Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2026/ДШМ/640

 

2026             05            21                                      2026/ДШМ/640     

 

Э.А-, Г.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Одончимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Амарзаяа,

хохирогч Э.Н-,

шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/553 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-, Г.М- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдгээрт холбогдох эрүүгийн 2505000000009 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. З- овгийн Э-ийн А-, 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ........тоотод оршин суух,

Хэнтий аймгийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнссэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т тус тус зааснаар 12 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: ЖЭ-/;

2. Б- овгийн Г-ын М-, 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..........тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 cap хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн нэгдүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1-т зааснаар 3 жил 8 cap 16 хоногийн хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн хоёрдугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 989 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 9 cap 114 хоногийн хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 cap 10 хоногийн хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ял,

Дорноговь аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т тус тус зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: ЛГ-/;

Шүүгдэгч Э.А-, Г.М- нар нь бүлэглэн, шунахай сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцож, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г- Г- тоот О.Н-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цоожийг эвдэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 62,727,319 төгрөгийн үнэ бүхий алтан ээмэг, бөгж, кулон, гинж, бугуйвч, алтан нуухтай шүрэн толгойтой хөөрөг, шүрэн эдлэл зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.А-, Г.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх Г-лтад Г-снаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.А-, Г.М- нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Г-сныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх Г-лтад Г-снаар шүүгдэгч Э.А-, Г.М- нарыг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Г-снаар шүүгдэгч Г.М-д Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 (нэг) жил, 9 (ес) cap, 05 (тав) хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 4 (дөрөв) жилийн хорих ялыг нэмж нэгтэн, түүний биечлэн эдлэх хорих ялын төрөл, хэмжээг 5 (тав) жил, 9 (ес) cap, 05 (тав) хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт Г-снаар шүүгдэгч Э.А-, Г.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Г-сныг баримтлан шүүгдэгч Г.М-ийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон нийт 189 хоногийг, шүүгдэгч Э.А-н 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон нийт 190 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Г-сныг баримтлан 62,727,319 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Э.А-гээс 31,363,659 төгрөг, шүүгдэгч Г.М-ээс 31,363,659 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Э.Н-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Г-снаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 4 ширхэг компакт диск, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг компакт диск нийт 6 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А- гаргасан давж Г-лдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух Н-гийн байшинд хууль бусаар Г.Г-тай хамтран нэвтэрч, үнэ бүхий зүйлсийг хулгайлан Г.М-д өгч зарж борлуулсан гэх хэрэгт буруутгаж ял оногдуулсан. Гэвч би энэ хэргийг үйлдээгүй. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр надад танилцуулсан яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд уг хэргийг үйлдээгүй гэдгээ ч мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлсэн. Иймд давж Г-лдах шатны шүүхэд 3 шалтгаанаар хандаж байна.

1. Тухайн хэрэг үйлдэгдэж байх үед Г.Г- оролцсон гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг бөгөөд тэрээр өөрийн мэдүүлэгтээ “...А- бид 2 байшинд хамт орсон..., ...М- энэ айлыг Г-ж өгсөн...” гэж худал мэдүүлсэн. Мөн Г.Г- нь худал мэдүүлж намайг гүтгээд зогсохгүй Монгол Улсын хилээр гарч гадаад руу зугтсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг шийдвэрлэхэд саад болохооргүй, тал бүрээс харахад бүрэн нотлогдох бол оролцогчийг тусгаарлан шийдвэрлэж болно.” гэж Г-сан атал оролцогч Г.Г-гүйгээр тус хэргийг шийдвэрлэхэд бүрэн нотлогдохгүй, саад учирсан нөхцөл байдал үүссэн билээ. Гэвч Г.Ариунзул прокурор нь тус хуулийг ноцтой зөрчиж тусгаарлан мөн даргалагч шүүгч Д.Доржсүрэн нь прокурорын дүгнэлтийг буруу гэдгийг мэдсээр байж үндэслэлтэй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн. Үнэн хэрэгтээ уг хэргийн хамгийн чухал зангилаа нь оролцогч Г.Г- юм. Иймд худал мэдүүлээд зугтсан Г.Г-ыг барьж авч ирээд чин шударгаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна.

2. Тухайн хэргийн процесс явагдаж байх үед таксины жолооч хийж явсан гэх гэрч Ц.Э- мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Гэвч тэрээр худал мэдүүлсэн байх бөгөөд тухайн мэдүүлэг нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байдаг. Мөн тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлсэн ба хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь гэрчийг худал мэдүүлснийг нотолно. Иймд гэрчийг хэргээс хасаж, түүний худал мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүйгээр хэргийг эхнээс нь дахин шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна.

3. Би тухайн хэргийг үйлдээгүй ба мөрдөн байцаалтын шатанд энэ талаараа удаа дараа мэдүүлсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...хэрэг болсон цаг хугацаанд Дорнод аймагт байсан...” талаараа хэлсэн. Оролцогч Г.М- өөрийн мэдүүлэгтээ Г.Г-аас эд зүйлс авч, зарж борлуулж өгсөн талаараа тодорхой хэлсэн байдаг. Энэ нь намайг гэм буруугүйг нотлох нэг шалтгаан юм. Мөн оролцогч Г.Г- нь Г.М-д эд зүйлс өгсөн гэхээр өөрөө тухайн хэргийг хийсэн байх бүрэн боломжтой юм. Тийм учраас Г.Г- нь намайг худал мэдүүлгээр гүтгэж, өөрөө зугтсан гэж үзэж байна. Мөн гэрч Ц.Э- эхний мэдүүлэгтээ таксинд суусан хүнээ сайн хараагүй, санахгүй байна гэсэн хэр нь дараагийн мэдүүлэгт өөрөөр ярьж, намайг мөн гэж Г-сан нь тун эргэлзээтэй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, намайг цагаатгаж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.М- гаргасан давж Г-лдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие уг хэргийг хэн, хэзээ, хаана, хэрхэн үйлдсэн талаар огт мэдэхгүй юм. Би хохирогч Н- гэх хүнийг урьд өмнө огт харж байгаагүй, танихгүй болно. Мөн гэрч Ц.Э- нь мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 18-ны өдөр өгсөн мэдүүлгүүд, шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгүүд бүгд хоорондоо зөрүүтэй, мөн намайг уг хэргийг үйлдсэн, таньж байгаа мэт гүтгэж байгаад гомдолтой байна. Уг гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдаж байгаад оргон зайлсан Г.Г- нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 удаа мэдүүлэг өгөхдөө хоорондоо маш зөрүүтэй мэдүүлсэн. Г.Г-гүйгээр уг хэргийн бодит байдал тогтоогдох боломжгүй байхад уг хэргийг тусгаарлаж, Г.Г-ын өгсөн зөрүүтэй, худал мэдүүлгүүдийг үндэслэж намайг энэ хэрэгт оролцоотой гэж үзэж байгаад гомдолтой байна. Улсын яллагч Г.Ариунзул хэт нэг талыг барьж, “урьд 4 удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн боловч өөртөө дүгнэлт хийхгүй байгаа, гэмт хэргээ илчлээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөр нөхөн төлөөгүй, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэж дүгнэсэн. Гэтэл Г.Г- нь монетон эдлэлээ өөрийнхөө эхнэрийн эд зүйл гэж надад итгүүлсэн юм. Хэрэв миний бие энэ гэмт хэргийг үйлдсэн байсан бол гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн барагдуулах байсан. Би ажил хөдөлмөр эрхлээд морь уяад нийгэмд амьдрах аргаа олчихсон байсан. Ар гэр, аав ээж, эхнэртэйгээ дахин гэмт хэрэг хийхгүй гэж амласан байсан. Өөртөө ч бас зөв замаар амьдарна гэж амласан амлалтдаа хүрсэн. Зөвөөр амьдрахад хангалттай сайхан амьдарч болох юм байна гэдгийг биеэрээ мэдрээд хэрэгжүүлээд явж байсан хүн юм. Миний бие эхнэртээ, 3 хүүхэдтэй, хийж байсан ажил минь амжилт үзүүлээд эхэлсэн байсан тул буруу амьдралаас бүрмөсөн гарсан байсан. Иймд урьд өмнө ял эдэлж байсан гэж биш, өнөөдөр ямар хүн болсон талаар минь дүгнэж, уг хэрэгт хамааралгүй болохыг минь тогтоож, үнэн зөвөөр шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.А-н өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгчийн гомдлын агуулгын тухайд тэрээр энэ хэрэгт сэжигтэн болон гэрчээр мэдүүлэг өгсөн Г-ыг хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэж гомдол гаргасан. Тодруулбал, гэрч Э-ын мэдүүлэгт үндэслэж Г-ыг сэжиглэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” гэж Г-сан байдаг. Тодруулбал, Г- өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, Г-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй. Харин Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд илтэд зөрүүтэй байдаг. Камерын бичлэгт 2 хүн бичигдсэн боловч тухайн хоёр хүний царай тодорхой харагддаггүй. Өөрөөр хэлбэл, камерт бичигдсэн хүн манай үйлчлүүлэгч Э.А- мөн болох нь эргэлзээтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Г-снаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож, манай үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.М-ийн өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч Э-ын өгсөн мэдүүлгүүд бүгд өөр хоорондоо зөрүүтэй. Гэтэл анхан шатны шүүх зөрүүтэй мэдүүлгүүдийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Тодруулбал, Э- мэдүүлэгтээ “масктай байсан, мөн байна” гэж хэлдэг. Түүнийг уг мэдүүлгийг өмгөөлөгчийн зүгээс хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй, учир дутагдалтай гэж үзэж байна. Учир хүнийг маскийн цаанаас шууд таних боломж бага. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Г-снаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

 

Хохирогч Э.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар нь тухайн цаг хугацаанд маск зүүсэн байсан боловч тэдгээрийн нүд, царайны ерөнхий төрх гээд камерт бичигдсэн байгаа. Шүүгдэгч Г.М-ийн хулгайлсан эд зүйлээ зарж, борлуулж байгаа нь хүртэл камерын бичлэгт бичигдсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Я.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүйгээр тогтоогдсон байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөн энэ хэргээс тусгаарласан хэрэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж Г-лдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Г-снаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд Г-сан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд Г-сан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Э.А-, Г.М- нар нь бүлэглэн, шунахай сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцож 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г- Г- тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, хохирогч Э.Н-гийн  эзэмшлийн алтан ээмэг, бөгж, кулон, гинж, бугуйвч, алтан нуухтай шүрэн толгойтой хөөрөг, шүрэн эдлэл зэргийг хулгайлан авч, 62,727,319 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Н-гийн “...2024 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 2 хүүхэд хичээлдээ явсан байсан ба өглөөний 11 цаг өнгөрч байх үед эхнэр бид хоёр гадуур гарахаар явсан. Оройны 17 цаг 10 минутын орчим гэртээ 2 хүүхдийн хамт ирсэн. Манай хүү түрүүлж ороод “ааваа хэн хаалга цөм цохисон юм” гэж асуусан. Намайг орох үед гадна хаалга эвдэрсэн байдалтай байсан тул цагдаад дуудлага өгсөн. ...Би 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ шүрэн шигтгээтэй алтан бөгж, бөөрөнхий том шүртэй алтан ээмэг, бөгж, кулон, гинж, навчин хэлбэрийн шүртэй алтан кулон, гинжтэй, монетон хос хурмын бөгж, 3 ширхэг шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж, алтан сувдан бөгж, кулон, гинжний ком, шүрэн шигтгээтэй гар урлалаар хийсэн ээмэг, бөгж, кулон, 1 ширхэг шүрэн зүүлт /дээр үеийн улаан шүр, ногоон оюу болон цагаан шүрээр чимсэн/, 1 ширхэг урт шүрэн зүүлт /сүүлийн үеийн 14 крат монетон чимэглэл/, үхрийн арьс дээр том, жижиг бөөрөнхий шүртэй бугуйвч, орос цэнхэр оюутай бусад чимэглэлээр гар хийцээр урласан бугуйвч, ногоон өнгийн замагт манан кулонтай зүүлт болон бөгж, голдоо нүхтэй дээр үеийн зүүлтний шүр, голоороо нүхэлсэн мөнгөн гинжтэй шүр 2 ширхэг, алтан нуухтай, шүрэн толгойтой цагаан орос хаш хөөрөг, алтан нуухтай шүрэн толгой, гурвалжин хэлбэртэй алтан дээр суулгасан бөмбөлөг шүртэй ээмэг, хуучны шүрээр хэлхсэн унжсан ээмэг, хуучин хийцтэй дээлийн шүрэн толгойтой мөнгөн товч 7 ширхэг, шилэн савтай гоёл, бусад сул хуучны шүрнүүд /6 ширхгээс дээшээ санагдаж байна./, шүрэн кулон болон байгалийн чулуун кулон, хүүхдийн мөнгөн оньс, бугуйвч, нум сум зэрэг эд зүйл хулгайд алдсан. ...” /1хх 53, 223-226/,

гэрч Ц.Э-ын “...Би 2024 оны 12 дугаар сарын 02-ны 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлбийн 5-р буудалд байрлах зуслангийн байшингаа эргэчихээд хотын төв рүү орж байтал хуучин ганц худгийн шинэ зам дээр нүүрний цэнхэр маск зүүсэн, 35 орчим насны, 160 см орчим өндөртэй, хар бараан хувцастай, бордуу царайтай эрэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь таксинд явах гээд авсан. Улмаар тухайн хүн “ахаа манай дүү хөдөөнөөс ирсэн газар мэдэхгүй, хоёулаа 25-р эмийн сан ороод авчихъя” гэхээр нь 25-р эмийн сан руу явж байтал замдаа “за за больчихлоо ахаа, дүү хорооллын Номин дээр ирчихлээ гэж байна, Номин их дэлгүүр лүү явъя” гээд явсан. Номин их дэлгүүр дээрээс шар өнгийн куртиктэй, хар үүргэвч үүрсэн, ойролцоо насны шардуу царайтай эрэгтэй суугаад намайг баруун эргээд чигээрээ явж бай гээд бичлийн МТ колонк дээр ирж байх үед нь би “хаачихаа хэлэхгүй хүн явуулаад байх юм” гэхэд тухайн залуус “за за ахаа наад МТ шатахуун түгээх станцаараа хойшоо гэр хороолол руугаа орчих” гээд зурагтын баруун талын гэр хороолол дунд айлын хашааны хаалганы гадаа буусан. Миний харснаар тухайн залуус зүүн тийшээ яваад үлдсэн. Тухайн залуус тооцоогоо бэлэн мөнгөөр хийсэн. ...Миний бодлоор тухайн залуус буусан газраа сайн мэдэхгүй байсан. Миний хойно сууж явсан болохоор би тухайн залуусыг сайн харж чадаагүй, шар царайтай сүүлд суусан залуу нь их яриа залуу байсан. ...2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим 160-165 см орчим өндөртэй, туранхай бор царайтай, хар куртик, цэнхэр өнгийн маск зүүсэн, хар өнгийн малгайтай 30-35 орчим насны залуу Дарь-эхийн ганцын цаад талын автобусны буудлаас суугаад 3, 4 дүгээр хорооллын Номин их дэлгүүрийн хойшоо эргэдэг замаасаа дахин нэг 30-35 орчим насны 170-175 см өндөртэй цайвар шар өнгийн куртиктэй, цүнх үүрсэн залууг авсан. Намхан залууг биеийн хэлбэр болон царайг нь хараад танина. Би бүтэн биеийн хэлбэрийг хараад танина. 160-165 см өндөртэй залуу 1 дугаартай зурагт байгаа залуу мөн байна. 2 дугаартай хоёр залуугийн хойд талд нь явж байгаа залуу ойролцоо төрхтэй байна. Дарь эхээс суусан 160-165 см өндөртэй бор царайтай залуу нь Номин их дэлгүүрийн хажуу талаас суусан шар царайтай залуутай куртикээ сольсон байж болзошгүй харагдаж байна.”  /1хх 80, 83-84/,

гэрч Ч.Б-гийн “...Би 2004 оноос 2023 оны хооронд Начин Г-н ломбардад ажилдаг байж байгаад 2023 оноос хойш алт, мөнгөн эд зүйл худалдан авч, мөн ломбард чөлөөлдөг ажил хувиараа эрхэлж байгаа. Би алт, мөнгөн эд зүйлээ өөрийн ашигладаг “Алт, монет” авна гэсэн фейсбүүк хаягаараа пост оруулан тухайн зарын дагуу надтай холбогдсон иргэдийн хаягаар болон дуудлагаар мөн өөрийн гэр болох Баянгол дүүргийн, 25 дугаар хороо, Б- дугаар байрны, 62 тоотод байрлах гэрээрээ хүлээн авч ажилладаг. А4 бичгийн цаасан дээр хэвлэн гаргасан хүний зурагтай танилцлаа. Би тухайн М- гэх хүнийг өмнө харж байсан. Өмнө над дээр алт, монет өгөх гэж хоёр удаа ирж байсан. Хамгийн анх 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр ирж байсан, ...харин сүүлд 2024 оны 12 дугаар сарын 02-ны 18 цагийн үед манай гэрт ирж монетон эдлэлүүд өгсөн. Тэр дундаас хамгийн содон нь гар хийцээр хийсэн шигтгээг нь авсан ээмэг, бөгжний хослол буюу 2 ширхэг ээмэг, /нэг хос/ 1 ширхэг бөгж байсан. Бусад монетон эдлэл нь миний санаж байгаагаар ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй монетон эдлэлүүд байсан. ...М- гэх хүн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манайд ирж монетон эдлэлүүдээ өгчхөөд гараад явсныхаа дараа миний 8Б- дугаарын гар утас руу 99-тэй дугаараас залгаад “та шүр авдаг уу” гэж асуухад нь би “шүр авдаггүй, харин сонирхож болно, одоо харин унтах гэж байна” гэж хэлээд тасалсан. Тэгээд маргааш өглөө нь М- гэх хүн над руу залгаж орж ирээд “та хаана байгаа талаар асуухаар нь гэртээ байна” гэж хэлэхэд М- манай гэрийн гадаа ирээд надад өөрийн гар утсан дээр дарсан маш жижиг нэг хэмжээтэй олон ширхэгтэй гялгар уутанд байгаагаар нь дарсан зураг мөн эрхний дөрвөлжин жижиг хэлбэртэй нэг хэмжээтэй олон ширхэгтэй шүрний зургуудыг харуулж байсан. Тухайн зургуудыг нь хараад М- гэх хүнд миний мэддэг эдлэл биш байна, зах зээлийн үнэ ханшийг нь ч мэдэхгүй юм байна, би хүнээс асууж өгье гэж хэлээд машинаас нь буусан. М- гэх хүн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт ирж зарсан монетон эдлэлүүдийн 1 граммыг нь 152.000 төгрөгөөр худалдан авсан. Надад өгсөн монетон эдлэлүүд нь 28.6 грамм байсан ба нийт 4.356.000 төгрөг болж байсан, би мөнгийг нь хийх гэтэл М- гэх хүн миний хажууд утсаар яриад нэг хүнээс данс асуугаад Худалдаа хөгжлийн Б- тоот дугаарын данс руу 2.000.000 төгрөгөөр 1 удаа, 2.356.000 төгрөгөөр 1 удаа шилжүүлсэн. Надад өгсөн монетон эд зүйлээ би өөрөө худалдаж авсан гэж хэлсэн. ...“Би үнэт эдлэл авахдаа тухайн зарж байгаа хүнээс өөрийнх мөн үү гэж л асуудаг. Мөн насанд хүрсэн хүнээс авдаг. Тухайн өдрийн өндөр ханштай байгаа урт цагаан орчмын алт монет авдаг хүмүүст өгдөг. Ер нь тухайн үнэт эдлэлийн сорьц, хийц хэлбэрээс шалтгаалаад дахин ашиглах боломжтой зэргийг нь харж байгаад үнэт эдлэл авдаг хүмүүст тарааж өгдөг. Түүнээс нэг хүнд аваачаад бүгдийг нь өгчихдөг асуудал байхгүй, аль өндөр үнэ хэлсэн хүмүүст өгдөг. М- гэх хүнээс авсан зүйлээ Урт цагаанд аваачиж өгсөн, ямар хүнд өгснөө санахгүй байна. Тухайн залуу над руу утсаар яриад манай гэрт орж ирээд надад тухайн эд зүйлсээ худалдсан. Энэ залуу 2 удаа ирсэн санагдаж байна. Би дансаа шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 03-ны 18 цагт 5Б-2 гэсэн данснаас 2,571,200 төгрөг, тэр орой 26Б-0 тоот данснаас 3,750,000 төгрөг, мөн энэ данснаас 5,000,000 төгрөгийг над руу өгсөн байна. Мөн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагт Урт цагаанд байдаг үнэт эдлэл авдаг ченжээс 5,250,960 төгрөг орж ирсэн байна, тэгэхээр миний бодлоор хамгийн сүүлийн гүйлгээ хийсэн буюу Т- гэх эгчид өгсөн байж магадгүй байна. Мөн таньдаг мэддэг хүн ийм юм байна уу гээд захисан тохиолдолд авсан зүйлсээсээ авч үлдэж үзүүлчхээд авна гэвэл зараад авахгүй гэвэл дараагийн авсан зүйлүүдтэй хамт худалддаг. 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр М- гэх хүнээс худалдан авсан зүйлсээсээ гадна, 800 гаран мянган төгрөгт юм худалдан авсан байна, 8 өөрөөр аваагүй. Харин 12 дугаар сарын 03-ны өдөр 1,5 сая орчимд монет, алт авсан байна, өөрөөр юм аваагүй. ...Тухайн эд зүйлс дотор хатан сүйхтэй эмэгтэй бөгж нэг байсан. Гэхдээ тэрийг зургийг нь харж байж дараа нь санасан, яг тэр гээд хэлчих содон зүйл байгаагүй санагдаж байна. Харин миний санаж байгаагаар шигтгээг нь авчихсан монетон ээмэг билүү бөгж билүү хослол байл уу нэг зүйл байсан, мөн өөр эмэгтэй нарийн гинж монетон гинж мөн монетон бөгж гэх мэт зүйлс байсан. ...” /1хх 89-91, 152/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 32-42/, таньж олох ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 43-50/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 101-102, 104-105, 107-Б-, 112-117/, Ч.Б-гийн 5Т-1 тоот дансны хуулга /1хх 98-99/, “Дамно Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 59-62/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд Г-сан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Э.А-, Г.М- нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх Г-лтад Г-снаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А-, Г.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан энэ шийтгэх тогтоолоор тухайн зүйл ангид Г-снаар 4 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгч Г.М-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 5 жил, 9 cap, 05 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Э.А-, Г.М- нар нь “ хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга давж Г-лдах гомдлуудыг гаргажээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Э.Н-, гэрч Ц.Э- нарын мэдүүлгүүд болон “…Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТС-г тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны ертөнцийн зүгээр ур талын камерт хохирогчийн гэрийн чиглэлд явж байгаа. …Төгс-Эрдэнэ дэлгүүрийн замын эсрэг талд хяналтын камерт 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь бор өнгийн малгай, цэнхэр өнгийн маск, хар өнгийн куртик, цайвар цэнхэр өнгийн өмд, улаан алаг пүүзтэй, хүрэн цүнхтэй, нөгөө этгээд нь нүүр хэсгээр цагаан өнгийн маск зүүсэн, цагаан өнгийн малгайтай куртик, хар өмд, цагаан ултай хар өнгийн гутал, цүнх үүрсэн 2 этгээд байгааг харуулав. …One center гар утасны худалдааны төвд сэжигтэй этгээд орж ирж байгааг харуулав. ...Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн гадна талын АТМ рүү харсан ертөнцийн зүгээр урд талын камерт 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 цаг 01 минутад хар өнгийн куртик, бор өнгийн саравчтай малгай, саарал өнгийн өмдтэй, хар гуталтай эрэгтэй хүн цагаан өнгийн куртик, ногоон ноосон малгайтай, цайвар цэнхэр өнгийн өмдтэй, цагаан алаг пүүзтэй эрэгтэй хүн ...АТМ-с гарч мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус 41 загварын тээврийн хэрэгсэл рүү сууж байгааг харуулав. ...” гэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хохирогч Э.Н-гийн  эзэмшлийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, алтан ээмэг, бөгж, кулон, гинж, бугуйвч, алтан нуухтай шүрэн толгойтой хөөрөг, шүрэн эдлэл зэргийг хулгайлан авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, улмаар шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хохирогчийн хувьд өөрсдийн алдагдсан эд хөрөнгийн шинж, тоо хэмжээ, үнэ өртгийн талаар тодорхой мэдүүлсэн, уг мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул давж Г-лдах гомдолд Г-сан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж Г-сан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж Г-лдах шатны шүүх үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-, Г.М- нарын гаргасан давж Г-лдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарсан 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх Г-лтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/553 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-, Г.М- нарын гаргасан давж Г-лдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Г-снаар шүүгдэгч Э.А-, Г.М- нарын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 83 /наян гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж Г-лдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.МӨНХТУЛГА

                                             ШҮҮГЧ                                      Л.ОДОНЧИМЭГ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ