Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох, 18/2018/0160/ индекстэй, 1800066015 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 сарцын 1-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын *******-р баг ын дугаар гудамжны тоотод байнгын оршин суух, 200 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэгдэж байсан, ******* дугаарын регистртэй ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар: Шүүгдэгч Д.******* нь 2018 оны дүгээр сарын 1-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн - тоот хашаанд оршин суух иргэн Ц.*******ын гэрээс нууцаар, хууль бусаар 2 инчийн “SONI” маркийн LCD зурагт хулгайлж иргэн Ц.*******т 50000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Д.******* нь 2018 оны дүгээр сарын 1-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн - тоот хашаанд оршин суух иргэн Ц.*******ын гэрээс нууцаар, хууль бусаар 2 инчийн “SONI” маркийн LCD зурагт авч иргэн Ц.*******т 50.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Мөрдөн шалгах ажиллагаанд Д.*******ын яллагдагчаар өгсөн...Манай зээ дүү Ц.******* нь 2018 оны дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумруу эхнэр хүүхдээ авахаар явахдаа надад “би гэрийнхээ түлхүүрийг өөрийнхөө дүү Ц.д үлдээгээд явлаа манай дүүгээс гэрийн түлхүүр аваад манай гэр хараад байж байгаарай” гээд явсан. Би тэгээд тэдний гэрийг нь харж байгаад 2018 оны дүгээр сарын 1-ны өдөр надад мөнгөний хэрэг гараад зурагтыг нь аваад шинэ 60 айлын ломбарданд 10000 төгрөгний барьцаанд тавьсан юм. Би Ц.*******ын гэрээс хулгайлж авсан 2 инчийн зурагтаа ломбарднаас аваад эргүүлээд өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/ Хохирогч / аймаг - сумын багийн -- тоотод оршин суух хаягтай, ПИ210 дугаарын регистртэй ХААН ХХК-д ачигч ажилтай, 68168 дугаарын утастай овогт -ийн *******/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...Би хэрэг гарах үед Ховд аймаг ******* сумын -р гудамж тоотод суудаг байсан. Би 2018 оны дүгээр сарын 01-ний өдөр хураалттай байсан гэрээ гаргаж барьчихаад гэр доторхи тавилгаа байрлуулаад эхнэр хүүхдээ авахаар Увс аймгийн Зүүн говь сумруу явсан юм. Манай эхнэр хүүхэд 2 хадамын гэрт байсан. Эхнэр хүүхдээ аваад 2018 оны сарн 22-ны өдөр гэртээ ирсэн юм. Харин 21-ний өдөр манай гэрт хулгайч орсон байна гэдгийг нагац ах Ц.Амарзаяагаас сонссон юм. Би явахдаа гэрийн түлхүүрээ өөрийн төрсөн дүү Ц.д өгөөд явсан. Тухайн үед түлхүүр өгөхдөө дүү охин болох Ц.д “ нагац ах Д.******* ирээд манай гэрийн түлхүүр авна гэвэл өгчих намайг иртэл манай гэрт гэр хараад байж байя гэсэн шүү” гэж хэлээд явсан. 2018 оны дүгээр сарын 21-ний өдөр манай ах Ц.Амарзаяа манай гэрт гал түлэх гээд очиход манай гэрийн зурагт байхгүй байсан гэсэн. Тэгээд хулгай орсон юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Д.******* тухайн үед надад хэлэх гээд миний дугаарлуу залгасан боловч манай хадам аавын байсан газар хөдөө учраас утасны сүлжээ бариагүй гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн13-15 дугаар хуудас/ Насанд хүрээгүй гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өг“...Миний төрсөн ах Ц.******* нь 2018 оны дүгээр сарын 03-ны өдөр Увс аймаг руу эхнэр хүүхдээ авч ирэхээр явахдаа надад өөрийнхөө гэрийн түлхүүрийг үлдээгээд “Д.******* ах чинь түлхүүр авна тэгэхээр нь өгчихөөрэй манай гэрийг иртэл харж байх юм” гэж хэлээд явсан. Тэгээд ахыг явсны ард Д.******* ах ирээд Ц.******* ахын гэрийн түлхүүрийг авсан. Би Ц.******* ахын гэрлүү орсон чинь “SONI” маркийн 2 инчийн зурагт нь байхгүй болохоор нь Ц.Амарзаяа ахад хэлсэн юм. Тэгсэн манай ахын гэрийг харж байсан Д.******* ах аваад явсан байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 0- дүгээр хуудас/ Эд хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар ... SONI маркын 2 инчийн зурагт 50000 төгрөг / хэргийн дугаар хуудас/ зэрэг нотлох баримт болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Шүүгдэгч Д..******* нь 2018 оны дүгээр сарын 1-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн - тоот хашаанд оршин суух иргэн Ц.*******ын гэрийг харж байх үедээ түүний гэрээс нууцаар, хууль бусаар 2 инчийн “SONI” маркийн LCD зурагт авч ламборданд 16000 төгрөгнйи барьцаанд тавьж иргэн Ц.*******т 50.000 төгрөгний хохирол учруулсан нь ... бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг “ бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг : Хохирогч Ц.*******ын Ховд аймгийн Прокурорын газарт...Миний бие Ц.******* нь 1800066015 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Одоо Д.******* бид 2-ын дунд ямар нэгэн гомдол санал байхгүй .Хохирлоо бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдэж өгнө үү...гэх хэргийн 56 дугаар хуудас дахь хүсэлтээр шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.******* нь 200 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэгдэж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 3 дүгээр хуудас /-аар тогтоогдож байна. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх шийтгэх саналтай гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Д.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, прокурорын санал болгосон 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг хорих ял оногдуулахгүйгээр мөн хугацаагаар тэнсэж өгнө үү гэв. Шүүхээс шүүгдэгч Д.******* нь бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх”-ээр тогтоов. Эрүүгийн 18000066015 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1., .1 дүгээр зүйл, .2 дугаар зүйлийн 1,2, дэх хэсэг, .6, ., .8,.10,.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг оршин суух газар сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй. 3.Эрүүгийн 18000066015 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. .Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн .5-д заасан журмыг тайлбарласугай. 5.Шүүгдэгч Д.*******т “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 1 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА