| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0163/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/162 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.*******, хохирогч С.*******, түүний өмгөөлөгч Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох, 178/2018/013/Э/ индекстэй, 1000000154 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 сарцын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын ******* дүүргийн -р хороо к- дугаар байрны тоотод оршин суух, оны 10 сарын 14-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, ард халх, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, , аминдаа 3 өрөө орон сууцтай, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар: Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 10 сарын 01-ний өдөр Ховд аймгийн сумын багийн нутг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” ******* ******* иргэн С.*******тай маргалдаж түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б.******* нь 2018 оны 10 сарын 01-ний өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” ******* ******* иргэн С.*******тай маргалдаж түүнийг цохиж эрүүл мэндэд нь “залгиур болон улаан хоолойн зөөлөн эдийн няцрал” гэх хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Ховд аймгийн Жаргалант сумын сумын багт оршин суух дугаарын регистртэй овогт ын *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2018 оны 10 дугаар сарын 01- ний 10 цагийн үед сургуулиас 1 дүгээр ангид сурдаг хүүхдээ авахаар явж байгаад хичээл тарах цаг нь болоогүй байхаар нь Төрийн банкны дээд талын Ховд аймаг руу явдаг тээврийн хэрэгслүүдийн зогсоол дээр өөрийнхөө - ХОА улсын дугаартай “ХТКАИ” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байтал манай эрчмийн байцаагч Б.Алтанжаргал гэх хүн ирээд Ховд явах гэж байвал бичиг дайгаад яваач гэхээр нь би, чадахгүй, манай тог яагаад тасалчихав, хэлээд таслахаар яадаг юм бэ? гээд муудалцаж Б.Алтанжаргал ахыг мөрнөөс нь барьж аваад 2-3 удаа түлхэлцсэн. Тэгээд байж байтал Б.Алтанжаргалын залуу А.Нямдорж /Шархүү/ хажуунаас миний баруун шанаа руу нэг удаа хальт цохиж авахад М.Гончигсүрэн, Ц.Насанжаргал, Барсаа нар салгасан. Б.Алтанжаргал залуутайгаа салаад дээш эргээд “*******” ******* газар руу явахаар нь би араас нь машинтайгаа очиж, машинаас буугаад А.Нямдоржийг /Шархүүг/ мөр, цээж хэсгээс нь барьж аваад, чи яасан овоо хүн зоддог юм, машинд суучих, дээшээ гаръя гэсэн. Тэр үед “*******” ******* газар дээр “Эмоци” продакшны жүжигчид ирчихсан байсан, тэд нар чи болиоч гэсэн. Тэгэхээр нь би, та нарт ямар хамаатай юм, мөрөөрөө явцгаа гэсэн. Тэгээд Б.Алтанжаргал ах, чи зогсоол дээр очиж бай, ах нь араас чинь очиж байгаад учир зүйгээ олъё гэхээр нь би машиндаа ороод сууж байтал хошин урлагийн “Эмоци продакшны” залуучууд автобуснаас гарч ирээд” ******* газрын урд боль чи гөлөг минь настай хүнтэй муудалцаад” гэсэн. Би өөдөөс нь та нарт хамаа байхгүй бид 2-ын асуудал гэж хэлсэн. Нэг залуу хүрч ирээд намайг согтуу байна гээд миний машинаас цонхоор гараа оруулж түлхүүр мултлаад ******* ******* газар руу аваад орсон. Би араас нь түлхүүр авах гэж ороод “за хөгшөөн энэ бид хоёрын дунд асуудал. Та нарт хамаа байхгүй ээ, машиныхаа түлхүүрийг авъя” гэсэн. Тэгсэн чинь түлхүүр өгсөн чинь жүжигчин Б.******* хажуунаас орж ирж 2 удаа өвдөгдөж, 1 удаа эрүү рүү цохиж эрчиндээ хоолой руу орж цохисон. Тэгээд залуучууд нь бүгд хараагаад ална шүү гэсэн. Би гараад явсан. Тэгтэл үдээс хойш гэнэт хоолой сөөж, бие сульдаж эхэлсэн. Тухайн газар манай бэргэн эгч Э.Мөнхцэцэг, ******* ******* газрын хүмүүс байсан. Би сумынхаа эмнэлэгт очоод даралт бууруулах эм өвчин намдаагч эм, гуурсан хоолой тэлдэг тариа тариулсан. Би буцаж очоод автобусных нь зургийг авч эд нар олны танил болохоор хүн зодох эрх байдаг юм уу, жүжигчид суманд хүн зодоод явж байна гэсэн үгтэй зургийг “Расе Ьоок”-д тавьсан юм. Б.*******г архи уусан уугаагүйг нь мэдэхгүй, би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан...Манайх тогныхоо мөнгийг сүүлийн 2 сар хийгээгүй байсан юм, Б.Алтанжаргал ах надад хэлэлгүй манай тогийг тасалсан байснаас хэрүүл болсон юм. Би Б.Алтанжаргалыг зодсон асуудал байхгүй, бид хоёр барилцаж аваад л салсан...Тухайн үед миний шанаа бага зэрэг хавдчихсан байсан, өөр гэмтэл учраагүй. Миний толгойнд ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Жүжигчин Б.******* миний хоолойн тус газар цохисноос тэр орой нь хоолой боогдож, сөөгөөд шүлс залгихад өвдөөд байхаар нь эмнэлэг дээр очиж үзүүлж, тариа хийлгэж байж зүгээр болсон.. Би аймаг руу орж БОЭТ-ийн “Чих, хамар хоолой”-ны тасагт үзүүлэхэд өөрийнхөө машинтай явсан, машины бензин ирж очиход 0 литр бензин /АИ-92, 131400 төгрөг/ “Ач заяа” эмнэлэг дээр хоолой дурандуулахад 35000 төгрөг, шинжилгээ өгөхөд 5000 төгрөг, эм авахад 28500 төгрөгний эм авсан, шүүх шинжилгээний 8000 төгрөг, нийт 258900 төгрөний хохирол учирсан, цаашид хэвтэж эмчлүүлэх шаардлагатай... гэсэн тул гарах зардлыг мөн нэхэмжилнэ. Б.******* надад учирсан хохирлыг барагдуулаагүй, одоо ч гэсэн уулзахгүй, уучлалт гуйхгүй яваад байна. Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр аймаг руу эмнэлэгт үзүүлэхээр орж ирэхдээ өөрийнхөө машинтай орж ирэхэд машин доголдоод ирж очиход 0 литр бензин /Аи-92/ авсан 131400 төгрөг, аймагт Ач заяа эмнэлэгт шинжилгээ өгөхөд 5000 төгрөг, хоолой дурандуулахад 35000 төгрөг, эм авахад 28500, шүүх шинжилгээний 8000 төгрөг, 2018 оны 10 сарын 20-ны өдөр 43 литр түлшний үнэ 100000 төгрөг, урьд ирэхэд эхнэр бид хоёр 4 хоноход хоол болон бусад зардалд 128000 төгрөг, сүүлд 2 хоногийн урсгал зардалд 0000 төгрөг, нийт 54900 төгрөгний хохирол учирсан. Одоо өмгөөлөгчийн хөлсөнд 300000 төгрөг өгөөгүй, дахин шинжилгээ өгнө, эмчилгээ хийлгэнэ, хэдэн төгрөгийн хохирол гарахыг мэдэхгүй байна. Одоо бодит учирсан 84000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах зардлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ. Би Б.*******д гомдолтой байна...гэх мэдүүлэг / хэргийн 5-, 17-18, 19-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Алтантуяагийн өгсөн...Би 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед нөхөр болох С.*******ыг сургууль ороод хүүхдээ аваад ир гэсэн. 20 ,30 минутын дараа хүүхэд өөрөө хүрээд ирэхээр нь нөхөр рүүгээ залгасан чинь хүнд зодуулчлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээгүй. Тэгээд байж байсан чинь “*******”-д ажилладаг Э.Мөнхцэцэг эгч над руу залгаад танай нөхөр чинь энд зодолдоод байна гэж хэлээд удалгүй манай нөхөр ирсэн. Би тэгээд машиныг нь булааж аваад” *******” ******* газар руу очсон. Тэгэхэд Эмоци продакшныхан яваад өгсөн байсан. Тэгээд “*******” ******* газрын менежер хүүхэн “та бичлэг үзвэл үз зодоон цохион болоогүй” гэсэн. Тэгэхээр нь би хүүхдээ гэрт нь орхисон болохоор яараад орой ирж үзье гээд яваад өгсөн Тэгээд үдээс хойш хоолой нь сөөгөөд хоолой хавдаад байна гэсэн. Би маяглаад бай гээд хөдөө хонь руу явуулсан. Утсаар ярьсан чинь хоолой нь таг сөөсөн байсан. Би ажил тарсаны дараа ******* зооогийн газар очиж бичлэг үзсэн. Хуулаад авъя гэсэн чинь цагдаатай ирж ав гэсэн...гэх мэдүүлэг /хэргийн 20,22 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнхцэцэгийн өгсөн.. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг өнгөрч байхад Б.Алтанжаргал ах залуутайгаа хамт мотоцикльтой “*******” ******* газрын гадаа ирээд зогсоход араас нь С.******* машинтайгаа ирж зогсоод Б.Алтанжаргал ахтай цахилгаанаас болж маргалдаж, барилцаж авсан. Тэр үеэр “Эмоци продакш”-ны жүжигчид ирчихсэн хашаан дотор сууцгааж байсан. Тэд нар боль, настай хүнтэй яагаад байгаа юм бэ гэсэн. Би С.*******ыг боль гээд машинд нь суулгах үед нэг жүжигчин залуу наад хүн чинь согтуу байна гээд гүйж ирээд С.*******ын машины түлхүүрийг булааж аваад ******* газар руу гүйгээд орчихоор нь би С.*******ыг чи машиндаа сууж бай, эгч нь ороод түлхүүрийг чинь аваад ирье гээд ******* газар руу ороод нөгөө залуугаас С.*******ын машины түлхүүрийг авах гээд зогсож байхад С.******* араас орж ирээд түлхүүр авсан залуугаас түлхүүрээ авах гээд зогсож байхад жүжигчин Б.******* ирээд С.*******ын хөл рүү нь өшиглөх шиг болоод нэг удаа мөрлөх шиг л болсон, би тухайн үед С.*******ыг түлхэж хөөж гаргах гэж байгаад Б.******* С.*******ыг хаана нь яаж цохисныг нь сайн анзаараагүй, юун тухай ярьж байсныг нь сайн тогтоогүй. Тэгээд би С.*******ыг түлхэж ******* газраас гаргаж явуулсан. С.*******, Б.******* нар аль аль нь эрүүл, архи уугаагүй байсан. С.******* тэр үед их л уурлачихсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн 21,23- 24 дугаар хуудас / Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Насанжаргалын өгсөн...С.******* тэр өдөр 10 цагийн үед машинтайгаа Ховд аймаг руу явдаг тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсож байхад Б.Аптанжаргал ах бид хоёр хоёр талаас зэрэг очиж С.*******тай уулзсан. Б.Алтанжаргал ах, С.*******т Ховд аймаг явж байвал бичиг дайх гэсэн юм гэхэд С.*******, таны бичгийг авч явахгүй гээд инээж байсан. Б.Алтанжаргал ах, чамаас өөр машин байхгүй гэх биш гэсэн. Тэгж байгаад С.******* уурлаж машинаасаа бууж ирээд тэр хоёр барилцаад авсан. Б.Алтанжаргал ах С.*******ыг тонгорсон. Тэр үеэр Б.Алтанжаргалын залуу А.Нямдорж /Шархүү/ ирж С.*******ыг нэг удаа шанаан тус газар нь цохиж авсан. Тэгээд М.Гончигсүрэн, Барсаа бид гурав тэд нарыг салгаж явуулсан. Б.Алтанжаргал хүүгийнхээ араар сундалдаад яваад өгсөн. Тэгээд юу болсныг би мэдээгүй, С.******* тэндээ үлдсэн...С.*******, Б.Алтанжаргал нар хоорондоо зодолдсон зүйл байхгүй, Алтанжаргал нь С.*******ыг нэг удаа тонгорч өвдөг дээр нь сөхрүүлсэн байсан, тэрнийг нь хүүхэд нь хараад С.*******ыг нэг удаа шанаадсан байх. Тухайн үед С.*******ын баруун шанаа нь бага зэрэг хавдчихсан байсан. Шархүүгээр цохиулснаас хавдсан байх. Өөр тэд нарт ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-2-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Нямдоржийн өгсөн.. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өглөө цагийг нь сайн мэдэхгүй байна, би мотоцикльтой холбооны дээд талаар төв замаар явж байтал аймаг руу явдаг машины зогсоол дээр аав, С.******* хоёр нэгнийгээ заамдчихсан зогсож байхаар нь би яваад очиход С.*******ын тогийг аав тасалсанаас болж маргасан байдалтай байсан. Би тэр хоёрыг салгах гээд дундуур нь орж, нэг удаа мөр рүү нь цохисон. С.******* намайг новшийн банди, гөлөг гэх мэтээр доромжилсон. Бид нарыг Ц.Насанжаргал, М.Гончигсүрэн нар салгаж, би аавыг сундлаад гэрлүүгээ явж байгаад ******* ******* газар дээр очиж аав аймаг руу бичиг дайх гээд яваад очиход араас С.******* машинтайгаа ирчихээд хоёулаа дээшээ гарчихъя гээд над руу дайрсан. Тэгээд аав бид хоёрын дундуур орж салгахад С.******* аавтай хэрэлдээд байсан. Тэр үеэр жүжигчид болиоч хөгшин хүнтэй яагаад байгаа юм гэхэд С.*******, жүжигчин ч байна уу, юу ч байна уу, та нарт ямар хамаатай юм гэсэн. Э.Мөнхцэцэг эгч ирж *******ыг машинд нь суулгасан. Аав бид хоёр бичгээ дайхаар ******* ******* газар руу орсон. С.******* араас орж ирж байсан. Нэг харахад жүжигчин Б.*******, С.*******ыг зодлоо гэсэн. Б.******* С.*******ын хаана нь цохихыг хараагүй. С.*******ыг Э.Мөнхцэцэг эгч түлхээд ******* газраас гаргасан. С.******* та нар жүжигчин байна уу, урлаг чинь надад хамаа байхгүй гэсэн /сайн санахгүй байна/ үг хэлж байсан. С.******* аавыг аймаг руу явдаг машины зогсоол дээр гэдэс, цээж рүү нь цохиж авсан. Аавын уруул дээр нь хумсны ороор шалбарсан байсан. С.******* урд нь ч гэсэн 1-2 удаа дайрч, доромжилж, зодож байсан. С.******* цахилгааныхаа мөнгө хийдэггүй, хэл үг байнга хийж байдаг хүн байгаа юм. Аавын биед гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна. Намайг очиж байх үед гэдэс рүү нь цохиж харагдсан... гэх мэдүүлэг/хх-ийн 27-28-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтанжаргалын өгсөн... С.******* гэх айл 2018 оны 7, 8, 9 дүгээр сарын тогны мөнгө төлөхгүй болохоор нь би С.******* болон эхнэрт нь удаа дараа тогныхоо мөнгийг төлөх талаар шаардсан, манай тогийг битгий таслаарай гэж байсан боловч мөнгөө төлөхгүй болохоор нь би тогийг нь тасалсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн үед би аймаг руу бичиг дайхаар “аймаг явдаг машины зогсоол” дээр ирэхэд С.******* зогсож байхаар нь би, аймаг явбал бичиг аваад яваач гэхэд С.******* “ чи тог тасалсан, чиний бичгийг авч явахгүй “ гэхээр нь би “ чамаас өөр хүн аймаг явахгүй гэх юм биш, өөр хүнд дайчихна” гэхэд С.******* “чи юу гэнээ” гээд машинаасаа бууж ирээд намайг шууд заамдаад авсан. С.******* миний толгойруу 3 удаа цохиж авахаар нь би, С.*******ыг тонгороход С.******* дутуу унаж босож ирээд намайг цохих гэхэд тэнд байсан залуучууд салгасан. Нэг мэдэхэд манай залуу А.Нямдорж ирчихсэн байсан. Би С.*******ыг, чамайг хэлдэг газар нь хэлнэ гэсэн. Тэгээд би залуутайгаа хамт ирж цагдаа Баттөмөрт хэлчихээд эмнэлэг дээр очиж үзүүлэхэд даралт ихэдсэн байна гэсэн. Тэгээд би гэрт очиж бичгээ аваад гудмаар дээш өгсөж явахад С.******* зам дээр явган хөндөлдөөд явуулахгүй байсан, хүү бид хоёр тойрч гараад *******руу очиход араас С.******* ирээд чи муу юу юм гээд надруу дайраад, манай бандийг өдөж, чамтай зодолдъё гээд байсан. Тэр үед “Эмоци” продакшны жүжигчид ирчихсэн “*******” ******* ******* хоолонд орж байсан. Тэд нар хөгшин хүнтэй яаж байгаа юм бэ, боль гэхэд та нарын жүжигчин чинь тэндээ л байдаг юм байгаа биз, та нарт ямар хамаатай юм гэсэн. Тэгээд Э.Мөнхцэцэг С.*******ыг машинд нь суулгахаар нь хүү бид хоёр ******* ******* газар руу орж бичгээ хүнд өгчихөөд гараад ирэхэд С. *******ыг Б.******* нэг хавсарч, нэг шанаадаж байх шиг харагдсан. С.*******ыг Э.Мөнхцэцэг түлхэж ******* газраас гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 22, 29-30-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гуйгарбархсангийн өгсөн... Тэр өглөө 10 цагийн үед би аймаг явах гээд зогсоол дээр зогсож байхад С.******* машинтайгаа ирэхээр нь Ц.Насанжаргал, М.Гончигсүрэн бид нар С.*******ын машинд ороод сууж байхад Б.Аптанжаргал ах ирээд аймаг руу бичиг дайх гэсэн юм, аваад яваач гэхэд С.*******, авч явахгүй, чи манай тог тасалсан гэхэд Б.Алтанжаргал нь чамаас би гуйхгүй гэхэд ******* машинаасаа буугаад тэр хоёр барилцаж авсан. Миний сууж байсан талын хаалга онгойхгүй би сайн харж чадаагүй, машинаас буугаад ирэхэд тэр хоёрыг Б.Насанжаргал, М.Гончигсүрэн А.Нямдорж нар салгачихсан, С.*******ын нэг шанаанаас нь цус шүүрээд хавдчихсан байсан. Би хөгшин хүнтэй яах гэж ингэж байдаг юм гэж хэлчихээд би яваад өгсөн...Би С.******* Б.Алтанжаргалын толгойн тус газар цохисныг хараагүй, намайг машинаас буугаад ирэхэд салчихсан байсан. А.Нямдорж ирээд тэр хоёрын дундуур орж байсан, А.Нямдорж С.*******ыг цохисон эсэхийг хараагүй, шанаа нь хавдчихсан байсан, хэн нь цохисныг мэдэхгүй… гэх мэдүүлэг/хх-ийн 31-32-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Гончигсүрэнгийн өгсөн...Тэр өглөө 10 цагийн үед Гуйгарбарсхан, Насанжаргал бид гурав аймаг явдаг машины зогсоол дээр С.*******ын машин дотор сууж байхад Б.Алтанжаргал ах ирээд Ховд аймаг руу бичиг даймаар байна аваад яваач гэхэд С.******* дайхгүй, өөр унаанд дай, тог ягааад тог таслаад хаячихав гэхэд Б.Алтанжаргал чамд дайх албагүй өөр хүнд дайчихна гэхэд С.******* машинаасаа буугаад хэрэлдэж байснаа заамдалцаад авсан. Б.Алтанжаргал нь С.*******ыг мухар тонгороод дөрвөн хөллүүлсэн. Тэгээд босож ирээд барилцаад зогсож байтал Алтанжаргалын банди А.Нямдорж ирээд дундуур нь орж салгаад аваад явсан...С.******* Б.Алтанжаргалыг толгойруу нь цохисон асуудал байхгүй, харин А.Нямдорж нь ирээд С.*******ыг нэг удаа шанаадсан. Өөр зүйл болоогүй, С.*******ын нэг шанаа нь хавдаад цус шүүрчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-рт/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 сарын 05- ны өдрийн 58 дугаартай...С.*******ын биед гэмтэл тогтоогдлоо. С.*******ын биед залгиур болон улаан хоолойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. С.*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. С.*******ын биед учирсан гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.*******ын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. С.*******ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. С.*******ын биед учирсан залгиур болон улаан хоолойн зөөлөн эдийн няцрал нь шинэ гэмтэл байна... гэх дүгнэлт / хэргийн 41-рт/ Камерийн бичлэгт үзлэг хийсэн... Тэр үеэр буюу 11 цаг 21 минут 08 секунтэд хар малгайтай хар өнгийн хувцастай эрэгтэй улаан саравчтай малгайтай, цагаан өнгийн фудволктай хүнийг түлхэж камерийн баруун гар талын хэсэг рүү гаргасан бичлэг байв... гэх тэмдэглэл / хх-ийн 13-рт/ Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би 2018 оны 09 сарын 30-ны өдөр Говь-Алтай аймагт аялан тоглолтоо хийж дуусаад тэр шөнөдөө Ховд аймаг руу гарцгаасан. Замдаа явсаар маргааш нь буюу 2018 оны 10 сарын 01-ний 11 цагийн орчимд Ховд аймгийн суманд байрлах “*******” ******* ******* хоол идэх гэж зогссон. Тэгээд бид нар автобуснаасаа буугаад байж байтал сумын төвөөс нэг саарал өнгөтэй - хоа улсын дугаартай Ниссан Х-Трайл маркын машин аймаар хурдтай ирээд тооромзолж зогсоод, машинаас нэг залуу бууж ирээд, ******* газрын үүдэнд зогсож байсан настай ах руу шууд дайрч хоолойг нь 2 гараараа цамцны захаар нь боогоод барьж аваад, зогсож байхад нь манай хамтлагийн хөгжимчин Бат-эрдэнэ, С.******* гэх залууг чи болио ч хөгшин хүнийг яах гээд байгаа юм бэ? гэж хэлэхэд С.******* гэх залуу та нарт ямар хамаатай юм бэ?, муусайн жүжигчид, хошин шогийн алиалагч нар гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь Мөнх-Эрдэнэ хажуу талд нь зогсож байгаад чи одоо юу гээд байгаа юм бэ, согтуу машин барьж болдог юм уу гэж хэлэхэд, мөн Бат-Эрдэнэ энэ залуу согтуу байна ш дээ гэж хэлээд машинаас нь түлхүүрийг нь аваад бид нар ******* газар луу орцгоосон ба би “*******” ******* газрын менежертэй уулзаад сумын хэсгийн төлөөлөгчийн утасны дугаар аваад залгахад холбогдох боломжгүй байсан болохоор нь эргэж С.*******ын хажууд би очоод чамайг хэсгийн төлөөлөгчид чинь хэлнэ согтуу машин барьж болдог юм уу гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ?, миний ууж идэх чамд хамаагүй чи үхэх гээд эмнэлэгт хэвтэж байхдаа, ард түмнээс хандив аваад байж байсан биздээ гэж хэлэхээр нь миний уур хүрээд машины нь түлхүүрийг өгөөд зайл яв гэж хэлээд гуя руу нь нэг удаа өвдөглөөд цээж рүү нь баруун гараараа нэг удаа түлхээд С.******* цааш эргээд, гараад явсан. Бид нар хоол ундаа, идэж дуусаад гадаа саравчинд сууж байтал С.******* эхнэрээ дагуулж ирээд бид нарын бичлэг хийж байгаад явсан. Би С.*******ын баруун талын зузаан гуя руу, нэг удаа зүүн хөлөөрөө өвдөглөсөн, цээж хэсэг рүү нь яв гэж хэлээд баруун гараараа нэг удаа түлхтэл хальтраад хоолойд нь цохигдсон юм аа... Би шинжээч эмчийн гаргасан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй... Намайг С.******* гэх залуу “чи хэдэн жилийн өмнө үхэх гээд хэвтэж байсан биз дээ чи ард түмнээс хандив авч босч ирээ биз дээ “гэх зэргээр намайг хэл амаар доромжлоод байсан болохоор нь цохисон. Намайг ингэж хэл амаар доромжлоогүй бол би тэр залууг цохих шалтгаан байхгүй байсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 49-50-рт/ Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.*******ын өгсөн...шүүгдэгч Б.******* нь хохиролд тооцож 850000 төгрөг төлсөн. Миний хоолой өвдөж байгаа тул цаашид Улаанбаатар хот орж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байгаа. Эмчид үзүүлэх зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү?... гэх мэдүүлэг Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн...Хохирогч С.*******ын хохиролд нэхэмжилсэн 850000 төгрөгийг төлсөн. Цаашид Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зардлыг төлөхөд татгалзахгүй, зөвхөн эмчид үзүүлэх зардлыг төлөх болно. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй ... гэх мэдүүлэг камерийн бичлэг зэрэг нотлох баримт болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, энэхүү гэмтэл нь шинэ гэмтэл байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно. Шүүгдэгч Б.******* нь хохирогч С.*******ын эрүүл мэндэд... залгиур болон улаан хоолойн зөөлөн эдийн няцрал... гэх хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг , шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хөнгөн хохирлыг бий болгожээ гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч Э Б.*******гийн үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-т заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг: Хохирогч С.******* нь цаашид эмчлүүлэх шаардлагатай бөгөөд гэм хорын хохирлоо нээлттэй үлдээх саналтай байна...гэх баримт хэргийн 72 дугаар хуудас. Шүүгдэгч Б.******* нь хохиролд 850000 төгрөг төлсөн нь хэргийн 58 дугаар хуудас дахь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул хохирогчид 850000 төгрөгийн хохирол төлсөн гэж үзлээ. Харин хохирогч С.******* нь Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид залгиур болон улаан хоолойгоо үзүүлэх шаардлагатай, энэхүү зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх хүсэлт гаргаж байх тул хүсэлтийг хангаж, зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан,хохирогчид 850000 төгрөгний хохирол төлсөн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 54 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Хохирогчийн өмгөөлөгч: шүүгдэгч Б.*******д улсын яллагчийн санал болгосон дөрвөн зуун тавин нэгж буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь хохирогчид учирсан 850000 төгрөгийн хохирлыг төлсөн гэв. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь прокурорын санал болгосон дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч нэг сарын хугацаанд төлөх саналтай байна...гэв. Шүүхээс шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэм хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-д заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд шүүх улсын яллагчаас гаргасан санал, хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршгийг арилгасан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг шүүгдэгч нэг сарын хугацаанд төлөхөөр хүлээн зөвшөөрч буй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4- т зааснаар нэг сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов. Эрүүгийн 1000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 850000 төгрөгний хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогч С.******* нь залгиур болон улаан хоолойгоо Улаанбаатар хотод эмчид үзүүлсэн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. Шүүгдэгч Б.*******гийн ХАС банкин дахь 4242 төгрөг бүхий 500121240 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-ыг торгох ял биелэгдэх хүртэл, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 3., 3.7, 3.8,3.10,3.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг нэг сарын хугацаанд төлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай. 5.Эрүүгийн 1000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар СД-1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 8500000 төгрөгний хохирол төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч С.******* нь залгиур болон улаан хоолойгоо Улаанбаатар хотод эмчид үзүүлсэн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. . Шүүгдэгч Б.*******гийн ХАС банкин дахь 4242 төгрөг бүхий 500121240 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 7.Шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА