Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 508

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч /хохирогч/ М.Г-, М.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн З- овогт М-ийн Г-, Ц- овогт М-ын А- нарт холбогдох эрүүгийн 1810011330609 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хөлсөөр ажиллах гэрээгээр барилгын компанид туслах ажил хийдэг гэх, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын …………. газарт оршин суух хаягтай, одоо Сүхбаатар дүүрэг 14-р хороо ……….. тоотод н.А- гэх айлд амьдарч байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, З- овогт М-ийн Г- /РД:…………../

2. Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо …………….тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц- овогт М-ын А- /РД:…………../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч М.Г- нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Түргэний аманд хувийн барилга дээр ажил гүйцэтгэж байхдаа хамт ажиллаж байсан иргэн М.А-тэй “ажлаа хийж чадахгүй байна гэж хэллээ” гэж маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.А- нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Түргэний аманд хувийн барилга дээр ажил гүйцэтгэж байхдаа хамт ажиллаж байсан иргэн М.Г-тай “ажлаа хийж чадахгүй байж” гэж маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч М.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд хувь хүний барилгын ажлыг ажлынхаа 3 хүнтэй хамт хийсэн. Цайны цагийн дараа жоотуугаар нүх ухаж байтал А- намайг “энэ чапакийг ундаанд явуулаач” гэхээр нь “юу гэнээ” гэхэд “чи ажлаа хийж чадахгүй юм байж юу гээд байгаа юм” гээд над руу дайраад хүрзээр цохих гээд байсан. А-г бариад автал миний үснээс зулгаасан. Би зөрүүлээд хавирч унагаатал үснээс барьсан чигээрээ бид хоёр хамт газар унасан. Данзанпүрэв ирээд А-гийн гарыг тавиулахад тэрээр миний баруун нүд рүү цохихоор нь би хөлөөрөө түүн рүү жийгээд нүүрэнд нь оносон. Бид хоёр газраас бостол А- жоотуу аваад намайг цохих гэж дайрсан. Хүмүүс бид хоёрыг салгахад тэрээр миний толгойны хажууд цохихоор нь жоотууг нь булааж аваад хаятал чулуу шидэхээр нүүр тус газарт нэг удаа гараараа цохисон. А- “миний хамраас цус гарчихлаа” гээд арматур төмөр бариад миний гэдэс рүү чичиж шалбалчихсан. Гэтэл том труба барьчихаад “ална” гээд байхаар нь өөрт байсан хутгаа гаргаж ирээд “ална шүү” гэж айлгаад труба төмрийг нь хаяулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

            Шүүгдэгч М.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ... Би 2018 оны 05 дугаар сарын          03-ны өдөр ажлынхаа Данзанпүрэв, Г-, Дагва нартай хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд барилгын цахилгааны монтаж хийхээр явсан. Г- бид хоёр газар ухаж байтал Данзанпүрэв надад “би юу хийхээ мэддэггүй ээ” гэхээр нь “Г- шиг ажлаа мэдэхгүй байгаа юм уу” гэхэд Г- “юу гээд байгаа пизда вэ” гээд босоод ирсэн. Би барьж байсан хүрзээрээ Г-ын гэдсэнд нь нэг удаа цохисон. Г- намайг барьж аваад хавирч газар унагаахаар нь түүний нүүрэн тус газар цохиход тэрээр миний нүүр рүү зөрүүлээд хөлөөрөө өшиглөсөн. Би газар байсан жоотууг аваад айлгах гээд хашаа цохиход Г- жоотуу булааж аваад хаясан. Тэгэхээр нь газраас чулуу автал Г- миний хамар руу цохиж цус гаргасан. Би дахин газраас арматур төмөр авч түүний гэдэс рүү чичиж нэг удаа цохиход Г- цүнхээ ухаад хутга гаргаж ирсэн. Би труба төмрийг аваад Г-ыг ойртуулахгүй байж байгаад бид хоёрын хэрүүл намжсан…гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

Хохирогч М.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч М.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч М.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажил дээр байхад Г- дадлага хийхээр ирсэн. Би ахлагч Данзанпүрэвээр тоглоод “та Г- шиг ажлаа мэдэхгүй, хийж чадахгүй байгаа юм уу” гэхэд Г- уурлаад “та муусайнууд зүгээр байгаарай” гэхээр нь “чи юун сүртэй юм тоглоом даахгүй байгаа юм уу” гэхэд “хуцаад байгаарай, та нар битгий хүн дээрэлхээд байгаарай, ална шүү” гэхээр нь бид хоёр нэгнийгээ заамдаад барилцаж авсан. Г- намайг цамцаар минь боогоод газарт унагаагаад нүүр рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Данзанпүрэв, Дагва хоёр биднийг салгах үед би Г-ын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Мөн газраас жоотуу аваад Г-ыг айлгах гээд хашаа цохитол тэр хоёр Г-ыг надаас холдуулсан. Г- Дагва руу уурлаад “ална шүү” гэхээр нь би газар байсан нарийн арматур төмрөөр түүний гэдэс рүү нэг удаа чичсэн. Тэгтэл Г- машинаас хутга гаргаж ирээд “ойртсон хүнийг нь ална шүү” гээд байхаар нь труба төмрийг аваад зогссон. Г- над руу ойртохоор нь трубагаар шилбэнд нь нэг удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,

Хохирогч М.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажлынхаа 3 хүнтэй хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороололд байрлах хувь хүний байшинд цахилгаан монтаж хийсэн. Цайны цагийн дараа Дагва А-г “ундаанд яваад ир” гэхэд А- намайг “энэ чапакаар явуулаач” гэхээр нь “юу гэнээ” гэхэд “чи ажлаа хийж чадахгүй юм байж” гээд надад томорч хүрзээр чичээд онох гээд байхаар нь би А-г бариад авсан. Намайг үсдэхээр нь түүнийг хавирч унагаахад үснээс барьсан чигээрээ бид хоёр хамт газар унасан. Данзанпүрэв ирээд А-гийн гарыг тавиулахад тэрээр миний баруун нүдэнд цохихоор нь би хөлөөрөө түүн рүү жийхэд нүүрэнд нь оносон. А- газраас жоотуу аваад намайг цохих гэхэд Дагва очиж хаатал миний толгойны хажууд цохисон. Жоотууг нь булааж хаятал тэрээр над руу чулуу шидээд байхаар нь чулуунаас нь бултаад очоод нүүрэнд нь нэг удаа цохисон. А- “хамраас цус гарчихлаа” гээд арматур төмөр бариад миний гэдсэнд чичиж шалбалсан. Мөн том труба барьчихаад намайг “ална” гээд байхаар нь би машинаас хутга гаргаад “ална шүү” гэж айлгаад труба төмрийг нь хаяулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,

Гэрч Ц.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажлынхаа А-, Г-, Дагва нартай хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хувь хүний байшинд цахилгааны монтаж хийхээр очсон. Би А-, Г- хоёрт хашаанд газар ухаад кабелийн утас булах ажил даалгачихаад Дагватай хамт байшин дотор юм хийж байтал хүмүүс хоорондоо маргалдаж зодолдоод байх шиг болохоор нь гарсан. Тэгтэл А-, Г- хоёр нэг нэгнийгээ үснээс нь зулгааж барьцалдаад газар хэвтэж байсан. Би тэр хоёрыг салгахад А- газраас труба аваад “алнаа” гээд хөөсөн. Г- зугтаж байгаад цүнхнээсээ хутга гаргаж ирээд А-гийн трубаг хаяулсан. Дараа нь тэр хоёрыг харахад А-гийн хамраас нь цус гарсан байдалтай, Г-ын хавирга нь хөхөрсөн байсан. Өөр айхтар гэмтэл харагдаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №5779 дугаартай дүгнэлтэнд:

1. М.Г-ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад язрал, хүзүү, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 28-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №5788 дугаартай дүгнэлтэнд:

1. М. А-гийн биед хамар ясны хугарал, дух, зүүн дээд доод зовхи, зүүн хацар, шанаа, хамрын нуруу, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү зүүн тохой, мөрөнд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 32-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 8-р хуудас/,

Шүүгдэгч М.Г-ын хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Л.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ий 57-р хуудас/,

Шүүгдэгч М.А-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 60-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ий 61-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

 

 Шүүгдэгч /хохирогч/ М.Г-, М.А- нар нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Түргэний аманд байрлах хувийн барилга дээр ажиллаж байхдаа М.А- нь “М.Г- шиг ажлаа мэддэггүй, хийж чаддаггүй” гэснээр маргаан үүсч улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч М.А-гийн …Би ахлагч Данзанпүрэвээр тоглоод “та Г- шиг ажлаа мэдэхгүй, хийж чадахгүй байгаа юм уу” гэхэд Г- уурлаад “та муусайнууд зүгээр байгаарай” гэхээр нь “чи юун сүртэй юм тоглоом даахгүй байгаа юм уу” гэхэд “хуцаад байгаарай, та нар битгий хүн дээрэлхээд байгаарай, ална шүү” гэхээр нь бид хоёр нэгнийгээ заамдаад барилцаж авсан. Г- намайг цамцаар минь боогоод газарт унагаагаад нүүр рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,

Хохирогч М.Г-ын …Дагва А-г “ундаанд яваад ир” гэхэд А- намайг “энэ чапакаар явуулаач” гэхээр нь “юу гэнээ” гэхэд “чи ажлаа хийж чадахгүй юм байж” гээд надад томорч хүрзээр чичээд онох гээд байхаар нь би А-г бариад авсан. Намайг үсдэхээр нь түүнийг хавирч унагаахад үснээс барьсан чигээрээ бид хоёр хамт газар унасан. Данзанпүрэв ирээд А-гийн гарыг тавиулахад тэрээр миний баруун нүдэнд цохисон. …А- газраас жоотуу аваад намайг цохих гэхэд Дагва очиж хаатал миний толгойны хажууд цохисон. …А- “хамраас цус гарчихлаа” гээд арматур төмөр бариад миний гэдсэнд чичиж шалбалсан…гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,

Гэрч Ц.Д-ийн …Гараад хартал А-, Г- хоёр нэг нэгнийгээ үснээс нь зулгааж барьцалдаад газар хэвтэж байсан. Би тэр хоёрыг салгахад А- газраас труба аваад “алнаа” гээд хөөсөн. Г- зугтаж байгаад цүнхнээсээ хутга гаргаж ирээд А-гийн трубаг хаяулсан. Дараа нь тэр хоёрыг харахад А-гийн хамраас нь цус гарсан байдалтай, Г-ын хавирга нь хөхөрсөн байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №5779 дугаартай дүгнэлтэнд:

1. М.Г-ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад язрал, хүзүү, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 28-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №5788 дугаартай дүгнэлтэнд:

1. М. А-гийн биед хамар ясны хугарал, дух, зүүн дээд доод зовхи, зүүн хацар, шанаа, хамрын нуруу, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү зүүн тохой, мөрөнд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 32-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч М.Г-, М.А- нар харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Монгол улсын Үндсэн хууль Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Г-, М.А- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч М.Г-, М.А- нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нар нь илэрхийлснээр /хх-ийн 66-67-р хуудас/ 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаартай прокурорын саналаар М.Г-, М.А- нарт холбогдох эрүүгийн 1810011330609 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч М.Г-, М.А- нар нь харилцан зодолдож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч М.Г-, М.А- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

   Шүүхээс шүүгдэгч М.Г-, М.А- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Г-, М.А- нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч М.Г-ын хөлсөөр ажиллах гэрээгээр барилгын компанид туслах ажилтнаар ажилладаг, өдрийн 40.000 төгрөгийн орлоготой хувийн байдлыг, шүүгдэгч М.А-ий хөлөө хугалсан эрүүл мэндийн байдлыг нь тус тус  харгалзан тэдгээрт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Г-, М.А- нарт мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хохирогч М.Г-, М.А- нар нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Г-, М.А- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.