Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 636

 

                                                                                                                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Б.Д түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Г, А.Анарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .............................. дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ................... суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх хүүгийн хамт ....................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД:................/

 

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ................. төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........................тоотод түр оршин суух, ..................... тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Д /РД:................../

 

3. Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ..................хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............................ажиллуулдаг гэх, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, ........................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. Ш.Г /............................/

 

4. Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 3 хүүхдийн хамт .......................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А.А, /................./

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

1. Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Оросын холбооны улсын Боорз хотын эмийн сангаас Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ сэтгэцэд нөлөөт эмийг  Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,

2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Оросын холбооны улсын Боорз хотын эмийн сангаас Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг  Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,

2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Оросын холбооны улсын Боорз хотын эмийн сангаас Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг  Дорнод аймгийн  Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,

2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Оросын холбооны улсын Боорз хотын эмийн сангаас Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 34 таблет буюу 238 ширхэг /капсул/ эмийг  Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,

Мөн 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан авто вокзал дээр Оросын холбооны улсын Боорз хотын эмийн сангаас авсан Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 34 таблет буюу 238 ширхэг /капсул/ эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Б.Дөлгөөнд худалдахыг завдсан,

Мөн Б.Б нь давтан үйлдлээр 2015 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оросын холбооны улсын Боорз хотын эмийн сангаас авсан Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг  зөвшөөрөлгүйгээр Б.Дөлгөөнд худалдсан,

2015 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оросын холбооны улсын Боорз хотын эмийн сангаас авсан Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг  зохих зөвшөөрөлгүйгээр Б.Дөлгөөнд худалдсан,

2015 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оросын холбооны улсын Боорз хотын эмийн сангаас авсан Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг  зохих зөвшөөрөлгүйгээр Б.Дөлгөөнд худалдсан,

 

2. Шүүгдэгч Б.Днь Б.Болотуяа захиалж Оросын холбооны улсын эмийн сангаар худалдан борлуулдаг Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг  2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,

Оросын холбооны улсын эмийн сангаар худалдан борлуулдаг Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,

Мөн Оросын холбооны улсын Боорз хотын эмийн сангаар Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 18 таблет буюу 126 ширхэг /капсул/ эмийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,

Мөн Оросын холбооны улсын Боорз хотын эмийн сангаар Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 34 таблет буюу 238 ширхэг /капсул/ эмийг  2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Дорнод аймгийн Эрээн цав хилийн шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон,

2016 оны 02 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 1 ширхэг /капсул/ эмийг зохих зөвшөөрөлгүйгээр М.Халиунд худалдсан,

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 3 ширхэг /капсул/ эмийг зохих зөвшөөрөлгүйгээр М.Халиунд худалдсан,

 

3. Шүүгдэгч Ш.Г нь 2016 оны 7 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхонд Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 84 ширхэг капсултай эмийг зохих зөвшөөрөлгүйгээр А.Ад худалдсан,

2016 оны 8 дугаар сарын 27-ны Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хөгжил хотхонд Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 52 ширхэг капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр А.Ад худалдсан,

Мөн 2016 оны 9 дүгээр сарын эхээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хөгжил хотхонд Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 4 ширхэг капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр М.Халиунд худалдсан, 

 

4. яллагдагч А.А нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны орчим Анданте гэх нэршилтэй Монгол Улсад  худалдахыг хориглосон 2 ширхэг капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Н.Чинбат, О.Энхсайхан нарт худалдсан,

Мөн 2016 оны 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны орчим Анданте гэх нэршилтэй Монгол Улсад худалдахыг хориглосон 3 ширхэг капсултай эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Т.Тэмүүжинд худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                 

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ш.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

            Гэрч М.Х мэдүүлэхдээ: “...би Дөлгөөнийг 2015 оны 12 дугаар сарын эхлэн таних болсон. Дг хүмүүс анданте хэрэглэдэг гэдгийг нь хүнээс дам сонсож байсан учираас 2015 оны 12 дугаар сарын дундуур 1 удаа 80,000 төгрөгөөр 7 ширхэгийг дараа нь 2016 оны 1 дүгээр сарын дундуур 1 удаа 70,000 төгрөгөөр 7 ширхэгийг авч өөрөө хэрэглэж байсан. Харьцаа холбоо гэх зүйл байхгүй. ...Өмнө нь Дс 2-3 удаа худалдаж авч байсан..” гэжээ. /1 хав 30/

 

Гэрч Г.Ганболор мэдүүлэхдээ: “...Х гар утсан дээрээ Анданте гэх эмээ асгачихсан 100 төгрөг хуйлаад хамраараа сорж байхаар нь би нэг сонирхоод үзье наатах чинь яг яадаг юм бэ гээд би нэг удаа сорж үзсэн. Тэгтэл хамар цоргиод, нулимс сийлэгнээд, хамар өвдөөд байгаа юм шиг мэдрэмж төрөхөөр нь муухай санагдаад дахиж сороогүй болъё гээд гарсан.... Х бид хоёр Тэнгис кино театрын хойд талын автобусны буудал дээр таксин дотор сууж байтал 2 талаас цагдаа нар гарч ирээд бид хоёрыг бариад цагдаагийн байгууллагад дээр авч ирсэн...” / 1 хав 32-33/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ......... дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн М.Х гэх шээсэнд метамфетамин /МАМР/ О.Мн шээсэнд метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Б.ДА.Баясгалан Г.Ганболор нарын шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис /АМР, BAR BZO COC MAMP MDMA MOR MTD PCP THC /илрээгүй. Метамфетамин /МАМР/ Тетрагидроканнабинол /ТНС/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна /1хав 44/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Д биеэс хураан авсан 2 дугаартай Анданте 10 мг 3 ширхэг капсул бүхий эм мэт зүйл, А.Б биеэс хураагдсан 1 дугаартай Анданте 10 мг 1 ширхэг капсул бүхий эм мэт зүйл, 2 дугаартай мөнгөлөг цаас зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн Б.Д биеэс хураан авсан 2 дугаартай Анданте 10 мг, 3 ширхэг капсул бүхий эм мэт зүйл, А.Ба биеэс хураагдсан 1 дугаартай Анданте 10 мг 1 ширхэг капсул бүхий эм мэт зүйл, 2 дугаартай мөнгөлөг цаас зэрэгт тус тус шинжилгээ хийхэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй байна гэжээ. /1 хав 47/

 

2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 490  дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1 хав 207/

2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 494  дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1 хав 208/

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 469  дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1 хав 209/

2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 739  дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 хав 20/

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1116  дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /3 хав 19-20/

 

Гэрч Л.Э мэдүүлэхдээ: “...Анданте гэх эм бэлдмэлийг Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хилээр нэвтрүүлэхийг хориглодог эсэхийг нь би сайн мэдэхгүй байна.  Хилээр нэвтэрч байгаа иргэд хэрэглээний нэг удаагийн эмийг эмчийн зааварчилгаатай бол хилээр нэвтрүүлдэг. Харин их хэмжээгээр нэвтрүүлхийг хориглосон байдаг...” /1 хав 222/

 

Шинжээч Б.Л мэдүүлэхдээ: “...Тус хүрээлэнгийн шинжээч эмч Б.Энхмандах А.Б нар нь одоогоор ээлжийн амралттай байгаа тул байцаалт өгөх боломжгүй байна. Б.Энхмандахын 1835 дугаартай дүгнэлттэй холбогдуулан тайлбар өгөхөд манай шинжилгээний хэлтэс нь Нэгдсэн Үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөт бодисын тухай, конвенцийн жагсаалтанд орсон химийн бодисуудад шинжилгээ хийж уг жагсаалтанд орсон бодис илэрсэн тохиолдолд илэрсэн тухай дүгнэлтэнд тусгадаг. Дээрх Анданте 10 мл гэх капсул бүхий эм мэт зүйл нь НҮБ-н конвенцийн жагсаалтанд байдагггүй учраас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй гэж үзсэн байна. Манай хэлтэсийн хиймийн лобраторид эмийн бодисыг найрлагаар нь тодорхойлох техникын боломжгүй юм. Учир нь манай лабораторд ашиглагдаж байгаа багаж нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудын сан байдаг юм. Иймд эмийн бодисуудын сан байхгүй юм. Манай лабораторт  нь дээр дурдсан сэтгэцэд нөлөөт эмийн шинжилгээг хийдэггүй харин мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээг хийдэг. Иймд сэтгэцэт нөлөөт эмийн талаар тодорхой зүйл мэдэхгүй байна. Харин сэтгэцэд нөлөөт бодис эм хоёр нь 2 тусдаа ойлголтууд юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй..” /2 хав 22-23/

 

 А.Агын эзэмшлийн цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хав 192/

 

            Шинжээч Б.Э: “...Анданте 10 мг гэсэн 1 ширхэг капсул мөн тугалган цаас цэнхэр өнгийн хоосон капсулыг хүлээн авч шинжилгээ хийсэн. Шинжилгээ хийхдээ хийн хроматограф маас спетрометр багаж дээр шинжилгээ хийхэд ирүүлсэн эд зүйлсээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, манай шинжилгээний газар нь НҮБ-н Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц болон мансууруулах эмийн тухай конвенцийн жагсаалтад орсон бодисуудад шинжилгээ хийж илэрсэн тохиолдолд илэрсэн тухай дүгнэлт гаргадаг. Тухайн бодисын хувьд илрээгүй тул би 1895 дугаартай дүнэлт гаргасан..” гэжээ. /5 хав 7 хуу/

 

            Гэрч Б.Ц: “...Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүний эмийн зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хурлаас уг эмийг бүртгэлээс хасах шийдвэр гарсан. Анх 2009,6,23-ны өдөр улсын эмийн бүртгэж байсан. Уг эм нь яагаад хасагдах болсон гэхээр өсвөр насны хүүхэд залуучуудын дунд эмийн зүй бус хэрэглээ ихсэж улмаар цагдаагийн байгууллагад уг эмтэй холбоотой гэмт хэрэг бүртгэгдсээр байгаатай холбогдуулан Унгар улсын Гедеон Рихтер үйлдвэрээс анданте 10 мг 7 капсултай эмийг бүртгэлээс хасуулах хүсэлт ирүүлсэн. Үйлдвэрлэгчийн хүсэлтийн дагуу бүртгэлээс хасах шийдвэр гарсан тохиолдолд Монгол Улсын хилээр ипорт хийгдэхгүй, худалдахгүй хориглосон гэж ойлгож болно. ...Андантед Залеплон гэх бодис агуулагддаг Залеплон нь үндсэн үйлчлэгч, эмчилгээнд үйлчилгээ үзүүлж байгаа бодис юм. Анданте эмэнд 10 мг Залеплон бодис агуулагдсан байгаа энэ нь нэг удаа тун юм. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3.1.1-д эм гэж хүний болон мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх өвчнийг оношлох эмчлэх дархлаажуулах зориулалттай үйлчлэл нь эм судлал эмнэл зүйн өөрийн туршилтаар нотлогдсон нийлэг буюу амьтан ургамал эрдсээс гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулж зохих тун хэмжээгээр хэрэглэдэг бэлдмэлийг хэлнэ гэж заасан байдаг Залеплон нь өөрөө түхий эдийн байдлаар байсныг Анданте гэж эмийн хэлбэрт оруулж шошго зааврын хамт эцсийн байдлаар бүтээгдэхүүн бий болсныг хэлж байна. Иймд Анданте нь эм юм...” гэжээ. /5 хав 10-11 хуу/ 

 

            Шинжээч Т.: “...Анданте буюу Залеплон гэх бодис нь Нэгдсэн Үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтаагүй. Харин Эрүүл мэнд спортын сайдын 2016.05.18-ны А/184 тоот журамд өөрчлөлт оруулах тухай жагсаалтад сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон байна...” гэжээ. /5 хав 15 хуу/

 

            Шүүгдэгч Б.Бгын Е1592681 дугаарын гадаад паспортад үзлэг хийсэн тэмдэглэл /1 хав 23 хуу/

 

            Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл / 1 хав 24/

            Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /1хав 29/

            Гэрч П.Батдоржийн: “...Болортуяа хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 09 цагийн үед Эрээн цавын хилийн боомтоор орж ирсэн, эхнэр бид хоёр араас нь 11 цагийн үед хилээр орж ирсэн...” гэжээ. /1 хав 36 хуу/

 

            Гэрч Б.Сын: “...Залиплон агуулсан Анданте гэх эм нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр улсын эмийн бүртгэлээс хасагдсан. Энэ бодис нь хүний төв мэдрэлийн системд  нөлөөлдөг тайвшруулдаг төв мэдрэлийн системд дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг, уг эм нь Унгар улсын Гедионрехтир фирмд үйлдвэрлэгдсэн эм байгаа юм. Анданте эмийг Монгол Улсын эмийн бүртгэлээс хассан учраас МУ-н хилээр нэвтрүүлэхийг хориглосон. Энэ нь Гаалийн тухай болон Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам зэргээр зохицуулагдана...” гэжээ. /1 хав 41 хуу/

 

            Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт: “...Анданте эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм буюу Монгол Улсын Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-д заасны дагуу Монгол Улсад худалдан борлуулахыг хориглоно...шинжилгээнд ирүүлсэн Анданте 10 мг эмийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлэхэд 201-450 дугаар бүхий шинжилгээний дүнгээр Т47608G цувралын дугаар бүхий Анданте 10 мг капсултай эм нь Залеплон таних урвал өгч үйлчлэгч бодис агуулагдаж 104,2% байна. Монгол Улсын Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтад Залеплон эм нь сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон байна...” гэжээ. /1 хав 53 хуу/

 

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 6/05 дугаартай албан бичиг, хавсралт /1 хав 179, 180/

 

            Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаартай албан бичиг, хавсралт: Монгол Улсын эмийн бүртгэлд Залеплон агуулсан эм Унгар улсын Гедеон Рихтер үйлдвэрийн Анданте 10 мг №7 капсул эмээс өөр бүртгэгдээгүй байсан болно. Тухайн эмийг Монгол улсын эмийн бүртгэлээс хасуулах тухай үйлдвэрлэгчийн хүсэлт болон Залеплон агуулсан эмийн мэдээллийг хавсралтаар хүргүүлж байна гэжээ. /1хав 181,182-184/

             

            Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын яамны 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 4/781 дугаартай албан бичигт: Танай байгууллагаас ирүүлсэн 2016 оны 2 дүгээр сарын 16-ны өдрийн 10е/741 дугаартай албан бичгийн дагуу дараах мэдээллийг хүргүүлж байна. Үүнд: 1. 2016 оны 2 дугаар сарын 23-ны байдлаар Монгол Улсын эмийн бүртгэлд “Залеплон” бодисыг агуулсан эм байхгүй болно. 2. Эрүүл мэнд, спортын сайдын “Мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам батлах тухай” 2015 оны 68 дугаар тушаалыг Эрүүл мэнд спортын яамны вэб хуудаснаас авах боломжтой. Цаашид эмийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг Эрүүл мэнд, спортын яамны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмийн зохицуулалтын албанаас авна уу гэжээ. /1 хав 187/

            2014.10.27-ны өдрийн Хүний эмийн зөвлөлийн хурлын тэмдэглэл /2 хав 37-39/

            “Гедеон Рихтер” НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар /2 хав 40/

            2014.03.19-ний өдрийн Хүний эмийн зөвлөлийн хурлын тэмдэглэл: Шийдвэрлэсэн нь: Унгер улсын Гедеон Рихтер үйлдвэрийн Анданте 10 мг №7 капсултай эмийг үйлдвэрлэгчийн хүсэлтийн дагуу эмийг бүртгэлээс хасав /2 хав 49-55, 5 хав 77/

 

            Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /2 хав 56/

            Эмийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /2 хав 58-61/

            Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 818 дугаартай албан тоотод: Монгол улсын эмийн бүртгэлийн F090614NNP02164 дугаарт Унгар улсын Гедеон Рихтер үйлдвэрийн Анданте 10 мг №7 капсул эм нь анх 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдсэн байна. Хүний эмийн зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар уг эмийг бүртгэлээс хасах асуудлыг хэлэлцэж, үйлдвэрлэгчийн хүсэлтийг үндэслэн бүртгэлээс хассан болно. Шаардлагатай бүртгэлийн материалыг хавсралтаар хүргүүлж байна гэжээ. /2 хав 63-75/

 

            Мансууруулах болон сэтгэцэт нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам /2 хав 76-82/

 

            Гаалийн Ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02-1/541 дугаартай албан бичигт: Анданте гэх нэршилтэй эм нь 2014 оны Эрүүл мэнд, спортын яам, Гаалийн ерөнхий газрын хамтран гаргасан “Монгол Улсад бүртгэлтэй эмийн кодлосон жагсаалт”-ын 202 дугаар мөрөнд бүртгэгджээ. Дээрх эмийн бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭМЯ-н цахим хуудаснаас авахыг зөвлөж байна гэжээ. /2 хав 84-86/

 

            Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/4064 дугаар албан бичиг /5хав 21/

            Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2016.9.07-ны өдрийн А/28 дугаартай тушаал /5 хав 22/

 

              Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2016.5.18-ны өдрийн А/184 дугаартай тушаал, хавсралт /5 хав 23, 24-26/

            Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015.2.24-ний өдрийн 68 дугаартай тушаал, хавсралт /5 хав 27-38/

 

            Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 03/2774 дугаар албан бичиг лавлагаа /1хав 167-170 хуу/

            Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаартай албан бичиг Анданте эмийг Монгол Улсын эмийн бүртгэлээс хасуулах тухай үйлдвэрлэгчийн хүсэлт болон мэдээлэл /1 хав 181 хуу/

            Эрүүл мэнд спортын яам, Гаалийн ерөнхий газрын хамтран гаргасан Монгол Улсад бүртгэлтэй эмийг кодолсон жагсаалт, лавлагаа /2 хав 84 хуу/

 

            Гэрч Н.Ойн: “...Үйлдвэрийн нэршил нь Анданте Олон Улсын нэршил нь Залеплон гэж нэрлэдэг нойргүйдлийн эсрэг хурдан үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт эм юм. Удаан хугацаагаар хэрэглэхээр эмийн хамаарал бий болж донтолт үүсдэг юм..” гэжээ. /3 хав 34-35 хуу/

 

            Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Т.Гэрэлт-Одын Анданте эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм буюу Монгол Улсын Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-д заасны дагуу Монгол Улсад худалдан борлуулагдахыг хориглоно. Шинжилгээнд ирүүлсэн Анданте 10 мг эмийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторын эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлэхэд 2016-1512 дугаар бүхий шинжилгээний дүнгээр цувралын дугаар тодорхойгүй Анданте гэх эмийн найрлагад Залеплон үйлчлэгч бодис агуулагдаж байна. Залеплон нь Монгол Улсын Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтад сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон байна. Анданте эмийн үйлчлэгч бодис Залеплон үйлчлэгч бодис 10 мг агуулагдаж байна” гэжээ. /2 хав 155-156 хуу/

            Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /2 хав 235-239/ зэрэг болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

            Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ш.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Унгар улсын “Гедеон Рихтер” компанид үйлдвэрлэсэн Анданте нэртэй нойрсуулах үйлдэлтэй эмийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторт 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дээжийг ирүүлэн шинжлэн 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шаардлага хангасан талаар дүгнэлт гарч Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Эмийн улсын бүртгэлийн 0004580 дугаар гэрчилгээ олгож байжээ. /2 хав 56-58/

“Гедеон Рихтер” НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2014/02/14 дугаар албан бичгээр /1 хав 182-183/ хүсэлт гаргаснаар Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлээр “Унгар улсын “Гедеон Рихтер” үйлдвэрийн Анданте 10мг №7 капсултай эмийг үйлдвэрлэгчийн хүсэлтийн дагуу эмийн бүртгэлээс хасав” гэж шийдвэрлэсэн нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд уг шийдвэрийн дагуу Монгол Улсын Эрүүл мэндийн яамны сайдын эмийн жагсаалтаас хасах тухай тушаал гарсан эсэх талаар эрхийн акт хавтаст хэрэгт авагдаагүй  байна. 

 

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тушаалаар Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам батлах тухай тушаал гарч баталсан ба уг тушаалын хавсралтын “эмийн жагсаалт”-ын Б хэсгийн 7 дугаарт Анданте буюу олон улсын нэршлээр Залеплон гэж бүртгэгдсэн байна. /5 хав 27-37 хуу/

Мөн Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/184 дүгээр тушаалын 4 дэх заалтад “Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсон” атлаа А/184 дүгээр тушаалын хавсралтын “Б. Сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтын 10 дахь заалтад Залеплон” нэрээр дахин бүртгэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 дахь хэсэгт зааснаар Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг Захиргааны хэм хэмжээны актын эмхэтгэлд бүрэн эхээр нь нийлүүлснээр хүчин төгөлдөр болох ба дээрх сайдын 2015 оны 68 дугаар тушаал, 2016 оны А/184 дүгээр тушаалууд нь Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдээгүй тул хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Цагдаагийн Ерөнхий газарын Эрүүгийн цагдаагийн алба /5 хав 20/, Баянгол дүүргийн Цагдаагийн газар /5 хав 69/-аас удаа дараа холбогдох эрх бүхий байгууллагад Анданте гэх эмийг Монгол Улсын эмийн бүртгэлээс хассан талаарх албан ёсны шийдвэрийг ирүүлэх талаар хүсэлт гаргаж байсан боловч уг Анданте гэх эмийг Монгол улсын эмийн бүртгэлээс хассан шийдвэр ирүүлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч хэрэгт авагдаагүй талаар мэдүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруу нь нотлох баримтаар эргэлзээгүй, хөтөлбөргүй тогтоосон байхаар заасан ба улсын яллагчаас шүүгдэгч нарыг “Монгол улсад хориглосон Анданте гэх эмийг шалган нэвтрүүлэх боомтоор импортолсон, зохих зөвшөөрөлгүй худалдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлтэд үйлдэж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй бөгөөд гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг Баянгол дүүргийн Прокурорт буцаах, Б.Б нарын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 34 таблет буюу 238 капсул, мөн 112 капсултай нийт 350 капсул эм зэргийг устгах, АL0299092 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AN99544600 серийн дугаартай хуйлсан 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, JN15244860 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, Г.Ганболорын биеэс хураагдсан JN4679814 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг улсын орлого болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, Б.Б, Б.Дөлгөөн, Ш.Г, А.А нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.