Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1478

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ч.Батбаяр

шүүдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцов.

Шүүгдэгч: Д.Б, Б.Г, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Д Б, Б овогт Д Б, Б овогт Б Г нарт тус бүр  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806067711594  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын    биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д Б,19 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-уул аймгийн  суманд төрсөн,   настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өгөөмөр зах дээр автомашины сэлбэг зардаг гэх,  ам  бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дүгээр  хороо  дугаар гудамжны  тоотод оршин суудаг гэх,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: , 

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Г,19  оны  дүгээр сарын -ны өдөр Дархан-уул аймгийн  суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эх нарын хамт С дүүргийн  дугаар хороо Ц   дугаар гудамжны  тоотод оршин суудаг гэх,  улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,      

          3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д Б, 19  оны  дүгээр сарын -ны өдөр Дархан-Уул  аймгийн  суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 4, эцэг, эх, ах нарын хамт  Б дүгээр хороо Ц  дугаар гудамжны  тоотод  оршин суудаг гэх,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,      

    

Холбогдсон хэргийн талаар:

          Д.Б, Б.Г, Д.Б нар нь бүлэглэж 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо Э тоотод байрлах хохирогч Ш.З эзэмшлийн авто машины сэлбэг зардаг чингэлэгт нууцаар хууль бусаар нэвтэрч 13 ширхэг Бонго маркийн автомашины стартер, Портер маркийн автомашины 4 ширхэг стартер хулгайлан авч 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

          Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

          Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

          Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Г бид хоёр манай гэрийг янзалж байгаад гараад явж байтал Б миний утас руу залгаад бид 3 уулзаж интернет кафед суухаар болоод явж байхад Г манай ээж тал харвачихсан байгаа мөнгөний хэрэг их байна гэхэд Б надад ч бас мөнгөний хэрэг байна би гар утас авах хэрэгтэй байна гэсэн. Миний хувьд эхнэр маань төрөөд охинтой болсон ба хүүхдээ угаах гээд мөнгөний хэрэг мөн байсан. Тэгээд бид 3 ярилцаж байгаад З эгчийн агуулахаас астаачер хулгайлахаар ярилцаад тэр өдрийн шөнө 00,000 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Эрдэнэ-Толгойд байрлах агуулах руу очоод Г хашааны гадаа хүн харж бай гэж үлдээгээд Б бид хоёр хашааг нь давж ороод агуулахын цоожийг хартал дутуу цоожилчихсон байхаар нь хаалгыг нь онгойлгоод дотроос нь 17 ширхэг Бонго, Портер машины Солонгос улсаас орж ирсэн астаачруудыг аваад 2 шуудайнд хувааж хийгээд гарч явсан. Тэгээд Э гүний худгаас доошоогоо такси барих гээд явж байтал цагдаагийн машин ирээд бид 3-ыг барьсан. Агуулах орох санааг би анх гаргасан. Надад мөнгөний хэрэг их байсан болохоор мөнгө олох өөр арга байгаагүй. Би З эгчтэй өмнө нь 2 жил хамт ажиллаж байсан юм гэжээ. /хх-ийн 29/

          Шүүгдэгч Б.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 19-ны өдөр би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Өгөөмөр зах дээр найз Б дээр очоод бид хоёр хамт Б хамт тэднийд очоод байж байтал Б орой 20,00 цагийн орчимд ирсэн. Ингээд бид 3 мөнгө хаанаас олох бэ гэж ярилцсан. Тэгээд Б бэр эгч болох З эгчийн агуулах руу очиж астаачер авахаар болсон. Бид 3 шөнийн 00,30 цагийн орчимд агуулах дээр очоод би хашааны гадаа хүн хараад зогсож байсан нөгөө хоёр хашааг даваад орсон. Тэр хоёр агуулахын хаалганы цоож зүүсэн байна гээд агуулах руу ороод 17 ширхэг астаачарыг 2 шуудайнд хувааж хийгээд аваад гараад ирсэн. Бид 3 такси барих гээд явж байгаад цагдаад баригдсан гэжээ. /хх-ийн 27/

          Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б утсаар ярьсан чинь манай найз Самсунг Эс 7 хямдхан зарна гэж байна гэхээр нь би хэд гэж байгаа юм гэхэд 280.000 төгрөг гэж хэлсэн. Би З эгч рүү залгаад утас авах гэсэн чинь мөнгө байдаггүй 300.000 төгрөг зээлээч гэхэд утсаа салгаад алга болчихсон. Тэгээд би Б, Г хоёртой 21,00 цагийн орчимд Б гэрт уулзсан. Бид 3 мөнгө олох талаар ярилцаад З эгч цалингаа өгөхгүй байгаа юм чинь агуулахад нь ороод юм авч мөнгө болгий гэж тохирсон. Бид 3 Бн гэрээс гарахдаа агуулахын цоожийг эвдэлнэ гэж ярилцсан байсан юм. Тэгээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн  тоот хаягтай З эгчийн агуулах дээр ирсэн. Хүн байдаггүй хашаан дотор байдаг кантейнер бөгөөд Г гадаа хүн хараад бид хоёр хашааг давж орсон. Кантейнерийн хаалган дээр очтол цоожийг нь зүүгээд орхичихсон байсан. Б бид хоёр контейнерийн хаалгыг онгойлгоод дотроос нь Бонго болон Портер  маркийн машины астаатер 17 ширхэгийг аваад хоёр шуудайнд хувааж хийгээд үүрээд гарсан. Тэгээд бид гурав 92 дугаар сургуулийн хавьд явж байгаад цагдаад баригдсан гэжээ. /хх-ийн 11/

          Хохирогч Ш.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай найз Аагий манай гэрт ирээд танай дүү нар чинь танай агуулахыг ухчихсан байна, Миний утас руу залгаад биднийг ирж аваач гэж хэлсэн мөн миний утас руу мессэж бичсэн байна гэж надад үзүүлсэн. Тэгээд Аагийтай хамт Аагийгийн гэрт очтол Б, Г нар такси хөлсөлчихсөн гэрийх нь гадаа байж байсан. Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирэхэд 17 ширхэг астаачер байсан. Би тэндээс 17 ширхэг астаачраа аваад эргээд агуулах дээрээ ирээд астаачраа тоолход 30 ширхэг дутаж байсан гэжээ.   / хх-н 16-20/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33/

         Тод үнэлгээ ХХК-ны үнэлгээний тайланд:  17 ширхэг старчерыг  2.300.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-н 34/

        Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 35-38/

        Б.Г  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 47/, Сүхбаатар дүүргийн  дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт / хх-н 46/

          Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 50/, Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 49/

          Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 53/, Сүхбаатар дүүргийн  дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 52/

         Д.Б  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 39-40/

          Б.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 41-42/

         Д.Б  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 43-44/

          Б.Г  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 1/, прокурорын тогтоол /хх-н 5-6/, яллагдагчаас авсан мэдүүлэг /хх-н 7-8/

          Д.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 1/, прокурорын тогтоол /хх-н 2/, яллагдагчаас авсан мэдүүлэг / хх-н 3-4/             

          Д.Б  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 1/, прокурорын тогтоол /хх-н 9-10/, яллагдагчаас авсан мэдүүлэг /хх-н 11-12/ зэрэг болно.

             Д.Б, Б.Г, Д.Б нар нь бүлэглэж 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн  тоотод байрлах хохирогч Ш.З эзэмшлийн авто машины сэлбэг зардаг чингэлэгт нууцаар хууль бусаар нэвтэрч 13 ширхэг Бонго маркийн автомашины стартер,Портер маркийн автомашины 4 ширхэг стартер хулгайлан авч 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  хохирогч Ш.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. Аагийтай хамт Аагийгийн гэрт очтол Б, Г нар такси хөлсөлчихсөн гэрийнх нь гадаа байж байсан. Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирэхэд 17 ширхэг астаачер байсан. Би тэндээс 17 ширхэг астаачраа аваад эргээд агуулах дээрээ ирээд астаачраа тоолоход 30 ширхэг дутаж байсан гэсэн мэдүүлэг , эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   .

         Д.Б, Б.Г, Д.Б нар нь мөнгө хэрэг болсон үед  Ш.З авто сэлбэг байдаг чингэлэгийн хаалгыг эвдэн орж хулгай хийх зорилгоор очиход  тус чингэлэгийн хаалгыг  түгжээгүй орхисон  байсныг онгойлгон  орж 17 ширхэг статер хулгайлан авч явж байгаад цагдаад баригдсан нөхцөл байдал тогтоогдсон, тэдний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

  Д.Б, Б.Г, Д.Б нар нь хохирогчийг таньдаг, хохирогчийн чмнгэлэгт хааяа барааг зарж өгөхөөр зогсож ажилладаг байсан мөн  Д.Б, Д.Б  нарын бэр эгч нь Ш.З байсан боловч тэр чингэлэгийг дуртай үедээ онгойлгож орох эрх байхгүй байсан байна. Хохирогчийн чингэлэг нь 3 түлхүүртэй байсан ба хоёр түлхүүрээ сейфендээ хадгалдаг, нэгийг өөрөө авч явдаг байсан талаар хохирогч мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг  тэр чингэлэгийг онгойлгон орж эд зүйл авах эрх бүхий этгээд биш гэж үзэж Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий агуулахад нэвтэрч бүлэглэн  үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Д.Б, Б.Г, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий агуулахад нэвтэрч бүлэглэн  үйлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

              Д.Б, Б.Г, Д.Б нар нь хулгай хийж яваад цагдаад баригдаж хулгайн эд зүйлсийг бүгдийг нь хохирогчид буцаан өгсөн тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

             Д.Б, Б.Г, Д.Б нар нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

           Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д Б, Б овогт Д Б, Б овогт Б Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий агуулахад нэвтэрч бүлэглэн  үйлдсэн гэм буруутай болохыг   тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар   Д.Б, Б.Г, Д.Б нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар Д.Б, Б.Г, Д.Б нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлсүгэй.                           .

4. Д.Б, Б.Г, Д.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол   Д.Б, Б.Г, Д.Бс нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б, Б.Г, Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б, Б.Г, Д.Б нарт   авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН