нэг эмэгтэй орж ирж доромжлон, эсэргүүцсэн зарим охидыг зодож (Х-ыг зодож, нүүр бие хөхөрсөн, нүцгэн, хагас нүцгэн зургуудыг авсан байсныг албан бичгийн хавсралтаар илгээсэн) бид нарыг хөдөө болон буудлууд руу тарааж явуулсан, би хүний наймааны хохирогч болоод байна, надад туслаач, бас хамт ирсэн хүмүүсээс Х-тай холбоотой байгаа, бид хоёрыг гэртээ харихад минь туслаач гэж холбогдсон...” /1хх 214-215/ нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Н- нь ...үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын биеийг нь үнэлүүлэх зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, хоёр түүнээс олон хүнийг худалдаалж, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн... нь хөтөлбөргүй тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Н- хохирогч нарыг “Сингапур” улсад ажиллаж мөнгө хураахад боломжтой гэж хуурч Монгол Улсын хил нэвтрүүлэн “Малайз” улсад аваачиж “тиз болон буудлын төлбөрөө төл, төлөхгүй бол зарчихна шүү” гэх мэтээр төлбөрийн чадваргүй байдлыг ашиглаж өөрийнхөө болон бусдын хяналтад байлгаж, тэдний эмзэг байдлыг далимдуулан нэг буудлаас нөгөө буудал руу зөөвөрлөж хяналттайгаар биеийг нь үнэлүүлснийг хохирогч нар тогтвортой мэдүүлжээ.

 

Хуулийн хүрээнд, хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3.1.1-д "хүн худалдаалах" гэж хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эс, эд эрхтнийг нь авч ашиглан мөлжих зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг ойлгоно гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилжээ.

 

Дүгнэхэд, шүүгдэгч Х.Н-ийн дээрх үйлдэл нь “хүн худалдаалах’ гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй бөгөөд хохирогч нар нь өөрсдөө дээрх хуульд заасан аргаар хохирч байгааг зөвшөөрсөн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

 

Харин, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйл буюу биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн обьектив тал нь “Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан идэвхтэй үйлдэл байна. Биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг нь хохирогчид хохирол учирсан байхыг шаардахгүй, бусдыг биеэ үнэлэхэд зуучлах, татан оролцуулах үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэж хохирогчид түүнтэй бэлгийн харьцаанд төлбөртэй орох хүн буюу "үйлчлүүлэгч"-ийг олж өгсөн, холбоо тогтоолгосон байхыг ойлгоно. Биеэ үнэлэхэд зуучилж буй этгээд нь энэхүү үйлдлээ байнга явуулдаг, зуучилсны төлөө тодорхой хэмжээний ашиг олдог байж болно. Бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулсан гэж хохирогчийг бусадтай бэлгийн харьцаанд төлбөртэй оруулсныг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгчийн дээрх үйлдэл “хохирогч нарыг биеэ үнэлэхэд зуучилсан, эсхүл биеэ үнэлэхэд татан оролцуулсан” гэж үзэхэд учир дутагдалтай болно.

Тодруулбал хохирогч нар нь өөрсдөө сайн дураараа “Малайз” улсад биеэ үнэлэхийг хүлээн зөвшөөрөөгүй буюу биеэ үнэлэх хүсэлгүй байсан талаараа тодорхой мэдүүлсэн байна.

 

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 5 (тав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм.

 

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх, зүйлчлэл өөрчлүүлэх талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Н-ийн шийтгэх тогтоол гарснаас хойш энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/680 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Н-, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Х.Н-ийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                                                П.ГАНДОЛГОР

 

 

                                 ШҮҮГЧ                                                                   Н.БАЯРМАА